Далайн түвшнээс дээш 1150-3496 м өргөгдсөн. Газрын гадарга нь өндөр уулын, бэсрэг уулын, толгодын, говь хээрийн гэсэн 4 хэв шинжид хамрагдана. Өндөр уулын хэв шинж нь далайн түвшнээс дээш 3000-3496 м өргөгдсөн хамгийн өндөр уул нь Цагаан шувуут /3496/, Цагаан шувуутын дархан цаазат газар /35170 га / нь Увс нуурын ай савд багтдаг дэлхийн шим мандлын санд 1996 онд, дэлхийн өвд 2004 онд багтаж гэрчилгээ авсан юм. Тус сум Хариг, Боршоо, Сагил гэсэн 3 голын сав нутагт оршдог. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Хөрсний элэгдэл үүсч элстэй талбай жил бүр нэмэгдэж голуудын ай сав хуурайшиж байгаа нь анхаарал татаж байна
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 124.5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1152.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 56.5 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь1208.6 сая төгрөг байна. Нийт зардлын 59.8 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 33.3 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 153813.9 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2.1 сая, аймагт 65.8 сая, орон нутагт 56.6 сая нийт 124.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 124.5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1152.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 56.5 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь1208.6 сая төгрөг байна. Нийт зардлын 59.8 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 33.3 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 153813.9 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2.1 сая, аймагт 65.8 сая, орон нутагт 56.6 сая нийт 124.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Увс аймгийн төв Улаангомтой холбосон хатуу хучилтай 50 км авто зам дайран өнгөрдөг. Боршоо баг, сумын төв хатуу хучилттай замаар холбогдож, бусад баг шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг ажиллаж байна. Ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж байхгүй. Сумын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд ус түгээх байрнаас усаа авч байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Нийт 54 өрх орон сууцанд, 546 өрх гэр сууцанд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 10 бүлэгт 266 хүүхэд 1 ээлжээр өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцүүлэх хөтөлбөрөөр бага, суурь, боловсрол, нөхөн олгох сургалтанд 41 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 77 хувь, суурь боловсролын хамран сургалт 74 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Сургуулийн дотуур байр 1980 онд ашиглалтанд орсон. 100 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 85 хүүхэд амьдарч байна. Сумын Цэцэрлэгт 100, гэр цэцэрлэг 115 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувь байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 125 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 44 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролоор нь авч үзвэл 3.2 хувийг дээд, 4.8 хувийг тусгай дунд, 25.6 хувийг бүрэн дунд, 59.2 хувийг бүрэн бус дунд, 7.2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2012 онд цагдаагийн байр, сагсны талбай, 2 багийн төв, сумын цагаан хаалга баригдав. Суманд барилгын ажил эрхэлдэг ААН байхгүй болно.
• Малын индексжүүлсэн даатгал төсөл• Тогтвортой амьжиргаа-II төсөл• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд• Сум хөгжүүлэх сангийн төсөл• Боловсролын багц тусламж • Ногоон сургууль • Швейцарийн хөгжлийн агентлаг
Аргаль, угалз, янгир, ирвэс зэрэг зэрлэг ан амьтан, Үүрэг нуур, Хэрээгийн Дэвсэнгийн нуур, Хойт сайгын хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэж аялал, жуулчлалын салбар хөгжүүлэх бүрэн тохиромжтой.
Боловсрол: | 0.768166000 |
Эрүүл мэнд: | 0.814533333 |
Эдийн засаг: | 0.284764285 |
Бусад: | 0.526435000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур агаарт -33.2 С, хөрсөнд -33.80С7 дугээр сарын дундаж температур агаарт 21.9 С, хөрсөнд 31.10Сжилийн дундаж салхины хурд 2-5 м/с, салхитай өдөр 44, үүнээс шороон шуургатай 38, цасан шуургатай өдөр 6жилийн хур тунадасны нийлбэр 129 мм үүнээс зөвхөн 8-р сарын хур тунадасны нийлбэр 75.6 мм байдаг.
Нийт газар нутгийн хэмжээ 379482 га.
2012 онд 168.5 га-д газар тариалан эрхэлсний дотор 5.6 хувьд нь буюу 9.5 га-д төмс, хүнсний ногоо, 89 хувь буюу 150 га-д улаан буудай, 5.4 хувь буюу 9.0 га-д бусад ургамал тариалжээ. Усны даралтаар ажилладаг 7 ферегат бүхий 511 га Улаан хотгорын услалтын системтэй. Энэхүү талбайд улаан буудай тариалж 1 га-аас 22 -25 цн нийт 482 тн-548 тонныг хураан авч, жил бүр 400-500 тн улаан буудайг аймгийн гурилын үйлдвэрт нийлүүлж байна.Сумын хэмжээгээр жилд 300 тонн үр тариа, 44.8 тонн төмс, 41.0 тонн хүнсний ногоо, 0.65 тонн тэжээлийн ургамал 0.33 тн жимс жимсгэнэ хураан авч байна.
Сумын төвд 1996 онд баригдсан 10 квт-ын дэд станц баригдаж баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Хөдөөгийн багуудын айл өрхүүдийн 90 гаруй хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдаад байна.
Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, ЗДТГ , Хаан банк, Хадгаламж банк, Цагдаагийн хэсгийн харъяа нийт 9 бага оврын уурын зуух ажиллаж байна.
Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж 2 их эмч, 6 сувилагч нийт 27 ажиллагчидтай. 2012 онд нийт 68 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл байхгүй, эхийн эндэгдэл гаргаагүй. Нийт өвчлөлтөөс халдварт бус өвчлөл 345, осол гэмтэл 12, халдварт өвчлөлийн 10 тохиолдол гарсан байна.
Соёлын төвийн барилга нь 1985 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, секц, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, хурал цуглаан зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа болон бусад арга хэмжээ явагддаг. ЕБС-ын спорт зааланд спорт арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд уг заал гэрэлтүүлэггүй, шал нь мөөгөнцөрт идэгдэн цоорч бүхлээр нь солих шаардлага үүсээд байна. Ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, дэлгүүр ТҮЦ-тэй, нийтийн халуун усны 1 цэг байдаг боловч ажиллаагүй засвар хийх шаардлагатай байна. Үсчин, гоо сайхан, гутал засвар, оёдлын цех байхгүй зарим иргэд хувиараа гутал, хувцас оёж байна.
Сагил сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 гагаар нэмэгдсэн. Сумын төвийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 1.4 гаүйлдвэрлэлийн бүс 3.22.ганогоон байгууламж, амралт, тоглоомын талбай 0.52 га ХАА-н бүс 3.51 га2012 оны эцсийн байдлаар 143 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21.24 га газар өмчилж, 494 иргэн, ААНБ өвөлжөө, хаваржааны зориулалтаар 48.56 га газар, 14 иргэн 11.15га, аж ахуйн нэгж 1059.7 га газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл давамгайлсан жижиг дунд үйлдвэрлэл, нийтийн ахуй үйлчилгээ. дэд бүтэц хөгжсөн сум болох зорилт тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Нутгийн үүлдэр омог хэвшлийн малын шинж сонгон цэврээр нь үржүүлэх сайжруулагчаар ашиглах улмаар цөм сүрэг бүрдүүлэх, малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн мэдээллийн санг баяжуулна.Жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо үр тариалалтыг дэмжих замаар хүлэмжийг эрэлтэд тулгуурлан захиалгаар нийлүүлэх.Ховордож буй 2 бөхт тэмээг өсгөн үржүүлж буй малчныг урамшуулах.Өвс хадлан бэлтгэх механикжсан салаа байгуулж, техник тоног төхөөрөмжөөр хангах.Малчдын нөхөрлөл, хоршооны үйл ажиллагааг дэмжих, жил бүр малчдын өдөр тэмдэглэж байх.