Сумын төв далайн түвшнээс дээш 954 м, хамгийн өндөр цэг Өгөөмөр уул далайн түвшнээс дээш 1343.1 м өндөр өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хархираа, Түргэний салбар уулс болох Ханхөхий уулын мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр бориг дэл элс, ухаа гүвээ /бөөрөг/ талархаг газраас бүрдсэн цөлжүү, хээрийн эдэлбэр газар ихэнхийг нь эзэлдэг олон нуур, гол горхи, булаг шанд, баян бүрд бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой.
Нийт газар нутгийн хэмжээ 401314 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 78046 толгой малтайгаас 615 тэмээ, 4480 адуу, 6852 үхэр, 40807 хонь, 25292 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 78.046 мал тоологдсоноос эрлийз, нутгийн шилмэл омгийн 40.8 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 52.3 хувь байна. 430 малчин өрх, 103 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 81.3 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Төвийн аймгийн төвийн Нийслэлтэй холбосон шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд ундны цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худагтай, эрүүл мэндийн төв тусдаа цэвэр усны эх үүсвэртэй бөгөөд айл өрх, албан байгууллагууд байнгын ундрагатай цэвэр усны гүний худгаас усаа авч байна.
Сумын хэмжээнд бүх айлууд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг юм. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 511 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 58 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 83.23 хувь, суурь боловсролын хамран сургалт 66.56 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 39 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Жавхаа” цэцэрлэгт 111, гэр цэцэрлэгт 129 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 83.9 хувьд хүрсэн байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 23 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30 хувийг дээд, 35 хувийг тусгай дунд, 22 хувийг бүрэн дунд, 13 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төсөлОрон нутгийн хөгжлийн сан
Цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өвөлд -500 С хүрч хүйтэрдэг, зун нь + 450 С хүрч халдаг. Монголын их элсний төгсгөл болох Бориг дэлийн элс тус сумын нутгийн ихэнх хэсгийг эзэлдэг. Баруун бүс нутагтаа ховорд тооцогдох олон жижиг нуур бүхий говийн рашаан ус бүхий баян бүрдтэй. Сумын нутаг дэвсгэрт ашиглалтын болон хайгуулын лиценз цөөн, байгалийн баялаг, түүний дотор ой мод, байгалийн дагалдах баялаг багатай. Сумын төв нь хөдөөгийн айл өрх хүн амаас 70 км хүртэл зайтай, өөрөөр хэлбэл нэг тийш явж иргэдэд бүх үйлчилгээг үзүүлдэг онцлогтой. Нутгийн зарим хэсгээрээ ОХУ-тай хил залган байрладаг. Сумын эдийн засгийн голлох аж ахуй нь мал бөгөөд мал сүрэг нь байгалийн эрс тэс нөхцөлд дасан зохицсон төдийгүй таваарлаг чанар сайтай, хонь нь илүү нугаламтай, адуу нь хурдны угшилтай, мал нь өвлийн үед цас тээх, хүйтэнд тэсвэрлэх чадвартай, малчид нь бэлчээрийн хуваарьтай, цасан хашаа барьж ашигладаг уламжлалт соёлтой. Иргэд нь хөдөлмөрч, бүтээлч, оюунлаг, эрдэмтэд судлаачдын тоогоороо аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлдэг сум юм.
Боловсрол: | 0.450641000 |
Эрүүл мэнд: | 0.755466666 |
Эдийн засаг: | 0.273122857 |
Бусад: | 0.964970000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хуурайдуу бүгчим халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. Хамгийн их хүйтэн нь -55С гэж тэмдэглэгдсэн, хамгийн их халуун агаарт +50С, хөрсөнд +62.8С байдаг.1 дүгээр сарын дундаж температур -33.4 С7 дугаар сарын дундаж температур +33.5 Сжилийн дундаж салхины хурд 2-3 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 179.3-250 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 17 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 915.3 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.4 сая байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 932.7 сая төгрөг байна. Нийт зардлын 62 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.3 хувийг урсгал шилжүүлэг, 7.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж, 7 төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 1.4 сая, аймагт 65 сая, орон нутагт 17 сая нийт 83.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 55 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 9 хувьд нь төмс, хүнсний ногоо, 90 хувьд нь тэжээлийн ургамал, 1 хувьд нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 3 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 50 га талбайд тэжээлийн ургамал тариалж төмс, хүнсний ногоо нийт 54 тонн, 2100 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Сумын төвд ЗДТГазар, цэцэрлэг, соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Цагдаагийн хэсэг, ХААН банк, зэвсэгт хүчний 328-р анги зэрэг албан байгууллагуудын нийт 15 нам даралтын уурын зуух ажиллаж байна. Төвлөрсөн дулааны болон инженерийн шугам сүлжээ байхгүй.
Сумын эрүүл мэндын төв нь 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 66 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гаргаагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 603, осол гэмтэл 45, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.
1963 онд ашиглалтанд орсон 300 хүний суудалтай, тоосгон барилга. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 16 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Зүүнговь сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлдаг. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвийн болон “Мерси Кор” олон улсын байгууллагын хамтарсан санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 10.4 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 8.4 гаүйлдвэрлэлийн бүс 0.97 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1.1гахөдөө аж ахуйн бүс 0.14 гагэр хороолол 27.4 габусад 220.99 га2012 оны байдлаар 211 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 23.95 га газар өмчилж, 256 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 37.57 га газар, иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 0.9 га газар, 79 иргэн 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 238.9 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Уламжлалт өв соёл, байгаль эхээ дээдэлж, оюунлаг, бүтээлч хүний хөгжлийг ханган, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал хөгжсөн эдийн засгийн чадавх бүхий сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхБайгалийн баялаг, орон нутгийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхДэд бүтцийг хөгжүүлэн бизнес хөгжих ээлтэй орчин бүрдүүлэхХүний хөгжлийг хангаж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхБайгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх