Далайн түвшнээс дээш 2000-4653 гаруй м дээш өргөгдсөн. Физик газарзүйн хувьд газар зүйн хуваарилалтаар бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамрагдана. Монгол Улсын хамгийн өндөрлөгт тооцогддог Таван богд (4653 м), Цэнгэлхайрхан(3943 м), Өндөрхайрхан(3914 м) зэрэг оргилууд Цэнгэл сумын нутагт байдаг. Газар хөдлөлтийн эрчим 3-5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгодтой учраас мал аж ахуй эрхлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 646317 га.
Сумын хэмжээгээр нийт 199362 мал тоологдсоноос тэмээ 598, адуу 6608, үхэр 10985, хонь 82985, ямаа 98186 бөгөөд тэмээ 0.30 хувь, адуу 3.31 хувь, үхэр 5.51 хувь, хонь 41.62 хувь, 49.25 хувь байна.
Аймгийн төвтэй холбогдох хоёр чиглэлийн зам бий. 1-р чиглэл нь Өлгий-Улаанхус-Цэнгэл, 2-р чиглэл нь Өлгий-Сагсай-Цэнгэл сум бөгөөд эдгээр нь шороон замаар холбогддог. Багууд нь сумын төвтэй мөн шороон замаар холбогддог. Сумын нутаг дэвсгэр дэх аялал жуулчлалын гол бүсийн замын чанар хангалтгүй юм. Улаанбайшинт болон Дайнгийн боомтыг холбодон шороон зам дайрдаг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 16 гүний худагтай. Гүн өрмийн худагнуудаас шууд насосоор татан усыг түгээж байна. Төвлөрсөн усан хангамжийн сүлжээ байхгүй. Ховд голын эргийн айлууд Ховд голын усыг хэрэглэдэг.
Сумын төвийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон тэдгээрийн дотуур байр, бүх цэцэрлэгүүд, ЗДТГ болон Соёлын төв нь нам даралтын зуухаар дулаанаар хангадаг. Харин сум дундын эмнэлэг халаалтын төвлөрсөн системтэй. Цагдаагийн кабон болон багуудын конторуудыг ердийн галлагаар дулааныг нь хангаж байгаа.
Цэнгэл сумын сум дундын эмнэлэг нь анх 1975 онд ашиглалтанд орсон 41 ажиллагчидтай, 30 ортой эмнэлэг бөгөөд элэгдлийн хугацаа дуусч ашиглах боломжгүй болсон. Тиймээс 2012 онд шинэ эмнэлэг баригдаж ашиглалтанд орсон. Тус эмнэлэг нь 20 ортой 41 мэргэжилтэн ажиллагчидтай.Улсын 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд нийт 248 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 4, эхийн эндэгдэл 1 гарсан байна. Сумын төвийн эмнэлгээс гадна хөдөө улирлын чанартай ажилладаг 3 эмнэлэг байна. Хуурай говьд нүүдлийн эмчийн салбар байгаа. 2011 онд баригдсан, 6 хүн хүлээн авах хүчин чадалтайСохор харгайд зууны улирал ажилладаг 6 хүн хүлээн авах хүчин чадалтай их эмчийн салбар байдаг. 2003 онд ашиглалтанд орсон.Загаст нуурт өвөл, хавар, намрын улирлуудад ажиллах их эмчийн салбар байдаг. 2011 онд ашиглалтанд орсон. 9 эмч, ажиллагчидтай. 4 хүн хүлээн авах хүчин чадалтай.
1956 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа больж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан боловч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, ОНС зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 249 байна. Нийт ажилгүй иргэд 532 байгаагаас үүний 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүргэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 33.7 хувийг дэд, 39.5 хувийг тусгай дунд, 26.8 хувийг бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд Эрүүл мэндийн төв, Спорт цогцолбор, 5,6-р багийн төв, Ховд голын модон гүүр шинээр баригдсан. Шилэн кабелийн шугам татсан.
Малын индексжүүлсэн төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амжиргаа II- төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлДэлхий Зөн ОУБ-ын төсөл
Тус сумд тува, казах гэсэн 2 үндэстэн амьдардаг. Монгол улсын хамгийн баруун цэгт оршдог сум юм. Монгол-Алтайн өндөр уулын бүсэд оршдогХятад улстай хил залгадаг. Аялал жуулчлалын үзэсгэлэнт газар элбэг. Алтай Таван богд уг сумын нутагт байрладаг. Байгалийн цогцолборт газар болох Швед Хайрхан, Цэнгэл Хайрхан, Дөнгөрөг уул, Хотон Хурган нуур болон Цагаан-усны халуун рашаан энэ нутагт байдаг.Дэлхийд алдартай 20 км Потанины мөсөн гол Алтай Таван богдоос эхлэлтэй бөгөөд тус сумын нутаг дэвсгэрт оршдог.Ой мод, жимсний төгөл, эмийн ба бэлчээрийн ургамал, дэлхийд ховордсон ан амьтан, жигүүртэн шувууд элбэгтэй. Мэргэжилтнүүдийн урьдчилан судалснаар алт, мөнгө, зэс, гянт болд, хайлуур жонш, зоосон будаг зэрэг эрдэс баялагтай.
Боловсрол: | 0.668930000 |
Эрүүл мэнд: | 0.632943333 |
Эдийн засаг: | 0.249211428 |
Бусад: | 0.669270000 |
Дэд бүтэц: | 0.313733333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Өвөл нь хүйтэн бөгөөд удаан үргэлжилдэг, зун нь богино халуун болдог. Харин хавар, намрын улиралд цаг агаар тогтворгүй, эрс өөрчлөгдөж байдаг. •1 дүгээр сарын дундаж температур -22.70С• 7 дугаар сарын дундаж +15.90С• 4 болон 10-р сарын дундаж 000С• Жилийн хур тунадасны дундаж 74,6 мм • Жилийн дундаж салхины хурд 6-8 м/с
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 236 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 3492.7 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 121.3 сая төгрөгийн орлогоос нийт орлого нь бүрдэж байна.Сумын нийт төсвийн зардал нь 3850.0 сая төгрөг байна. Нийт зардлын 56 хувь нь цалин, 6.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 14.6 хувийн урсгал шилжүүлэг, 23.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 40 аж ахуйн нэгж байгууллага, 9 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж улсын төвлөрсөн төсөвт 5.5 сая, орон нутгийн төсөвт 236.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Хүн амын санхүүгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах боломж, нөхцөл сайжирч, одоогоор “ХААН”, “Шуудан”, “Хадгаламж” банкнаас гадна “Цэнгэл Хөгжил”, “Малчдын хөгжил” зэрэг хадгаламж зээлийн хоршоод үйл ажиллагаа явуулж байгаа нь санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн зохиох түвшинд хүрснийг үзүүлж байна.
Айл өрхүүдийн ногоо тариалах 17 га эргэлтийн талбайтай. Үүнээс 2012 онд 12 га газарт төмс, 5 га газарт хүнсний ногоо тариалж, 54 тн төмс, 24 тн хүнсний ногоо хураан авсан.Сумын хэмжээнд 6 хүлэмж буюу 300м2 талбайд өргөст хэмх тариалж 2тн хураасан байна.
Сумын төв төвлөрсөн эрчим хүчний сүлжээтэй холбогдсон тул эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай хангамжтай. Хөдөөгийн малчин өрхүүд сүүлийн жилүүдэд нарны цахилгаан үүсгүүр ашиглах явдал нэлээд өргөжсөн бөгөөд нийт малчин өрхийн 70 орчим хувь нь нарны цахилгаан үүсгүүртэй байна.
Сумын эрүүл мэндийн төв, Руханият ахлах сургууль, Тува бага сургууль зэрэг байгууллагууд бохир усны шугам, худагтай. Суманд төвлөрсөн ариутгах татуургыг байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц зонхилно. Нийт 1800-аад амины орон сууц, гэр сууцтай. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын сургуулиудын 70 бүлэгт нийт 1933 хүүхэд суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 88.1 хувь, суурь боловсролын хамран сургалт 88 хувьд хүрсэн. Мэргэжилтэй багш нарын хангалт ерөнхийдөө 96.1 хувьтай байна. Үүнээс:Цэнгэл ахлах сургуулийн хувьд 48 бүлэгт 1448 хүүхэд суралцаж байгаа бөгөөд бага ангийн хамран сургалт 85.1 хувь, суурь боловсролын хамран сургалт 76 хувьтай. Мөн мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаагаас мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 73 багш хамрагдсан.
Тус суманд Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээ илүү давамгай суурин юм. 1975 онд сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан тухайн үедээ мөрдөж байсан боловч сүүлийн үед орхигдсон. 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын ерөнхий төлөвлөөг боловсруулхаар аймагт санал хүргүүлж байна.Сумын төвийн суурьшлын бүс харилцаа холбоо, зам, байнгын эрчим хүчний эх үүсвэртэй болсноос үүдэн 10-аад жилд 70 га-аар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 345.8 гаҮйлдвэрлэлийн бүс 100 гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 10 гаХөдөө аж ахуйн бүс 117.5 Одоогийн байдлаар 607 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 48.2 га газар өмчилж авсан.
Тус сум нь хүний нөөц, газар байгалийн баялаг, дэд бүтцийн давуу талдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэргийг хөгжүүлэн иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Хадлан бэлчээрийн нөөцийг сайжруулж, бэлчээр ашиглалтын хамтын удирдлагыг төлөвшүүлэхСумын хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангахЖижиг, дунд үйлдвэрлэлийг сумын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, ажлын байр бий болгох Аялал жуулчлалыг сумын эдийн засгийн нэг үндсэн салбар болгон хөгжүүлэхСумын хүн амын тав тухтай амьдрах, суралцах, ажиллах орчныг бүрдүүлэх