ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Тэс сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Төгс хүлэг далай хааны аймгийн Пандийжунай бэйлийн хошуу, Жажинбал гүний хошуу, засаг гүн Дандарын хошуу гэсэн гурван хошуунаас бүрдэж байсан байна.Нуур, Баян овоо, Суврага, Ханжит, Ендэрт, Тооромт, Нурагт, Цагаан толгой, Булгийн өндөр, Нуур эхэн гэсэн 10 багийн 1268 өрхөд 5341 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 18 сумаас эхний байранд ордог сум юм.


Тэс сум далайн төвшнээс дээш 754-916 метр өндөрт хойт өргөргийн 50029|13|| - 50035|24||, зүүн уртрагийн 93001|00|| - 93017|00|| -ын хооронд нийт 308.5 мянган га талбай эзлэн оршино.


Нийт газар нутгийн хэмжээ 308506 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц2012 оны жил эцсийн байдлаар сумын хэмжээнд 246594 толгой мал тоологдсоноос 2182 тэмээ, 9166 адуу, 23282 үхэр, 149848 хонь, 62116 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 246594 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдрийн 149848 хонь, нутгийн шилмэл омгийн 7332 толгой адуу тоологдсон. 1028 малчин өрх, 195 мал бүхий өрх байдаг нь нийт өрхийн 96.4 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын төвөөс аймаг орох зам, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвийн цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худгаас айл өрх, албан байгууллагууд ундны усаа хэрэглэдэг.

Дулаан хангамж


Сумын хэмжээнд Эрүүл мэндийн төв 2, Ахлах сургууль 5, Цэцэрлэг 2, ЗДТГ 1, Соёлын төв 2, Цагдаагийн тасаг 1, бага сургууль 2, нийт байгуулга 15 нам даралтын зуухаар дулаанаа хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Жилд дунджаар 150 орчим хүн шилжин явж, 25-30 хүн шилжиж ирдэг. Түүхэнд анх удаа 1992 онд 2004 өрх тоологдсон нь улсын хэмжээгээр хамгийн олон өрхтэй сум болсон байдаг. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульСумын төвийн Тооромт багт байршилтай740 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 1008 хүүхэд суралцаж байна62 багш, 62 ажиллагчидтай1978 онд ашиглалтанд орсон инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар муу, зориулалтын барилгатай

Эрүүл мэнд


Суманд 13 ортой эмнэлэг 1, 4 их эмч, 56 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Нэг эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Хар үзүүр, Таван улиасны багт тус бүр 3 ортой бага эмчийн 2 салбар ажиллаж байна. 2012 онд нийт 124 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1014, осол гэмтэлийн 6 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2004 онд сумын клуб шатсанаас хойш зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг. 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдахаар төсөвт тусгагдсан.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээгээ зохион байгуулж байна.Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 28 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 271 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Тэс сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 308506 га. Үүнээс ХАА зориулалттай 187.6 мянган га, хот суурингийн газар 433.8 га, зам шугам сүлжээний газар 3383.18 га, усан сан бүхий газар 3552 га, улсын тусгай хамгаалалттай газар 113.4 мянган га газар байна. Сумын төвийн суурьшлын бүс 130.9 га газар байгаагаас орон сууц олон нийтийн бүс 1.8 га, үйлдвэр үйлчилгээний бүс 58.4 га, ногоон байгууламж 0.6 га байна. 2012 оны байдлаар 118 иргэн 18.2 га газар өмчлөн аж ахуйн зориулалтаар ашиглаж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “хүчит бөхчүүд, хурдан хүлэг, зэрлэг чацарганаараа алдаршсан өлгий нутгийнхаа өвөрмөц ёс заншил, аж ахуй эрхлэх соёлоо хадгалан, хүний хөгжил, орон нутгийн нөөцөд тулгуурласан, үйлдвэрлэл, үйлчилгээ, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлалыг дэмжсэн, гадаад харилцаа бүхий тэргүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Улс, аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан, орон нутгийн онцлогт тохирсон, хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлохСумын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангасан, байгаль орчинд ээлтэй, ёс суртахууны өндөр соёл, өргөн боловсролтой иргэдтэй болж, орон нутгийн нөөц, боломжид тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхБаяд түмний уламжлалт ёс заншил, соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэхХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэхБайгалийн нөөц баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, байгальд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхЗэргэлдээ сумууд болон бүсийн сумуудтай үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтрах, хоршин ажиллах боломжийг бүрдүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.539256000
Эрүүл мэнд: 0.776215000
Эдийн засаг: 0.244180000
Бусад: 0.950955000
Дэд бүтэц: 0.508083333
Байгаль орчин: 1.000000000


Увс аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1378 кмАймгийн төвөөс 185 км зайд байрладаг.Хойд талаараа ОХУ–ын Тува улстай зүүн, зүүн урд талаараа Зүүнговь, Наранбулаг, Малчин сумдтай хиллэдэг. Баруун урд талаар нь Увс нуур байдаг.


Уур амьсгалын хувьд эрс тэс, өвөл нь хэт хүйтэн, зун нь аагим халуун, нутаг дэвсгэр дээрээ өндөр уул нуруу үгүй ч гэсэн хил залгаа нутгуудаараа өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн. Циклон болон эсрэг циклон зонхилдог.1 дүгээр сарын дундаж температур -22.20С 7 дугаар сарын дундаж температур +21.90СЖилийн дундаж салхины хурд 1-2 м/с Жилийн дундаж хур тунaдасны нийлбэр 150-250 мм Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа харьцангуй урт 10-р сарын сүүлчээр цас орж 4-р сарын 1 хүртэл хүйтний эрч төдий л буурдаггүй, хүйтний туйл 1–р сард хасах 56 хэм, халууны туйл нь 7–р сарын сүүлчээр нэмэх 46 хэм, олон жилийн дунджаар жилд 150-250 мм тунадастай, үүний ихэнх нь 7, 8-р сард унадаг. 


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого 18.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1843.4 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.5 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1862.8 сая төгрөг байна. Нийт зардлын 52.8 хувь нь цалин, 7.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29.6 хувийг урсгал шилжүүлэг, 9.9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 36 аж ахуйн нэгж байгууллага худалдаа үйлчилгээ, ХАА, чиглэлийн үйл ажиллагаа явуулж улсад 4.73 сая, аймагт 79.5 сая, орон нутагт 18.9 сая нийт 103.13 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Иргэдийн хувьд гол ус боох, суваг шуудуу татах ажилд идэвх санаачилгатай оролцох болсноос бэлчээр хадлангийн талбай, ургац нэмэгдэх хандлагатай болж байна. Малчид өөрсдийн хүчээр жил бүр 15000 тн-оос дээш байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд газар тариалан эрхлэх, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалах сонирхол нэмэгдэж, сумын хэмжээнд нийт 8 га талбайг газар тариаланд ашиглаж байна.

Цахилгаан хангамж


2008 онд ОХУ-ын Тува улсаас 10000 квт-ын хүчин чадалтай өндөр хүчдэлийн шугамд холбогдсон. 2013 оны хавраас Малчин сумаас Баруун бүсийн эрчим хүчний шугамаар 110 км ЦДАШ-ын ажил эхлэх гэж байна.

Ариутгах татуурга


Суманд ариутгах татуурга, цэвэрлэх байгуулаж байхгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 гаруй хувь нь залуу болон дунд насныхан, 25 орчим хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмад настан байна.

Орон сууц хангамж


Тус суманд 1956 онд баригдсан 64 м2 модон, ажилчдын орон сууц байна. Айл өрхүүд гэр болон амины орон сууцанд амьдардаг байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 38 бүлэгт 1008 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 65 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 62 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 90, гэр цэцэрлэгт 310 хүүхэд хамрагдсан. Хар үзүүрийн бага сургуулийг болон 5 улиасны бага сургуульд түшиглэн 2 гэр цэцэрлэг нээн сургуулийн өмнөх боловсролын 40 хүүхдийг хамруулж, СӨБ-ын хамран сургалт 82.0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Цэцэрлэг Сумын төвийн Тооромт багт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 80 хүүхэд хүмүүжиж байна10 багш, нийт 19 ажиллагчидтай.1980 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвСумын төвийн Тооромт багт байршилтай13 ортой4 их эмч, 12 сувилагч нийт 56 ажиллагчидтай1981 онд ашиглалтад орсон.

Соёлын төв


Соёлын төвСумын төвийн Тооромт багт байршилтай100 хүний суудалтай8 ажиллагчидтай

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 31 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 42 хувийг дээд, 16 хувийг тусгай дунд, 32 хувийг бүрэн дунд, 10 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


Сумын төвийн Тооромт багт байршилтай.34 ажиллагчидтай.1969 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга

Сумын сор бүтээгдэхүүн


Монгол улсын байгалийн зэрлэг чацарганы нөөцийн 60 хувь нь Тэсийн голын сав газраар ургадаг. Нутгийн иргэд жилдээ дунджаар 10-30 тн жимс хурааж авдаг. 2010 онд 12 тн, 2011 онд 18 тн, 2012 онд 30 тн жимс хураан авч борлуулсанаас гадна ахуйн хэрэглээндээ хэрэглэсэн байна. 10-р багийн нутаг дэвсгэрт 55 бүл зөгийтэй аж ахуй байдаг бөгөөд жилд дунджаар 300-500 кг зөгийн бал үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашдаа бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгыг сайжруулах шаардлага байна. Мөн үүнээс гадна сумын 4 өрх тутмын нэг нь гэрийн унь, хана /бургасан/ үйлдвэрлэж өөрийн сумын болон хөрш сумууд, аймгийн хэмжээнд нийлүүлдэг.

Сумын онцлог


Тэс сум нь Оросын холбооны Тува улстай хиллэдэг. Мөн Тэс суманд Шар үзүүрийн хилийн боомт байдаг тул хилийн худалдаа хийх бүрэн боломжтой юм. Увс аймгийн зүүн сумд, Завхан аймгийн баруун сумын ард иргэд хилийн худалдаа эрхлэх бүрэн боломжтой юм. Тэс сум нь тэсийн голын хурдан удмын адуугаараа онцлогтой. Хурдан удмын морьд сонирхогчид олширсонтой холбоотойгоор хурдан удмын морины үүлдэрийн адуун сүргийг хөгжүүлэх боломжтой юм. Тэс сум цэвэр цагаан давсаар баялаг юм. Иймд тус газарт иоджуулсан давс болон бусад давсны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэн онцлогтой. Тэс сум нь бөхчүүдээрээ алдартай. Тэс сумаас улсын заан 1, улсын харцага 3, улсын начин 10-аад төрөөд байна. Тэс сум нь үнэхээр хүчитний өлгий юм. Тэс голоо даган зэрлэг чацаргана ургадаг. Зэрлэг чацаргана нь таримал чацарганаас илүү амин дэмтэй, хүний эрүүл мэндэд өндөр ач тустай юм.