ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Түргэн сум нь 1925 онд Чандмань уулын аймгийн Төгсбуянт уулын хошууны Дэлгэрмөрний дэнж дээр Баянхайрхан сум нэртэйгээр 7 багтай байгуулагдаж, 1931 оноос Түргэн сум гэж нэрлэгджээ.Хуучнаар Дөрвөд далай хан аймгийн Далай ханы хошууЭрдэнэ хайрхан, Баян хайрхан, Рашаант гэсэн 3 багтай. 2012 оны байдлаар 3 багийн нийт 535 өрхөд 2018 хүн амьдарч байна.


Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаанаас зүүн зүг Увс нуурын хөвөөний нам дор газар, өмнө талын Хөх нуураас хойд зүгт ачит нуур хүртэлх уулархаг болон хээр талын бүсийн 225 мянган га нутаг дэвсгэрийг эзлэн оршино.Сумын нийт нутгийн 1/3-ийг уулс эзэлдэг, мөнх цаст оргил, ян сарьдаг, өндөр уулын нуга, өндөр уулын хээр, уулын ой, уулын хээрийн бүсүүдтэй бөгөөд Түргэний уулс Монгол алтайн уулын системд багтах боловч харьцангуй хойд өргөрөгт байрлах учраас хур тунадас, чийг хангамж илүүтэй, ой болон нугархаг газар их талбайг эзэлдэг онцлогтой.


Нийт газар нутгийн хэмжээ 225342 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 69915 толгой малтайгаас 263 тэмээ, 1646 адуу, 2671 үхэр, 37057 хонь, 28278 ямаа байна.206 малчин өрх, 211 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 77.9 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ын Хандгайтын чиглэлийн олон улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. Уг замаас сумын төв хүртэл 3 км сайжруулсан шороон замтай. Түргэний голд 128 м бетон гүүр тавигдсан. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Мөн тус сумын нутагт сумын төвөөс 18 км зайд Олон улсын чанартай “Дэглий цагаан” нисэх онгоцны буудал ашиглалтанд орсон, үйл ажиллагаагаа явуулж байна.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг ажилладаг бөгөөд, улирлын чанартай хавар, зун, намрын улиралд Түргэний голын уснаас иргэдийн ундны болон хэрэгцээний усан хангамжаар хангагддаг байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны барилга байхгүй. Гэр хороололд мод тоосгоор баригдсан 21 иргэний хувийн орон сууц байна. Бусад иргэд гэр сууцанд амьдардаг байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургуулийн 9 бүлэгт 188 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 28 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99.06 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,01 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 1 багш хамрагдсан байна. 75 хүүхдийн дотуур байр 2012 онд ашиглалтанд орсон. 2 давхар, тоосгон барилга, шувуу нуруун дээвэртэй. Одоо 60 хүүхэд амьдарч байна.

Цэцэрлэг


“Жаргалант ирээдүй” цэцэрлэг Эрдэнэ хайрхан багт байршилтай17 багш, ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЭрдэнэ хайрхан багт байршилтай8 ортой2 их эмч, 5 сувилагч нийт 26 ажиллагчидтай2010 онд ашиглалтанд орсон, 505,3м2 талбайтай, 2 давхар барилга, өрөөний тоо 18. Төвлөрсөн эрчим хүчний системээр цахилгааны эх үүсвэрээ хангадаг. Нам даралтын НР6Ж маркийн уурын зуухтай.

Соёлын төв


Соёлын төвЭрдэнэхайрхан багт байршилтай1981 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай, 9 орон тоотойгоор Соёлын үйл ажиллагаа явуулж байна. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 115 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Түргэн сум нь мал аж ахуй хадлан тариалангийн үйлдвэрлэл зонхилсон засаг захиргаа хөдөө аж ахуйн үйлчилгээ давамгайлсан сум юм. 139 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16 га газар өмчилж, 150 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 204 га газар, 3 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлал, амралт сувиллын зориулалтаар 216 га газар, 200 гаруй иргэн, 10 гаруй аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 2000 гаруй га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Эрдэнэ хайрхан багт байршилтай39 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон, тоосгон хана, шувуу нуруу дээвэртэй. Уурын зуухны барилга нь ЗДТГ-ын байрны баруун жигүүрт байрладаг. ГТ800 маркийн бага оврын уурын зуухтай, 1998 онд ашиглалтанд орсон.

Сумын сор бүтээгдэхүүн


Түргэн сумын хэмжээнд 1584 га талбайг тариалангийн зориулалтаар ашигладаг ба үүний 1210 га талбайг хадлангийн зориулалтаар ашиглаж байна. Жилдээ 84 иргэн 215 га талбайг хадлангийн зориулалтаар услаж 1100 тн өвс хураан авдаг ба үүний 60 хувь нь сумын сор бүтээгдэхүүн болох зэрлэг шар царгас юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын намтар: 1912 онд Ховдын хязгаарыг гамингаас чөлөөлөхөд хошуунаасаа 300 цэрэг дайчлан өөрийн биеэр ялалт байгуулсан тул Монгол улсын үндэсний тусгаар тогтнолын үйл хэрэгт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж, Богд хааны зарлигаар түүнд “Бат ерөөлт” цол олгож шар хүрмээр шагнажээ. Г.Түмэндэлгэржав 1937 онд 2 хүү болон дүүгийн хамт хэлмэгдэлд өртөн баригдаж, 1938 онд цаазлагдсан бөгөөд 1992 онд Монгол улсын дээд шүүхээс түүнийг цагаатгасан байна.Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эр зориг алдрыг мөнхөлж Түргэн сумын төвд гэрэлт хөшөөг босгосон байна.

Сумын онцлог


Дэглий цагаан уул нь Түргэний уулсын ноён оргил бөгөөд далайн төвшнөөс дээш 3978 м өндөрт өргөгдсөн мөнх цастай байгалийн үзэсгэлэнт уул. Дэглий цагаан ууланд гадаад, дотоодын нэртэй уулчид авирч байжээ. Иймээс уулын аялал жуулчлал, түүнийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжтой.Байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой эртний түүх соёлын дурсгалт газар элбэгтэй болохыг зааж, “Түргэний уулсыг үндэсний дархан цаазат газар” болгосон байна. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.601179000
Эрүүл мэнд: 0.816066666
Эдийн засаг: 0.283408571
Бусад: 0.625000000
Дэд бүтэц: 0.318183333
Байгаль орчин: 0.830945000


Увс аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1370 км, Аймгийн төвөөс 32 км зайд байрладаг.Увс аймгийн Улаангом, Сагил, Давст, Бөхмөрөн, Ховд, Тариалан сумуудтай хиллэдэг.


Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1 дүгээр сарын дундаж температур -30 С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 2.6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 150-200 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1049.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 990.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 58.7 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1.051.0 сая төгрөг байна. Нийт зардлын 66 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 27 хувийг урсгал шилжүүлэг эзэлж байна.Эдийн засгийн бүтэц:Сумын хэмжээнд нийт 34 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж, улсад 1.4 сая, аймагт 59.4 сая, орон нутагт 58.6 сая нийт 119.5 сая татвар төвлөрүүлж байна. 

Газар тариалан


Түргэн сум нь 1584 га талбайг тариалангийн зориулалтаар ашигладаг ба 1210 га талбайг хадланд, 54 га талбайд жимс жимсгэнэ, 17 га талбайд төмс, хүнсний ногоо, 42 га талбайд үр тариа тариалдаг. 2012 онд Түргэн сумын хэмжээнд 7 га-д үр тариа тариалж, 9.8 тн, 7.8 га-д төмс тариалж 66.3 тн, 2.9 га-д хүнсний ногоо 28.69 тн тус тус хураан авсан, 7.1 га-д 7400 ширхэг чацаргана, үхрийн нүдний суулгацыг шинээр суулгасан. 0.99 га-д 839 ш үхрийн нүд, 4.85га-д 3603 ш чацарганы суулгац услан арчилж, Хүлэмжийн аж ахуйд 4 иргэн 38700 ш чацарганы, 1000 ширхэг үхрийн нүдний үрсэлгээ хийж үржүүлж байна. 215 га хадлангийн талбайг усалж 1100 тн хадлан өвс хураан авчээ.

Цахилгаан хангамж


Сум нь баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 1997 онд 22 км урт шугамаар холбогдсон, 10 квт-ын хүчин чадал бүхий дэд станцтай. Хамрын зам хэмээх газар байрлах “Увс Мөнхтэнгэр” ХХК-ын Сувиллын газар Сумын төвөөс 15 км цахилгааны шугамаар холбогдсон

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, Сургууль, дотуур байр, спорт заал, Цэцэрлэг, Соёлын төв, Эмнэлэг, ЗДТГ, эмийн сан, Цагдаагийн байр нийт 9 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


1971 онд ашиглалтанд орсонЕрөнхий боловсролын 9 жилийн дунд сургуульЭрдэнэ хайрхан багт байршилтай39 багш, ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон шинэ Спорт заалтай 75 ортой хүүхдийн дотуур байр шинээр баригдсан.Зуухаар халдаг. 

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 5 бага эмч, 5 сувилагч, 1 лаборант болон эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Жилд дунджаар 280-350 хүн хэвтүүлж эмчилдэг. Амбулаторийн үзлэг дундажаар 5100 орчим үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 35 орчим хувийг эзэлдэг. 

Соёл спорт


Соёлын төвд 200 гаруй үзмэртэй сумын Орон нутаг судлах кабинет, 24000 ш номтой Номын сан мөн Соёлын төв, урлагийн тоглолт, дугуйлан, хурал, лекц зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж байна. Спорт заал нь 2008 онд ашиглалтанд орсон. 464м2 талбайтай, сэндвичэн хучилттай. Хувцас солих өрөө, багшийн өрөө, душ, ариун цэврийн өрөөтэй.  

Шашин сүм хийд


Дашжунай мөргөлийн сүмийг 2004 онд Чангаагийн Бямбаагийн хувийн хөрөнгө оруулалтаар барьсан, Лам Алтангэрэл нь сумын сүсэгтний захиалгаар ирж ажилладаг ба аймгийн Дэчин равжаалин хийдэд шавьлан суудаг. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 217 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 26 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7.3 хувийг дээд, 14.2 хувийг тусгай дунд, 24.4 хувийг бүрэн дунд, 26.7 хувийг бүрэн бус дунд, 27.4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Түргэн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар : 2012 онд Сагсан бөмбөгийн талбай 2012 онд Шинээр 2 ш худаг гаргасан байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Мөстийн гэрэлт хөшөөХөшөө, дурсгалын намтар: Түргэн сумын Баян хайрхан багийн нутаг Мөстөд 1921 оны 7 сард Ардын засгийн төлөөний түшмэл, алдарт жанжин Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж нар Дөрвөд далай хан, орон нутгийн дэвшилт үзэлтэй хүмүүс гол нөлөө бүхий ноёдтой уулзаж Ховд хязгаарын их хурал хуралдуулсан ба энэ хурлаас Баруун Монголын Ардын засгийн газрыг байгуулжээ.

Сумын хөшөө дурсгал


Сумын байгаль газар зүйн онцлог, уламжлалт ёс заншил, нөөц боломжид түшиглэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бие даасан байдлыг хангаж иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Улс, аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлохХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх Орон нутгийн нөөц, боломжид тулгуурласан нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахуйц, байгаль орчинд ээлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхНийгмийн хөгжлийг хангаж, ёс суртахууны өндөр соёл, өргөн боловсролтой иргэдийг төлөвшүүлэхАрд түмний уламжлалт ёс заншил, соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх Байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, байгальд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхЗэргэлдээ сумууд болон бүсийн сумуудтай үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтран, хоршин ажиллах боломжийг бүрдүүлэхТөрийн удирдлагын залгамж чанар, ажлын уялдаа холбоог сайжруулан, төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлж төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх