Далайн түвшнээс дээш 1560 метрт өргөгдсөн. Баруун захын цэг нь Цахиуртын гозгор 1730 м, зүүн захын цэг нь Харлангийн даваа 1820 м, хойд захын цэг нь Мухарын голын эх 1790 м, урд захын цэг нь Бүтээл уул 1535 м болноГазар хөдлөлтийн эрчим 7 балл
Нийт газар нутгийн хэмжээ 733618.4 га.
Сумын хэмжээнд 70029 толгой малтайгаас тэмээ байхгүй, 5710 адуу, 14267 үхэр, 22230 хонь, 27822 ямаа байна.
Сумаас Булган аймгийн чиглэлд 165 км орчим шороон замаар зорчиж хатуу хучилттай хар замд, баг, хил залгаа сумдуудтай шороон замаар холбогддог.
Сумын төвд гүний худаг 4 ажиллаж, иргэд зөөврөөр усаа хэрэглэдэг. 2014 онд 4 худаг шинээр гаргана.
1985-1988 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 19 бүлэгт 475 хүүхэд өдрөөр суралцаж, Бага ангийн хамран сургалт 98.3 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.4 хувьд хүрсэн байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна. Төрийн өмчийн “Бялзуухай” цэцэрлэгт 120, гэр цэцэрлэгт 100 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 53.3 хувьд хүрсэн.2008 онд шинээр спорт зал ашиглалтанд орсон нь стандартын шаардлага бүрэн хангасан цэвэр орчинд үйл ажиллагаа явуулж байна.
2012 оны байдлаар 873 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 54.44 га газар өмчилж, 198 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 134.8 га газар, 148 иргэн зуслангийн зориулалтаар 3 га газар, 45 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 19.35 га газар, 2 аж ахуйн нэгж тариалангийн зориулалтаар 3937 га газар эзэмшиж байна. 73 иргэн төмс хүнсний ногооны зориулалтаар 39.5 га газар эзэмшиж байна.
Буриад талх, цөцгийн тос, масло, үйсэн сав, суран эдлэл хэрэглэл. Эдгээр бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэж өрхийн хэрэглээ болон сумын хэрэглээнд худалдаалж байна. Цаашид Буриад талх, цөцгийн тос, маслоо үйлдвэрлэж, бусад сумын хэрэгцээг ханган ажиллах төлөвлөгөөтэй байна.
Тус сум нь “Мал аж ахуй, газар тариалан хосолсон аялал жуулчлал, дэд бүтэц хөгжсөн байгаль орчинд ээлтэй сум болох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх. Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх. 165 км хатуу хучилттай зам тавьж 35 кВт –ын өндөр хүчдэлийн шугам татах. Мал аж ахуй, газар тариалан хослон хөгжүүлсэн ферм, нөхөрлөл олноор байгуулах, Ой цэвэрлэн шахмал түлш хийх. Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх.
Боловсрол: | 0.524632000 |
Эрүүл мэнд: | 0.545560000 |
Эдийн засаг: | 0.310410000 |
Бусад: | 0.654620000 |
Дэд бүтэц: | 0.597216666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Чийглэг, сэрүүвтэр уур амьсгалтай. Хүйтний улиралд температур – 45-47 С Зуны улиралд температур +36 С Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с Жилийн хур тунадасны нийлбэр 400-700 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 191.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 153 сая төгрөг, сумын өөрийн орлого 130000 төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 345 сая төгрөг байна. Нийт зардлын /193 сая/ төгрөг буюу 56.2%-н цалин, /21 сая/ төгрөг буюу 6.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 129 сая төгрөг буюу 37.6 хувийг нь бусад зардалд зарцуулсан байна. Эдийн засгийн бүтэцТус суманд одоогоор 35 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсын төвлөрсөн төсвийн орлогод 70.2 сая төгрөгийн татвар, орон нутгийн төсвийн орлогод 76.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт тариалан эргэлтийн 8953 га талбайтаагаас 7773 га газарт тариалан эрхэлдэг. Улаанбуудай 7760 тн, Төмс 416 тн, хүнсний ногоо 264 тн хурааж авсан.
Хутаг-Өндөр сумаас /85км/ 10 квт-ын 85 км шугам татаж эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Хүчдэлийн уналт ихтэй. Сумын төвд 2001 онд 150 кВт-ын 2, 250 кВт-ын 1 дэд станц суурилагдсан 2008 онд 100 кВт-ын хүчин чадалтай дэд станцыг 2012 онд 150 кВт хүчин чадалтай дэд станцыг нэмж суурьлуулаад байна.
Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, хүүхдийн Цэцэрлэг, ЗДТГазар зэрэг байгууллагууд нам даралтын халаалтын зуухтай.ХААН банк, Хадгаламж банк, Эмийн сан, Холбоо зэрэг ААН байгууллагууд ердийн галлагаатай байна
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан ажиллаж. 2 их эмч, бага эмч 7, сувилагч 6, нийт 28 ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.2012 онд нийт 85 хүүхэд, сумандаа 24 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 361, осол гэмтэл 34, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна. ЭХО-д 365 хүн харж үйлчилсэн байна.
2011 онд ашиглалт орсон хавтангаар угсарч барьсан. Стандартын шаардлага хангасан цахилгаанаар халаалт өгдөг. 200 хүний суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй.
Сумын хэмжээнд буддын 1 хийд байна. Тухайн хийдэд 1 лам ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 75 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 69 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 50 хувийг бүрэн дунд, 30 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл Сум хөгжүүлэх сангийн төсөл Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын төсөл
• Тус сум нь хамгийн их цөцгийн тос үйлдвэрлэдэг учир энэ чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх бүрэн боломжтой. • Байгалийн үзэсгэлэнт газар, гол, нуур ихтэй тул аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. • Арвин их хадлан тэжээл бэлтгэдэг тул улсын нөөцийн хадлан бэлтгэх боломжтой.