ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Булган аймгийн Булган сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу. Ачуут, Хужирт, Агуйт, Рашаант, Жаргалант, Булган гэсэн 6 багийн нийт 3338 өрхөд 12519 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Булган аймгийн 16 сум, 1 тосгоноос 1-д, газар нутгийн хэмжээгээр 16-д ордог. Хүн амын нягтрал нь 1.25 хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1350-2000 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Монгол Улсын Хангайн мужийн ойт хээрийн бүсэд умарт өргөрөгийн 455, зүүн уртрагийн 103.7 солбилцолд байрладаг.Сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн эрчим 1.5 балл байна.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 9995 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 8.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 14.7 хувь байна. 307 малчин өрх, 121 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 12.8 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээнд 55708 толгой малтайгаас 1 тэмээ, 3588 адуу, 5953 үхэр, 27514 хонь, 18653 ямаа байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Баруун бүсийн аймгуудийг нийслэлтэй холбосон болон Эрдэнэт-Булган чиглэлийн улсын чанартай 31.3 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Гэр хороолол бүрийг хатуу хучилттай замтай болгож байгаа бөгөөд нийт 12.5 км хатуу хучилттай зам тавигдсан байна. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогддог.

Ус хангамж


 Төв усан сан 30м3 хүчин чадалтай Ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 21 худаг, 30м3 багтаамжтай 10 усан сан, 36.5м3/хоног, 27.7 м3/хоног хүчин чадалтай 2 насос станц, цэвэр усны 11.7км урт шугам хоолойтой. Төвлөрсөн ус хангамжийн системд 370 өрх, 111 аж ахуйн нэгж холбогдсон.

Дулаан хангамж


Сумын төвд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Шүүх орчмын 36 айлын зуух гэсэн нийт 6 уурын зуух ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Эрдэнэт хоттой хил залгаа оршдог бөгөөд нийт хүн амын 93.5 хувь нь сумын төвд амьдардаг, Хангайн бүсийг хамарсан Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль байрладаг харьцангуй хотожсон сум юм. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


 Ерөнхий боловсролын 12 жилийн 1-р сургууль /5-р багийн Б хэсэгт байршилтай/ 1080 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн 1,2 дугаар байртай, 2 дотуур байртай. Одоогоор 43 бүлэгт 1374 хүүхэд суралцаж, дотуур байранд 245 хүүхэд амьдарч, нийт 72 багш сурган хүмүүжүүлэгч, 35 ажилтан албан хаагч ажиллаж байна. Хичээлийн 1 дүгээр байр нь 1973 онд ашиглалтанд орсон, 2-р байр 1962 онд, 100 болон 55 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр 1975 онд тус тус ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар муутай Онцгой байдлын газрын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй, барилгатай.  Эрдмийн өргөө цогцолбор Сургууль /6-р багийн Д хэсэгт байршилтай/ 1040 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байртай. Одоогоор 47 бүлэгт 1423 хүүхэд суралцаж, нийт 81 багш сурган хүмүүжүүлэгч, 23 ажилтан албан хаагч ажиллаж байна. 1969 онд ашиглалтанд орсон, Б өргөтгөлийг 1992 онд, В өргөтгөлийг 1999 онд, Г өргөтгөлийг 2003 онд тус тус ашиглалтанд оруулсан, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар хийцний хувьд дунд зэргийн барилгатай. Цаашид хичээлийн 1-р байранд их засвар хийх шаардлагатай. Спортын дунд сургууль нь Булган сумын 5-р багт байршилтай. 90 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байртай, 90 суралцагч суралцаж нийт 19 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байна. 1987 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар хийцний хувьд сайн барилгатай.

Эрүүл мэнд ерөнхий


Суманд 140 ортой 1 нэгдсэн эмнэлэг, 2 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 4 эмнэлэг, 5 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж, 77 их эмч 137 эмнэлэгийн дунд мэргэжилтэн, 72 ажилтан албан хаагч, 10 эм зүйч ажиллаж, нэг эмчид 161, нэг сувилагчид 91 хүн оногдож байна.Булган суманд 2012 онд нийт 306 хүүхэд шинээр мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 6 тохиолдол, эхийн эндэгдэлгүй, халдварт өвчин 423 тохиолдол гарсан байна.

Соёл спорт ерөнхий


Биеийн тамир спортын газар нь 2 заалтай бөгөөд анхны заал нь 1960 онд ашиглалтанд орсон 150 суудалтай барилга юм. Шинэ заал нь 2012 онд ашиглалтанд орсон 450 хүний суудалтай дулаалга хийх шаардлагатай.Уг хоёр спорт зааланд албан байгууллагын спортын арга хэмжээ болон төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй,58 хүнсний дэлгүүр, нийтийн хоолны 16 цэг, үсчин гоо сайхны 6, гутал засварын 3, оёдлын 4, нийтийн халуун усны 6 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 5 сүм хийд байдгаас будда 1, христ 4 сүм байна.Тухайн хийдүүдэд нийт 34 лам, хуварга, номлогч ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 19иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 42 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 32.1 хувийг дээд, 20.7 хувийг тусгай дунд, 31.5 хувийг бүрэн дунд, 15.7 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


 Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа-2 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Сум хөгжүүлэх сангийн төсөл Багийн бичил зээл 

Сумын хөшөө, дурсгал


Хөшөө дурсгалын нэр: 4 аваргын хөшөөБайгуулагдсан он: 2006Хөшөө, дурсгалын намтар: Булган аймгийн харьяалалтай 4 их аваргын хөшөөХөшөө дурсгалын нэр: Чин Ван Ханддоржийн хөшөө Байгуулагдсан он: 1994 онХөшөө, дурсгалын намтар: Монгол орныг манжийн ноёрхлоос чөлөөлж тусгаар тогтнолоо байлдан олох үйл хэргийг санаачлан үүсгэж удирдан зохион байгуулсан төр нийгмийн зүтгэлтэн Мижиддоржийн хүү Ханддоржид зориулсан хөшөө юм.Хөшөө дурсгалын нэр: Цогт хун тайжийн хөшөөБайгуулагдсан он: 2012Хөшөө, дурсгалын намтар: 17-р зууны үед амьдарч Манжийн ноёрхлын эсрэг тууштэй тэмцэж байсан халхын жанжин, цогт хун тайжийн хөшөөХөшөө дурсгалын нэр: Диваажин сүмБайгуулагдсан он: 1878 онХөшөө, дурсгалын намтар: Төвдийн хиймэл Диваажин сүмд мөргөх, өргөл барьц барих ард иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэн Эмгэ ахайтан гэдэг хүний зарлигаар байгуулсан.Хөшөө дурсгалын нэр: Хүн чулуун хөшөөБайгуулагдсан он: Хөшөө, дурсгалын намтар: Боржин чулуугаар хийсэн толгойгүй 120см өндөр хүн чулуун хөшөө юмХөшөө дурсгалын нэр: Бунхан толгойБайгуулагдсан он: 1978 онХөшөө, дурсгалын намтар: Ардын Хатанбаатар Магсаржавын шарилыг төрсөн нутаг Хутаг -өндөрөөс залж авч Тамгын толгойд эртний баатар эрийн дуулга хэлбэртэй бунханд байрлуулсан.Хөшөө дурсгалын нэр: Штаб музейБайгуулагдсан он: 1890-ээд онХөшөө, дурсгалын намтар: Сүүлтийн пүүс гэж нэрлэгдэж байсан бөгөөд 1921 онд Чойбалсан, Шетинкин, Рокосовскийн нарын удирдсан цэрэг Вангийн хүрээг цагаантнаас чөлөөлөн энэхүү байшинд байрлаж байсан бөгөөд хожим 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 272-р тогтоолоор Баруун замын тусгай ангийн штаб музей болгожээ.Хөшөө дурсгалын нэр: Цагаан суврагаБайгуулагдсан он: 17-р зууны үед сүсэгтэн олны хүчээр барьсанХөшөө, дурсгалын намтар: Бурхан шашны шүтээн Жанчивчогдон цагаан суврагаХөшөө дурсгалын нэр: Баатруудын хөшөөБайгуулагдсан он: 1989 онХөшөө, дурсгалын намтар: 1981 онд Монгол хүн сансарт ниссэн нь Булган аймгийн хүү Ж.Гүррагчаа байсан тул түүнд зориулан хүндэтгэл үзүүлж Булган нутгаас төрсөн БНМАУ-ын 7 баатрын дурсгалын хөшөөг босгосон.

Сумын онцлог


Булган сум нь 1931 онд Богд хан уулын хошууг татан буулгаж сумдыг байгуулахад Булган сум нэртэйгээр байгуулагдан өнөөг хүртэл өсөн нэмэгдэж хөгжин дэвшсээр ирсэн баялаг түүхтэй. Ой хөвч, хангай хослосон байгаль цаг уурын таатай нөхцөл, төвийн бүсийн эрчим хүчинд холбогдсон. Орхон,Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Хөвсгөл зэрэг томоохон аймаг хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсны зэрэгцээ үүрэн холбооны бүх операторын сүлжээ, шилэн кабельд холбогдсон зэрэг дэд бүтцийн таатай нөхцөл, Монголын 2 дахь энергийн төв болох цагаан суврагын суурь, Анхдагч алдартны музей зэрэг нь Булган сумын онцлог юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.778387000
Эрүүл мэнд: 0.801888333
Эдийн засаг: 0.366948571
Бусад: 0.496975000
Дэд бүтэц: 0.717883333
Байгаль орчин: 0.833335000


Булган сум нь :Улаанбаатар хотоос 318 км Орхон аймгаас 53.7 кмДархан-Уул аймгаас 240 кмМөрөн хотоос 335 кмЦэцэрлэг хотоос 289 км зайд тус тус байрладагАймгийн төвд байрладаг сум юм.Орхон аймаг болон Булган аймгийн Орхон, Сайхан, Бугат зэрэг сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлтэй. 1 дүгээрсарындундаж температур-21,5С 7 дугаарсарындундаж температур+17С Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с Жилд дунджаар 303.7 мм хур тунадастай, 63 хувийн чийгшилтэй, 64.6 өдөр бороотой, 41.3 өдөр цастай байдаг.


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 731.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 371.2сая төгрөг, сумын өөрийн орлого 359.9 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 718 сая төгрөг байна. Нийт зардлын 55 хувь нь цалин, 6.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6.7 хувийг урсгал шилжүүлэг, 32.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 284 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 33.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 297.9, аймагт 882.6 сая, орон нутагт 332.2 сая нийт 945.7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна."Гурил тэжээл-Булган" ХК-ийн хоногт 100-120 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын үйлдвэр, 1600 тахиатай тахианы аж ахуй ашиглалтанд орж, өнгөрсөн онд шинээр 14 үйлдвэр, цех байгуулагдаж 65 иргэнийг ажлын байраар хангасан байна. Сумын хэмжээнд худалдааны 85 цэгт 312 иргэн, үйлдвэрлэлийн чиглэлээр 59 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 209 орчим цэгт 810 иргэн байнгын ажлын байраар хангагдаж байна.Аялал жуулчлал, нийтийн хоолны газрын чиглэлээр "Булган-Уул" амралтын газар, "Хатан-Алт", "Арвай" зэрэг хоолны газрууд хэрэглэгчдэд өөрсдийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.Мөн “Булган энержи групп" ХХК-ний 60-70 хүнийг хүлээн авах хүчин чадалтай "Хун тайж" зоогийн газар "Титанум" ХХК-ний "Булган" зочид буудлын барилга ашиглалтанд орохоор засварын ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй явж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 140 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 65 хувьд нь төмс, 35 хувьд нь хүнсний ногоо тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 1170 тн төмс, 601 тн хүнсний ногоо хураан авдаг байна.

Цахилгаан хангамж


Сум нь Булган, Хархорины 110 кВт-ын цахилгааны шугамаар төвийн эрчим хүчний системд холбогдсон. 35 кВт-ын төмөр бетонон болон модон тулгуур бүхий 90 км, 10 кВт-ын 50 км, 0.4 кВт-ын 16 км кабелын, 0.4 кВт-ын 18 км агаарын шугам болон 10/04 кВт-ын 3 хаалттай дэд өртөөгөөр цахилгаан эрчим хүчийг дамжуулж байна.

Ариутгах татуурга


Сумын төвд бохир ус цэвэрлэх байгууламж 1 ашиглагдаж байгаа бөгөөд бохир усны төв худаг 135, салбар худаг 450, 21.7 км урт төв шугам, 3.2 км салбар шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 370 өрх, 96 аж ахуйн нэгж холбогдсон.Цэвэрлэх байгууламж

Хүн ам, өрхийн тоо


Сумын хүн амын 42 хувь нь залуу болон дунд насныхан, 33.4 хувь нь хүүхэд, 24.6 хувь нь ахмадууд байна.

Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 390 айлын 22 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд 2010 онд инженерийн хангамжтай 1 орон сууц баригдаж ашиглалтанд орсон бөгөөд 2013 оноос 320 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөж байна.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн 1-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль биеийн тамирын төрөлжсөн спортын дунд сургуулийн 96 бүлэгт 2858 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох холимог бүлгийн сургалтанд 25 суралцагч суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын 3 сургуульд 157 багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд Эрдмийн өргөө цогцолбор сургууль Монгол улсын Шилдэг удирдлагатай, шилдэг сургууль, шилдэг манлай сургууль, улсын тэргүүний сургууль, 12 жилийн 1-р бүрэн дунд сургууль Монгол Улсын “Шилдэг удирдлагатай шилдэг” сургуулиар тус тус шалгарсан байна. Төрийн өмчийн 1,2,3,4,6,7-р цэцэрлэгт 802 хүүхэд хамрагдаж, 47 багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн.Булган аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2012-2013 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 642 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.ХАА-н мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 6 мэргэжлээр 200 суралцагч суралцаж 40 гаруй багш ажилчидтай ажиллаж байна.

Цэцэрлэг


Булган сумын 1-р цэцэрлэг 5-р багт байршилтай.  140 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 6 бүлэгт 158 хүүхэд хүмүүжиж, нийт 21 сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байна. 1969 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, блокон хийцтэй барилгатай. Цаашид шинээр байр барих шаардлагатай.Булган сумын 2-р цэцэрлэг 5-р багт байршилтай. 175 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 7 бүлэгт 193 хүүхэд суралцаж, нийт 27 сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байна. 1965 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, чулуун хийцтэй барилгатай. Ашиглалтын хугацаа дууссан, шинээр баригдаж байгаа. Булган сумын 3-р цэцэрлэг 4-р багт байршилтай. 50 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 2 бүлэгт 58 хүүхэд хүмүүжиж, нийт 10 сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байна. 1989 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй барилгатай. Цаашид шинээр барих өргөтгөл барихаар төлөвлөгдсөн.Булган сумын 4-р цэцэрлэг 5-р багт байршилтай. 100 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 4 бүлэгт 118 хүүхэд хүмүүжиж байна. Нийт 16 сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байна. 1964 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, чулуун хийцтэй барилгатай. Цаашид шинээр барих шаардлагатай.Булган сумын 6-р цэцэрлэг 2-р багт байршилтай. 125 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байртай. Одоогоор 5 бүлэгт 158 хүүхэд хүмүүжиж байна. Нийт 18 сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байна. 1974 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй барилгатай. Дээврийн карказ муудсан. Их засвар хийх шаардлагатай.Булган сумын 7-р цэцэрлэг 3-р багт байршилтай. 130 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 6 бүлэгт 167 хүүхэд хүмүүжиж байна. Нийт 23 сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байна. 1977 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй барилгатай. Салбар 5 дугаар цэцэрлэг буюу салбар бүлэг нь 2000 онд ашиглалтанд орсон. Сүрлэн барилгатай. Салбар бүлгийг шинээр барих шаардлагатай.

Эмнэлэг


 Цоожэд өрхийн ЭМТ нь Хужирт багийн Б хэсэгт байршилтай. 3 эмч, 3 сувилагч ажиллаж байна. 2002 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжгүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай байгаа бөгөөд 2013 онд хийгдэхээр хөрөнгө тусгагдсан. Эмийн цэцэглэн ЭМТ нь Агуйт багийн Б хэсэгт байршилтай 3 эмч, 3 сувилагч ажиллаж байна. 2002 онд ашиглалтанд орсон Модон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн бие даасан хангамжгүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй болсон.

Соёлын төв


Булган сумын Соёлын ордон буюу Анхдагч Алдартны ордон нь 2010 онд УИХ-ын гишүүний багцийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орсон. Одоогоор 8 хүний орон тоотойгоор урлаг соёлын арга хэмжээг ард иргэдэд хүргэн ажиллаж байна.Тус соёлын ордон нь Булган сумын 1 дүгээр багт байрлалтай, 200 хүний суудалтай, төмөр карказан суурьтай, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилгыг хуучин кино театрын суурин дээр шинээр барьсан цаашид ашиглах боломжтой.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 2075 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Булган сумын төв нь Засаг захиргаа-үйлдвэр үйлчилгээ-хөдөө аж ахуйн үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн газрын талбайн хэмжээ 6311.4 га Үйлдвэрлэлийн бүс25 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 19.55 га Хөдөө аж ахуйн бүс 2167.1 га Зуслангийн бүс14.3 га2012 оны байдлаар 2040 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 221.46 га газар өмчилж, 15 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 4.27 га газар, 446 иргэн зуслангийн зориулалтаар 14.35 га газар, 1045 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 84.0га газар, 51 иргэн төмс, хүнсний ногооны зориулалтаар 35.9 га газар, 2 иргэн аялал жуулчлалын зориулалтаар 5.9 га газар, 5 иргэн фермийн зориулалтаар 3.2 га газар, 12 аж ахуйн нэгж, байгууллага амралт, аялал жуулчлалын зориулалтаар 22.36 га газар, 187 аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 414.8 га газар, 183 иргэн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 20.0 га газар тус тус эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


 ЗДТГ-ын барилга Жаргалант багт байршилтай 31 ажилчидтай 1960 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга.  Инженерийн төвлөрсөн хангамжтай.  Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоох буюу өөр байранд нүүж орох шаардлага гарч байна. 

Сумын сор бүтээгдэхүүн


Булган ундарга ХХК-ны үйлдвэрдэж буй чацаргана, нэрс, луувангийн чанамал, чацаргана, нэрсний дарс, ундаа болон чацарганы өтгөн шүүс нь улс бүсийн уралдаан тэмцээн, үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцдог чанартай, амтлаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлсэн, үйлдвэр үйлчилгээг дэмжсэн зам тээвэр дэд бүцийн салбарын хөгжлийг нэмэгдүүлсэн сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх   Аялал жуулчлалыг хөгжүүлэх Ажиллах хүчний нөөц бололцоонд тулгуурлан Үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болох Эрчимжсэн фермийн аж ахуйг дэмжиж ашиг шимт малыг нэмэгдүүлэх Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх