Далайн түвшнээс дээш 1230 м өргөгдсөн.Хар ус нуур түүний эргэн тойрны говийн бүсээс цөл хээрийн өндөр уулын төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүр бүхий хэв шинжийг тусгасан газар зүйн өвөрмөц тогтоцтой. Тус сум нь говийн болон говь хээрийн бүсэд багтах бөгөөд Увс аймгийн урд хэсэгт уртрагийн дагуу сунаж тогтсон хэлбэртэй.
Нийт газар нутгийн хэмжээ 234053 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 71260 толгой малтайгаас 1285 тэмээ, 1619 адуу, 1346 үхэр, 24407 хонь, 42603 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 42603 толгой мал тоологдсон нь нийт мал сүргийн 59.8 хувь болж байна. 280малчин өрх,209 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 89.7 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр БНХАУ-ын Ярантын боомтыг босоо тэнхлэгийн дагуу ОХУ-ын боомт Хандгайттай холбосон 48 км зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 10 худаг, 45 м3/хоног хүчин чадалтай 8 насостой.
Суманд 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 18 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1215, осол гэмтэл 24, халдварт өвчлөлийн 8 тохиолдол гарсан байна.
2009 онд ашиглалтанд орсон 240 хүний суудалтай Соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй хуучин 2 давхар зочид буудлыг 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж ахуй үйлчилгээний чиглэлээр 2013 оны 05-р сараас эхлэн үйлчилгээ явуулахад бэлэн болсон.18 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, гутал засварын 3, оёдолын 5 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 38 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 37 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
2012 онд Ахуй үйлчилгээний төвийн барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварыг “Ундрах бүтээмж”ХХК хийж ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Батлагдсан төсөвт өртөгтөө багтаан барилгын дотор цахилгаан 100 хувь, халаалтын систем 100 хувь, гадна дотор заслын ажил 100 хувь хийсэн. Барилгын засварын ажил чанар стандартын хувьд боломжийн сайн хийсэн. Уг барилгад цаашид цэвэр бохир, ариутгах татуургын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
• Малын индексжүүлсэн даатгал төсөл• Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл• Тогтвортой амьжиргаа-2 төсөл • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Дэд бүтэц бүрэн хөгжих боломжтой, Ховд Увсыг холбосон босоо тэнхлэгийн зам багуу байршилтай.Байгалийн шар шавар, элс хайрга ашиглан блок, тоосгоны үйлдвэр байгуулах нөөцтэй. Сумын газар нутаг дээгүүр БНХАУ-ын Ярантын боомтыг босоо тэнхлэгийн дагуу ОХУ-ын Хандгайт боомттой холбосон зам дайран өнгөрдөг.Хүний биеийн бүх эрхтнүүдийг эмчилж эдгэрүүлэх 10 нэр төрлийн Рашаан устай.Түүх, байгалийн өвөрмөц хэв шинжийг хадгалсан дурсгалт газрууд олонтой, байгалийн ховор ан амьтан элбэгтэй, түүх дурсгалын үзэсгэлэнт газрууд олон тул аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. Байнгын эрэлт хэрэгцээтэй байдаг сор бүтээгдэхүүн “Өлгийн улаан” шилмэл омгийн ямаатай.Төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Харилцаа холбоо бүрэн хөгжиж шилэн кабель тавигдсан интернет, үүрэн телефоны Юнитель, Скайтель, Ж мобайл, Мобикомын сүлжээтэй, ард иргэд нь байгалийн хатуу ширүүн нөхцөлийг даван туулах тэсвэр туршлагатай энэхүү нөхцөлд дасан зохицсон мал сүрэгтэй юм.
Боловсрол: | 0.640871000 |
Эрүүл мэнд: | 0.538783333 |
Эдийн засаг: | 0.262548571 |
Бусад: | 0.852865000 |
Дэд бүтэц: | 0.318183333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Өлгий сумын өвөл нь хүйтэн зун нь аагим халуун эрс тэс уур амьсгалтай. Өвөл нь -25-(-32) хэм хүйтэн зун нь +30-(+35) хэм хүрч халдаг, хөрсөн дээр +55-(+62) хэм хүрч халдаг. Жилийн хур тунадасны нийлбэр харилцан адилгүй хур бороо багатай аагим халуун байдаг учир ургах ургамалын хэмжээ багатай байдаг. Хавар нь салхи шуурга ихтэй хамгийн их хурд нь 20-24 м/сек хүрч салхилдаг, жилд 10 м/сек ба түүнээс дээш салхитай өдрийн тоо нь 35-40 байдаг. • 1 дүгээр сарын дундаж температур -16.70С • 7 дугаар сарын дундаж температур 260С• жилийн дундаж салхины хурд 1.6 м/с • жилийн дундаж хур тундасны нийлбэр 145.4 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 314,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 226,6 сая төгрөг, сумын өөрийн орлого 24,2 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 310,3 сая төгрөг байна. Нийт зардлын 51,9 хувь нь цалин, 5,7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 36,8 хувийг урсгал шилжүүлэг, 5,6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 25 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 152,5сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 0,75 сая, аймагт 64,9 сая, орон нутагт 24,2 сая нийт 89,9сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 10 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Өлгий дүүрэн” ХХК, эсгийний үйлдвэр ажиллаж 800 гаруй метр эсгий үйллдвэрлэдэг.
Сумын хэмжээнд нийт 5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 50 хувьд нь төмс, хүнсний ногоо, 50 бусад ургамал тариалж байна.Хураан авсан ургац төмс 35 тн, хүнсний ногоо 12 тн хураан авсан.
Сумынтөв нь 1997 онд баруун бүсийн өндөр хүчдэлийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Сумын төвд ЗДТГазар, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн харъяа нийт 10нам даралтын зуух ажиллаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 621 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 140 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдсан байна. Дотуур байр нь 1980 онд ашиглалтанд орсон. Уг барилга нь тоосгон ханатай, 360 м квадрат талбайтай, 75 хүүхдийн хүчин чадалтай, дотуур байрны зориулалттай 2 давхар барилга.Төрийн өмчийн цэцэрлэгт 120 хүүхэд хүмүүжиж сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.
Сумын төв нь захиргаа хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн суурьшлын бүс 111,62га талбайтай.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 8,6ганогоон байгууламжийн бүс 2,5гагэр хорооллын бүс 17,1 га2012 оны байдлаар 188 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 18,86га газар өмчилж, 156 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15,5га газар, 9 иргэн газар тариалангийн зориулалтаар 39,1га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай, байгалийн түүхий эдэд түшиглэн амралт жуулчны бааз, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж бүхий сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг бий болгох