ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баян-Өлгий аймгийн Сагсай сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Ховдын хязгаарын Шеруши хошуу,одоогийн Улаанхус сумын Ялалт нэгдлээс тусгаарлагдсан.Ямаат, Холагаш, Аххорым, Хаг, Ху-үй, Уужим гэсэн 6 багийн 1135 өрхөд 4670 хүн амьдардаг. Хүн амын тоогоор аймгийн 13 сумаас 7-д, газар нутгийн хэмжээгээр /313999 га/ 7-д ордог. Хүн амын нягтралаар 67хүн/га сум юм.


Баян-Өлгий аймгийн баруун хэсэгт байдаг бөгөөд аймгийн төвөөс 28 км, нийслэл Улаанбаатар хотоос 1668 км хол оршдог. Өлгий хот, Улаанхус, Цэнгэл, Буянт, Алтай сум болон БНХАУ-тай хил залгадаг. 


Хуурай, дулаан зун, хахир хүйтэн өвөлтэй. • 1 дүгээр сарын дундаж температур -270С• 7 дугаар сарын дундаж температур +250С• Жилийн дундаж салхины хурд6-10 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм, 2012 онд хур тунадас олон жилийн дундажаас илүү буюу 500 мм байсан.


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 2307.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2212.3 сая төгрөг, сумын өөрийн орлого 94,8 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2307.1 сая төгрөг байна. Нийт зардлын 55 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 9.8 хувийг урсгал шилжүүлэг, 29.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 21 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 171.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймаг орон нутагт 886.0 мянган төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 100-200 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Кербез” өнгөт тоосгоны үлдвэр ажиллаж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 20 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 3,5 га талбайд малын тэжээл тариалж 338 тн төмс, 33 тн хүнсний ногоо, 5725 тн хадлан, 42 тн тэжээлийн ургамал хураан авч аймгийн хэмжээнд дөрөвт орж байна. Хүнсний ногоо тариалах Турганы чиглэл нь малын хөлийн газар ба тэнд малчдын өвөлжөө, хаваржаа байдаг тул хүнс, ногоо малын хөлд байнга талхлагдаж тариалан эрхлэхэд хүнд тусаж байна. Үүнийг харгалзан үзэж 5 км газрыг чулуун хэрэмээр хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Цахилгаан хангамж


Баруун бүсийн эрчим хүчинд холбогдсон. 1998 онд баригдсан 35 квт-ийн дэд станцтай.

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, Засаг Даргын Тамгын Газар, 12 жилийн ахлах сургууль, дотуур байр, цэцэрлэг, Соёл Гэгээрлийн төвийн харьяа уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь аймгийн төвд ойрхон 28 км-т байрласан тул аймгийн төв рүү шилжих нь ихтэй байдаг.Нийт хүн амын 27% нь сумын төвд амьдардаг. Бүх хүн амын 54,26% нь залуу болон дунд насныхан, 39,87% нь хүүхэд, 5,87% нь 60-аас дээш насны хүмүүс байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульСумын төвд буюу Уужим багт байршилтай440 хүүхдийн хүчин чадалтай.50 багш, 60 ажиллагчидтай 1971 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар сайтай 

Эрүүл мэнд


2012 онд нийт 142 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл 6 гарсан ба эхийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөл 968, осол гэмтэл 14, халдварт өвчний 4 тохиолдол гарсан.

Соёл спорт


Сумын Соёлын төв нь 1984 онд ашиглалтанд орсон. 250 хүний суудалтай. 8 хүний орон тоотойгоор жилийн турш ажиллахын зэрэгцээ сумын хэмжээнд явагддаг соёл урлагийн үйл ажиллагаа болон номын сангийн үйлчилгээ явуулдаг. Домбор, бүжиг, даралтат хөгжим зэрэг хэд хэдэн дугуйлан ажиллуулдаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт заал, соёл хүмүүжлийн танхим, соёлын төвийн зааланд спорт соёлын арга хэмжээ зохион байгуулж явуулдаг. Тус суманд Ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй. 28 жижиг дэлгүүр, нийтийн халуун усны 1 цэг, оёдлын 3, гутал засварын 1, дархан мужааны 5 цэг салангид үйл ажиллагаа явуулж байна.  

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 2 лалын сүм хийд байна.Тухайн хийдүүдэд нийт 4 имам, 5 ажилчин ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 108 байна. Нийт ажилгүй иргэдийн 60,1%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 5%-ийг дээд, 41,8%-ийг бүрэн дунд, 52,7%-ийг бүрэн бус дунд хүмүүс тус тус эзэлж байна. 

Барилга


Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 400.0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.Хүүхдийн багтаамжаас шалтгаалан шинээр халуун устай 100 хүүхдийн дотуур байр барих, гаднаас ирсэн зочин, төлөөлөгчдийг хүлээн авах, буудаллах, иргэдэд ахуйн үйлчилгээ үзүүлэх төвгүй байгаа тул ахуй үйлчилгээний цогцолбор төв мөн сумын төвөөс 160-аад км газарт байрладаг 6 дугаар багийн төв Ху-үйн төвд 100 гаран өрх өвөлждөг, хилийн цэргийн застав, хүний их эмчийн салбар, бага сургууль тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Жилийн 4 улиралд гэр цэцэрлэг ажиллаж байгаа боловч тэнд оршин суугчдын хүүхдүүдийг СӨБ-д бүрэн хамруулж чадахгүй байгааг харгалзан 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөсөн.  

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАDRA ОУБ-ын төсөлДэлхийн зөн ОУБ-ын төсөл

Сумын хөшөө дурсгал


Сагсай голын сав дагуух 150 км орчим урт хөндийд байрлаж буй шинэ чулуун зэвсгийн үеийн 12 суурин газар нь анчид болон явуулын хүмүүс түр хугацаагаар буудаллаж байгааг харуулдаг. Цагаан асгатын 22 буган хөшөө, Даян, Бага харгай, Битүү, Кызыл-жард байдаг хүн чулуунууд нь Монгол нутаг дахь эртний төрт улсуудын цэрэг дайны алдар гавъяатан, цуут хүний дурсгалд зориулагджээ.

Сумын онцлог


Сумын газар нутгийн хэмжээ нь 314 мян га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 272.0 га-г хадлан бэлчээр, 9.4 га-г ой мод, бусад газрыг уул, ус, хад, асга эзэлдэг.Байршлын хувьд: Эх орныхоо нутгийн БНХАУ-тай хил залгах баруун хязгаарын цээжинд оршдог. Ховд, Сагсай, Турган голын цутгалд байрласан.Эдийн засгийн гол эх үүсвэр нь МАА, газар тариалан.Улаан уулын хилийн боомттойДаян нуурын хилийн заставтай Байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалттай газар нутагтай бөгөөд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эхэлсэнТоосгоны 2 үйлдвэртэй ба цементийн үйлдвэр баригдаж эхэлсэнСумын төв нь аймгийн төвд ойрхонСумын газар нутагт алт, мөнгө, зэс, гянт, хайлуур жонш, гантиг чулуу, зосон будаг, шохойн чулуу зэрэг ашигт малтмалууд байдаг бөгөөд сүүлийн 2 жил “Эс Кью Эс”, “Геомин”, “Монгол Алтай”,“Эрдэнэ жас”, “Карьерферрум”, “Мочистоун”, “Геомин” зэрэгкомпаниуд хайгуулын ажил явуулж байна.Ховордсон ан амьтан(хүрэн баавгай, ирвэс, янгир ямаа, буга, аргаль,) ургамлаар (хар мод,гацуур, хуш,нарс, улиас, бургас, хус, хайлаас, аарц, алтан гагнуур, хүн хорхоодой, таван салаа, цагаан уул, удвал, сармисан сонгино г.м)баян.Аймгийн хэмжээнд сумуудаас анх удаа өндөр хүчдэлийн шугаманд холбогдсон

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.668106000
Эрүүл мэнд: 0.650586666
Эдийн засаг: 0.243464285
Бусад: 0.878505000
Дэд бүтэц: 0.255550000
Байгаль орчин: 1.000000000


Баян-Өлгий аймгийн баруун хэсэгт байдаг бөгөөд аймгийн төвөөс 28 км, нийслэл Улаанбаатар хотоос 1668 км хол оршдог. Өлгий хот, Улаанхус, Цэнгэл, Буянт, Алтай сум болон БНХАУ-тай хил залгадаг. 


Далайн түвшнээс дээш 1750 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Монгол Алтайн уулсын мужид багтдаг.Газар хөдлөлтийн эрчим 7 балл хүртэлСумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий Ховд, Сагсай, Турган, Ямаат, Хар чулуут, Сонгинот зэрэг том голуудтай, мөн Хар нуур, Даяннуур болон Ямаат, Сонгинот зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг ба аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 313999 га. 

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 102583 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн 28147 толгой мал тоологдсон нь нийт малын 27,4 хувь байна. Тэмээ-283, Адуу-4516, Үхэр-6503, Хонь-48198, Ямаа-43083 . 616 малчин өрх, 1002 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 89,6 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Өлгий хот, бусад сумууд болон багууд хоорондоо шороон замаар холбогдсон. Тус сум нь Өлгий хотоос 28 км хол оршдог бөгөөд цаашдаа дагуул хот болгох зорилгоор жил бүрийн төсвөөс хөрөнгө хуваарилаж хар замыг өргөтгөж байх нь зүйтэй.

Ус хангамж


Сумын төв нь Ховд гол, Турган голын дэргэд оршдог тул гүний худгийн хэрэгцээ шаардлагагүй бөгөөд өвлийн цагаар ашиглах 114 энгийн худагтай.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй, ба амины орон сууц, гэр сууц юм. 1985-1990 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 31 бүлэгт 875 хүүхэд өдрөөр суралцаж, 24 хүүхэд, насанд хүрэгчид албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн эзэмшиж байна. Бага ангийн хамран сургалт 96,8%, суурь боловсролын хамран сургалт 90,6%-т хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 28 багш, 1 ажилтан хамрагдлаа.Дотуур байранд 7 хүмүүжүүлэгч багш, 4 жижүүр ажиллаж нийт 280 хүүхэд амьдарч байна. Дотуур байрны хамралт 98,5%-тай байна. 80 хүүхдийн дотуур байр 1980 онд, 100 хүүхдийн дотуур байр 1981 онд ашиглалтанд орсон. 80 хүүхдийн дотуур байр 2009 онд их засварт орсон. Одоо хүн амын тоо нэмэгдэж дотуур байранд хамрагдах хүүхдийн тоо өсч байгаа бөгөөд 180 хүүхдийн дотуур байранд 280 хүүхэд амьдарч байгаа тул 2013 онд шинээр 100 хүүхдийн дотуур байр нэмж барихаар төлөвлөгдсөн. 

Цэцэрлэг


• Уужим багийн төвд байршилтай• 75 хүүхдийн хүчин чадалтай боловч 100 хүүхэд хамрагдаж байна• 28 багш, ажиллагчидтай• 1981 онд ашиглалтанд орсон• Модон хийцтэй, зориулалтын барилга• 2008, 2012 онд их засвар хийгдсэн• 2 гэр цэцэрлэгтэй• Ху-үйн багийн төвд /сумын төвөөс 145 км/ зориулалтын бус байранд цэцэрлэг ажиллаж байгааг харгалзан 2013 онд 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн

Эмнэлэг


Уужим багийн төвд байршилтайУлсын төсвийн 21 ортой 2 эмнэлэг,      2 эмийн сан, 4 их эмч, 19 эмнэлгийн тусгай мэргэжилтэнүүд ажиллаж байна. 

Соёлын төв


1984 онд ашиглалтанд орсонУужим багийн төвд байршилтай250 хүний суудалтай8 ажиллагчидтай2009 онд өргөтгөл хийж үзэгчдийн лоожтой болгосонТоосгон хийцтэй, чанар сайтай барилга

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 233 хүн ажиллаж байна.Сумын хэмжээгээр нийт 102583 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн 28147 толгой мал тоологдсон нь нийт малын 27,4 хувь байна.616 малчин өрх, 1002 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 89,6 хувийг эзэлж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сагсай сум нь мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлдэг өвөрмөц онцлогтой сум юм. Сумын 2009-2020 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан.Одоогийн байдлаар 292 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 88,8 га газар өмчилж, 15 иргэн аж ахуйн зориулалтаар 81,95 га, 138 иргэн газар тариалангийн зориулалтаар 60,7 га газар, 782 иргэн хадлан авах зориулалтаар 400 га газрыг тус тус эзэмшдэг.

Засаг даргын тамгын газар


ЗДТГазрын барилга18 ажиллагчидтай2002 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй зориулалтын барилга2009 онд өргөтгөлөөр шинээр 2 давхар барилга нэмж баригдсан

Сумын хөшөө дурсгал


Бага харгайн хүн чулууСумын төвөөс баруун урагш 11 км-т Бага Харгай хэмээх газарт нэг хүн чулуу, долоон хиригсүүр бий. Газрын гадаргаас дээш өндөр нь 135 см, мөрний өргөн нь 44 см, зузаан нь 23 см.

Сумын хөгжлийн зорилт


Хөрөнгө оруулалтыг сумын хөгжилтэй уялдуулах замаар ард түмний санал, санаачлагад тулгуурлан хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, аймгийн “загвар сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилт:Сумын нутаг дэвсгэр дэх байгалийн баялаг, бэлчээр газар усыг ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэхДэд бүтцийг хөгжүүлэхТөрийн үйлчилгээг ард түмэнд хүртээмжтэй, нээлттэй болгох