ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Буянт сум нь Ардын хувьсгалын өмнө Алтайн Урианхай 7 хошууны нэг Урианхайн зүүн гарын Амбаны хошууны Сагсайн Түмт, Оорцог урианхай, Гонзгой зэрэг 6 суманд харьяалагдаж байжээ. 1925 оноос Алтайн урианхайн аймгийн Итгэмжит гүний хошууны Жаргалант Сагсай сум, 1929 оноос Чандмань уулын аймгийн Алтайн хошууны "Нар мандах” сум байгаад, 1931 оноос Ховд аймагт харьяалагджээ. 1934 онд татан буугдаж "Жаргалант-Сагсай" сумтай нэгтгэжээ.1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараа БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 81 дүгээр, Аймгийн яамны тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолыг үндэслэн 1942 оны 3 дугаар сарын 10-нд сумын багуудаас сонгогдсон 21 төлөөлөгчдийн хурлаас Буянт нэртэй шинэ сумыг байгуулж, төвийг нь Өмнө хөлцөөт голын Монтрог хөх толгойн хажууд суурьшуулжээ.Хөх эрэг, Хөлцөөт, Өмнө гол, Шар тохой гэсэн 4 багийн нийт 647 өрхөд 2438 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас 13-т, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог хүн амын нягтралаар 75 хүн/га сум юм. 


Далайн түвшнээс дээш 2500-3000 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Алтайн уулсын мужид, өндөр уулын бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ даваа бүхий уулархаг буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 184567 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 87501 толгой малтайгаас 153 тэмээ, 2576 адуу, 5526 үхэр, 49851 хонь, 29395 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 87.5 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 53.3 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 60.9 хувь байна. 503 малчин өрх, 131 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 98 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Аймаг, сумын төв болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 6 гүний худагтай. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй. 2 худаг нь гар насосоор ажилладаг байсан нь эвдэрч ашиглах ямарч боломжгүй болсон. Сумын нийт өрхөд ундны усны худаг хүрэлцээгүй, одоогоор 2 ус түгээх байрнаас айл өрхүүд ундны усаа авч байгаа боловч байршилын хувьд нийт өрх хамрагдах талаар дутагдалтай. 2 худгийг ЗДТГ, Хүн эмнэлэг ашиглаж байгаа.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 2006 онд 4 айлын 1 давхар сууц ашиглалтанд орсон ашиглагдаж байгаа. Цаашид суманд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих иргэдийн санал гарч байгаа.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 495 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 67 хүүхэд, иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх болон түр сургалтанд нийт 25 багш хамрагдаж байна.

Дотуур байр


Дотуур байрШар тохой багт байршилтай75 ба 80 хүүхдийн хүчин чадалтай, 2 дотуур байр, одоогоор 150 хүүхэд амьдарч байнаНийт 16 багш, ажиллагчидтайТөрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгт 100, гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 50 хувьд хүрсэн.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 59 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 653, осол гэмтэлгүй, халдварт өвчлөлийн 8 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1970 онд ашиглалтанд орсон 120 суудалтай Соёлын төвийн чулуун суурьтай түүхий тоосго барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж 2007 онд мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 13 дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, гутал засварын 1, эсгийний 2 үйлдвэр, оёдолын 2 цех, талх нарийн боовны 2 цех, гэр ахуйн тавилгын 1 цех тус тус үйл ажиллагаа эрхэлж байна. 720м2 талбай бүхий 1 стадионтой.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 258 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Буянт сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 оноос эхлэн шинэчлэн хийхээр төлөвлөж байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 224-га-аар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 3794.3 гаҮйлдвэрлэлийн бүс 1250 гаНогоон байгууламжийн бүс 1452 гаХөдөө аж ахуйн бүс 181403.5 гаЗуслангийн бүс 420 гаӨнөөгийн байдлаар 1813 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9065 га газар өмчилж, 42 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 185.9 га газар, 107 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 23.7га газар, 21 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 840 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаШар тохой багийн төвд байршилтай21 ажиллагчидтай1983 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамж байхгүй. Өрөөний хүрэлцээгүйгээс цаашид өргөтгөл хийх шаардлагатай. 

Сумын хөшөө дурсгал


Тус сумын Хойт хөрцөөт, Хөлцөөтийн Хөх хад, Хөлцөө, Хөлцөөтийн Цагаад хашаа, Боронгот зэрэг газруудад хадны сүг зураг ихээхэн байдаг. Хадны сүг зураг нь дээр хүн болон амьтныг дүрслэсэн нь эртний чулуун зэвсгийн үеэс одоог хүртэл өвлөгдөн ирж буй биет бус өвийн нэг төрөл юм.   

Сумын онцлог


Шар шавар, өнгө бүрийн будгийн шороо, шохойн чулуу зэрэг байгалийн ашигт малтмалын нөөцтэй тул цаашид тоосгоны, будгийн, шохойн чулууны аж үйлдвэр хөгжих бололцоотой.Шар шавар, өнгө бүрийн будгийн шороо, шохойн чулуу зэрэг байгалийн ашигт малтмалын нөөцтэй тул цаашид тоосгоны, будгийн, шохойн чулууны аж үйлдвэр хөгжих боломжтой. Эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ аймгийн төв болон сумдын хэрэгцээг хангадаг. Хойт хөлцөөтийн рашаан булаг, түүх дурсгалын хадны сүг зураг бүхий байгалийн үзэсгэлэнт газруудад аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой. Алтайн урианхайчуудын эртний өв уламжлал хадгалж үлдсэн цөөнхийн доторх цөөнх Алтайн Урианхайчууд амьдардаг. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.579027000
Эрүүл мэнд: 0.736843333
Эдийн засаг: 0.261064285
Бусад: 0.644905000
Дэд бүтэц: 0.291666666
Байгаль орчин: 1.000000000


Баян-Өлгий аймгийн урьд хэсэгт: Улаанбаатар хотоос 1850 км, Аймгийн төвөөс 75 км зайд байрладаг.Өлгий, Алтай, Бугат, Сагсай, Толбо сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хавар, өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -21.1 С7 дугаар сарын дундаж температур +16.6 СЖилийн дундаж салхины хурд 4-9 м/сЖилийн хур тундасны нийлбэр 160-180 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 45.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1169.5 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.1 сая төгрөгийн орлогоос нийт орлого нь бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1215.0 сая төгрөг байна. Нийт зардлын 64.5 хувь нь цалин, 8.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 17.3 хувийг урсгал шилжүүлэг, 9.5 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 27 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд сүү, цагаан идээ, авто засвар, оёдол, дархан, мужаан, гагнуур, эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл, талх, нарийн боов зэрэг жижиг, дунд үйлдвэрлэл явуулж сумын иргэдэд үйлчилж байна. Сумын эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй юм, сумын малын тоо жил дараалан өсч байгаа нь иргэдийн амьжиргаа болон эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөөлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 1.5 га талбайд төмс, хүнсний ногоо, 0.7 га талбайд тэжээлийн ургамал тариалж 4 тонн төмс, 1.7 тонн хүнсний ногоо, 2100 тонн хадлан хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сумын төв нь 2001 онд Сагсай сумаас 45 км агаарын шугамаар 10квт-ийн өндөр хүчдэлийн шугаманд холбогдсон. 

Дулаан хангамж


Сумын төвд Хаан банк, Хадгаламж банк, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, ЗДТГ, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн хичээлийн болон 2 дотуур байранд 10 нам даралтын зуух ашиглаж дулааны хэрэгцээгээ хангаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь аймгийн төвөөс баруун өмнө зүгт оршидог, нийт хүн амын 28 хувь нь сумын төвд, 72 хувь хөдөө мал аж ахуй эрхлэн амьдардаг. Ажилгүйдэл болон цаг агаарын таагүй байдлаас болж мал аж ахуй эрхэлж байгаа малчдын амьдралд сөргөөр нөлөөлж хот, суурин уруу нүүх шилжилт хөдөлгөөн 2009-2011 оны үед эрс ихэссэн ба энэ шилжилт хөдөлгөөн бага хэмжээгээр буурч байна. Сумын хүн амын 60.5 хувь нь залуу болон дунд насныхан, 33.9 хувь нь хүүхэд, 5.6 хувь нь ахмад настан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульШар тохой багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 562 хүүхэд суралцаж байна86 багш, ажиллагчидтай1976 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, чанар дунд зэрэг хуучин барилгатай. Цаашид шинээр 650 хүүхдийн хичээлийн байр барих шаардлагатай.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Шар тохой багт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна19 багш, ажиллагчидтай1992 онд ашиглалтанд орсон цутгамал төмөр бетон хийцтэй, зориулалтын барилга. Цаашид их засварт орох шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвШар тохой багт байршилтай10 ортой2 их эмч,5 бага эмч, 5 сувилагч нийт 27 ажиллагчидтай

Соёлын төв


Соёлын төвШар тохой багт байршилтай120 хүний суудалтай9 ажиллачидтай1970 онд ашиглалтанд орсон чулуун суурьтай түүхий тоосгон барилга. Тус барилга нь засвар хийсэн боловч “ашиглах боломжгүй гэсэн” мэргэжлийн хяналтын дүгнэлт 2007 онд гарсан. Одоо шинээр Соёлын төвийн 200 суудалтай стандартын барилга баригдаж байгаа

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 47 байна. Нийт ажилгүй иргэдийн 49.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 47.2 хувийг дээд, 8.5 хувийг тусгай дунд, 19.1 хувийг бүрэн дунд, 14.8 хувийг бүрэн бус дунд, 10,4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Соёлын төвийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна.Сумын зуслангийн газар өндөр хүчдэлийн дэд өртөө байгуулах ажлыг 2013 оны 4-р сараас эхлэн гүйцэтгэнэ.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой Амьжиргаа Төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Дэлхийн Зөн ОУБ-ын төсөлНогоон алт”Юнеско НҮБ-ын хүүхдийн сан 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Ашигт малтмал, хөдөө аж ахуйн баялагийг бүтээгч, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж иргэдийн оролцоо, эв нэгдэлийг дээдлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, хүн амын суурьшлыг газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан шилжилт хөдөлгөөнийг бууруулах Нийгмийн дэд бүтэц, хувь хүн,өрхийн хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлон зөв зохистой хэрэгжүүлэх