ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баян-Өлгий аймгийн Улаанхус сум нь 1928 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ-ын улстай, баруун талаараа Цэнгэл сумтай, баруун өмнө талаараа тус Сагсай сум болон БНХАУ, зүүн талаараа аймгийн Ногооннуур, Бугат сумтай тус тус хил залгадаг. Засаг захиргааны нэгжийн 8 багтай, 1556 өрхтэй, 7640 хүн амтайХүн амын тоогоор Баян-өлгий аймгийн 13 сумаас эхнээсээ 2 -д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог, хүн амын нягтралаар хамгийн өндөр 79 хүн/га сум юм.


 Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Алтайн Таван Богдын оргил энэ сумын нутагт оршдог бөгөөд далайн түвшингөөс дээш 4376 м өндөрт өргөгдсөн, томоохон 2 мөсөн голтой. Энэ нь Потанин, Алексейн мөсөн голууд юм. Уулын аялал жуулчлал, ард иргэдийн зан заншлыг сурталчилах, морин болон тэмээн аялал хийх, түүх соёлын дурсгалыг судлах, чиглэлээр жуулчлал илүү хөгжсөн онцлогтой. Байгалийн үзэсгэлэнт газрууд олон байхаас гадна ан амьтан, ургамлын зүйлийн бүрдлээр баялаг нутаг юм. Тухайлбал: Алтайн аргаль хонь, янгир ямаа, халиун буга, цоохор ирвэс, хүрэн баавгай, мануул, саарал чоно, шар үнэг, хярс, алтайн тарвага, шувуудаас: ёл, тас, цармын бүргэд, цагаан болон идлэг шонхор, алтайн хойлог, сар, шар шувуу, ургамлаас: вансэмбүрүү, алтан гагнуур, эмийн бамбай, алтайн сонгино, Хорхой өвс, хонин арц, хуурамч хонин арц зэрэг бий. Тус сумын нутагт Монголд төдийгүй дэлхийд хосгүй, Ойгорын эхэнд эртний сүг зураг хадны бичээс бий. Хадны сүг зураг нь 20 км талбайг эзэлж байгаа нь, эрдэмтэд болон жуулчдын анхаарал сонирхолыг татсаар байна. Алтайн Таван богд уул нь 2012 оны 8-р сарын 23-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 153 дугаар зарлигаар төрийн тахиалгат уул болсон.


Нийт газар нутгийн хэмжээ 604793 га. 

Мал сүрэг


Хөдөө аж ахуйСумын хэмжээгээр нийт 144678 толгой мал тоологдсон. Үүнээс: тэмээ 659, адуу 4943, үхэр 9626, хонь 67170, ямаа 62280 толгой байна. Малчин өрх 1192, малтай өрх-1556, Малчдын тоо 2601 байна.  

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр тус аймгийн Цэнгэл сум явах орон нутгийн чанартай зам, БНХАУ-ын Улаан Уулын боомтын улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. 2012 онд ховд голд төмөр бетонн гүүр ашиглалтанд орсон. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худагтай. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээ байхгүй.   

Дулаан хангамж


Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, ахлах сургууль, ХААН банк, Хадгаламж банк Мэдээлэл холбоо сүлжэээний газар, Цагдаагийн тасаг зэрэг байгууллагууд нийт 11 нам даралтын зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.  

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 22.2 хувь нь сумын төвд амьдардаг. Сумын хүн амын 72 хувь нь залуу болон дунд насныхан, 24 хувь нь хүүхэд, 4 хувь нь ахмадууд байна

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 32 бүлэгт 905 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 79 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээжшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна.Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна.

Дотуур байр


150 хүүхдийн дотуур байр 7-р баг байршилтай2012 онд шинээр ашиглалтанд орсон 12 Ажиллагчидтай

Хөх-хөтөлийн 9 жилийн дунд сургууль


Хөх-хөтөлийн сургууль нь 2-р багийн нутагт байршилтай.400 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 450 хүүхэд суралцаж байна. 87 багш, ажиллагчидтай.1982 онд ашиглалтанд орсон, тосгон хийцтэй, хуучин барилга.Цахилгааны төвлөрсөн хангамжтай. Шинээр сургууль барих шаардлагатай.

Согоогийн Бал-бөбек цэцэрлэг


Согоог 4-р багийн нутагт байршилтай.2006 оноос үйл ажиллагаа эхэлсэн.50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 120 хүүхэд хүмүүжиж байна.25 багш, ажиллагчидтай 1961 онд ашиглалтанд орсон. Чулуун хийцтэй, зориулалтын бус байр шинээр барилга барих шаардлагатай.  Цахилгааны төвлөрсөн хангамжтай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв7-р багийн нутагт байршилтай34 ортойИх эмч, тусгай мэргэжилтэн 25, туслах 26 ажиллагчидтай2003 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, 2 давхар зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай.

Соёлын төв


7-р багийн нутагт байршилтай. 240 хүний суудалтай.7 ажиллагчидтай.1972 онд ашиглалтанд орсон.Чулуун хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай.Тус барилга нь засвар хийсэн боловч ашиглах боломж таруухан , шинээр барилга барих шаардлагатай, эсвэл их засвар хийх хэрэгтэй.

Засаг даргын тамгын газар


Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааны ил тод байдал иргэдийн оролцоог хангахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 7-р багийн нутагт байршилтай.34 ажиллагчидтай.   2007 онд ашиглалтанд орсон, тоoсгон хийцтэй, зориулалтын байртай. Цаашид конторын хүрэлцээ багтаамж муу учраас өргөтгөл хийх шаардлагатай.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ахмадын нэр алдаршуулахБайгуулагдсан он: 2001

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ахлах сургуулийн дэргэд Нийсэх хүчний гэнэрал М. Зайсановын нэрэмжит. Байгуулагдсан он: 2003 

Сумын хөгжлийн зорилт


“Мал аж ахуйд суурилсан, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлсэн сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд: Мэдлэгийг эрхэмлэсэн, хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэхАрд түмний түүх, ёс заншил, соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэхХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, цар хүрээг нь өргөтгөн, эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хангахБайгалийн нөөц баялгийн зохистой хэрэглээ, ашиглалт, хамгаалалтыг сайжруулан байгалийн баялагт түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхОрон нутаг, иргэдийнхээ нөөц боломжинд тулгуурласан нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахуйц, байгаль орчин, хүн амд ээлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Газарзүйн ашигтай байрлал, Алтайн Таван-богдыг тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлж, иргэдийн бизнес эрхлэх, амьдрах таатай орчинг бүрдүүлэх 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.573148000
Эрүүл мэнд: 0.644306666
Эдийн засаг: 0.265392857
Бусад: 0.760830000
Дэд бүтэц: 0.238100000
Байгаль орчин: 0.666665000


Баян-Өлгий аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1682 км, Аймгийн төвөөс 50 км зайд байрладаг.ОХУ, Хятад улс, өөрийн аймгийн, Бугат, Ногооннуур, Сагсай, Цэнгэл, сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 26,5С7 дугаар сарын дундаж температур +18, Сжилийн дундаж салхины хурд 10 -12 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 203,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 108,527 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0,5 сая төгрөгийн орлогоос нийт орлого нь бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 776 256,3 төгрөг байна. Нийт зардлын 60,3 хувь нь цалин, 6,8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 31,7 хувийг урсгал шилжүүлэг 1,2 хувийг нь бусад зардал эзэлж байна. Орон нутгийн төсөв эдийн засгийн салбар нь мал аж ахуйн салбар юм. Мал нь ашиг шим багатай боловч хатуу ширүүн уур амьсгалд сайн зохицсон, жилийн дөрвөн улиралд байгалийн бэлчээрийн маллагаанд дассан онцлогтой. Сумын хэмжээнд нийт 58 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 3,6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 420,0 сая, орон нутагт 228 001,4 сая нийт 228648,0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Газар тариалан сумын хэмжээгээр жилд 8.7 га талбайд үр тариа, 5.1 га талбайд төмс, 3.6 га талбайд хүнсний ногоо тариалж, 73.6 тонн төмс, 21.2 тонн хүнсний ногоо хурааж авсан байна. 119 иргэн 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 45,4 га газар эзэмшиж байна. Хадлан 1120 га.

Цахилгаан хангамж


Тус сум нь баруун бүсийн эрчим хүчинд 2003 онд холбогдсон. Сумын төвд 10 квт-ын дэд станцтай. 2012 оны жилийн эцсийн тоогоор 1215 малчин өрх нарны зайн үүсгүүртэй байна. 

Ариутгах татуурга


Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Сургуулийн 150, 100 хүүхдийн дотуур байр зэрэг байгууллагууд бохир усны шугам, худагтай. Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


7-р багийн нутагт байршилтай.Согоог, Хөх хөтөл багийн суурь боловсролын 2 сургуультай.Бүрэн дунд боловсролын сургуулийн хичээлийн байр 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 905 хүүхэд суралцаж байна112 багш, ажиллагчидтай1983 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай тоосгон хийцтэй, чанар сайн шинэ барилгатай

Дунд сургууль


Согоог 4-р багийн нутагт байршилтай.350 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 364 хүүхэд суралцаж байна. 63 багш, ажиллагчидтай.1946 онд ашиглалтанд орсон, чулуун хийцтэй, хуучин барилга.Цахилгааны төвлөрсөн хангамжтай.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг 7-р багийн нутагт байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 215 хүүхэд хүмүүжиж байна39 багш, ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Хөх хөтөл цэцэрлэг


Хөх хөтөл цэцэрлэг нь 2-р багийн нутагт байршилтай.80 хүүхэд хүмүүжиж байна.16 багш,ажиллагчидтай.Блок хийцтэй, хуучин зориулалтын бус барилга, шинээр барилга барих шаардлагатай.

Соёл спорт


1972 онд ашиглалтанд орсон 240 суудалтай Соёлын төвийн чулуун хийцтэй, зориулалтын барилгатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулж байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Хөх-хөтөл 9-жилийн дунд сургууль, Ойгор 9-жилийн дунд сургууль, спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1 цех үйл ажиллагаа эрхэлж байна.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. 

Хот байгуулалт газрын харилцаа


Өнөөгийн байдлаар 308 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 33,7 га газар өмчилж, 57 иргэн, аж ахуйн нэгжид өвөлжөө, хаваржааны зориулалтаар 183.8 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгжид зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 55 иргэн, аж ахуйн нэгжид амралт, аялал жуулчлалын зориулалтаар 216 га газар эзэмшиж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Хөдөө аж ахуйн бүс 465,310 га Гэр хороолол 296,71 га

Суманд хэрэгжиж буй төслүүд


Дэлхийн зөнЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Дуучин, домборчин Байгуулагдсан он: 1973

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Олон жил сум нэгдлийн даргаар ажиллаж байсан ахмад Х.Нигметийн нэрэмжитБайгуулагдсан он: 2002

Сумын онцлог


Алтайн-таван богдыг түшиглэн Аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой. Шохой, цагаан шавар зэрэг байгалийн ашигт малтмалын баялаг нөөцтэй тул аж үйлдвэр хөгжих бололцоотой. Хүн ам газар нутгийн хэмжээ малын тоогоороо аймагтаa эхний 3-д ордог. Төвлөрсөн том хоёр багтай, баг тус бүрд дэд бүтэцтэй.