ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Увс аймгийн Наранбулаг сум нь 1952 онд Өмнөговь сумын 6, 8, 9-р баг, Тариалан сумын 6, 7, 8-р баг, Малчин сумын 1, 2-р багаас бүрдэн байгуулагдсан бөгөөд хуучнаар Дөрвөдийн баруун гарын аймгийн Үнэн зоригт Хан Содномжамц, Зүүнгарын аймгийн Дөрвөд далай ханы харъяа шонхор зоригт Жонон засаг төрийн бэйл Сангабазарын хошуу, цөөн хэсэг нь Бишрэлт Засагт төрийн жүн ван Түмэнжаргалын хошуунд харьяалагдаж байжээ.Одоо Гүнбүрд, Алдар, Хужирт, Улаан-Үзүүр гэсэн 4 баг, 1047 өрх, 4413 хүн амтай. Хүн ам, газар нутгийн хэмжээгээр Увс аймгийн 19 сумаас 3-д ордог.


Газар зүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1200-1800 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хан хөхийн нурууны үргэлжлэл Тогтохын шилийг дамнан Увс, Хяргас нуурын дунд оршдог.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэрийн 20 хувь нь хангай, 50 хувь нь говь, 30 хувь нь тал хээрийн бүс эзэлдэг. Газар тариалан, мал аж ахуй хөгжүүлэхэд тохиромжтой. 


Нийт газар нутгийн хэмжээ 525782 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 51.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.8 хувь эзэлж байна. 730 малчин өрх, 167 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 85.7 хувийг эзэлж байна. 

Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 146869 толгой малтайгаас 2027 тэмээ, 3391 адуу, 4043 үхэр, 72669 хонь, 64739 ямаа байна. Сүргийн бүтэц, хувиар 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Улаангом-Улаанбаатар, Ховд, Баян-Өлгий-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. 2010 оноос эхлэн Үзүүрийн булаг-Наранбулаг чиглэлийн 90 км замын шороон далан, үерийн хоолой хийгдсэн ба 24 км хатуу хучилттай зам тавигдсан. Наранбулаг-Улаангомын чиглэлийн 90 км замын шороон даланг овоолж гүйцэтгэсэн. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 7 гүний худагтай, төвийн худгийн дэргэд 45 м3 багтаамжтай хуучин усан сан байгаа боловч ашиглалтгүй болсон. Гүн өрмийн худгуудаас шууд насосоор татан усыг түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээ байхгүй.   

Дулаан хангамж


Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, ахлах сургууль, ХААН банк, Мэдээлэл холбоо сүлжэээний газар, Цагдаагийн тасаг зэрэг байгууллагууд нийт 13 нам даралтын зуух, айл өрх 7 нам даралтын зуух ашиглаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.  

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Эрүүл мэнд ерөнхий


Суманд 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 108 хүүхэд мэндэлж, 0-1 насны 1, 1-5 насны 3 хүүхдийн эндэгдэл гарч, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1024, осол гэмтэл 12, халдварт өвчлөлийн 21 тохиолдол гарсан байна. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 173 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Наранбулаг сумын төв нь засаг захиргаа, мал аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ давамгайлсан сум юм. 1970-аад онд сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан тухайн үедээ мөрдөж байсан боловч сүүлийн 20 жилд орхигдсон. Сумын төвийн суурьшлын бүс харилцаа холбоо, зам, байнгын эрчим хүчний эх үүсвэртэй болсноос үүдэн сүүлийн 4 жилд 50 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- Орон сууц, олон нийтийн бүс 205.06 га- Үйлдвэрлэлийн бүс 100 га- Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 30 га - Хөдөө аж ахуйн бүс 150.03 га 2012 оны байдлаар 136 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10.15 га газар өмчилж, 375 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 300.0 га газар, 269 иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, ахуйн ба аж ахуйн зориулалтаар 248.9 га газар, 2 аж ахуйн нэгж, 2 га газар аялал, жуулчлалын зориулалтаар, 280 иргэн, 6 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 435 га газар эзэмшиж байна.   

Суманд хэрэгжиж буй төслүүд


- Малын индексжүүлсэн даатгал- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа II-төсөл - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд 

Сумын хөгжлийн зорилт


“Мал аж ахуйд суурилсан, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлсэн сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд: - Мэдлэгийг эрхэмлэсэн, хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх- Олон ястан ард түмний түүх, ёс заншил, соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэх- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, цар хүрээг нь өргөтгөн, эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хангах- Байгалийн нөөц баялгийн зохистой хэрэглээ, ашиглалт, хамгаалалтыг сайжруулан байгалийн баялагт түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх- Орон нутаг, иргэдийнхээ нөөц боломжинд тулгуурласан нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахуйц, байгаль орчин, хүн амд ээлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх- Баруун бүсийн сумдын төв болон хөгжих - Газар зүйн ашигтай байрлал, дэд бүтцэд тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлж, иргэдийн бизнес эрхлэх, амьдрах таатай орчинг бүрдүүлэх 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.578891000
Эрүүл мэнд: 0.737876666
Эдийн засаг: 0.255310000
Бусад: 0.939330000
Дэд бүтэц: 0.501700000
Байгаль орчин: 0.833335000


Увс аймгийн баруун өмнө хэсэгт:- Улаанбаатар хотоос 1268 км,- Аймгийнхаа төвөөс 90 км зайд байрладаг. Увс аймгийн Завхан, Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин сумдтай хиллэдэг. 


Хуурайшилтай, халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. - 1 дүгээр сарын дундаж температур -29.9°С- 7 дугаар сарын дундаж температур +23.5 °С- Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с- Жилийн хур тунaдасны нийлбэр 151.8 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 31 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 953.6 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.5 сая төгрөгийн орлогоос нийт орлого нь бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 985.1 сая төгрөг байна. Нийт зардлын 58 хувь нь цалин, 8.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21.3 хувийг урсгал шилжүүлэг, 12 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус сум 2012 онд улсад 2.44 сая, аймагт 51 сая, орон нутагт 31 сая нийт 84.44 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 24-25 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Өвхийн буян” хоршоо байнгын дөрвөн ажлын байртай, улирлын чанартай 5 ажлын байртай үйлдвэрийн эсгий болон хэрчсэн гурил, боовны цехийн үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилж байна. Мөн “Арвин бор залаа” ХХК, “Хэцүү хад” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын эдийн засгийн өсөлтөнд томоохон нөлөө үзүүлж байна.Эдийн засгийн бүтэц, хувиар 

Газар тариалан


Наранбулаг сумын хэмжээгээр 2012 онд нийт 464.8 га-д тариалалт хийж үүнээс 35 га-д үр тариа тариалснаас 10 га-д улаан буудай, 5 га-д овъёос, 20 га-д арвай тариалж 16 тн улаан буудай, 8 тн овъёос, 32 тн арвай хураан авч, төмс 7.1 га-д тариалж 119.3 тн, хүнсний ногоо 4.5 га-д тариалж 74.4 тн, жимс жимсгэнэ 58.2 га-д тариалж 5.91 тн, 360 га-д олон наст тэжээлийн ургамал царгас тариалсан байна. Сумын хэмжээнд 5 хүлэмж буюу 216 м2 талбайд өргөст хэмх тариалж 1 тн ургац хураан авсан байна. 7 зоорьтой бөгөөд 150.7 м2 байна. 2013 оны тариалалтанд зориулж үр тарианы 6 тн үр нөөцөлснөөс буудай 1 тн, арвай 3 тн, овъёосны 2 тн, манжингийн үр 2 кг, төмсний үр 12.5 тн, олон настын үр 20 кг байна.

Цахилгаан хангамж


Тус сум нь баруун бүсийн эрчим хүчинд 2003 онд холбогдсон. Сумын төвд 10 квт-ын дэд станцтай. 2012 онд баруун бүсийн ЦТС ХХК-аас цахилгаан 476120 квт/цаг авсан. Үүнээс 41 албан байгууллага, аж ахуйн нэгжид 99385 квт/цаг цахилгаан, 308 айл өрхөд 253379 квт/цаг цахилгаан борлуулсан байна. Борлуулсан цахилгааныг мөнгөн дүнгээр авч үзвэл 29.37 сая төгрөг бичсэнээс орсон орлого 29.99 сая төгрөг төлөгдөж урд оны үлдэгдэл 625748 төгрөгийн өрийг бүрэн дарсан байна. 2012 оны жилийн эцсийн тоогоор 286 малчин өрх нарны зайн үүсгүүртэй байна. 

Ариутгах татуурга


Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Сургуулийн 100 хүүхдийн дотуур байр зэрэг байгууллагууд бохир усны шугам, худагтай. Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Хүн ам, өрхийн тоо


Хүн амын 51 хувь нь Дөрвөд, бусдыг нь Баяд, Хотон, Урианхай, Халх зэрэг үндэстнүүд эзэлдэг. Сумын хүн амын 37.3 хувь нь хүүхэд, 58.2 хувь нь залуу болон дунд насныхан, 4.5 хувь нь ахмад настнууд эзэлж байна. Нийт хүн амын 28.2 хувь нь сумын төвд амьдардаг. Хөдөө орон нутагт мэргэжлийн дагуу ажиллах нөхцөл боломж бага учир аймгийн төв рүү иргэд ихээр шилжиж байна.

Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд 1970-аад онд баригдсан 8 айлын орон сууц хуучирч муудсан боловч айл өрхүүд ашиглаж байна. 2008 онд баригдсан 4 айлын орон сууц, иргэд өөрсдөө барьсан 35 амины орон сууц байна. Сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Ирэдийн дийлэнх нь гэр сууцанд амьдардаг.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай Наранбулаг сумын ахлах сургууль нь 2012-2013 оны хичээлийн жилд 24 бүлэгт 604 сурагч, 40 багш, 4 удирдах ажилтан, 26 ажиллагчидтай сургалт хүмүүжлийн ажил үйлчилгээ явуулж байна. Сургуульд малчин өрхийн 400 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд дотуур байранд 106 хүүхэд амьдарч байна. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр нийт 46 иргэн суралцдагаас бага боловсрол 35, суурь боловсрол 11 хүн суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 96.3 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.5 хувьд хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд 2 багш сурч байна. Мэргэшил дээшлүүлэх бүсийн сургалтанд 26 багш, төвлөрсөн сургалтанд 67 багш хамрагдсан. 

Соёл, спорт


Наранбулаг сумын соёлын төв нь 1952 онд Улаан гэр нэртэйгээр анх байгуулагдаж 1964 онд одоогийн барилга нь тэр үеийн нэгдлийн ажилчдын хүчээр түүхий тоосго гар аргаар цохиж самтай шавраар өнгөлж барьсан. 200 хүний суудалтай. Соёл, урлагийн болон номын сангийн үйлчилгээ, нийтийг хамарсан хурал, цуглаан болон бөхийн барилдааныг тогтмол энэ байранд зохион явуулдаг. Спортын бусад тэмцээнийг ахлах сургуулийн спорт зааланд явуулдаг.  2012 оны 8-р сараас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудал бүхий шинэ соёлын төвийг барьж байгаа ба суурь, багана хавтан, 1-р давхарын өрлөг хийгдсэн, барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй. Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 15 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4, үсчин, гоо сайхан 1 цэг ажиллаж, мод, модон материал 5, гагнуур, төмөр эдлэл 6, дугуй засвар 1, туузан хөрөө 1, цагаан ултай гутал 11, монгол гутал 5, дээл, хувцас оёх үйлчилгээг 4 иргэн гэрээр тус тус эрхэлж өөрийн сум болон зэргэлдээ сумын хэрэгцээг хангаж байна.  Захын зориулалтаар 2011 онд хуучин хийдийн барилгыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн зардлаар засварласан. 

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 26 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 28.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 19.2 хувийг дээд, 15.3 хувийг тусгай дунд, 23 хувийг бүрэн дунд, 23 хувийг бүрэн бус дунд, 19.5 хувийг бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд ЗДТГ, Эрүүл мэндийн төвийг шинээр барьж, Сургуулийн их засвар 100 хувь, Соёлын төвийн барилгын ажил 55 хувьтай байна.   

Сумын сор бүтээгдэхүүн


Цагаан ултай гутал

Сумын онцлог


- Улаанбаатар-Улаангомын хатуу хучилттай зам дайран өнгөрдөг, Аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой. - Алт, төмрийн хүдэр, шохой, цагаан шавар зэрэг байгалийн ашигт малтмалын баялаг нөөцтэй тул аж үйлдвэр хөгжих бололцоотой. - Хүн ам газар нутгийн хэмжээ малын тоогоороо аймагтаa эхний 3-д ордог. - Цагаан ултай болон монгол гутал, эсгий үйлдвэрлэлээрээ аймгийн баруун талын сумуудын хэрэгцээг хангадаг.