ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Завхан сум нь 1925 онд байгуулагдсан. Хуучнаар Хан-тайшир аймгийн Цэцэн сартуул хошуу. 2012 оны байдлаар тус суманд 495 өрх, 1698 хүн ам, 71719 толгой мал, Засаг захиргааны 4 баг, төсвийн 7 байгууллага, 16 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, 2 банк санхүүгийн тооцооны салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас 17-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог. 


Далайн түвшнээс дээш 1028-1551 м өргөгдсөн. Сумын нутаг нь газар зүйн мужлалтаар говийн мужид хамаарах ба бүхэлдээ Хяргас нуурын хотгорт оршино.Физик газар зүйн хувьд Алтайн нуруу, Ханхөхийн нурууны салбар, Их нууруудын хотгорын мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий тал хээр бөгөөд мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 682364 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 71719 толгой мал тоологдсоноос 5555 тэмээ, 3519 адуу, 695 үхэр, 20147 хонь, 41803 ямаа байна.Сумын хэмжээнд нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 12.0 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 16.7 хувь болж байна. 343 малчин өрх, 101 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 89.7 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Тус сумын нутаг дэвсгэр дээгүүр хот хоорондын болон Олон улсын чанартай зам харилцаа байхгүй бөгөөд аймгийн төв, сум, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг байдаг бөгөөд сумын төвийн айл өрхүүд болон аж ахуйн нэгж байгууллагууд ус түгээх худгаас зөөвөрлөн хэрэглэж байна. 

Дулаан хангамж


Сумын төвд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёлын төв нь нийт 13 нам даралтын уурын зуухтай.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хот болон аймгийн төвөөс алслагдмал бөгөөд мал аж ахуй голлон эрхэлдэг. Жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан хөгжөөгүйгээс шалтгаалан ажлын байрны хүрэлцээ муу, нутагтаа ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл боломж дутмаг байгаагаас шалтгаалан шилжилт хөдөлгөөн их байна. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа гол үзүүлэлт юм.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 291 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 92.5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна. Сургуулийн байр нь 1979 онд ашиглалтанд орсон. 2007 онд “Өвсний үндэс” хөтөлбөрөөр барилгын их засвар, цахилгааны монтаж хийгдсэн. Материаллаг бааз суурь сайн, хичээлийн байрны хүрэлцээ сайн, суралцах, ажиллах нөхцөл боломжийн, байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдсон, гал тогооны цахилгаан хэрэгслээр бүрэн хангагдаж, багш хөгжлийн танхим, мэдээлэл зүйн иж бүрэн кабинеттай, нам даралтын халаалтаар дулааны хэрэгцээ хангадаг.Төрийн өмчийн “Ирээдүй” цэцэрлэгт 90 хүүхэд, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамралт 94.0 хувьд хүрсэн.  2002 оноос НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Бага насны хүүхдийн халамж хөгжил” төсөл хэрэгжүүлсэнээр хөдөөгийн 3 багт гэр цэцэрлэг ажиллаж малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тогтмол бүрэн хамруулах нөхцөл бүрдсэн.

Цэцэрлэг


“Ирээдүй” цэцэрлэг Шарбулаг багийн нутагт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 90 хүүхэд хүмүүжиж байна18 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон  Тоосгон хийцтэй, зориулалтын барилгаИнженерийн төвлөрсөн хангамжтайГүний худаг, цахилгааны дэд станц, цэвэрлэх байгууламжтай

Эмнэлэг


Шарбулаг багийн нутагт байршилтай8 ортой2 их эмч, 5 сувилагч нийт 25 ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилгаИнженерийн бие даасан хангамжтай. 

Соёлын төв


Соёлын төвШарбулаг багийн нутагт байршилтай250 хүний суудалтай5 ажиллагчидтай2005 онд ашиглалтанд орсон  Тоосгон хийцтэй, зориулалтын барилгаНам даралтын зуухтай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 103 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Завхан сумын төв нь засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсөв, “Мерси-кор” Олон Улсын байгууллагын дэмжлэгээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Гэр хороолол, олон нийтийн бүс 68.97 гаҮйлдвэрлэлийн бүс 4.25 гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 0.52 гаХөдөө аж ахуйн бүс 378086.35 га2012 оны байдлаар 105 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8.44 га газар өмчилж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 45 иргэн 3.24 га газрыг эзэмшиж, 224 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 41.76 га газар, 1 аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар 6 га газар тус тус эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга гэж тусдаа байхгүй. Соёлын төвд түр байрлаж байна. Шарбулаг багийн нутагт байршилтай25 ажиллагчидтай2005 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын бус Сумын Соёлын төвийн барилгад үйл ажиллагаагаа явуулж байна. 

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сум нь тэмээний тоогоор Увс аймагт тэргүүн байр эзэлдэг бөгөөд жилд 800-900 ингэ ботголдог. 25-30 тонн ингэний хоормог үйлдвэрлэх боломжтой. Одоогоор ингэний хоормогоо уламжлалт аргаар боловсруулдаг ба ингэний хоормог нь бөөрний үйл ажиллагааг сайжруулах болон сувилалын зориулалтаар ашиглах өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, тухайлбал мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аялал жуулчлал, сувилалыг хөгжүүлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтцийг сайжруулж боловсрол, соёл, эрүүл мэндийн төвийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган, багш хөгжлийн төв, чийрэгжүүлэлтийн танхим, орчин үеийн ЭХО оношилогооны аппарат, сургуулийн анги танхимыг проектор, дэлгэц, зөөврийн компьютер, стандартын шаардлага хангасан гадаад хэл, байгалийн ухааны кабинеттай болгох, соёлийн төвийн дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэн засвар хийх, ном, авъяас хөтөлбөрүүдийг сурталчилан хэрэгжүүлж албан бус сургалтын чанарт ахиц гарган бичиг үсэг үл мэдэгчгүй, оюунлаг, эрүүл, бүтээлч иргэнтэй сум болох   

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.749327000
Эрүүл мэнд: 0.729090000
Эдийн засаг: 0.282445714
Бусад: 0.556530000
Дэд бүтэц: 0.312500000
Байгаль орчин: 1.000000000


Увс аймгийн өмнөд хэсэгт: - Улаанбаатар хотоос 1350 км - Аймгийн төвөөс 176 км зайд байрладаг.Завхан сум нь Монгол орны баруун хэсэгт их нууруудын хотгорт хойд өргөрөгийн 48 градус, 49 минут 24 секунд, зүүн уртрагийн 93 градус 07 минут 03 секундэд оршдог. Хамгийн өндөр цэг нь Гилбэн уулын Дарцагт – Оргил, бөгөөд далайн түвшинээс дээш 1551 метр, хамгийн нам цэг нь Хяргас нуурын эрэгт 1028 метрт оршдог. Сумын нутгийн баруун зах нь Аравжуулын худаг, зүүн зах нь өндөр Харын уулс, хойд зах нь Хөх нурууны худаг, өмнөд зах нь Дарга уул юм. Тус сум нь хойд талаараа Увс аймгийн Наранбулаг, Малчин, зүүн болон зүүн хойд талаараа Хяргас, Цагаанхайрхан, баруун болон баруун хойд талаараа Өлгий, Ховд аймгийн Мянгад, баруун урд болон урд талаараа Ховд аймгийн Дөргөн, Завхан аймгийн Дөрвөлжин, зүүн урд талаараа Завхан аймгийн Ургамал сумдтай тус тус хиллэдэг. 


Сумын нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг. Хуурай уур амьсгалтай, гандуу дулаан зунтай, хахир өвөлтэй. Жилд дунджаар 240 хоног цэлмэг байж нэг ам сантиметр газрын гадаргууд 1300-1400 квт/цаг нарны нийлмэл цацраг тусдаг. Жилийн дундаж дулаан -20С.• 1 дүгээр сарын дундаж температур -17.80С• 7 дугаар сарын дундаж температур +23 0С• Жилийн дундаж салхины хурд 2.8 м/с • Жилийн дундаж хур тунадасны нийлбэр 100 – 120 мм 


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 9.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 666.8 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.5 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 676.5 сая төгрөг байна. Нийт зардлын 51.2 хувь нь цалин, 5.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 19.7 хувийг урсгал шилжүүлэг, 23.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 1.6 сая, аймагт 39.3 сая, орон нутагт 9.2 сая нийт 50.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр 2012 онд 0.02 га талбайд төмс, 0.05 га талбайд хүнсний ногоо тариалж 0.82 тонн төмс, 0.97 тонн хүнсний ногооны ургац хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь 2008 онд Дөргөний Усан цахилгаан станцад холбогдсон. 35/10квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Цэцэрлэг, Хүн эмнэлэг ариутгах татуургын сүлжээнд холбогдсон боловч төвлөрсөн шугамд холбогдоогүй. Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 57.1 хувь нь залуу болон дунд насныхан, 35.6 хувь нь хүүхэд, 7.3 хувь нь өндөр настан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульШарбулаг багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 291 хүүхэд суралцаж байна39 багш, ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон 2007 онд их засвар хийгдсэн. 

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 43 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 727, осол гэмтэл 9, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Тус сумын Соёлын төв нь 2005 онд ашиглалтанд орсон. 250 хүний суудалтай тоосгон барилга. Соёлын үйл ажиллагааг цаг тухайд нь иргэддээ хүргэн ажилладаг. Спортын арга хэмжээг ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд зохион байгуулж байна. Тус суманд нэгдсэн ахуй үйлчилгээний төв байхгүй.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд будда шашны чиглэлээр “Дарь эхийн сүм” 2005 онд байгуулагдан 6 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 21 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 42 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14 хувийг дээд, 29 хувийг тусгай дунд, 19 хувийг бүрэн дунд, 38 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутагт хийгдсэн барилгын компаниудын үйл ажиллагаанаас 2012 онд цэцэрлэгийн барилгын ажил нь 375 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Б. Бадарчийн нэрэмжит хөшөөБайгуулагдсан он: 2011Хөшөө, дурсгалын намтар: Монгол Улсын гавьяат хуульч Балдангийн Бадарч нь 1916 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Хантайшир уулын аймгийн Цэцэн сартуул хошуу, одоогийн Увс аймгийн Завхан сумын нутагт төрсөн. Монгол Улсын гавьяат хуульч, Сайд нарын зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар 33 жил ажилласан Б. Бадарч агсны мэндэлсний 95 жил, Засгийн газрын ажлын албаны 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулсаныг баталгаажуулан дурсгалын хөшөө босгов.

Сумын онцлог


Тус сум нь 682.56 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай бөгөөд нийт газар нутгийн гуравны нэгийг нь ус эзэлдэг. Айраг, Хяргас нуур гэсэн томоохон нуурууд Завхан, Хүнгүй гол, говь хээрийн бүс хосолсон сум юм. Бэлчээрийн 100 гаруй нэр төрлийн ургамал ургадаг ба үүнээс эмчилгээний зориулалтын Чихэр өвс, Гоёо, Тарваган шийр, Суль, Сульхир зэрэг байгалийн ховор ургамал ургадаг. Хэцүү хад, Айраг, Хяргас нуурын хоолой, Мэлхий хад, Цахир хошуу, Хайчийн агуй, Хавтгай цагаан манхан зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд нь аялал жуулчлал, сувилал хөгжүүлэхэд нэн тохиромжтой.