ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Цэцэрлэг мандал уулын аймгийн Намнан уулын хошууны Баянцагаан-Агт, Баян-зүрх, Баянхайрхан сумдыг 1925 онд Намнан уулын хошуунд нэгтгэж, Цэцэрлэг мандал уулын аймгийн Намнан уулын хошууны Баян-Агт сум гэж нэрлэснээр өнөөгийн Баян-Агт сум байгууллагдсан.Шарга, Баянзүрх, Баянхайрхан, Дулаанхаан, Халтар, Хүрэмт гэсэн 6 багт 857 өрхийн 3050 хүн амьдарч байна.


Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хөвсгөлийн нуруу уулсыг түшиглэсэн, уулархаг ой мод , тал хээр хосолсон газар нутагтай ба сумын нутаг дэвсгэр нь ойт хээрийн бүсэд хамаардаг. Газар хөдлөлийн эрчим 6.5 балл.Сумын нутаг дэвсгэр нь Мал аж ахуй болон газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих боломжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 307970 га.

Мал сүрэг


570 малчин өрх, 652 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. Сумын хэмжээгээр жилд 2031 га талбайд үр тариа, 7,3 га талбайд төмс, 4.5 га талбайд хүнсний ногоо, 267.5га талбайд тэжээлийн ургамал тариалж 2668 тонн үр тариа, 14.5 тонн төмс, 7.05 тонн хүнсний ногоо, 70 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Сумын хэмжээнд 202913 толгой малтайгаас 13 тэмээ, 13219 адуу, 13879 үхэр, 107750 хонь,68052 ямаа байна.

Зам тээвэр


Сумаас Булган аймгийн чиглэлд 80 км орчим шороон замаар зорчиж хатуу хучилттай хар замд, баг, хил залгаа сумдуудтай шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд гүний худаг 4, богино яндант худаг 1 ажиллаж иргэд зөөврөөр усаа хэрэглэдэг. 

Хүн ам, өрхийн тоо


Сумын хүн амын 49 хувь нь залуу болон дунд насныхан, 33.18 хувь нь хүүхэд, 17.7 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж


1985-1988 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцнууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 15 бүлэгт 320 хүүхэд өдрөөр суралцаж, бага ангийн хамран сургалт 62 хувь, суурь боловсролын хамран сургалт 61 хувьд хүрсэн.Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 24 багш хамрагдаж байна. Төрийн өмчийн “Жавхаа” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 100, гэр цэцэрлэгт 20 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 53,3 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


 “Жавхаа” цэцэрлэг  Хүрэмт багийн 1-р хороонд байршилтай 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна 21 багш, ажиллагсадтай 1988 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Барилгад ашиглалтын хугацаанд засвар хийгдээгүй тул их засвар хийх шаардлагатай. Хүүхдийн хамран сургалт нэмэгдэж байгаа тул цаашид өргөтгөлийн барилга барьж тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай 

Эмнэлэг


 Эрүүл мэндийн төв Хүрэмт багт байршилтай 10 ортой Их эмч 3, бага эмч 8, сувилагч 6, нийт 29 ажиллагсадтай Сумандаа мэс ажилбар хийдэг. 2004 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын шаардлага хангасан барилга. Амбулаторын барилга их засвар шаардлагатай. 

Соёлын төв


 Баян-Агт сумын соёлын төв нь Хүрэмт багт байрладаг. 250 хүний суудалтай 6 ажиллагсадтай 1982 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Тус барилгад засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул шинээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилга барьж байна.

Ажиллах хүч, салбараар


Төрийн байгууллагад 146 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Өнөөгийн байдлаар 873 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 54.44га газар өмчилж, 198 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 134.8 га газар, 148 иргэн зуслангийн зориулалтаар 3 га газар, 45 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 19.35 га газар, 2 аж ахуйн нэгж тариалангийн зориулалтаар 3937га газар эзэмшиж байна. 73 иргэн төмс хүнсний ногооны зориулалтаар 39.5га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


 ЗДТГ-ын барилга /Зориулалтын барилга байхгүй/ Хүрэмт багт байршилтай 40 ажиллагсадтай 1976 онд ашиглалтанд орсон 50 хүүхдийн дотуур байрны зориуллалттай байранд үйл ажиллагаа явуулж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын брэнд бүтээгдэхүүн: Балигийн голын шимийн архи, Халтар арвайн гурил. Сумын брэнд үйлчилгээ: Хануй, Цагаан голын рашаан амралт.


Хөшөө дурсгалын нэр: Халтарын Буган чулуун хөшөөБагуулагдсан он: Хүннүгийн үеХөшөө, дурсгалын намтар: Чингис хаан өрнөдөөс дорнодруу дайнд явахдаа энэ нутагт буудлан цэргүүдийн энэ гурван чулууг тулгын чулуу болгон ашигладаг байсан гэж нутгийн иргэд домоглон хуучилдаг байжээ. 

Сумын онцлог


Байгаль цаг уурын таатай нөхцөлтэй учраас мал аж ахуйг төрөл бүрдээр нь хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл эрхлэх боломжтой.  Хануй, Цагаан гол, Багануурын рашаан, Намдагийн агуй, Хануй Сэлэнгийн бэлчир, Хануй, Хүнүй голын бэлчир зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг даган аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой.Сэлэнгэ мөрний ай сав газраар тариалан эрхлэх, жимс жимсгэнэ тариалах боломжтой. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.655704000
Эрүүл мэнд: 0.627928333
Эдийн засаг: 0.281461428
Бусад: 0.638695000
Дэд бүтэц: 0.166666666
Байгаль орчин: 0.833335000


Тус сум нь баруун хойд, хойд талаараа Хөвсгөл аймгийн Рашаант, Их-Уул, Тариалан, баруун урд, баруун талаараа Архангай аймгийн Хайрхан, Цэцэрлэг, өмнө болон зүүн талаараа өөрийн аймгийн Сайхан, Хутаг-Өндөр сумдтай хиллэдэг ба Булган аймгийн төвөөс баруун хойд зүгт оршдог.  Улаанбаатар хотоос 620км, Эрдэнэт хотоос 215 кмАймгийн төвөөс 150 км зайд байрладаг.


Эрс тэс уур амьсгалтай  Хүйтний улиралд температур - 41 С Зуны улиралд  температур +31 С жилийн дундаж салхины хурд 4-6 м/с жилийн хур тундасны нийлбэр 200.2 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 76.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 852.3 сая төгрөг, сумын өөрийн орлого 2.2 сая төгрөгийн орлогоос бүрдэнэ.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 291.1 сая төгрөг байна. Нийт зардлын /192.3сая/төгрөг буюу 66%-н цалин, /21.2 сая/ төгрөг буюу 7.3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцТус суманд одоогоор 29 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд 1072.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсын төвлөрсөн төсвийн орлогод 70,2сая төгрөгийн татвар, орон нутгийн төсвийн орлогод 76,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт тариалан эргэлтийн 6121 га талбайтаагаас 3975,8 га газарт тариалан эрхэлдэг. Үүнээс 0,35 хувьд нь төмс, 0,22 хувьд нь хүнсний ногоо, 99,3 хувьд нь улаанбуудай, 0,07 хувьд нь жимс жимсгэнэ тариалж байна. /1874 га-д уринш хийсэн /

Цахилгаан хангамж


Сумын төвд 1995 онд 150 кВт-ын 1, 250кВт-ын 1 трансформатор суурилагдсан. 2012 онд 200кВт-ын хүчин чадалтай трансформатор1-ийг нэмж суурилуулаад байна.

Сайхан сумын Уурхайгаас /55км/ 10 кВт-ын шугамаар эрчим хүчинд холбогдсон. Хүчдэлийн уналт ихтэй.

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, ЗДТГ зэрэг байгууллагууд нам даралтын халаалтын зуухтай. ХААН банк, Хадгаламж банк, эмийн сан, холбоо, зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд ердийн галлагаатай байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


 Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль Хүрэмт багт байршилтай 520 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 320 хүүхэд суралцаж байна 50 багш, ажиллагсадтай 1975 онд ашиглалтанд орсон нэг давхар 160 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байранд сургалтыг тогтвортой явуулж ирсэн цаашид их засвар хийх шаардлагатай. 2011 онд ашиглалтанд орсон 240 хүүхдийн хүчин чадалтай 2 давхар өргөтгөлийн барилга нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Дотуур байрны 2 барилгатай ба 80 хүүхдийн байрны барилгыг зориулалтын дагуу ашиглаж, 50 хүүхдийн байрны барилгад ЗДТГ үйл ажиллагаа явуулж байна. 

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 8 бага эмч , 6 сувилагч , нийт 29 ажиллагсадтай.2012 онд нийт 16 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 367, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.

Соёл, спорт


1982 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай болсон. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байнаТус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 18 жижиг дэлгүүр, цайны газар 2, үсчин гоо сайхан 1, гутал засвар 2, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа явуулж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын 1 хийд байна.Тухайн хийдэд нийт 1 хуврага ажиллаж байна.Жич: Христийн 1 номлогч байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 17 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 44 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 50 хувийг бүрэн дунд, 30 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Соёлын төвийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


 Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл  Сум хөгжүүлэх сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Шивээт улааны цогцолборБагуулагдсан он: Түрэгий үеийн /Кутулук хааны/Хөшөө, дурсгалын намтар: Илжгэн чихт хаан нь их том чихтэй хаан байжээ. Энэ хааны үсийг зассан үсчин тэр өдрөөл ор сураггүй алга болдог байжээ. Тэр цагаас хойш хааны үсийг засах хүн ховордох болжээ. Нэг өдөр нутгийн мэргэн хүн хааны үсийг засуулахаар хүүгээ явуулжээ. Тэр хүн хүүдээ гурилаар толгойгүй хүн хийгээд энийг аваад яв гэжээ. Хаан үсээ засуулчихаад тэр хүүгийн толгойг авах гэхэд толгойгүй гурилан хүнээ урдаа барьжээ. Энэ цагаас хойш хаан бүх хөшөөний толгойг авчээ. Энэ цагаас үүдэн энэ цогцолборууд толгойгүй байдагын учир энэ.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Мал аж ахуй, газар тариалан хосолсон үйлдвэржсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх байгал орчинд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлсэн бүс нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх.   Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх. Эрчим хүч, зам харилцааг тэргүүн ээлжинд сайжруулан сумандаа рашаан савлах, мах, сүү, ноос боловсруулах үйлдвэр, нийтийн ахуйн үйлчилгээний төв байгуулан нэгдсэн халаалтын зуух, цэвэр бохир усны байгууламж барьж ашигласнаар ажилгүйдлийг багасгаж ажлын байрыг нэмэгдүүлэх. Орон нутгийнхаа онцлогт тохируулан сум дундын эмнэлэгтэй болж төвлөрөлийг сааруулах үүднээс сургууль цэцэрлэгийг бүрэн ашиглаж, өргөтгөн 12 жилийн бүрэн дунд боловсрол орон нутагтаа олгодог болох. Хануй рашааныг түшиглэн улсын чанартай рашаан сувилал аялал жуулчлалын сүлжээнд холбогдох зорилготой.