Далайн түвшнээс дээш 800-2000 метрт өргөгдсөн. Булган аймгийн Хангал сум нь Монгол орны төв хэсэгт Хангайн уулархаг бүсэд хамаарагддаг. 165.6 мянган га газар нутагтай.Газар хөдлөлийн эрчим 6 балл..Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий ойт хээрийн бүс зонхилсон мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 165564 га
Сумын хэмжээнд 52924 тоо толгой малтайгаас 3111 адуу, 7356 үхэр, 21248 хонь, 21209 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт хотоос Хялганат тосгоныг холбосон сайжруулсан 55 км зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын хэмжээнд нийт 21 гүний худаг байдаг. Үүнээс 2 гүний худаг сумын төвд байдаг бөгөөд сумын төвийн айл өрх аж ахуйн нэгж байгуулагуудад цэвэр ус түгээдэг. Бусад 19 худаг бүгд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зориулалтаар малын бэлчээрт гаргасан байдаг. Монголын Мянганы Сорилтын сангийн төслөөр суманд малчдын 7 бүлэг хамрагдаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус сангаас бүлэг тус бүрт гүний худаг 2011-2012 онд гаргаж өгсөн байна.
Сумын хэмжээнд инженерийн хийцтэй орон сууцбайхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууц байна. 1986-1987 оны хооронд баригдсан 4 айлын 1 давхар 2 сууц ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч 8 айл өрх амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Суурь боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 127 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 71.9 хувь, суурь боловсролын хамран сургалт 59.6 хувьд хүрсэн. Суурь боловсролын сургуульд мэргэжлийн багшийн хангалт 100 хувь байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 15 багш хамрагдаж байна.Төрийн өмчит "Янзага" цэцэрлэгт 36, гэр цэцэрлэгт 20 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамралт 96 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 39 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 63.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийгболовсролын түвшингээр нь авч үзвэл 2.6 хувийг дээд, 15.4 хувийг тусгай дунд, 23 хувийг бүрэн дунд, 59 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна. Бага буюу боловсролгүй, ажилгүй хүмүүс байхгүй байна.
Улсын төсвийн хөрөнгөөр агуулахын барилга барих явцад сонгон шалгаруулалт хугацаа алдаж хойшилсон учир барилгын ажил оройтож 2012 оны 11 сард эхэлсэн ба хүйтний улиралд эхэлсэн тул гүйцээж чадалгүй ханын өрлөгийн ажлыг гүйцэтгэж түр зогссон.
Малын индексжүүлсэн даатгал төсөл ЖДҮ-ийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа-2 төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Дэлхийн зөн ОУБ-ын төсөл
Орхон аймагтай хиллэдэг тул тус аймгийн оршин суугчдын мах, сүү, төмс хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломжтой бөгөөд сайжруулсан хайрган замаар холбогдсон тул үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шууд нийлүүлэх боломжтой, дэд бүтэц сайн хөгжсөн тул мах сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байна. Мөн байгалийн үзэсгэлэнт газруудтай тул аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулж хөгжүүлэх боломжтой юм. Байгалийн зохион байгуулалтын хувьд сүрлэг уул нуруу Бүрэн хаан, Бөхөн, Эргэл, Хонгор-Өндөр зэргээс гадна Сэлэнгэ мөрөн, Хангал, Чулуут, Зөөхий, Цулхар, Сэвсүүл, Гурван эвэртэй зэрэг гол мөрнүүдтэй бөгөөд хандгай, буга, баавгай, бор гөрөөс, зэрлэг гахай, чоно, үнэг, шилүүс, мануул зэрэг олон төрлийн амьтад байдаг. Шинэс, хус, нарс, жодоо, гацуур, яргай гэх мэт шилмүүст ойтой бөгөөд гүзээлзгэнэ, мойл, чацаргана, нэрс, улаалзгана, аньс, үхрийн нүд, долоогоно зэрэг жимс жимсгэнэ ургадаг. Дэгд, нохойн хошуу, арц, гоньд зэрэг эмийн ургамлаар баялаг. Хөрсөн дороо алт, оюу, зэс, цагаан тугалга, жонш, уран зэрэг баялагтай.
Боловсрол: | 0.607880000 |
Эрүүл мэнд: | 0.676423333 |
Эдийн засаг: | 0.322080000 |
Бусад: | 0.572450000 |
Дэд бүтэц: | 0.337650000 |
Байгаль орчин: | 0.666665000 |
1 -р сарын дундаж температур -27.4С 7-р сарын дундаж температур +21.5С Жилийн салхины дундаж хурд 2м/с Жилийн хур тунадасны нийлбэр 297-400 мм
Орон нутгийн төсөв. Сумын төсвийн нийт орлого 250.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 177.8 сая төгрөг, сумын өөрийн орлого 72.4 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 31 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 577.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 8.7 сая, аймагт 48.1 сая, орон нутагт 72.2 сая нийт 129 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 2609 га талбайд газар тариалан эрхэлдэг. Үүнээс 88.5 хувьд нь улаан буудай үр тариа, 9 хувьд нь төмс хүнсний ногоо, 2.5 хувьд нь бусад ногоог тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 1125 га талбайд үр тариа, 85 га талбайд төмс, 45 га талбайд хүнсний ногоо, 60 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 2297.5 тн үр тариа, 1232.5 тн төмс, 540 тн хүнсний ногоо, 120 тн тэжээлийн ургамал авчээ.
Сумын төвийг эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1979 онд баригдсан 10 кВт-ын 2 дэд станцтай.
Сумын төвд Засаг даргын тамгын газар, суурь боловсролын сургууль, эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн харъяа нийт 4 уурын зуух ажилладаг.
Суманд 8 ортой 1 эмнэлэг, эрхлэгч их эмч 1, 18 эмнэлэгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд 5 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 312, халдварт өвчлөлийн тохиолдолд 1 гарсан байна.
Сумын соёлын төв нь 1988 онд ашиглалтанд орсон. 250 хүний суудалтай. Соёлын төвийн бетонон суурьтай блокон барилга. Тус барилгад сумын соёлын төв, номын сан, сумын ЗДТГ, Хадгаламж банк зэрэг байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна.Суурь боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээг зохион байгуулдаг. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 3 дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, оёдлын 1 цэг, нийтийн халуун усны 1 цэг тус тусдаа салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Хангал сумын төв нь Засаг захиргаа, үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин сум юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 12.9 га-гаар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 0.7 га Үйлдвэрлэлийн бүс 2 га Ногоон байгууламж, амралт аялал жуулчлалын бүс 5 га Хөдөө аж ахуйн бүс 6 га Зуслангийн бүс 9.38 га2012 оны байдлаар 431 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 102.2 га газар өмчилж, 262 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 126.59 га газар, 414 иргэн аж ахуйн нэгж амралт сувилал, аялал жуулчлалын зориулалтаар 94.71 га газар, 178 иргэн аж ахуйн нэгж 2609 га газрыг газар тариалангийн зориулалтаар, 25 иргэн 44.5 га газрыг жимс жимсгэнийн зориулалтаар, 7 иргэн 12.9 га газрыг фермийн зориулалтаар тус тус эзэмшиж байна.
Тус сумын сор бүтээгдэхүүн нь "Хан буян" нөхөрлөлийн зөгийн бал, иргэн Д.Жаргалсайханы халтар арвай, арвайн гурил зэрэг болно.
Тус сум нь хүний хөгжилд тулгуурласан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх, иргэдийн амьдрах таатай нөхцөл бололцоог бий болгосон мал аж ахуй болон газар тариалангийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж түүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Хүний хөгжил, нийгмийн бодлого Эдийн засгийн өсөлт хөгжил Байгаль орчин, аялал жуулчлал Нутгийн удирдлага, иргэдийн оролцоо, түншлэлийг хангахгэсэн бодлого чиглэлийг тодорхойлж байна.Хүний хөгжил, нийгмийн бодлогын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчид нь шуурхай хүргэж, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хүний хөгжлийг бүх талаар нь дэмжихЭдийн засгийн өсөлт хөгжлийн хүрээнд, ХАА болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавих,Байгаль орчин аялал жуулчлалын хүрээнд байгаль орчин, байгалийн нөөцийн харьцангуй давуу байдалд тулгуурлан нөөц баялагийг нөхөн сэргээх, унаган байдлыг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх замаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх Нутгийн удирдлага, иргэдийн оролцоо, түншлэлийг хангах талаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж ил тод болгох, иргэдэд үзүүлэх хууль эрх зүйн үйлчилгээг тогтмолжуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын болон төрийн үйлчилгээний өндөр соёл, сэтгэл ханамжийг төлөвшүүлснээр хүний ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх.