ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Бөхмөрөн сум нь 1924 оны намар байгуулагдсан.Бөхмөрөн сум нь 2012 оны жил эцсийн байдлаар Байшинт, Хар алтат, Гурван жигэртэй гэсэн 3 багийн нийт 539 өрхөд 2102 хүн байнга оршин сууж байна. Улаанбаатар хот болон бусад аймаг сумуудад түр оршин суугаа иргэн буюу оюутан, цэрэг 500 гаруй хүн амьдарч байна.


Далайн түвшнээс дээш 1498 м өргөгдсөн эрс тэс уур амьсгалтай. Бөхмөрөн сум Хархираа, Түргэн, Байрмын уулс, Сийлхэмийн нуруу, Бөхмөрөн голын сав, Ачит нуурын хоорондох тэгш тал, цав толгод, уулс нуруу бүхий уудам нутгыг эзэлдэг. Тус сумын нутаг нь говь, тал хээр, хангай, алтайн өндөр уулархаг хэсгийн аль алины нь шинжийг хадгалж тогтсон нуур, гол, булаг шандаар элбэг сум юм.  


Нийт газар нутгийн хэмжээ 373475 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц2012 оны жилийн эцсийн тооллогоор сумын хэмжээнд 90360 толгой мал тоологдсоноос Тэмээ 102, адуу 2562, үхэр 4265, хонь 36554, ямаа 46877 байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 7 үхэр тоологдсон. 305 малчин өрх, 195 мал бүхий өрх байна.

Зам тээвэр


Багууд хоорондоо болон аймгийн төвтэйгээ шороон замаар холбогддог.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуухгүй, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын дунд сургуулиудын харьяа нийт 9 нам даралтын уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын дунд сургууль3-р багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 410 хүүхэд 2 ээлжээр хичээллэж байна49 багш, ажиллагчидтай1976 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, нам даралтын уурын зуухтай, зориулалтын барилга, сантехникийн иж бүрэн засвар, дээврийн засвар хийх шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 3 бага эмч 5 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 61 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан. Нийт өвчлөл нь 455 авч үзвэл халдварт бус өвчлөл 636, осол гэмтэл 19, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1973 онд ашиглалтанд орсон 120 суудалтай Соёлын төв нь нэгдлийн үед аж ахуйн аргаар баригдсан, барилгын анхны зураг төсөв байхгүй. Одоо борооны ус, дусаал их ордгоос болж дээврийн модон материал өмхөрч мөөгөнцөрдөж идэгдэн муудаж суулт өгсөн, шалны банз мөн өмхөрч мөөгөнцөрдөн цөмөрч элэгдсэн нөхөх боломжгүй болсон. Нам даралтын зуухыг 2002 онд тавьсан, одоо ашиглалтын хугацаа дууссан. Тус сум ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 133 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Бөхмөрөн сум нь мал аж ахуй, уул уурхайн ашиглалт, малын хадлан тэжээл бэлтгэх нөөц давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн хөтөлбөр боловсруулж хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө босгох чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан.Аялал жуулчлал замын маршрутад хамрагдах газар нутгийг тогтоож, Увс аймгийн аялал жуулчлалын нэгдсэн бүсд хамруулж бүртгүүлсэн.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБайшинт багт байршилтай29 ажиллагчидтай1965 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Сумын сор бүтээгдэхүүн


Зэрлэг чацарганаЦагаан ултай гуталАрвайн будааБөхмөрөн суманд зэрлэг чацаргана ургадаг. Таримал чацарганаас амин дэм болон амтлаг чанараараа илүү юм. Тус сумын сор бүтээгдэхүүн юм.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Байгалийн баялаг, орон нутгийн нөөц боломжит түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц , аялал жуулчлал хөгжсөн, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан бүхий, хүний хөгжлийг дээдэлсэн, чинээлэг иргэдтэй сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч суманд шилжих,• ХАА-н салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх,• Байгаль орчныг зүй зохистой ашиглаж хамгаалах, нөхөн сэргээх• Орон нутагт дэд бүтэц, бизнесийн орчинг сайжруулах• Байгалийн баялаг, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх• Төр нийгмийн үйлчилгээний ил тод байдлыг ханган чанар хүртээмжийг дээшлүүлэх 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.712786000
Эрүүл мэнд: 0.737885000
Эдийн засаг: 0.356050000
Бусад: 0.549520000
Дэд бүтэц: 0.455816666
Байгаль орчин: 0.833335000


Увс аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1580 км, Аймгийн төвөөс 180 км зайд байрладаг.Оросын холбооны улсын Бүгд Найрамдах Тува улс, Баян-өлгий аймгийн Ногооннуур сум, Увс аймгийн Түргэн, Сагил, Ховд, Тариалан сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С-аас -40 °С7 дугаар сарын дундаж температур +27 С-оос +37°Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 95233.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 39879,0 сая төгрөг, сумын өөрийн орлого 55354.1 сая төгрөгийн орлогоос бүрддэгОрон нутгийн нийт төсвийн зардал нь 346604.5 сая төгрөг байна. Нийт зардлын 47.8 хувь нь цалин, 5.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21,5 хувийг урсгал шилжүүлэг, 25,5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 27 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс төсвийн 5 байгууллага ЗДТГ, Сургууль, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёлын төв, Хоршоо 4, ТТБ 1, банкны Салбар 2, ААН 15 үйл ажиллагаа явуулж байна. 2012 жил эцсээр улсын төвлөрсөн төсөвд 39.9 сая татвар шилжүүлсэн. 

Газар тариалан


15 тонн төмс, 22 тонн хүнсний ногоо, 20 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. 

Хүн ам өрхийн тоо


охон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Иргэд амины болон гэр сууцанд амьдардаг байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 17 бүлэгт 410 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 22 иргэн суралцаж байна. Малчдын 266 хүүхэд өдрөөр суралцаж байгаагаас дотуур байранд 126 хүүхэд амьдарч, суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 99,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.1 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Багш нарын 77 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Тус суманд анх 1963 онд 1-бүлэг 25-хүүхэдтэй цэцэрлэг ажиллаж байсан. Одоо ээлжийн бүлэгт 31, нүүдлийн бүлэгт 50, явуулын бүлэгт 30, нийт 166 хүүхдийнг СӨБ-д хамруулан ажиллаж байна. 

Цэцэрлэг


Байшинт багт байрлалтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 90 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБайшинт багд байрлалтай11 ортой2 их эмч, 3 бага эмч, 5 сувилагч бусад 15, нийт 25 ажиллагчидтай2001 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан цэвэр, бохир усны хангамж байхгүй. 

Соёлын төв


Байшинт багт байрлалтай120 хүний суудалтай8 ажиллагчидтай1973 онд ашиглалтанд орсон Соёлын төв нь нэгдлийн аж ахуйн аргаар баригдсан, барилгын анхны зураг төсөв байхгүй. Тус барилга нь Одоо борооны ус дусаал их ордогоос болж дээврийн модон материал өмхөрч мөөгөнцөрдөж идэгдэн муудаж суулт өгсөн, шалны банз мөн өмхөрч мөөгөнцөрдөн цөмөрч элэгдсэн нөхөх боломжгүй болсон. Нам даралтын зуухыг 2002 онд тавьсан, одоо ашиглалтын хугацаа дууссан.  

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 16 буюу 38.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9 хүн дээд, 5 хүн тусгай дунд, 19 хүн бүрэн дунд, 9 хүн бүрэн бус дунд, бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 оны байдлаар 120 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16.5 га газар өмчилж, 250 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 17.5 га газар, Хадлан газар тариалангийн зориулалтаар 24 иргэн 308 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


• Малын индексжүүлсэн даатгал төсөл• Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд• Усны төсөл• Ногоон алт хөтөлбөр гэх мэт

Сумын хөшөө дурсгал


1. Заан хад2. Арслан хад3. Хүн хөшөө- 210 см зэрэг нийт 23 хөшөө, 4 хиргэсүүр, 5 хадны сүг зураг байна. Хар ямаат, Шар харгай Булгийн эх, Хавчуугийн харз, Байшинт уул, Ацат хар, Өмнө хүрэм, Хөх сай, Гүүн сайд ирвэс, аргаль, янгир, хар сүүлт, төрөл бүрийн ховор ургамал ан амьтнаар элбэг. Ямаатын амны үзэсгэлэнт байгаль, Булгийн эхний эмчипгээний зориулалтийн рашаан ус, Хар модны голын хурхэрээ, Алтан гадас.Бор гаадас, Заан хад, Арслан хад Лам хад, Элбэрэлт хад, гэх мэт байгалийн үзэсгэлэнт газрууд, сонин тогтоцтой хад чулуу элбэгтэй бөгөөд 17 төрлийн бичигт болон хүн хөшөө 10 төрлийн хиригсүүр 6 төрлийн хадны сүг зураг байдаг. 

Сумын онцлог


Хангай говь хээр тал хосолсон цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хэдий ч цаг уурын таатай нөхцөлтэй, ашигт малтмалаараа элбэг, нүүрсний асар их нөөцтэй, нуур, гол горхи, рашаан ус элбэгтэй. Бөхмөрөн голын дагуу зэрлэг чацарганы нөөцтэй. Байгалийн үзэсгэлэнт газар нутаг сонин хачин тогтоц, соёлын өв хөшөө дурсгалаар элбэг нутаг юм.Ашигт малтмал: Бөхмөрөн сумын нутаг байгалийн баялаг, Эрдэнийн үнэт чулуу, шохойн чулуу, маргенц, төрөл бүрийн шороон будаг, алт, зэс, төмрийн хүдэр, болор, боржин чулууны орд газруудтай.Ургамал: Ачит нуурын зүүн урд талаар цөлийн бүслүүр 50 км орчим зайг эзэлсэн байдаг. Бөхмөрөн голын сав дагуу болон Арзгар, Даланг бургас, хус, улиасан ой эзэлдэг мөн тэмээн харганын ширэнгэ, зэрлэг чацаргана элбэг ургадаг. Ямаатын уулсын энгэрээр Алтайн уулын зэрлэг сонгино элбэг ургадгаас гадна тошлой, хад, үхрийн нүд, бусад жимс жимсгэнэ, хөвөнт зэрэг цайны болон хунчир, ганга, гэгд, таван салаа, алтан гагнуур зэрэг эмийн ургамал байдаг.Ан амьтад: Дэлхийн болон Монгол Улсын улаан номонд орсон ан амьтад, жигүүртэн шувууд элбэгтэй. 2012 оны нөөцийн судалгаагаар хар сүүлт, аргаль, янгир, буга, ирвэс, шилүүс зэрэг ан амьтан. Хойлог, ятуу, алтан гургалдай зэрэг жигүүртэн шувууд амьдардаг. Мөн тарвага, зурам, чоно, үнэг, хярс, зэрэг үслэг амьтад болон зэгсний гахай элбэг. Ачит нуур нь 3 төрлийн загастай.