ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дундговь аймгийн Адаацаг сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу. Тавин, Ар-Урт, Өвөр-Урт, Сүм, Хашаат гэсэн 5 багийн нийт 815 өрхөд 3037 хүн амьдардаг.Хүн амын тоогоор болон мал сүргийнхээ тоогоор Дундговь аймгийн 15 сумаас эхнээсээ 3-д ордог томоохон сум юм.


Далайн түвшинээс дээш 1768-1803 м өргөгдсөн өндөрлөг уул толгодтой Монгол оны тал хээрийн бүсэд хамаарагддаг бөгөөд цайвар хүрэн, хүрэн, уулын хүрэн, хужир мараалаг хам хөрс бүхий дундаж өндөр уулс, тэдгээрийн хоорондын говь хөндий зонхилсон гадаргатай. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 329960 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 131456 толгой малтайгаас 599 тэмээ, 7016 адуу, 3107 үхэр, 57271 хонь, 63463 ямаа байна.

Зам тээвэр


Сумын газар нутагт сайжруулсан болон засмал зам тавигдаагүй баг, аймаг, сум хотын чиглэлд шороон замаар зорчиж байна.  

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүн өрмийн худагтай. Албан байгууллага, аж ахуй нэгжүүд цэвэр усны шугамд холбогдох, ус хатуулаг ихтэй, хужиртай учраас зөөлрүүлэх тоног төхөөрөмж суурилуулах, сумын төвийн орчимд шинээр усны хайгуул хийж нөөцийг тогтоох шаардлагатай байна. Цаашид ундны усны хамгаалалтыг бүсийг бий болгож эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар иргэдийг хангах нь зүйтэй байгаа юм. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байдаггүй бөгөөд бүх айл өрх амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. 1980-аад оны сүүлээр баригдсан 4 айлын 3 орон сууцыг иргэд ашиглаж байгаа бөгөөд өнгө үзэмж, чанар муудсан. ЗДТГазар, Хүн эмнэлэг тус бүр ажилчдын 4 айлын орон сууцтай. ЗДТГазрын орон сууц нь өнгө үзэмж, чанар муудсан. Сүүлийн жилүүдэд орчин үеийн халаалтын шийдэл бүхий, цэвэр бохир усны шугамд холбогдсон орон сууцны барилгатай болох санал ихээр ирж байгаа хэдий ч төсөв санхүүгийн боломжгүйгээс асуудлыг шийдэж чадахгүй байна. Төрийн албан хаагч нар ялангуяа тус орон нутагт санаачлагаараа ирж ажиллаж байгаа залуу боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулахад орон сууц, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургуульд 14 бүлэгт 314 суралцагч, 23 багш, 3 удирдах ажилтан, АББАрга зүйч, эрүүл ахуйч, байрны багш, ня-бо, нярав, тогооч, номын сан, галч, үйлчлэгч зэрэг 50 ажилтантай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Багш нарын 8% буюу 2 багш “Тэргүүлэх” зэрэгтэй, 17% буюу 4 багш “Заах аргач” зэрэгтэй, багш нарын 91% буюу 21 багш нь багш мэргэжлийн дипломтой, 65 % буюу 15 багш багшлах эрхийн үнэмлэхтэй, 4 багш АБТАжилтан цолтой. Сургуульд суух ёстой сумын 6-14 насны 515 сурагчаас сумандаа 308, өөр аймаг суманд 206 хүүхэд суралцаж байгаа ба сургуулиас гадна 1 хүүхэд байна. Сурагчдын 63,6% буюу 200 хүүхэд малчдын хүүхэд суралцаж байна. Сургуулийн хамран сургалтын хувь бага боловсролд 97,4%, суурь боловсролд 95,6% байна.Адаацаг сумын хүүхдийн цэцэрлэг нь 1960 онд анх байгуулагдаж 1989 оноос 120 хүүхдийн цэцэрлэг болон өргөжиж 4 бүлэгт 168 хүүхэд хамрагдаж хамран сургалтын хувь 87 байна. Мэргэжлийн багш боловсон хүчний хангалт 100-д хүрч сургалт стандартын түвшинд явагдаж байна.  

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Тавин багийн төвд байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 168 хүүхэд хүмүүжиж байна23 багш, ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон, 2 давхар, тоосгон хийцтэй, нам даралтын зуухаар халаадаг. Хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, нэгдсэн халаалтын системд холбож, цэвэр бохир усны инженерийн шугамд холбох шаардлагатай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвТавин багийн төвд байршилтай8 ортой25 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын зуухаар халаадаг. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул шинээр эмнэлгийн барилга барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвТавин багийн төвд байршилтай120 хүний суудалтай7 ажиллагчидтай1964 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамж байхгүй, нам даралтын зуухаар халаадаг. Тус барилга нь 2012 онд шатаж засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр нийт 131.5 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 6.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5.03 хувь байна. 553 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 67.9 хувийг эзэлж байна. Төрийн байгууллагад 128 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Адаацаг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1974 онд төсвийн санхүүжилтээр боловсруулсан боловч хуучирсан, төлөвлөгөөний дагуу яваагүй тул шинээр ерөнхий төлөвлөгөөг хийлгэх шаардлагатай.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 398.55 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 8.3 га хөдөө аж ахуйн бүс 327250.75 га зуслангийн бүс 157.89 гаӨнөөгийн байдлаар 254 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 25.8 га газар өмчилж, 468 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 234 га газар, 1 аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 157.89 га газар, 2 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 8.3га газар, 22 иргэн, аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний зориулалтаар 41.46 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаТавин багийн төвд байршилтай30 ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамж байхгүй. Барилгын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Гүүний айрагЭмээлийн модЯмааны түүхий сүүний бяслаг

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Уламжлалт мал аж ахуйг эрчимжүүлэх, малын чанарыг сайжруулах Орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих бизнесийн таатай орчин бүрдүүлэх Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн сайжруулах 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.554794000
Эрүүл мэнд: 0.687921666
Эдийн засаг: 0.260938571
Бусад: 0.638055000
Дэд бүтэц: 0.318183333
Байгаль орчин: 0.666665000


Дундговь аймгийн баруун хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 210 км,  Аймгийн төвөөс 110 км зайд аймгийн нутаг дэвсгэрийн хойд захад оршдог бөгөөдТөв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл сум, өөрийн аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Эрдэнэдалай сумдтай хиллэдэг.


Хур тундас багатай эрс тэс уур амьсгалтай, агаарын дундаж температур -0.2 хэм1 дүгээр сарын дундаж температур -17С7 дугаар сарын дундаж температур + 19Сжилийн дундаж салхины хурд 5.9 м/сжилийн хур тундасны хэмжээ дунджаар 135.1 мм байх бөгөөд үүний 70-80 хувь нь 8, 9 сард орно. 


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1040.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 998.3 сая төгрөг, сумын өөрийн орлого 41.7 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1029.1 сая төгрөг байна. Нийт зардлын 66 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 27 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 38 албан байгууллагууд, аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 3.6 сая, аймагт 52,5 сая, орон нутагт 34,2 сая нийт 90,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тавины булаг, ААЗУУ, Хонгорхайрхан, Мягмарнаран ХХК-ууд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Бага-Адаацаг” ХХК-ны мал эмнэлэг иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн санхүүжилтээр иргэд зээл авч талх нарийн боовны үйлдвэрлэл, цайны газар, оёдол эсгүүр, эсгий урлал, үсчин, гутал зан засвар гээд иргэдийн хэрэгцээг хангахуйц үйл ажиллагаа явуулж байна. Тус суманд мал аж ахуйн үйлдвэрлэл нийт үйлдвэрлэлийн 75,26 хувийг эзэлж байдаг. 

Газар тариалан


НҮБ-ын “Нийгмийн эмзэг бүлгийн хүнсний баталгаат байдлыг сайжруулах” төслийн хүрээнд сумын хэмжээнд нийт 10 гаруй өрх усалгаатай төмс, хүнсний ногоо тариалж байна. 2012 онд нийт 2 орчим га-д тариалалт хийж 20 орчим тн төмс, хүнсний ногоо хурааж авсан байна.

Цахилгаан хангамж


Сумын төв нь 1970 оноос эхлэн бага чадлын дизель станцыг ашиглан хэрэглэгчдийг цахилгааны эх үүсвэрээр хангаж байсан. Улмаар 2004 онд Сайнцагаан сумын Тэвшийн уурхайгаас 70км зайд 35 КВТ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж ашиглалтанд оруулснаар айл өрх албан байгууллага аж ахуй нэгжүүдийг 24 цагийн турш цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангаж байна. 

Дулаан хангамж


Сумын төвийн бүх албан байгууллага аж ахуй нэгжүүд тус тусдаа нам даралтын бага оврын халаалтын зуухтай. Цаашид сум нэгдсэн халаалттай болж үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдох зүй ёсны шаардлага тавигдаж байна. Ингэснээр төвийн бүх барилга, байгууламж, ААНэгжүүд, айл өрх холбогдож тохитой орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм.

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 46.8 хувь нь сумын төвд, 53.2 хувь нь хөдөөд амьдардаг. 2009-2010 оны байгалийн гамшиг, зуданд нийт малынхаа 40 орчим хувийг хорогдуулж малчид төв суурин бараадаж, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байна.Сумын нийт хүн амын 62.3 хувь нь залуу болон дунд насныхан, 29.9 хувь нь хүүхэд, 7.8 хувь нь хөгшид, ахмад настан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульТавин багийн төвд байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 314 хүүхэд суралцаж байна50 багш, ажиллагчидтай1991 онд ашиглалтанд орсон, 2 давхар, нам даралтын зуухаар халаадаг, тоосгон хийцтэй, чанар сайтай. Нэгдсэн халаалтын системд холбож, цэвэр бохир усны инженерийн шугамд холбох шаардлагатай. 

Эрүүл мэнд


Хүн эмнэлэг нь нийт 25 эмч ажиллагчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Үүнээс эмнэлгийн тусгай мэргэжилтэн: их эмч-2, багийн бага эмч -5, сувилагч - 5, лаборант – 1, эх баригч -1, дүн бүртгэгч -1 байна.2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 5294 үзлэг хийгдэж үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо 2338, амбулаторийн үзлэг 1677, идэвхитэй хяналт 487, гэрийн идэвхитэй хяналт 426, дуудлагаар гэрийн үзлэг 366, эмнэлэгт 278 хүн хэвтэн эмчлүүлж нийт 2219 ор хоног ашигласан. Мөн артерийн гипертензийн эрт илрүүлгийн үзлэгт 148 хүн, чихрийн шижин хэв шинж-2-ын үзлэгт 115 хүн хамрагдсан. Жирэмсний хяналтанд шинээр авсан эмэгтэйчүүдийн тоо 71 үүнээс эхний 3 сартайд 51 эмэгтэй, сумандаа 11 эх эсэн мэнд амаржсан байна.Бүртгэгдсэн халдварт бус өвчлөл нийт 795 үүнээс шинэ 367, хуучин 428. Бүртгэгдсэн халдварт өвчин 26.Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо 123 байна. 60 ба түүнээс дээш ахмад настны тоо 176 идэвхитэй хяналтанд 110 хүн хамрагдсан. Эрүүл мэндийн сургалт сурталчилгаанд 1703 хүн хамрагдсан. Лабораторийн шинжилгээ нийт 697 үүнээс цусны дэлгэрэнгүй шинжилгээ 407, цусны бүлэгнэл 38, шээсний шинжилгээ 213, ДОХ/БЗДХ-ын халдвар 39 байна. Дээрх шинжилгээний 574 нь амбулаторт 123 нь стационарт хийгдсэн байна.Алсын дуудлага 234, төвийн дуудлаганд 191 удаа явж үйлчилсэн байна.

Соёл спорт


1964 онд ашиглалтанд орсон 120 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гарсан боловч одоог хүртэл тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байна.Бага суурь боловсрол олгох 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Уг заал нь 1964 онд баригдсан чулуун барилга шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гарсан боловч одоог хүртэл тус зааланд спортын бүх арга хэмжээг зохион байгуулж байна. Дулааны алдагдал ихтэй учраас өвлийн улиралд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг. Цаашид спорт цогцолбор, дунд сургуульд хичээлийн спорт зал барих шаардлагатай байна.Тус сум 1960 онд баригдсан чулуун хийцтэй бага сургуулийн барилгыг Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв болгож ашигласан боловч дулааны алдагдал ихтэй учраас өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Цаашид шинээр ахуй үйлчилгээний нэгдсэн төвтэй болох шаардлагатай. Нийт 15 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын “Дашчойнхорлин” хийд, “Зуутын хийд” үйл ажиллагаагаа явуулж байна.Уг хийдүүдэд нийт 23 лам хуврага ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 33 байна. Нийт ажилгүй иргэдийн 66,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12,1 хувийг дээд, 15.2 хувийг тусгай дунд, 15.2 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг бүрэн бус дунд, 27.2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. Уул уурхайн чиглэлээр 1 ААН үйл ажиллагаа явуулж байгаа нь ажилгүй иргэдийг ажлын байртай болгож тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх талаар хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

Барилга


Орон нутгийн, хувийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжууд журмын дагуу гүйцэтгэгч байгууллагуудыг тендерээр шалгаруулж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор гүйцэтгэл дутуу хариуцлага алдсан байгууллага байхгүй. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн банкны “Нийгмийн эмзэг бүлгийн хүнсний баталгаат байдлыг сайжруулах” төсөл 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хүрэн морины хөшөөБайгуулагдсан он: 1968Хөшөө, дурсгалын намтар: Адаацаг сумын уяач Д.Гунгаагийн хүрэн морь ойролцоох сумдын наадмуудаас 20 гаруй түрүү авч нутаг усандаа гайхагдаж байсан тул уран барималч Д.Дугар хөшөөг бүтээжээ.Хөшөө дурсгалын нэр: Соёмбо цогцолборБайгуулагдсан он: 2009Хөшөө, дурсгалын намтар: Сум байгуулагдсаны 50 жилийн үйг тохиолдуулан Улаанбаатар хотын нутгийн зөвлөл бүтээж бэлэглэсэн. Уг хөшөөг сумын төвийн хойд толгой дээр босгосон.Хөшөө дурсгалын нэр: Х.Нямбуугийн хөшөөБайгуулагдсан он: 2012Хөшөө, дурсгалын намтарр: Адаацаг сумын уугуул Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Хандын Нямбууг мөнхжүүлэх зорилгоор сумын дунд сургуулийг уг хүний нэрэмжит болгож цээж хөшөөг хандив тусламжийн хөрөнгөөр босгосон.