Жигд биш, эрс тэс уур амьсгалтай. Дулааны улиралд ихэвчлэн халуун хуурай, харин өвөлдөө хүйтэн, цас их унадаг.1 дүгээр сарын дундаж температур нь -24 -25 хэм хүйтэн 7 дүгээр сарын дундаж температур нь 18-20 хэм дулаан байдаг.Жилийн дундаж салхины хурд нь 4-9 м/сЖилд орж тунадасны нийлбэр нь 200-250 ммЦаг уурын Цагаандэлгэр өртөөУЦУОШАлбаны харъяа Цагаандэлгэр цаг уурын өртөө нь анх 2009 онд байгуулагдсан. Өртөөний дарга 1, техникч 4 гэсэн нийт 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай өртөө нь цаг уурын бодит мэдээг хоногт 8 удаа албанд дамжуулж, албанаас авч байгаа дараах урьдчилсан мэдээнүүдээр сум орон нутагтаа үйлчилж ажилладаг.• Нарийвчилсан мэдээ • Урьдчилсан мэдээ• 1,5,7 хоногийн мэдээ• Сарын мэдээ• Улирлын мэдээ• Бэлчээрийн даацын мэдээ
Сумын нутаг засварын бүснээс хээрийн бүсэнд гүнзгийрч шилжсэн, ургамлын бүрхэвчийн үндсэн төрх нь цөлөрхөг хээрийн шинжтэй. Сумын нутаг цаг уурын хувьд эрс тэс эх газрын шинжтэй. Ерөнхийдөө цэлмэг, хуурай агаартай тунадас бага, баруун хойд зүгийн салхитай. Өвлийн улиралд туйлын хүйтэн, агаарын масс үе үе хүчтэй нэвтэрнэ. Үргэлжилсэн цасан бүрхэвч 150-160 хоног байх тохиолдол цөөн биш тохиолдоно. Зарим үед нутгийн малчид зудын бэрхшээлээс гарахын тулд 160-170км газарт отор нүүдэл хийдэг.
Малын бүтэц. Сумын хэмжээнд 61729 мянган толгой малтайгаас 447 тэмээ, 3446 адуу, 1095 үхэр, 29203 хонь, 27538 ямаа байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд 1994 онд холбогдсон.
Сумын төвд ЗДТГазар, эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Хадгаламж банк, ХААН банк зэрэг 6 уурын зуух ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэг нь цахилгаан халаалтаар ажилдаг.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8-н бүлэгт хамран сургах тойргийн нийт 131 хүүхдээс сумын сургуульд 89 хүүхэд, бусад аймаг хотод 42 хүүхэд өдрөөр суралцдаг. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 19 иргэн суралцаж байна. бага боловсролын хамран сургалт 66,4 хувь, суурь боловсрол 68 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 92% байна. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8-н бүлэгт хамран сургах тойргийн нийт 131 хүүхдээс сумын сургуульд 89 хүүхэд , бусад аймаг хотод 42 хүүхэд өдрөөр суралцдаг. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 19 иргэн суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 66,4 хувь, суурь боловсрол 68 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 92% байна.
Тус сум нь Хөдөө аж ахуй, мал аж ахуйдаа тулгуурлан хөгжих зорилт тавин дараахь зорилгуудыг дэвшүүлж ажиллаж байна. • Сумын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдийг түшиглэн ажилгүйдлийг бууруулах. • Шилжилтийг зогсоох. Үүний тулд сумын төвд ЖДҮ-ийн төслийн шугамаар бий болгох.
Боловсрол: | 0.614701000 |
Эрүүл мэнд: | 0.722700000 |
Эдийн засаг: | 0.348950000 |
Бусад: | 0.605575000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Нийт газар нутгийн хэмжээ 342780,7 га ХААН газар – 339155,5Хот суурин тосгон – 878,7Зам сүлжээ – 2476,5Усан сан – 270,0
Орон нутгийн төсөв. Сумын төсвийн нийт орлого нь 211,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 191,1 сая төгрөг, сумын өөрийн орлого 20,6 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 186,8 сая төгрөг байна. Нийт зардлын 73,2%-ийг цалин, 7,6%-ийг нийгмийн даатгалын шимтгэл, 1,2%-ийг урсгал шилжүүлэг үлдсэн 18%-ийг бусад эзлэж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд төсвийн 6 байгууллага, Худалдаа үйлчилгээний 3, Мал эмнэлэг 1, Хаан банк 1, хадгаламж банк 1, аж ахуй нэгж хоршоо 1 зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Жилд 56,363,1 төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд жилдээ 37,500,000 төгрөгний эсгий үйлдвэрлэдэг “Дулаан бэлэг” хоршоо үйл ажиллагаа эрхлэж байгаа нь сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Замын үүдийн мянганы зам сумын төвөөс 50км-ийн зайтай өнгөрдөг. Улаанбаатар хотоос 150км-ийг засмал замаар, 50км-ийг шороон замаар зөрчдөг. Сум, багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худагтай. Мөн сумын төв дээр мал аж ахуй болон, ахуйн хэрэглээнд хэрэглэх гүний 1 худаг, гар татлагын 1 худаг ажиллаж байна. Хүний ундны шаардлага хангахуйц сайн чанарын устай сумын төвөөс 2 км-т ходоод, элэг цөсний рашаантай.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль Цагаандэлгэр сумын 1-р багт байршилтай20 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 89 хүүхэд суралцаж байгаа.24 багш ажилчидтай1994 онд сургууль шатаж сумын төр захиргаа, орон нутгийн иргэдийн хандив тусламжаар аж ахуйн аргаар 1998 онд сургуулиа ашиглалтанд оруулсан. 2003 онд улсын төсвөөс спорт зал баригдсан. Хөрөнгө мөнгөний бололцоо тухайн үеийн нөхцөл байдлаас болж иж бүрэн тохижуулж дотоод засвар дутуу хийгдсэн. Баригдсанаас хойш их засварт ороогүй. Хэдийгээр цөөн хүүхэдтэй ч 2 ээлжээр хийчээллэдэг үдээс хойш хүүхэд хөгжих орчин учир дутагдалтай, багш сурагчдын бие даан ажиллах, хөгжих орчин муутай. Цаашид сургуулийг их засварт оруулж өргөтгөл хийлгэх. Үүнд анги танхим нэмэгдүүлэх, номын сан, урлаг залтай болох нэн шаардлагатай
Суманд улсын төсвийн 6 ортой эмнэлэг, 1 эмийн сан, их эмч-1, багийн бага эмч-2, эх баригч-1, сувилагч-5, туслах ажилтан-10 хүн ажиллаж байна. 2012 онд 24 хүүхэд шинээр мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл --400, осол гэмтэл-1, халдварт өвчлөлийн 6 тохиолдол гарсан байна.
Тус соёлын төв нь 1954 онд ашиглалтанд орсон 80 хүний суудалтай үзэгчдийн танхим хувцас солих өрөө номын сангийн өрөө зэрэг гурван өрөөтэй. Тус барилгад урлагийн тоглолт, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна.
2012 оны жилийн эцсээр хөдөлмөрийн насны 674 хүн, үүнээс эдийн засгийн идэвхтэй хүн ам 415, ажилгүй иргэдийн тоо 11. Үүнээс 7 эмэгтэй. Хөдөлмөрийн насны 1000 хүнд ноогдох ажилгүйчүүд 163 байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 25 %-ийг дээд, 12,5 %-ийг бүрэн дунд, 62,5%-ийг бүрэн бус дунд эзэлж байна.
Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа МИД-н төслийг 2013 хүртэл үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд 2012 онд Цагаандэлгэр сум 1881 мал даатгуулж, Монгол даатгал, Практикал даатгалд 1,203,881төгрөгөөр малаа даатгуулсан байна.Үүнд: • Адуу-148 • Үхэр-24 • Хонь-895 • Ямаа-814 мал хамрагдсан байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл: Суманд 50 сая төгрөгийн эх үүсвэртэй “Сум хөгжүүлэх сан”-аас Үнээний фермерийн чиглэлээр Р.Пүрэвдорж 1,5 сая, С.Борхүү 1,5 сая, А.Энхтуяа 3 сая, Д.Оюун 2,5 сая төгрөг, ахуй үйлчилгээний чиглэлээр Г.Жадамбаа 10 сая, ингэний ферм Г.Адъяасүрэн 6 сая, хээлтүүлэгч мал өсгөн бойжуулах чиглэлээр Ц.Ундрахбаяр 2 сая, мах борлуулах чиглэлээр Ө.Зандраабайды 6 сая, Модон эдлэл, гутал засварын чиглэлээр С.Хүрэлхуяг 9,5 сая, Мал эмнэлэг, хээлтүүлэгч мал бэлтгэх, борлуулах чиглэлээр Б.Түмэндэлгэр 6,5 сая, Түүхий эд худалдан авах, борлуулах чиглэлээр Т.Оюунбилэг 1,5 сая, Цайны газар ажиллуулах чиглэлээр Д.Бүрэнбат 1сая төгрөг тус тус авч үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх тэргүүлэх 4 чиглэлийн дагуу хөнгөлттэй зээл авсан иргэд, ААНэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Үүний үр дүнд орон нутагт 25 ажлын байр шинээр бий болоод байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас: Жижиг зээл олгох төсөлд 17 малчин өрх 25,5 сая төгрөг, ажлын байр нэмэгдүүлэх төсөлд 1 өрх 1 сая төгрөг, нийт 26,5 сая төгрөгний зээл аваад үйл ажиллагаа явуулаад байна.
Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр нь байгалийн баялагаас ихээхэн тархсан нь хужир шүү байх ба “Шар Шороотын” шороон будгийн орд, Цагаан эргийн перлитийн орд /Шаазан ваарын материал/ Жирмийн хужир зэрэг цаашид ашиглавал сумын эдийн засаг нийгмийн хөгжилд түлхэц болохуйц байгалийн баялагтай. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Цас ихээр унадаг. Малчид отор нүүдэл их хийдэг. Ард иргэдийн ундны усны чанар сайн. Төмөр зам болон засмал замд ойрхон /50км/Ард иргэд нь боржигон нутгийн өвөрмөц ёс жаягийг амьдралын хэв маяг болгон амьдардаг.