ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Давст сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Далай ханы хошуу. Торхилог, Зүүн хөвөө, Хандгайт гэсэн 3 багийн нийт 448 өрхөд 1773 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас 19-д , газар нутгийн хэмжээгээр 3-д ордог сум юм.


Далайн түвшнээс дээш 750-2100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Увс нууруудын хотгорт оршдог. Газар хөдлөлийн эрчим 4-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 504224 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 63783 толгой малтайгаас 179 тэмээ, 1028 адуу, 3735 үхэр, 29089 хонь, 29752 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 11 толгой мал тоологдсон нь нийт малын 0.01 хувь байна. 175 малчин өрх, 123 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 66.5 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг аймгийн төвтэй холбосон улсын чанартай 110 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэгт бохир цэврийн төхөөрөмж ажиллуулах гүний худагтай. Байнгын халуун ус ажиллуулах зориулалттай 1 гүний худагтай. Зуны улиралд голын 28 км шуудуугаар урсгал ус авдаг.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 1974 онд баригдсан 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд 12 амины орон сууц, бусад нь гэрт амьдардаг. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 11 бүлэгт 205 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 34 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 1 багш хамрагдсан байна. Сургуулийн дотуур байр 1975 онд ашиглалтанд орсон 1008,8 м2 талбайтай 1 давхар, тоосгон барилга, 75 хүүхдийн хүчин чадалтай. Нийт 22 өрөө тасалгаатай, одоо 54 хүүхэд амьдарч байна.Давст сумын хүүхдийн цэцэрлэгт сургалтанд 84, гэр цэцэрлэгт 55 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82.6 хувьтай байна.

Цэцэрлэг


хүүхдийн цэцэрлэг Зүүн хөвөө багийн төвд байршилтай 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 84 хүүхэд хүмүүжиж байна12 багш, ажиллагчидтай1974 онд хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж ашиглалтад орсон, тоосгон хийцтэй. 2011 онд улсын хөрөнгө оруулалтаар 70 сая төгрөгийн цонх, хаалга, шал, цэвэр бохир усны сүлжээнд урсгал засвар хийгдсэн. Одоогоор барилгын чанар хэвийн сайн боловч цаашид барилгад зайлшгүй биеийн тамирын заал, дуу хөгжмийн танхимын өргөтгөл хийх шаардлагатай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЗүүн хөвөө багийн төвд байршилтай8 ортой2 эмч, 5 сувилагч нийт 26 ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж, нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвЗүүн хөвөө багийн төвд байршилтай100 хүний суудалтай9 ажиллагчидтай1955 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. 2009 онд их засвар хийгдсэн. 2010 онд тогтвортой амьжиргаа төслөөр 100 ширхэг сандалтай болсон. Их засвар хийгдсэн боловч халаалтын асуудал шийдэгдээгүй одоо гар галлагаатай байна. Иймээс тус сумын төвд халаалтын асуудлыг шийдэх нь нэн шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 46 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 41 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28 хувийг дээд, 7 хувийг тусгай дунд, 65 хувийг бүрэн дунд, бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЗүүн хөвөө багийн төвд байршилтай29 ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Сумын сор бүтээгдэхүүн


Давсан таваг 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн , жижиг дунд үйлдвэр хөгжсөн байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхӨөрийн үндэсний баялаг болох Хүдэнгийн нүүрсний уурхай, Шүдэн уулын давсны уурхайг ашиглалтанд оруулахХөрш зэргэлдээ орших ОХУ-ын Тува улстай холбоо тогтоож худалдааны чиглэлээр хамтран ажиллахБайгалийн баялаг, онцлог, дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.609676000
Эрүүл мэнд: 0.863596666
Эдийн засаг: 0.292028571
Бусад: 0.892040000
Дэд бүтэц: 0.504016666
Байгаль орчин: 0.833335000


Увс аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1505 км, Аймгийн төвөөс 137 км зайд байрладаг.Оросын холбооны Тува улс болон Увс аймгийн Улаангом, Сагил зэрэг сумдтай хиллэдэг.


Хуурайдуу халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. Эрс тэрс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур –35 С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 120-140 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 81.7 сая төгрөг бөгөөд Аймгийн төвлөрсөн төсвийн шилжүүлэг 67.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 14.7 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 256.9 сая төгрөг байна. Нийт зардлын 72.6 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.8 хувийг урсгал шилжүүлэг, 19.4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Улсад 2.5 сая, аймагт 49.5 сая, орон нутагт 39.3 сая нийт 91.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 35.01 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5.7 хувьд нь үр тариа, 11.4 хувьд нь төмс, 7.1 хувьд нь хүнсний ногоо, 18.6 хувьд нь жимс жимсгэнэ, 57.2 хувьд нь тэжээл тариалж, 30 тн төмс, 18.8 тн хүнсний ногоо, 3444 тн тэжээл хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 2004 онд баригдсан дэд станцтай. Цахилгаанаа ОХУ-аас аймгийн цахилгаан шугам сүлжээ компаниар дамжуулан авдаг.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй төсвийн 5 газар, 4 аж ахуй нэгж өөрсдийн уурын зуухтай.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь ОХУ-н Тува улстай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 35 хувь нь сумын төвд амьдардаг.Сумын хүн амын 48 хувь нь залуу болон дунд насныхан, 41 хувь нь хүүхэд, 11 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЗүүн хөвөө багийн төвд байршилтай260 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 205 хүүхэд суралцаж байна36 багш, ажиллагчидтай1974 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй барилгатай 2006 онд өргөтгөл хийгдэж их засварт орсон. Одоо шал, цонх солих шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 40 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 544, осол гэмтэл 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1955 онд ашиглалтанд орсон 100 суудалтай чулуун хийцтэй. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 6 жижиг дэлгүүр, үсчин гоо сайхны 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 119 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Давст сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөсөн. 2012 оны байдлаар 189 иргэн гэр бүл хэрэгцээний зориулалтаар 24.2 га газар өмчилж, 112 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 27.7 га газар, 5 төрийн байгууллагад үйлчилгээний зориулалтаар 2.5 га газар, 11 албан байгууллага аж ахуй нэгж нь үйлчилгээ, төмс, хүнсний ногооны зориулалтаар 478.3 га газар, 2 ХХК 80 га газар уул уурхайн зориулалтаар, 2 ХХК 0.43 га газар шатахуун түгээх станцын зориулалтаар, 24 иргэн төмс, хүнсний ногоо таримал ургамлын зориулалтаар 31.5 га газар, 1 аж ахуй нэгж, 23 иргэн хадлан газар тариалангийн зориулалтаар 161 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон Алт төсөл 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Цэдэнбал даргын цээж барималБайгуулагдсан он: 2010Хөшөө, дурсгалын намтар: 2010 онд Аймгийн Бал даргын талбайд Ю.Цэдэнбал даргын хөшөө цогцолбор барьсантай холбогдуулан хуучин цээж барималыг суманд шилжүүлэн суурьлуулсан.