Далайн түвшинээс дээш 1100-1600 м өргөгдсөн, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтайГазар хөдлөлийн эрчим 2,5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ247800 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 90711 толгой малтайгаас 599 тэмээ, 1284 адуу, 2819 үхэр, 48590 хонь, 37419 ямаа байна.470 малчин өрх, 271 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 82,9 хувийг эзэлж байна.
Аймгийн төвөөс сум хүртэл нийт 31км шороон замаар явдаг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Тариалан сумаас аймаг хүртэл хатуу хучилтай зам тавих шаардлагатай.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг, Хархираа багт гүний 1 худагтай. Хөдөөгийн айл өрхүүд худаг, гол мөрөнөөс болон булгийн усаар эх үүсвэрээ хангадаг.
Сумын хэмжээнд 1990 оноос өмнө нэгдлийн хөрөнгө оруулалтаар баригдсан өрхийн орон сууц 26, хувийн хөрөнгөөр баригдсан 52 орон сууц байна.Бусад нь гэр сууцанд амьдардаг байна. Нийтийн зориулалтын орон сууцаар хангах шаардлагатай.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 33 бүлэгт 840 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 62 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьбайна.Дотуур байр нь 1974 онд ашиглалтанд орсон 75 хүүхдийн I байранд 175 охид амьдардаг. Байрны багш 1, жижүүр 3, тогооч 3, нярав 1, нягтлан бодогч 1, сургуулийн номын санч 1 ажилладаг ба номын сан байрладаг. Жижиг тасагт 8 – 10, том тасагт 13 хүүхэд амьдардаг.
Тариалан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2007 онд Нээлттэй Нийгэм Форм, Бодлого судлалын төв, Соросын сангийн санхүүжилтээр төсөл боловсруулан улсын хэмжээнд 4 сум сонгогдсны нэгээр шалгарч боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс, шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан зохих хэмнэлээр буурч байна.2012оны байдлаар 161 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 31,7 га газар өмчилж байна.
Тус сумын арвайн гурил сор бүтээгдэхүүн болж чадсан. Бий бийлгээгээрээ, ихэл, хуур хөгжмөөрөө язгуур урлагаараа алдартай. Улсад олон удаа тэргүүлсэн алдартангуудтай. Аймгийн бий хуур язгуур урлагийн 70 хувь нь Тариалан сумаас бүрддэг.Газар тариалан МАА голлон эрхэлдэг. Дэлхийд ховорхон байдаг усны хүчийг ашиглаж хийсэн услалтын систем ажилладаг. Аймгийн ашигт малтмалын лицензийн 50 хувь нь Тариалан суманд байдаг.Алтны 2 уурхай, нүүрсний 2 уурхай үйл ажиллагаа явуулдаг. Галданбошигт хааны үеэс өвлөж ирсэн уламжлалт гар усалгаатай газар тариалан эрхэлдэг учраас ямарч гантай жилд ургацаа бүрэн авч чаддаг чадвартай. Мөнх цаст Хархираа уулс байрладаг учраас уулын спорт, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх боломжтой.Барилгын материал үйлдвэрлэх цемент, шохой, тоосгоны үйлдвэрийн ордтой.Аймгийн төвд ойрхон (31км) оршдог учир аймгийн хэрэгцээг хангах үйлдвэр хөгжүүлэх боломжтой.
Боловсрол: | 0.538973000 |
Эрүүл мэнд: | 0.674105000 |
Эдийн засаг: | 0.204754285 |
Бусад: | 0.551590000 |
Дэд бүтэц: | 0.598066666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Нутаг дэвсгэрийн өвөрмөц тогтоц нь эх газрын цаг уурын эрс тэс өвөрмөц нөхцөлийг бүрдүүлдэг. Зундаа +35-(+40) хэм хүртэл халж, өвөлдөө -32-(-40) хэм хүрч хүйтэрдэг. Дулааны улиралд нам дор газраа зунд + 35+40 хэм хүртэл халж, уулархаг хэсгээрээ +15–(+20) хэм халуун байдаг. Цаг уурын энэхүү өвөрмөц байдал хүйтний улиралд нэгэн адил ажиглагдана.Тухайлбал, өвөл олон жилийн дундажаар -30 хэм хүйтрэх ба хүйтний оргил үе болох нэгдүгээр сард -40 хэм давж хүйтрэх явдал жил бүр давтагдана. Монгол орны бусад бүс нутгаас ялгаатай нь хүйтрэлт, дулааралтын шилжилт аажим, сарын хэлбэлзэл багатай явагддагаараа онцлогтой.• 1 дүгээр сарын дундаж температур -290С • 7 дугаар сарын дундаж температур +160С • Жилийн дундаж салхины хурд 4-9 м/с • Жилийн хур тундасны нийлбэр 230 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1774.7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1710.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 64.7 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1855.9 сая төгрөг байна. Нийт зардлын 68.2 хувь нь цалин, 6.8хувь нь нийгмийн даатгалын шимтгэл,19.8 хувийг урсгал шилжүүлэг, 5.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 10,9 сая, аймагт 89,5 сая, орон нутагт 60,5 сая нийт 160,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус сум 2012 онд газар тариалангийн үйлдвэрлэлээс 1450,0 сая, МАА-н үйлдвэрлэлээс 1520,0 сая, уул уурхайгаас 1480,0 сая, худалдаа үйлчилгээний салбараас 850.0сая төгрөг, нийт 5300.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Тус суманд баруун 2 аймгийг түлшээр хангаж байгаа. Хартарвагатай ХК жилд 1,2 тэр бум төгрөгийн борлуулалт хийж байна.
Сумын хэмжээнд нийт 2181,5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 1,1 хувьд нь төмс, 1,0хувь хүнсний ногоо, 27,0 хувьд нь улаанбуудай, 4,3 хувьд нь арвай, 66,6 хувьд нь усалгаатай хадлан, бусад ургамал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 685,0 га талбайд үр тариа, 24,0 га талбайд төмс, 22,5 га талбайд хүнсний ногоо, 1450 га талбайд тэжээлийн ургамал тариалж 1346,2 тонн үр тариа, 276,0 тонн төмс, 215,0 тонн хүнсний ногоо хурааж, 4500,0 тонн хадлан авч байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-аас импортоор ББЭХСүлжээгээр дамжуулан цахилгаан эрчим хүч авдаг.
Сумын төвд Төсөвт байгууллагууд тус тусдаа бага оврын уурын зуухаар дулаанаа хангаж байна. Үүнд Ахлах сургуульд, Эрүүл мэндийн төв, Хархираа бага сургууль, Цэцэрлэг, ЗДТГазарт Соёлын төвд нийт 12 уурын зуух ажиллаж байна. Гал тогоо бүхий газрууд гар галлагаагаар үйл ажиллагаа явуулж байна.
Суманд 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 107хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1,эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1405, осол гэмтэл 24, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна.
2003 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болж байна. Дугуйлан, номын сангийн үйлчилгээ, музей зэрэг соёл урлагийнбүх үйл ажиллагаа явагддаг.Спортын төрлийн тэмцээн нь Ахлах сургуулийн биеийн тамирын зааланд явагддаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 15 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 147 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 65,0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10,2 хувийг дээд, 9,5 хувийг тусгай дунд, 55,1 хувийг бүрэн дунд, 17,7 хувийг бүрэн бус дунд, 7,5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сумын барилга угсралтын ажлуудыг сонгон шалгаруулалтаар авсан компаниуд гүйцэтгэдэг. 2012 онд Эрүүл мэндийн төвийн барилга, ЗДТГазрын зочид буудал, Сагсан бөмбөгийн мини талбай, Бургастай багийн конторын засвар, Цагдаагийн кобаныг шинээр барьж, Ахлах сургуулийн хичээлийн 1-р байрны их засврын ажил хийгдлээ. Нийт 781,7 сая төгрөгийн барилга, угсралтын ажил хийгдлээ.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдMерси кор олон улсын байгууллагын төслүүд хэрэгжиж байна.
Тус сум нь онгон байгалийн үнэт баялаг, хөдөлмөрч, түүхэн уламжлал, үндэсний ёс заншил, язгуур урлагаараа иргэдийнхээ ажиллаж амьдрах, сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэн, өөрийн үйлдвэрлэж боловсруулсан бүтээгдэхүүнээр эдийн засгаа бэхжүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлсэн сум байх. Зорилго дэвшүүлж байна. Үүнд: Байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх Үндэсний ёс заншил, язгуур урлаг, соёл түүх дурсгалт газрыг хамгаалах, өвлүүлэх аялал жуулчлал хөгжүүлэх,Боловсрол эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах, мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх, амьдралын хэвийн нөхцөл бүрдүүлэхУламжлалт үйлдвэрлэлийг боловсронгуй болгон маркетингийг сайжруулахСумын бизнесийн орчныг сайжруулж, олон нийтийн идэвхийг өрнүүлэх