Далайн түвшнээс дээш 1100-1465 метр өргөгдсөн. Хайргархаг шавранцар цайвар хүрэн, хужир шаварлаг элсэнцэр буюу хөнгөн шавранцар бор хөрс голлосон уул толгодлог гадаргатай. Аль ч улиралд таван хошуу мал идээшин дасах тал хээр хосолсон нутаг. Нутгийн хөрсөнд агь, гашуу, ерхөг, хазаар, дэрс, таана, хөмүүл, хялгана голлон ургана. Чихэр өвс, царван, таван салаа, бажууна зэрэг эмийн ургамал, буйлс, хайлс, яргай, бургас, харгана зэрэг модлог ургамал ургана.
Нийт газар нутгийн хэмжээ 318,869 га нутаг дэвсгэртэй, уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй 71,8 мянган га газар байдаг.
Сумын хэмжээнд 80556 толгой малтайгаас 130 тэмээ, 2830 адуу, 1814 үхэр, 41071 хонь, 34711 ямаа байна.
Сумын нутаг дэвсгэр дээгүүр Өмнөговь аймгийг Говь-Сүмбэр аймагтай холбосон улсын баталгаат 75 км шороон зам дайран өнгөрдөг ба багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 50 м³ хоног хүчин чадалтай 5 худагтай, ус зөөлрүүлэх, цэнгэгшүүлэх 2 төхөөрөмж байгаа боловч төхөөрөмж ашиглалтаас гарсан, засварлах боломжгүй тул гүний худгаас усыг шууд насосоор татаж хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн усан хангамжаар нэг байгууллага холбогдсон бусад аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүд ус түгээх байрнаас усаа авч байна.
Сумын төвд ЗДТГ, Эрүүл мэндийн төв, ЕБС, Цэцэрлэг, Дотуур байр болон зарим аж ахуйн нэгжүүд нийт 12 нам даралтын зуухнууд ажиллаж байна.
Суманд улсын төсвийн 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж 2 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 9 туслах ажилтан нийт 22 ажилтантайгаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үйлчлэх хүрээний хүн амд үзүүлж байна. 2012 онд нийт 28 хүүхэд мэндэлж, 0-5 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 99, осол гэмтэл 9, халдварт өвчлөлийн 1 тохиолдол гарсан байна.
Тус Соёлын төв нь Улаан гэр нэртэйгээр 1945 онд, Нүүдлийн кино салбар 1960 онд, Номын сан 1965 онд тус тус байгуулагдсан. Уг барилгат соёл урлагийн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж явуулах боломжгүй учраас ЕБС-ийн Спорт зааланд зохион байгуулж байна. Сум өөрийн нөөц бололцоонд тулгуурлан ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй болсон. Үсчин, гуталчин, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 5 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, гэр цайны газар 3 тус тус үйл ажиллагаа эрхэлж байна. Нийтийн халуун ус байхгүй
Суманд бүртгэлтэй ажилгүй 51 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 41 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 4,7 хувийг тусгай дунд, 33,3 хувийг бүрэн дунд, 19 хувийг бүрэн бус дунд, 43 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 472 сая төгрөгний гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь төсөл Азийн хөгжлийн банкЭрүүл мэндийн хөгжил хөтөлбөр -3
Сумын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа сумын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгөх тэргүүлэх чиглэлээ тодорхойлох иргэдийн гаргасан саналыг үндэслэн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээ, хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг зохистой хөгжүүлэх явдлыг сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар чиглэл гэж үзсэн. Мөн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлсэн орон нутгийн нөөцөнд суурилсан үйлдвэрлэл үйлчилгээг чухалчилна гэжээ.
Боловсрол: | 0.665714000 |
Эрүүл мэнд: | 0.884135000 |
Эдийн засаг: | 0.381601428 |
Бусад: | 0.477230000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Агаарын дундаж температур өвөл 1-2 сард 30 хэм хүрч хүйтэрдэг. 7 сарын сүүлч 8 сар хүртэл зундаа 35 хэм хүрч халдаг эрс тэрс уур амьсгалтай.
Орон нутгийн төсөв:Сумын төсвийн нийт орлого 870,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 257,7 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 847,7 сая төгрөг байна. Нийт зардлын 60 хувийг цалин, 6,3 хувийг нийгмийн даатгалын шимтгэл, 33 хувийг урсгал шилжүүлэг, 0,7 хувийг бусад зардал тус тус эзэлж байна. Эдийн засгийн бүтэц: Сумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс • Уул уурхай чиглэлээр -3• Хоршоо -1 • Орон нутгийн өмчит үйлчилгээний газар-1• Худалдаа үйлчилгээ эрхэлдэг 10-н аж ахуйн нэгж байдаг. • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч- 14• Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч-8 • Газрын төлбөр төлөгч иргэн-289• Газрын төлбөр төлөгч аж ахуйн нэгж -20• Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгч иргэн-130• Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар аж ахуйн нэгж -16• Лангуугаар худалдаа эрхэлж патент төлөгч иргэн-2• Жишиг татвар төлөгч иргэн – 25/ цайны газрууд, дугуй засвар гэх мэт/2012 онд орон нутгийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл 122 хувиар биелж 258860,1 мянган төгрөг, аймагт 167943,4 мянган төгрөг, улсад 98263 мянган төгрөгний татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 5,125 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0,125 га-д төмс, хүнсний ногоо 5 га-д тэжээлийн ургамал тариалсан малчны 17 бүлэгтэй ба 88,7 га бэлчээрийн талбай хашсан.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2005 онд баригдсан 110/35/10 квт-ийн дэд станцтай.
Сумын төвд албан байгууллагуудад бохир усны 4-н худаг байдаг. Үүний 2-ыг буюу хүн эмнэлэг, цэцэрлэг ашиглаж байна.
Сумын хэмжээнд 1985-1990 онд төрийн албан хаагч нарт зориулан баригдсан 6 айлын нийтийн орон сууцны барилга байдаг бөгөөд сууцнууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарсаар байна. Хашаа байшинд 45 өрх, бусад нь гэрт амьдарч байна. Сум орон нутгийн зүгээс бодлогоор ард иргэдийг орон сууцжуулах зорилгоор эхний ээлжинд 4 айлд 22 сая төгрөгний зээлийг олгоод байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургалттай сургуулийн 8 бүлэгт 143 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага,суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 6 иргэн суралцаж байгаас 2 нь суурь боловсролын шалгалт өгөхөөр хичээллэж байна. Бага ангийн хамран сургалт 97 хувь, суурь боловсролын хамран сургалт 96,2 хувь хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт90,9 хувь байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 2 багш хамрагдсан болно.
Тус сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй, уул уурхай давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн стратеги төлөвлөгөөг 2012 онд Мерси-Кор олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсруулав. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 10,45 га-аар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• Орон сууц, олон нийтийн бүс-17,5 • Ногоон байгууламж, амралтын бүс-1,5 • Хөдөө аж ахуйн бүс 313579,1 Өнөөгийн байдлаар 198 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30,2 га газар өмчилж, 20 аж ахуй нэгж иргэн үйлчилгээний зориулалтаар 2,1 га газар, 289 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 144,5 га газар эзэмшиж байна.
Чулуун хашаа Хүрэн нүүрс, занар “Боржигон” ааруулУран хатгамал
Уламжлалт болон эрчимжсэн, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, орон нутгийн онцлогт тулгуурласан хариуцлагатай уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийг түргэтгэн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:Мал аж ахуйн салбарын хөгжлийг түргэтгэхГазар тариалан хөгжүүлэх Орон нутгийн онцлогт тулгуурласан хариуцлагатай уул уурхай, ЖДҮ үйлчилгээг хөгжүүлэх Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэхАжлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах