ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баян-өлгий аймгийн Толбо сум нь 1938 онд байгуулагдсан. Хуучнаар Ховд аймгийн Саруул гүний хүрээ нэртэй байсан. Мал аж ахуйн 6 багтай. Нийт 877 өрх 3839 хүн амтай.Хүн амын тоогоор аймгийн 13 сумаас 9-д, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог. Хүн амын нягтаралаар 77 хүн/га сум юм.


Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий Алтайн уулархаг тал хээр буюу мал аж ахуй болон малын тэжээл тариалах, тариалан эрхлэхэд тохиромжтой. Далайн түвшингээс дээш 2200 м өргөгдсөн физик газар зүйн хувьд Алтайн уулархаг өндөр уулын мужийн бүсэд хамрагддаг. Эрс тэс хүйтэн уур амьсгалтай сумуудын зэрэглэлд багтдаг.Газар хөдлөлтийн эрчим 5 баллтай


Нийт газар нутгийн хэмжээ 297469 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 119016 толгой малтайгаас тэмээ 78, адуу 3023, үхэр 6094, хонь 61245, ямаа 48576 толгой байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 19.5 хувь байна. 

Цахилгаан хангамж


Сум нь эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Сумын төвд 2008 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд ЗДТГ, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа нам даралтын халаалтын 14 зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль840 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 738 хүүхэд суралцаж байна54 багш, ажиллагчидтай1974 онд ашиглалтанд орсон, тоосгон ханатай, чанар сайн.

Эрүүл мэнд


Суманд 20 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 121 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн болон эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 613, осол гэмтэл 1, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.

Соёл спорт


Соёлын төвийн модон барилга нь 1979 онд ашиглалтанд орсон 250 суудалтай, ашиглалтын шаардлага хангаж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 20 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 6 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Лалын шашины 1 сүм хийдтэй. 6 хүн ажилладаг.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 42 байна. Нийт ажилгүй иргэдийн 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14 хувийг дээд, 12 хувийг тусгай дунд, 58 хувийг бүрэн дунд, 11 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаХөх толгой багийн төвд байршилтай24 ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, 2 давхар ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдсан. Нам даралтын зуухтай. 2008 онд их засвар хийгдсэн.Халаалтын шугам буруу тавигдсан, нам даралтын зуухын хүчин чадал муу өвөлдөө албан өрөөнүүд хүйтэн байдаг. Албаны өрөөнүүдийн шал хуучирсан 

Сумын сор бүтээгдэхүүн


Тоосго

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.749523000
Эрүүл мэнд: 0.664188333
Эдийн засаг: 0.240758571
Бусад: 0.666560000
Дэд бүтэц: 0.408050000
Байгаль орчин: 0.666665000


Баян-Өлгий аймгийн зүүн өмнө хэсэгт:Улаанбаатар хотоос 1562 км Аймгийн төвөөс 76 км зайд байрладаг. Баруун талаар Алтай, Буянт, хойт талаараа Бугат, Алтанцөгц, зүүн талаараа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, урд талаараа Дэлүүн сумтай хил залган оршдог.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -37,5 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 5-7 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм


Орон нутгийн төсөвСумын нийт төсөв 1,800 сая төгрөг. Үүнээс төвлөрсөн төсвөөс 1,705 сая төгрөг, орон нутгийн орлогоос 93.5 сая төгрөг үндсэн үйл ажиллагааны орлогоос 1.5 сая төгрөгөөр санхүүждэг. Үүнээс цалин 64.3%, НДШ нь 7.0%, МЭАХ-1.5%, түлш 3.9%, хоол 11%, ИТХ 2%, бусад 10.3%-ийг эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 36 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 106,0 сая төгрөгийг орон нутгийн болон төвлөрсөн төсөвт татвар төвлөрүүлж байна. Тус сумд жилд 110 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Толбо-Зай” компани, Улаан тоосгоны үйлдвэр, эсгийн үйлдвэр, стандарт блокны хоёр үйлдвэр, 40 үнээний ферм үйл ажиллагаа явуулж байна.

Зам тээвэр


Сумыг Улаанбаатар хоттой холбосон улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. Аймгийн төвтэй 60 км хар замаар, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 7 худагаас ус түгээдэг. Толбо нуураас эх авсан болон түүнд цутгадаг гол горхиос иргэд усны хэрэгцээгээ хангаж, малаа усалдаг.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 56,2 хувь нь залуу болон дунд насныхан, 37 хувь нь хүүхэд, 6,8 хувь нь ахмад насны хүмүүс байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд иргэд амины орон сууц, гэр хороололд амьдардаг. 1980-1985 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 30 бүлэгт 738 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 48 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 30 багш хамрагдсан байна.Хоёр дотуур байртай. 1 нь 150 хүүхдийн багтаамжтай 2011 онд шинээр ашиглалтанд орсон. 1 нь 80 хүүхдийн багтаамжтай.Төрийн өмчийн цэцэрлэгт 100, хувилбарт сургалтанд 165 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 72,2 хувьд хүрчээ.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Хөх толгой багийн төвд байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна дунд, 9 багш, ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатайБаригдсанаас хойш урсгал засвар хийгдээгүй халаалтын шугам буруу тавигдсан, Уурын зуухны байр болон гал тогооны өрөөг өргөтгөх, хаалга, цонх нь хуучирсан, бохир цэвэр усны системгүй, нам даралтын зуухтай

Эмнэлэг


Сумын хүн эмнэлэгХөх толгой багийн төвд байршилтай20 ортой4 их эмч, 15 сувилагч, нийт 31 ажиллагчидтай2003 онд 10 ортой зориулалтын барилга ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, нам даралтын зуухтай. Одоогийн байдлаар 20 ороор 2 дахин ачаалалтай ажиллаж байна. Тиймээс тус эмнэлгийг өргөтгөх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвХөх толгой багийн төвд байршилтай250 хүний суудалтай7 ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын зуухтай. Соёлын төвийн барилга шинээр барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 206 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Толбо сум нь бэлчээрийн мал аж ахуйн давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1989 онд боловсруулсан ба одоо дахин хот байгуулалтын төлөвлөгөө хийх шаардлагатай. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Үйлдвэрлэлийн бүс 40 гаХөдөө аж ахуйн бүс 49,7 га   Зуслангийн бүс 113121,4 гаАмралт, аялал жуулчлалын бүс 50 га Гэр хороолол бүс 18,4 гаӨнөөгийн байдлаар 21 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1,147 га газар өмчилж, 457 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1462,4 га газар, 207 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 7 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 35 га газар, 17 иргэн аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 35 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгалЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр:Хасбаатар, Байкаловын хөшөө 1982 онд байгуулагдсан.Хөшөө, дурсгалын намтар: Баруун хязгаарыг чөлөөлөх байлдаанд оролцож Толбо нуурын хөвөөнд 41 хоног бүсэлтэнд байж дайсныг дарсан гарамгай амжилт гаргасан Орос Монголын цэргийн дарга нарын дурсгалд зориулсан хөшөө. Цутгамал бетон хийцтэй.Хөдөлмөрийн баатар Серикбайн хөшөөТолбо сумаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар малчин. Толбо сумын 12 жилийн сургууль Серикбай баатарын нэрэмжит сургууль болсон ба сургуулийн үүдэнд баатарын хөшөөг босгосон. 

Сумын онцлог


Мянганы замын дагуу аймгийн төвтэй хатуу хучилтай замаар холбогдсонЖижиг дунд үйлдвэр хөгжих эх суурь тавигдсан.Толбо нуурын байгалын үзэсгэлэнт газрыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.Жилд 20 тн загас бэлтгэх нөөцтэй.