Далайн түвшнээс дээш 2148-3575 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Ховд, Ирчис мөрний сав газрын хагалбарт, өндөр уулын бүс нутагт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 2 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулын олон цүнхэг, түүнээс эх авсан гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ихтэй, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 316356 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд нийт 120650 малтайгаас 397 тэмээ, 6159 адуу, 10251 үхэр, 57106 хонь, 46737 ямаа байна. Үүнээс цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 59960 толгой мал тоологдсон нь нийт малын 49.7 хувийг эзэлдэг.695 малчин өрх, 292 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 95.4 хувийг эзэлж байна.
Сумаас аймгийн төвтэй орон нутгийн чанартай 110 км шороон зам, хил залгаа сумууд болон багуудтай шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн хувьд өвлийн улиралд гүний 6 худаг, 98 энгийн гар худаг, зуны улиралд голын усаар хэрэгцээгээ хангадаг. 5 албан байгууллага тус бүрт 1 гар худагтай зарим том байгууллагуудад 2-оос дээш худгаар байгууллагын хэрэгцээг ханган ажиллаж айл өрх дээрхи гүний 6 худаг болон энгийн 98 худгаас усаа авч байна.
Сумын төвд 5 албан байгууллага нам даралтын халаалтын зуух ашиглан дулааны хэрэгцээ хангаж байна.
Суманд 16 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 6 сувилагч, 6 бага эмч нийт 29 ажилтан ажиллаж байна.2012 онд нийт 119 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл гараагүй байна. Эмчлүүлж гарсан хүний тоо 774, ашигласан нийт ор хоног 5495. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 482, осол гэмтэл 15, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй болно.
Соёлын төв нь 2003 онд ашиглалтанд орсон, 250 суудалтай ажилчдын хувцас солих өрөө, номын сан, ОНСКабинеттой тоосгон барилга боловч хаалга цонх нь хуучирч элэгдэж байгаа тул дулаан хадгалах чанараа алдаж, үзэгчид өвөл үзвэр үйлчилгээ авахад хүндрэлтэй болж байгаа тул их засвар хийх шаардлагатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 42 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Алтай сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвөөс санхүүжилт хийж боловсруулахаар төлөвлөж байна. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 3,9 га Гэр хороолол бүс 4320 гаӨнөөгийн байдлаар 223 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3.40 га газар өмчилж, 460 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 53.56 га, тариалангийн зориулалтаар 69.9 га газар эзэмшиж байна.
Алт, зэс, шар шавар, зэрэг байгалийн ашигт малтмалын баялагтай.Алтай соёоны нурууны тусгай хамгаалалтай нутаг бүхий байгалийн үзэсгэлэнт “Ёлт”-ын сав газар нутагтай. Тус газарт хүрэн баавгай, халиун буга, аргаль, янгир зэрэг дархан цаазтай амьтад мөн ёл, тас, бүргэд, шонхор, хойлог, ятуу зэрэг ховордсон шувууд байдаг. Энэхүү онгон байгальд тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой нутаг.
Боловсрол: | 0.543624000 |
Эрүүл мэнд: | 0.651888333 |
Эдийн засаг: | 0.253185714 |
Бусад: | 0.746815000 |
Дэд бүтэц: | 0.233333333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -24.8 С7 дугаар сарын дундаж температур +13.8 СЖилийн дундаж салхины хурд 3.5 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 226.7 мм
Орон нутгийн төсөвТус сум нь орон нутгийн татварын орлогоор 136,34 сая төгрөгийн орлого оруулж улсаас төвлөрсөн төсвийн дэмжлэг 1999,6 сая төгрөг авч үйл ажиллагаа явуулдаг.Нийт зардал 1889,57 сая төгрөг ба түүний 60 хувь цалин, 7 хувь нийгмийн даатгалын шимтгэл, 9хувь хоолны зардал, 5 хувь түлш халаалт, 6 хувь ийг тээвэр шатахууны зардалд, бусад зардалд 13 хувь тус тус зарцуулж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 21 жижиг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 155 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ явуулж улс орон нутагт 3.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус сумд жигд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжгүй. Харин хүнсний болон төрөлжсөн барааны 11 орчим дэлгүүр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хэмжээгээр жилд дунджаар 7620 тн байгалийн хадлан, 65 га-гаас 220 тн ногоон тэжээл, 3.4 га-гаас 28 тн төмс, 1.5 га-гаас 9.5 тн хүнсний ногоо тус тус хураан авдаг.
Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд 2001 онд холбогдсон. Сумын төвд 2001 онд баригдсан 10 квт-ын дэд станцтай.
Сумын төвийн айл өрхүүдийн 50 хувь нь бохир усны цооногтой бөгөөд цаашид сумын төвийн айл өрхүүдийг 100 хувь бохир усны цооногтой болгох талаар бодлого барин ажиллаж байна.Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд цаашид барьж байгуулах талаар сумын зүгээс бодлого баримтлан ажиллаж байна. Сумын 5 багийн хэмжээнд амины тохилог орон сууцаар бүрэн хангагдсан болно. 1987 онд баригдсан 4 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 32 бүлэгт 799 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 38 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 88.0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 40 багш хамрагдсан байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 156 байна. Нийт ажилгүй иргэдийн 44.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 18 хувийг дээд, 3.8 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 7 хувийг бүрэн бус дунд, 10.2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 144.7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 41 хувийн гүйцэтгэлтэй байна.
• Бэлчээрийн менежментийг дэмжих “Ногоон алт” төсөл• Малын индексжүүлсэн даатгал• Багийн хөгжилийг дэмжих хөтөлбөр• Тогтвортой амьжиргаа-2 төсөл• Хөдөлмөр эрхлэлтийг дэмижх сангийн төслүүд• Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн дээшлүүлэх