ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Хяргас сум 1922 онд байгуулагдсан хуучнаар Дөрвөд далай хан аймгийн Арван баядын хошуу.Хангай, Бугат, Хайрхан, Дэлгэр гэсэн 4 багийн, 619 өрхөд 2537 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхний 9-д, газар нутгийн хэмжээгээр 10-д ордог хүн амын нягтралаар 7.02 буюу дундаж сум юм.   


Далайн түвшнээс дээш 1000-2592 м өргөгдсөн.  Физик газар зүйн хувьд Их нууруудын хотгорын муж, геоморфологийн хувьд Хангай нурууны төгсгөл Ханхөхийн бэсрэг уулсын муж  Газар хөдлөлийн эрчим 3-8 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул тал хээр бэсрэг говь хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 341598 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 129224 толгой малтайгаас 373 тэмээ 3378 адуу, 3881 үхэр, 71269 хонь 50323 ямаа байна.Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 71.5 мянган толгой мал байгаа нь нийт малын 55 хувь байна. 410 малчин өрх, 121 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 85.8 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Улсын нийслэлтэй холбосон 28 км хатуу хучилттай зам дайран өнгөрдөг. Багууд хооронд орон нутгийн чанартай шороон замаар холбогддог, өвлийн улиралд цас их орж байнгын салхитай байдгаас зам даваа байнга хаагдаж хүндрэл үүсдэг.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 25 м3 багтаамжтай 1 усан сан, цэвэр усны 1.8 км урт шугам хоолойтой. 1995 оноос хойш усан сан, 1,8 км шугам ашиглагдахгүй байгаагаас ус цэвэршүүлэх төхөөрөмжгүй худгаас байгууллага иргэдийн ундны усыг түгээж байна. 

Дулаан хангамж


Сумын төвд 1989 онд ашиглалтанд орсон нэгдсэн халаалтын уурын зуухны барилга 1995 онд нурж акт тогтоогдож ашиглагдахгүй болсон. Одоо төсвийн байгууллагуудад 9 нам даралтын уурын зуух байгаагаас Ахлах сургуульд 2, ЗДТГ 1, дотуур байр 2, хүн эмнэлэг 1, соёлын төв 1, хүүхдийн цэцэрлэг 1, цагдаагийн хэсэгт 1 уурын зуух ажиллаж байна 

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь төвөөс алслагдсан амьдралын өртөг өндөртэй, ажлын байрны олдоц хомс зэрэг шалтгаанаар сүүлийн 20 гаруй жил 2500 гаруй хүн төвийн бүс рүү шилжсэн байна. Эдгээрийн 40 орчим хувь нь залуучууд, 30 гаруй хувь нь ахмадууд, 30 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байсан байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульДэлгэр багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 633 хүүхэд суралцаж байна71 багш, ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй зориулалтын барилгаДулааны нам даралтаар халдаг.

Эрүүл мэнд


Сумын эмнэлэг 8 ортой, 1 эмийн сантай үйл ажиллагаагаа явуулж, их эмч 2 эмнэлгийн тусгай мэргэжилтэй 15, бусад ажилтан 9 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.                                                                                                      2012 онд нийт 53 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхэд, эхийн эндэгдэл байхгүй. Хэвтэж эмчлүүлсэн хүний тоо 34, холын дуудлага 95 Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл-379, осол гэмтэл 36, халдварт өвчин нийт 33 гарсан байна. 2012 онд тус эрүүл мэндийн төв нь “Хог хаягдлын удирдлага”-ийг боловсронгуй болгох, эрт илрүүлэлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэв. 

Соёл спорт


1955 онд кино цэгийн суурь тавигдаж 1995 онд соёлын төв болон өргөжиж 2007 оноос эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн орон тоотойгоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн ажиллаж байна. 2008 онд 250 хүний суудалтай шинэ Соёлын төв баригдан ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж байна.Номын сан 1963 онд 10 хүний суудалтай 150 гаруй номын фондтой анх нээгдэн ажиллаж байжээ. Одоо 17.0 мянган ширхэг номын фондтой 20 уншигчийн суудалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

Шашин сүм хийд


Увс аймгийн Хяргас сумын “арван баяд”-ын гэж нэршсэн Дэжайлин хүрээ 1875 онд байгуулагдан 1937 онд устгагдаж, 1991 онд хийдийн хуралтайгаар сэргээн байгуулагдсан. Дэжайлин хүрээний туурь нь үлдсэн бөгөөд тухайн үедээ Баруун монголын улс төр, соёл, худалдааны томоохон төв байжээ. Хэлмэгдсэн лам нарт зориулан 3 суврага босгосон байна. 2012 онд иргэдийн хандиваар 25.0 сая төгрөгөөр шинээр сүм барьж бурхан багшийн хөрөг залж, 300 гаруй номтой үйл ажиллагаа явуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 25 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 55 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 24 хувийг дээд, 32 хувийг тусгай дунд, 28 хувийг бүрэн дунд, 12 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаДэлгэр багийн нутагт байршилтай35 ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй конторын зориулалтын бус барилгаХуучин 12 айлын орон сууцны барилга байсанИнженерийн төвлөрсөн хангамжгүй, нам даралтын зуухаар халаалтаа хангадаг.

Сумын сор бүтээгдэхүүн


Цагаан ултай гутал

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүний хөгжил, баяд түмний уламжлалт ёс заншил, байгаль орчноо дээдлэн эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлсэн эдийн засгийн чадавхи бүхий сум болох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Уламжлалт болон эрчимжсэн МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэхОрон нутгийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл үйлчилгээ, эдийн засгийн бусад салбарыг эрчимтэй хөгжүүлэхНийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, хүний өв тэгш хөгжлийг хангахБайгаль орчныг хамгаалан, нөөц баялагийг зохистой ашиглаж, нөхөн сэргээхБизнесийн хөгжлийн таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.710674000
Эрүүл мэнд: 0.758970000
Эдийн засаг: 0.314088571
Бусад: 0.655575000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.833335000


Увс аймгийн зүүн хэсэгт:             Улаанбаатар хотоос 1250 км Аймгийн төвөөс 154 км зайд байрладаг.Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, тунадас ихтэй хүйтэн хатуу ширүүн өвөлтэй, салхи шуурга ихтэй.1-р сарын дундаж температур -30.10С7-р сарын дундаж температур +19.50СЖилийн дундаж салхины хурд 5-7 м/с салхины их хурд 14-18 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 273.7 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого 21.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 999.45 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.45 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1021.7 сая төгрөг байна. Нийт зардлын 48.3 хувь нь цалин, 5.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 31.3 хувь нь урсгал шилжүүлэг, 15.0 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд 34 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 2.09 сая, аймагт 51.2 сая, орон нутагт 21.8 сая, нийт 75.09 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд Хяргас хас хадгаламж зээлийн хоршоо 13.3 сая төгрөгийн актив хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж 2012 онд аймгийн төсөвт 208.1 мянган төгрөгийн татвар төвлөрүүлсэн “Хяргас сайн үйлс “ХХК нь жилдээ 1000 гаруй цагаан ултай гутал үйлдвэрлэж 50.0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийдэг. “Чийнт“ ХХК 70 тн багтаамжтай мах бэлтгэх боловсруулах үйлдвэр байгуулж ашиглалтанд оруулсан. Угалз Хөхий ХХК газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх талаар санаачлага гаргаж байгаа нь сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 62.2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 50 га талбайд үр тариа, 3.8 га талбайд төмс, 1.9 га талбайд хүнсний ногоо, 6.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 40 тн үр тариа, 60 тн төмс, 20.1 тн хүнсний ногоо, 4 тн тэжээлийн ургамал хураан авсан байна. 

Цахилгаан хангамж


Сум нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.  

Ариутгах татуурга


Сумын төвд иж бүрэн инженерийн хийцтэй бохир усны 28 худаг, 1.5 км бохирын шугам, 15 м3 багтаамжтай цэвэрлэх байгууламж ашиглаж байсан боловч 1995 оноос үйл ажиллагаа нь зогссон.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд орон сууцны зориулалттай 12 айлын орон сууцыг 1995 оноос хойш ашиглах боломжгүй болсноос одоогоор ЗДТГ-ын зориулалтаар ашиглаж байна.Сумын төвд 250 гаруй айл өрх байгаагаас 137 нь хувийн сууцанд амьдардаг. Сүүлийн жилүүдэд орон сууц баригдаагүй.  Суманд орон сууцны барилга барих зориулалтын газрыг төлөвлөөд байна . 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 633 хүүхэд өдрөөр суралцаж, Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 23 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.5 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 36 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Ирээдүй“ цэцэрлэгт 120, хүүхэд, 3 гэр цэцэрлэгт 80 хүүхэд, бэлтгэл сургалтанд 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86.4 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Ирээдүй цэцэрлэг Дэлгэр багийн нутагт байршилтай 90 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна 17 багш ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй инженерийн төвлөрсөн холболттой боловч 1995 оноос ажиллахгүй болсон.Нам даралтын зуухаар халдаг.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвДэлгэр багийн нутагт байршилтай8 ортой2 их эмч, 6 бага эмч, 6 сувилагч нийт 26 ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилгаХалаалтын бие даасан хангамжтай.

Соёлын төв


Соёлын төвДэлгэр багийн нутагт байршилтай9 ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсонЦутгамал хучилттай хагас карказан хийцтэй, зориулалтын барилга 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 154 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Хяргас сумын төв нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний үүрэг давамгайлсан нэгж юм.Сумын хөгжлийн хэтийн төлөвлөгөөг 2009 онд Мерси Кор Олон улсын байгууллагын аргачлал, санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик хөдөлгөөнөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 11 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 4 гаүйлдвэрлэлийн бүс 30 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 10 гахөдөө аж ахуйн бүс 100 газуслангийн бүс 500 га2012 оны байдлаар 277 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 23.38 га газар өмчилж, 431 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 30.18 га газар, 3 иргэн 4 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 403 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Тус сумын нутаг дэвсгэрт Түрэгийн үеийн хүн чулуун болон буган чулуу хөшөө, хиргисүүрүүд хадны сүг зураг элбэг тохиолдоно. Шашны түүх соёлын бурхан ном хэрэглэхүүн дээр үеийн хүмүүсийн амьдарч байсан домог түүхт газар, хүрээ хийд, пүүсийн туурь ихтэй, Богд хаант Монгол Улсын дотоодын хамаг хэргийг шийтгэх яамны тэргүүн сайд Д.Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнхийн гэрэлт хөшөө, Дэжайлингийн хүрээнд шавилан сууж байсан 1000 лам нарын хэлмэгдэлтэд зориулсан буяны ИХ БОДЬ суварга, сумын түүхийн музей зэрэг соёлын дурсгалт газруудтай. Хөшөө дурсгалын нэр: Төр нийгмийн зүтгэлтэн Ж Батмөнхийн гэрэлт хөшөөБайгуулагдсан он: 2010Хөшөө, дурсгалын намтар: Монгол Улсын төрийн тэргүүн Жамбын Батмөнхийн 80 насны ойгоор тохиолдуулж түүний гэр бүл, ах дүү нарын санаачлагаар төрсөн нутагт нь “Гэрэлт” хөшөө босгосон бөгөөд сумын төр захиргааны байгууллагаас нэрэмжит талбай бий болгосон юм.  

Сумын онцлог


Байгалийн хүнд нөхцөлд дасан зохицсон ашиг шим өндөртэй мал аж ахуйтай, түүнийг адгуулан малладаг ажилсаг малч баяд түмэн амьдардагСумын нутагт /1875-1938/ Арван баядын хошууны Дэжайлингийн хүрээнд 1000 лам шавилан сууж бурханы олон суут мэргэдийг төрүүлж байсан учраас Хяргасчууд оюун ухаан, бие бялдарын болон сэтгэлийн хат сайтай байдагТус сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон 30 гаруй, Шинжлэх Ухааны доктор 60 гаруй, Монгол Улсын аварга малчид 20 гаруй, салбарын аварга тэргүүн 40 гаруй төрснөөрөө алдар цуутай хүмүүсээрээ улсдаа тэргүүлдэг Алдартан Гавъяатны өлгий хэмээгддэг юм.Сумын эдийн засгийн голлох салбар нь МАА бөгөөд 1994 хүртэл газар тариалан эрхлэн 12.0 мянган га эргэлтийн талбайд тариалалт хийж, цавуулаг уураг сайтай өндөр ургац авч байсан үржил шимтэй хөрс бүхий талбайдаа тариалалт эрхлэх боломжтой .Толийн нүүрсний нөөцийн хайгуул хийгдвэл зүүн талын 8 сумыг хамгийн ойроос хямд нүүрсээр хангах боломжтой.