Эрс тэс уур амьсгалтай 1 дүгээр сарын дундаж температур -32 С 7 дугаар сарын дундаж температур +27 С Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с Жилийн хур тундасны нийлбэр 109-500 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 483.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 420.2 сая, сумын өөрийн орлого 63.0 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 483.3 сая төгрөг байна. Нийт зардлын 40.5 хувь нь цалин, 4.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 40.7 хувийг урсгал шилжүүлэг, 14.3 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 38 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 4.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийт 81.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээгээр жилд 1250 га талбайд үр тариа, 29 га талбайд төмс, 11 га талбайд хүнсний ногоо, 100 га талбайд тэжээлийн ургамал тариалж 3070 тонн үр тариа, 310 тонн төмс, 1036.5 тонн хүнсний ногоо, 120 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1986 онд баригдсан 35/10 квт-ын дэд станцтай.
Сумын төвд 5 төсөвт байгууллага бага оврын уурын зуухаар, дулаанаа хангаж байна. Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй бусад ААНБайгууллагууд өөрсдийн ердийн галлагаатай.
Дашинчилэн сумын төв нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 3160 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 15 га Үйлдвэрлэлийн бүс 3 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 15.2 га Хөдөө аж ахуйн бүс 227377 га2012 оны байдлаар 660 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 га газар өмчилж, 30 аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 8 га газар, 220 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 43.8 га газар, 3 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 13.2 га газар, 43 иргэн төмс хүнсний ногоо, 10 ААН үр тариа жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 3224.9 га газрыг тус тус эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Сум хөгжүүлэх сан төсөл “Жайка”-гийн төсөл Орон нутгийн хөгжлийн сан Багийн бичил бизнесийг дэмжих төсөл
Тус сум нь байгууллага аж ахуй нэгж, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, идэвх санаачлагыг үр ашигтай болгох замаар сумын эдийн засгийн чадавхи иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж газар зүйн байршил дэд бүтцийн давуу талаа ашиглаж аймгийнхаа бүсийн төв болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд: Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Байгаль орчинд зохицсон эдийн засгийн өсөлт бүтцийг бий болгон хөгжүүлэх
Боловсрол: | 0.671760000 |
Эрүүл мэнд: | 0.732826666 |
Эдийн засаг: | 0.434770000 |
Бусад: | 0.635030000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Тус сумын нутаг дэвсгэр нь физик газар зүйн мужлалаар Хангайн нурууны зүүн хойд салбар уулсын дэд мужид хамрагдаж Орхон-Туулын сав дагуу бэсрэг уулт хээрийн бүсэд оршдог. Далайн түвшнээс дээш 948-1601 метрт өргөгдсөн хамгийн нам цэг нь нутгийн хойд хэсэг Хар бухын голын хөндий 948 м, хамгийн өндөр цэг нь төв хэсэгт Лах уул 1601 метрийн өндөртэй. Нам бэсрэг уулсын хооронд Бүрдийн дэнж, Хаяа, Бэлчэрийн хөндий, Хаахын хөндий, Бүдүүний хөндий, Хар бух голын хөндий, Яргайтын хөндий, Шийр, Далын хөндий зэрэг олон сайхан өргөн уужим хөндийнүүд оршино.Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 231896 га.
Сумын хэмжээнд 196195 толгой малтайгаас 112 тэмээ, 14289 адуу, 12323 үхэр, 104008 хонь, 65463 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр Өгийн нуур Улаанбаатарыг холбосон улсын чанартай 34 км авто зам дайран өнгөрдөг. Багийг холбосон болон орон нутгийн ердийн хөрсөн зам 201км.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худагтай, 2.5 тн багтаамжтай зориулалтын тээврийн хэрэгслээр айл өрх албан газарт түгээж байна. • 1998 онд ашиглалтад орсон.• Гүн нь 130 метр • 2 тонн агуулах савтай.
Сумын хэмжээнд 788 өрх байдгаас 408 өрх нь хувийн орон сууцанд, 380 өрх нь гэр сууцанд амьдарч байна. Үүнээс 13 төрийн албан хаагч орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан. Суманд инженерийн хангамжтай орон сууц байхгүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 533 хүүхэд өдрөөр суралцаж, Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Төрийн өмчийн “Нарлаг” цэцэрлэг 16 багш ажилтантай цэцэрлэгт 116 хүүхэд, гэр цэцэрлэгт 105 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 80 хувьд хүрсэн.1956 онд шалган бүртгэх товчооны зориулалтаар баригдсан чулуун барилгыг одоо дотуур байрны зориулалтаар ашиглаж байгаа ба тэнд 60 хүүхэд амьдарч байна.
Суманд 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 50 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 225, осол гэмтэл 73, халдварт өвчлөлийн 14 тохиолдол гарсан байна.
Тус сумын Соёлын төв нь 1987 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай, тоосгон барилга юм. Сургуулийн спорт заалтай, ахуй үйлчилгээний төвгүй болно.
Сумын хэмжээнд буддын 1 хийдтэй. 1990 онд байгуулагдсан палкан барилга, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй.
Суманд бүртгэлтэй ажилгүй 132 иргэн байгаагаас нийт ажилгүй иргэдийн 60.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30 хувийг дээд, 12 хувийг тусгай дунд, 34 хувийг бүрэн дунд, 22 хувийг бүрэн бус дунд, 2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус эзэлж байна.
Улсын хөрөнгө оруулалтаар 2012 онд барилга угсралт, их засварын ажилд 74 сая төгрөг зарцуулж, хөргүүртэй зоорь, мал нядалгааны цэг, Тамгын газрын өргөтгөл зэрэг барилга байгууламж барьсан. Орон нутгийн иргэд өөрсдийн нөөц бололцоонд түшиглэн өмчийн газартаа хувийн орон сууц барьж, 320 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн.
Дэд бүтцийн хувьд төвлөрсөн эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдсон, тус улсын зүүнээс баруун чиглэсэн хатуу хучилттай хэвтээ тэнхлэгийн зам дайран өнгөрдөг, тээвэр газар зүйн тохиромжтой байрлалтай. Сум багуудыг нийтэд нь цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбооны найдвартай сүлжээнд холбох боломжоор хангагдсан шилэн кабель, интернет хөдөлгөөнт сүлжээнд холбогдсон. Хүн амын олонхи нь бие даан ажиллаж, амь зуух дадал, туршлага чадвартай болсон. Сүүлийн 5 жилийн дунджаар мал тоо толгой өсч бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн. Түүх соёлын дурсгалт газруудыг хангайн бүсийн аялал жуулчлалын сүлжээнд холбон “Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх боломжоор хангагдсан.