Далайн түвшнээс дээш 1078-2094 метрт өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангай, Хөвсгөлийн уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 8 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий ойт хээрийн бүсэд хамаарна. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 421478 га.
Сумын хэмжээнд 206535 толгой малтайгаас 12 тэмээ, 20024 адуу, 16181 үхэр, 96645 хонь, 73673 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр Булган, Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто зам 43 км, улсын чанартай сайжруулсан шороон зам 52 км тус тус дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худагтай.
Сумын төвд амьдарч буй өрхийн 68 хувь буюу 163 өрх нь өвөл, зуны орон сууцанд амьдардаг . Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Тус сумын иргэд гэр сууц болон амины орон сууцанд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 154 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 93 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 3 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн "Өсөх Ирээдүй" цэцэрлэгийн үндсэн сургалтанд 66, гэр цэцэрлэгт 112 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 77.4 хувьд хүрсэн
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 2 ортой бага эмчийн салбар, 1 эмийн эргэлтийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 175, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна.
1981 онд ашиглалтанд орсон 200 суудалтай. Соёлын төвийн тоосгон барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй суулт өгч цууралт үүссэн тул цаашид их засвар хийх буюу шинээр барих шаардлагатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Сургуулийн спорт зааланд биеийн тамирын тэмцээн уралдаан явуулж байна. Ахуй үйлчилгээний ордонгүй болно.
Сумын хэмжээнд 1 сүм хийд байдагаас христийн 1 сүм байна.Тухайн хийдэд 2 санваартан ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 131 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Улсын төсвөөр 75 хүүхдийн Канад модон цэцэрлэг Барилгын гүйцэтгэл олгогдсон санхүүжилт бүрэн хийгдсэн. Нэмэлт санхүүжилт шаардлагатай болж хийгдээгүйн улмаас барилгын ажил зогссон.
Тус сум Улаанбаатар хотоос 470 км, Булган аймгаас 24 км зайд оршиж байна. Улаанбаатар хоттой 450 км хатуу хучилттай замаар болон Орхон аймагтай 53 км хатуу хучилттай замаар холбогдсон зам тээврийн давуу талтай.Мөн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон , мобиком, скайтел , юнителийн үүрэн холбооны сүлжээ , интернетэд холбогдсон. 2012 оны байдлаар 206.5 мянган толгой мал , 5200 га эргэлтийн талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн явуулж байна. Орхон аймаг , Сэлэнгэ аймаг , өөрийн аймгийн Могод, Сайхан , Хутаг-Өндөр , Бугат , Бүрэгхангай , Хишиг-Өндөр сумдтай хил залгаа оршдог нь газар тариалан , хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээл сайн хөгжих боломжтой юм.Тус сум нь барилгын материалын үйлдвэрлэлд шаардагдах элс, хайрга , хүрмэн чулуу , ханын материалын дулаалга хийх шөрмөсөн чулуу , модон материал үйлдвэрлэх модны нөөц зэрэг байгалийн баялагтай болно.
Боловсрол: | 0.531429000 |
Эрүүл мэнд: | 0.606851666 |
Эдийн засаг: | 0.270218571 |
Бусад: | 0.484555000 |
Дэд бүтэц: | 0.404750000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -38 С 7 дугаар сарын дундаж температур +25 С жилийн дундаж салхины хурд 7-8 м/с жилийн хур тунадасны нийлбэр 200-300 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 333.6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 121.6 сая төгрөг, сумын өөрийн орлого 212 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 297.3 сая төгрөг байна. Нийт зардлын 67 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26 хувийг урсгал болон бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 30 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 6.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2.1 сая, аймагт 61.5 сая, орон нутагт 9.8 сая нийт 73.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
Сумын хэмжээнд нийт 5264 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 1.5 хувьд нь төмс, хүнсний ногоо, 96.7 хувьд нь улаанбуудай, 1.8 бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 2 га талбайд үр тариа, 43 га талбайд төмс, 32 га талбайд хүнсний ногоо, 56 га талбайд тэжээлийн ургамал тариалж 2867 тонн үр тариа, 560 тонн төмс, 384 тонн хүнсний ногоо, 90 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.
Сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн системд аймгийн төвөөс 10 кВт-ын шугамаар холбогдсон. Сумын хэмжээнд 6 дэд станцтай.
Сумын төвд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Засаг даргын тамгын газар, Соёлын төв, Орхон мандал ХХК зэрэг нийт 6 байгууллага өөрсдийн уурын зуухаар дулаагаа хангадаг.
Орхон сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан байдаг.2012 оны байдлаар 172 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 28.3 га газар өмчилж, 498 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 183.8 га газар, 265 иргэн зуслангийн зориулалтаар 35.8 га газар, 38 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 58.7 га газар, 133 иргэн 17 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 5264 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа-2 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Монголын Мянганы сорилтын сангийн төсөл Дэлхийн зөн олон улсын байгууллагын төсөл
Тус сум нь “Газар тариалан, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн түгээмэл тархацтай ордод түшиглэн барилгын материалаар өөрийгөө хангах ” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Жимс, жимсгэнэ төмс, хүнснйи ногоо тариалж экологийн цэвэр бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах. Элс, хайрганы болон хүрмэн чулуу, шөрмөсөн чулууны ордыг ашиглаж барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж өөрийн болон зэргэлдээ сумдыг барилгын материалаар хангах. Тоосго, блок, барилгын хавтан, шилэн хөвөн, модон материалын нөөцдөө тулгуурлан орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх.