ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Шинэ Монгол Улсын Ардын засгийн газраас 1923 онд гаргасан “Нутгийн захиргааны дүрэм”-ийн дагуу Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууг Богдхан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу болгон өөрчилснөөр одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сум үүссэн түүхтэй. Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт гэсэн засаг захиргааны 3 нэгжтэй, сумын нийт 510 өрхөд 1591 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /6,35/га/ сум юм.


Тус сумын нутагт Халтар, Цахир, Их Дэлгэрийн уулсаас гадна далайн түвшнээс дээш 1756 метр өргөгдсөн өвөрмөц тогтоцтой Бага газрын чулууны уул оршдог. Байгалийн өвөрмөц тогтоцтой олон хад асга, Хүннүгийн үеийн булш, Сүрлэг өндөр Тахилгатын агуй, Жаргалант, Хадан сүм, Ногоон дархийн хонхор, Нүдний рашаан зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудтай гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхдог бүс нутаг юм. Газар хөдлөлийн гол цэг нутаг 6- 7 балл.Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэр тал хээрийн бүс нутагт бүхэлдээ хамаарна. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хөрсний эвдрэл, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийн 83 хувь нь цөлжилтийн байдалтай гэсэн судалгаа гарсан байна. 


Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрийн хэмжээ 250 мянган га бөгөөд үүнийг газрын сангийн ангиллаар авч үзвэл:

Мал сүрэг


Малын бүтэц       Сумын хэмжээгээр нийт 72848 мянган мал тоологдсоноос тэмээ 385, адуу 3157, үхэр 1739, хонь 31613, ямаа 35954 тус тус тоологдсон. Малчин өрх 336 байгаа нь сумын нийт өрхийн 65,9 хувийг эзэлж байна.Тус сум нь адуугаа Хэнтийн Галшар, Сүхбаатарын чиглэлийн адуугаар, хонийг Барга, Үзэмчин омог, ямааг Өлгийн болон Баяндэлгэрийн улаан омгоор тус тус сайжруулж байна.. Бэлчээр хомсдож, талхлагдаж байгаагаас үндэслэн малчдын дунд бүлэг болж хамтрах, гүний ус түшиглэн өвөлжөө, хаваржааны ойролцоох бэлчээрээ хашиж хамгаалах, тэжээлийн олон наст ургамал тариалах санаачилга бий болж байна. Сүүлийн 3 жилд нийт 12 өрх 20 гаруй га бэлчээрийг хашиж хамгаалаад байна.Сумын мал эмнэлэг 1999 онд хувьчлагдаж “Дэлгэрбаяндалай” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 60-65 мянган малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар –Дундговь-Өмнөговь, нийслэлтэй холбосон улсын чанартай авто замыг барьж эхлээд байна.Аймгийн төвөөс 18 км хар зам тавигдаад байна. Хөдөөгийн багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худагтай.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд орон сууцны зориулалттай 4 байр байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1987 онд баригдсан захиргааны болон ЕБСургуулийн ажиллагсадын 4 айлын нэг давхар сууцнууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Тус сумын сургууль нь 1924 онд Богд хан уулын аймаг Дэлгэрцогт уулын хошуу тамгын дэргэд анх үүсгэн байгуулагдаад 1947 онд 7 жилийн бүрэн бус дунд сургууль болж өргөжсөн бөгөөд одоогоор суралцагчдад 9 жилийн боловсрол эзэмшүүлж буй 86 жилийн түүхтэй аймгийн ууган сургуулиудын нэг юм. Сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотойгоор 1974 онд 160 хүүхдийн хичээлийн байр, 52 хүүхдийн дотуур байрны барилгыг ашиглалтад тус тус барьж ашиглалтанд оруулжээ. Сумын сургууль өнөөгийн байдлаар нийт 34 багш ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.Сургуулийн өмнөх боловсролДэлгэрцогт сумын хүүхдийн цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь анх 1957 онд байгуулагдсан түүхтэй. Хүүхдийн төлөө фондын хөрөнгө оруулалтаар 1982 онд 90 ортой шинэ барилга ашиглалтанд орсноор хүчин чадал нь нэмэгдсэн болно.Одоо уг байрандаа эрхлэгч 1, багш 3, туслах багш 3, нярав 1, тогооч 1, жижүүр 1, үйлчлэгч 1 буюу нийт 11 орон тоотойгоор ажиллаж байна. Хамран сургах тойргийн 2-5 насны нийт 118 хүүхдээс 64 хүүхэд өдрийн сургалтанд хамрагдан суралцаж байгаа ба цэвэр жингийн үзүүлэлт 75 хувьтай байна. Зуны улиралд хөөөгийн 3 багийн айл өрхүүдэд гэр цэцэрлэг ажиллуулж малчдын хүүхдэд хүрч үйлчилдэг.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Дэлгэрцогт сумын 2-р багт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 64 хүүхэд хүмүүжиж байна11 багш, ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн халаалттай.

Эмнэлэг


Сумын хүн эмнэлэг нь анх 1924 онд Дамдин санитарчаар ажиллаж эхэлснээр байгуулагдсан. 1944 онд их эмчийн салбар болж өргөжин одоо сумын эмнэлэг 6 ортой, 2 их эмчтэй,12 дунд мэргэжилтэн, 6 ажилтан 20 орон тоотойгоор эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийж, жилд 300 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна.

Соёлын төв


Соёлын төвДэлгэрцогт сумын 2-р багт байршилтай150 хүний суудалтай5 ажиллагчидтай1965 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн халаалттай. 2012 оны төсөвт 760,0 сая.төгрөгийн өртөгтэйгөөр Соёлын төвийн барилга барихаар төсөвлөгдсөн 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 21 байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


Сумын Засаг даргын Тамгын газар нь Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар туслах, нутгийн захиргааны байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлийн хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэж байгаа ба удирдах албан тушаалтан 3, мэргэжилтэн 4, техникийн болон гүйцэтгэх ажилтан 4, гэрээт ажилчин 2 нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. ЗДТГ-ын бүтцэд татварын улсын байцаагч, сумын нийгмийн даатгалын байцаагч, сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн, улсын бүртгэгч цагдаагийн хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа нар ба 3 багийн Засаг дарга гэсэн албад ажилладаг.

Сумын сор бүтээгдэхүүн


Ш. Даваа ахлагчтай Ширээс хоршоо “Монгол цагаан-эсгий”

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Орон нутгийн нөөц боломжид тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлэн эдийн засгийн чадавхийг бэхжүүлсэн “ сум болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэхАжлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт,эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулахНийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.707231000
Эрүүл мэнд: 0.865773333
Эдийн засаг: 0.366340000
Бусад: 0.552230000
Дэд бүтэц: 0.388900000
Байгаль орчин: 0.666665000


Дундговь аймгийн хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 238 км,  аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Төв аймгийн Баян-Өнжүүл Дундговь аймгийн Дэрэн, Сайнцагаан, Адаацаг сумтай хиллэдэг.


Хавар намрын улирал сэрүүвтэр, зундаа дулаан, өвөлдөө цастай,хаврын улиралд 15м/сек-с дээш хүчтэй салхитай өдрийн тоо нэмэгдсэн.1 дүгээр сарын дундаж температур -18-23 С7 дугаар сарындундаж температур +23- 28 СЖилийн дундаж салхины хурд 6-8 м/сЖилийн хур тундасны нийлбэр 300-400мм


Эдийн засгийн бүтэцСумын эдийн засгийн гол бааз суурь нь мал аж ахуй юм. Сумын хэмжээнд худалдаа үйлчилгээний 5 аж ахуй нэгж, ноос боловсруулах, цагаан эсгий үйлдвэрлэх хоршоо-1, блокны үйлдвэрлэл-1, зочид буудлын 2, хоол үйлдвэрлэлийн-3, дугуй засварын 1 нийт 13 аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна. Мөн 13 иргэн хувиараа төрөл бүрийн бизнес эрхлэж байна. Үүрэн телефоны Жи мобайл, Юнител, Скайтелийн сүлжээний оператор, аялал жуулчлалын 2 бааз үйл ажиллагаа явуулж байна.

Газар тарилан


Сумын хэмжээгээр жилд 2, 2 тонн төмс,хүнсний ногоо тариалж хүнсэнд хэрэглэсэн. 

Цахилгаан хангамж


1970 оны эхэн үеэс бага чадлын дизель станцыг ашиглан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байгаад 1990-ээд онуудад зах зээлийн байдлаас шалтгаалан 8-12 цагаар дизель станцыг цагийн хуваарьт оруулан ашиглаж байсан. 1996 онд Тэвшийн говийн уурхайгаас 28 километр 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж 1000 кВа хүчин чадалтай 35\10 кВ-ын дэд станц ашиглалтанд орж сумын иргэд, албан байгууллагын цахилгааны хэрэгцээг тасралтгүй ханган ажиллаж байна.

Дулаан хангамж


Сумын төвд нийтийн төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төвийн харьяа уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Дундговь нутгийн хоймор болсон Дэлгэрцогт сумын хүн амын 33,6 хувь нь сумын төвд амьдардаг. 

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 118 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 11 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. 

Эрүүл мэнд


2012 онд нийт 43 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэлгүй ажиллаж байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл, осол гэмтэл, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Cумын сoёлын төв нь 1933 онд байгуулагдан “Улаан булан” нэртэйгээр урлаг уран сайхны арга хэмжээ явуулж эхэлсэн ба 1965 онд чулуун барилга баригдаж байртай болсон. 1990 оноос эхлэн соёлын төв нэртэйгээр урлаг соёлын үйлчилгээг иргэдэд түгээн хүргэж эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйчлэгч галч гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төв нь хөдөөгийн малчдад урлаг, уран сайхны үйлчилгээгээр үйлчлэхийн зэрэгцээ иргэдэд номын сангийн үйлчилгээ, FM-107.5 радиогоор мэдээллийг байнга хүргэн ажиллаж байна 

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Дэлгэрцогт сумын төв нь Засаг захиргаа- хөдөө аж ахуй- үйлчилгээ давамгайлсан сум юм.Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөөд байна. Одоогийн байдлаар 63 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 7,04 га газар өмчилж, 51 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 23 га газар эзэмшиж, 3 аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар 9 га газар, 5 иргэн 13 аж ахуйн нэгж газар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 21,3 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Тогтвортой амжиргаа төсөл / 2003-2012 он/НҮБ-ын Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр / АИТХ-тай хамтран хэрэгжүүлсэн/

Сумын сор бүтээгдэхүүн


2-р багийн малчин Д. Баттөр “ Айраг “ 2009 он

Сумын онцлог


Тус сумын нутагт Халтар, Цахир, Их Дэлгэрийн уулсаас гадна далайн түвшнгээс дээш 1756 метр өргөгдсөн өвөрмөц тогтоцтой Бага газрын чулууны уул оршдог. Байгалийн өвөрмөц тогтоцтой олон хад асга, Хүннүгийн үеийн булш, Сүрлэг өндөр Тахилгатын агуй, Жаргалант, Хадан сүм, Ногоон дархийн хонхор, Нүдний рашаан зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудтай гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхдог бүс нутаг юм. Аргал угалз, янгир, чоно, үнэг, хярс, тарвага зэрэг ан амьтан, идлэг шонхор, тас, талын бүргэд зэрэг жигүүртэн шувуу, төрөл бүрийн эмийн ургамал элбэг байдаг. Түүхч, гүн ухаантан, шашин соёлын нэрт зүтгэлтэн Зава хэмээх Шагдарын Дамдины үүсгэн байгуулсан Дэлгэрийн Чойрын хийдийн үйл ажиллагааг 1990 оноос сэргээсэн ба одоо хурлын дугана, 20 ханатай гэр дуганатайгаар буян номын зан үйл явуулж байна. Тус хийдийг орон нутгийн иргэд гадаад, дотоодын жуулчид төдийгүй төр, засгийн удирдлагууд зорин ирж энерги авдаг болоод байна.