Далайн түвшнээс дээш 1200-1500 м –т өргөгдсөн нутгийн хойд хэсгээрээ хар модон ойтой. Бага Хэнтий нурууны өвөр бэлийн уулаар хүрээлэгдсэн ойт хээрийн бүст багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр хосолсон мал аж ахуй болон газар тариалан, хүнсний ногоо тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 317679 га.
Сумын хэмжээгээр нийт 141769 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1,2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 0,08 хувь байна. Үүнээс тэмээ-1, адуу-11262, үхэр-8865, хонь-70837, ямаа-50804 байна. 421 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 63%-ийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатараас Өндөрхаан хүртэл хатуу хучилттай мянганы зам 80км урттай дайран өнгөрдөг. Аймгийн хэмжээнд төв замаас сумын төврүүгээ засмал замаар холбогдсон цорын ганц сум юм.Сумын 4 багийн 1-р баг нь шороон замаар холбогддог, 2-р багийн төв нь засмал замаас 2,5 км, 3-р баг нь 1км-т оршдог.
Сумын төв дээр цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худагтай, мөн төв зам дагуу байрлалтай гуанз, цайны газрын орчимд 1 цэвэр усны эх үүсвэрийн гүний худагтай. Мөн сумын Баянмод багийн Төлүүгийн булан гэдэг газарт 150.0 сая төгрөгний өртөгтэйгээр улсын хөрөнгө оруулалтаар хөв байгуулсан. Цаашид Хужхан багт 1 хөв байгуулах шаардлагатай байна.
Сумын хэмжээнд амны орон сууц, гэр сууц байдаг. Төрийн өмчийн 4-н айлын орон сууцтай /актлагдсан/
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 188 хүүхэд өдрөөр, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 13 иргэн хамрагдан суралцаж байна.Бага ангийн хамран сургалт 97%, суурь боловсролын хамран сургалт 98%-д хүрсэн байна. Мэргэжлийн багш нарын хангалт 100%-тай байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд 13 багш, 1-4 удаа хамрагдаад байна. Багш нарын 66,3% нь зэрэгтэй. Одоо шинэ баригдаж байгаа хичээлийн байр нь энэ оны 8 сарны 31-нд ашиглалтанд орно. 9 ангитай захирал, менежер, нийгмийн ажилтан, ня-бо, номын сан, цайны газрын өрөө, урлаг танхимын өрөөнүүдтэй. 15х30 метрийн харьцаатай спорт заалтай, зөөврийн устай, халаалтын тусдаа өрөөтэй, халуун устай, гаднаа хайстай баригдах юм. 2013-2014 оны хичээлийн жилд хүүхдийн тоо 191 өдрөөр 8 албан бус сургалтанд 13 иргэн, нийт 20 суралцагчтай, 2014-2015 онд 209 сурагч, 2015-2016 онд 220 хүүхэдтэй болж 1 ээлжээр хичээллэх юм. 320 хүүхдийн суудалтай 9 ангийн 3 давхар барилгын төсөв нь 2011 онд 869 сая төгрөг, 2012 онд 200 сая төгрөг, 2013 онд 463 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, ашиглалтанд 2013 оны 8 сарын 31-нд орно.
Баянмод багт байршилтай 6 ортой 2 их эмч, 4 сувилагч нийт 20 ажиллагсадтай. Эмнэлэгийн барилга 2005 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын байрыг үйл ажиллагаагаа явуулж байна. Тус эмнэлэг нь 2008 оноос хойш их засвар хийгдээгүйгээс дээвэр нь гоождог, цэвэр, бохирын сүлжээ ажиллахгүй болсон тул их засвар нэн түрүүнд хийх шаардлагатай. Мөн зам тээврийн осол их гардаг, 6-хан ортой тул нэн даруй зориулалтын “МОРГ” барих шаардлагатай байна. 2012 онд нийт 44 хүүхэд мэндэлсэн 0-1 насны болон 0-5 насны хүүхдийн эндэгдэл болон эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчний өвчлөл зонхилж осол гэмтлийн өвчлөл дараагийн байранд орж байна.
1981 онд уурхайн уурын зуухны зориулалтайгаар ашиглалтанд орж байсан барилгыг 2005 онд их засвар хийж 160 хүний суудалтай соёлын төвийн үйл ажиллагааг эхэлсэн. Одоо соёлын төв нь 6 ажиллагсадтайгаар номын сангийн үйлчилгээ, болон бүх урлаг соёлын үйл ажиллагааг зохион явуулж байна. Тус барилга нь зориулалтын бус барилга учраас зориулалтын барилга барих шаардлагатай байна. Тус сум нь спорт заалгүй учраас өвлийн улиралд зааланд зохион байгуулагддаг тэмцээнд уралдааныг явуулах боломжгүй байдаг. Зуны цагт биеийн тамирын талбай дээрээ спорт уралдаан тэмцээн зохион явуулдаг.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал Орон сууц олон нийтийн бүс -500 га Ногоон байгууламж -13,6 га Хөдөө аж ахуйн бүс 2510 га Өнөөгийн байдлаар 282 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 40,5 га газар өмчилж, 205 га газар, 13 иргэн аж ахуйн нэгж Аялал жуулчлал, амралтын зориулалтаар 26,07 га газар, 45 иргэн аж ахуй нэгж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар 2,14 га газар, 18 иргэн, 2 аж ахуй нэгж Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих зориулалтаар 108,1 га газрыг тус тус эзэмшиж байна.
Тус сум нь засмал замаар Улаанбаатар, Багануур дүүрэг, Хэнтий аймагтай холбогдсон. Хэнтий аймгийн хэмжээнд төв замаас сумын төврүүгээ засмал замаар холбогдсон цорын ганц сум юм. Багануур дүүргээс эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдсон. Түүхэн дурсгалт олон газартай, уул уурхайн 22 аж ахуйн нэгжтэй, газрын хэвлий алт, цагаан тугалга, бал чулуу, вольфром зэрэг баялагтай. Зүүн гурван аймгийн төв зам тоссон байршилтай, ойн зохих нөөцтэй. Төвлөрсөн зах зээлд харьцангуй ойр байршилтай, мал аж ахуй эрчимтэй өсч байна. Тус сум нь шилэн кабель, интернэтэд бүрэн холбогдсон.
Боловсрол: | 0.765299000 |
Эрүүл мэнд: | 0.636690000 |
Эдийн засаг: | 0.314334285 |
Бусад: | 0.404300000 |
Дэд бүтэц: | 0.218433333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Дэд бүтцийн сайдын тушаалаар “Өндөр уулын бүсэд” багтдаг. 1 дүгээр сарын дундаж температур - 23,6 ̊С7 дугаар сарын дундаж температур +18,5 ̊СЖилийн дундаж салхины хурд 5-10 м/сЖилийн хур тундасны нийлбэр 250-300 ммТехник технологийн шинэчлэл хийх шаардлагатай.
Сумын хэмжээнд 29 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, улсад 30.2 сая төгрөг, аймагт 89.6 сая төгрөг, орон нутагт 65.4 сая төгрөг нийт 185.2 сая төгрөгийг татвар төвлөрүүлж байна.
Хонгорын талд атаршсан 10 мянган га газар байдаг. Одоогоор төмс хүнсний ногооноос өөр тариалан эрхлээгүй байна. Агропаркийн зориулалтаар 5 га газар ашиглаж байна. Мөн 35 тн-ын зоорь баригдсан. Сумын хэмжээгээр жилд 13 га талбайд төмс, 4 га талбайд хүнсний ногоо, 5 га талбайд тэжээлийн ургамал тариалж, нийт 199 тонн төмс, 47 тонн хүнсний ногоо, 4 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Сумын төв нь 1980-аад онд Багануур дүүргийн төвийн эрчим хүчний сестемд холбогдсон 24 цагийн гэрэл цахилгаантай. Дэд бүтэц үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. 2008-2012 онд 40-өөд өрх шилжин ирсэн тул шинэ сууршлын бусэд ЦДАШ 5км-т шинээр татах шаардлага гарч байна.
Сумын хэмжээнд нийт 4 уурын зуух ажиллаж, төрийн төсвийн газруудыг дулаанаар хангадаг. Бусад нь объектууд ердийн галалгаагаар дулаанаа хангадаг. Цаашид төвлөрёөн хангамжинд холбогдох боломжтой.
Сумын хэмжээнд нийт 274 ажилгүй иргэн байна. Үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэн 32 байна. Нийт ажилгүй иргэдийн 44.9 %-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшигээр нь авч үзвэл 78.1% нь дээд, 3.1 % тусгай дунд, 6.25% нь бүрэн дунд, 12.5% нь бүрэн бус дунд боловсролтой хүмүүс эзэлж байна.
Хувь хүн, ААНэгжийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их барилгын гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургуулийн барилга 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Мөн тамгын газрын барилга дөнгөж суурь цутгасан хөрөнгийн асуудал шийдэгдээгүй тул ажил зогссон.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байглийн цвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зориго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох сууль нөхцөлийг бүрдүүлэх• Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах. • Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх