ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баян- Өлгий аймгийн Булган сум нь 1938 онд Ховд аймгийн Хужирт сум нэртэй байгуулагдсан. Хуучнаар Ховдын хязгаарын Урианхай, Дархан бэйсийн хошуу. Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөнхөл, Улаанхус гэсэн 7 багтай. 1126 өрхөд 5164 хүн амьдардаг. Үүнээс 971 монгол, 4193 казах үндэстэн оршин суудаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 5-рт ордог. Хүн амын нягтрал 1 хүн/км2 байгаа нь аймгийн дунджаас нэг дахин бага байна. 


Далайн түвшнээс дээш 1500-4362 өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтай нурууны ноёлох өндөрлөг Мөнххайрханы баруун талын өндөр уулын бүсэд оршдог. Булган гол нь сумын хойт хилээс эх авч олон жижиг голуудаар тэжээгдэн нутгийн дундуур 130 км урсч Ховд аймгийн Булган сумын нутагруу нэвтэрч урсдаг. Газар хөдлөлтийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь эгц хажуут өндөр уултай. Булган голд 15 гол (жижиг) цутгадаг. Голын тохойгоос усалгаатай хадлан авдаг.Ямаа, сарлаг үржүүлэх, усалгаатай газар тариалан эрхлэх боломжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 497700 га. 

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 81075 толгой малтайгаас 520 тэмээ, 3942 адуу, 6929 үхэр, 19395 хонь, 50289 ямаа байна.Сумын хэмжээнд нийт 81,0 мянган мал тоолуулснаас ноолуурын чиглэлийн “уулын бор” үүлдрийн эрлийз ямаа 50,2 мянган толгой тоологдсон нь нийт малын 62 хувийг эзэлж байна. 849 малчин өрх, 215 малтай өрх байгаа нь нийт өрхийн 95 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын нутаг дээгүүр Ховдын Булганы Ярантын боомт хүрэх хамгийн баруун талын зам дайран өнгөрдөг. Үүгээр тус аймгийн өргөн хэрэглээний барааны ихэнхийг татан авдаг боловч замын бартаа саад, бэрхшээл ихтэй. Гол замыг 1967 онд шинээр зассан ба 2012 онд улсын төсвөөр засч сайжруулсан. 

Ус хангамж


Булган гол сумын төвийг дайран өнгөрдөг бөгөөд жижиг гол, горхи, булаг шанд элбэгтэй. Сумын төвийн айл өрхүүд хашаандаа гар худагтай. Усны хэрэгцээгээ эдгээр гол горхи, худгаасаа хангадаг.

Хүн ам өрхийн тоо


1998 онд 5522 хүн амтай байсан бол одоо 5164 хүн орчин сууж байна. Сүүлийн 15 жилд хүн амын тоо 6,5 хувиар буурахад 2010 онд болсон гамшгийн хэмжээнд хүрсэн зудаас болк малчид малынхаа 50-70 хувийг алдсан болон төвөөс алслагдсан байдал сөргөөр нөлөөлж шилжилт, явагчид ихэссэн байна. Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.  

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд бүх өрх өөрсдөө АА-н аргаар барьсан модон сууцтай. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих шаардлагатай.

Боловсрол


Сумын хэмжээнд Ахлах сургууль, Шүвтэр, Ёлтод багт бага сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 53 бүлэгт 1193 хүүхэд сурч байна. Бага ангийн хамран сургалт 95,6 хувь суурь боловсролын хамран сургалт 94,6 хувьд хүрсэн. Сумын төвийн цэцэрлэгийн 4 бүлэгт 96, Шүвтэр багийн гэр цэцэрлэгт 20 хүүхэд. Ёлт багийн цэцэрлэгт 2 бүлэгт 50 хүүхэд тус тус хамрагдаж байна. Нийтдээ 170 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа нь цэцэрлэгийн насны хүүхдийн 33,2 хувийг эзэлж байгаа нь цэцэрлэг нэмж байгуулах шаардлага байгааг харуулж байна. Ерөнхий боловсролын 3 сургууль сургалтаа 2 хэлээр явуулдаг онцлогтой тул анги дүүргэлт бага байдаг. 

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Жаргалант багийн нутагт байрлалтай, 75 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 80 хүүхэд хүмүүждэг. 22 багш ажиллагчидтай. 1976 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, барилга хуучирсан, өргөтгөл зайлшгүй шаардлагатай. Барилгын хүчин чадлаас хэтэрсэн учираас 6-р багт нэг гэр цэцэрлэг тус бүр 20 хүүхэд хүмүүжиж байгаа. 

Эмнэлэг


Жаргалант багийн төвд байрладаг 20 ортой 2 давхар, нам даралтын уурын зуухаар халдаг 2010 онд ашиглалтанд орсон, шинэ байртай. 4 эмч, 6 сувилагч, 4 эх баригч, 6 багийн эмч, техникийн 17 ажиллагчидтай. Инженерийн зориулалтын усан хангамжтай болох шаардлагатай. 

Соёлын төв


Дөрөвдүгээр багт байрлалтай,2 давхар, тоосгон хийцтэй, ашиглалтанд орсоноос хойш их засвар хийгдэж байгаагүй, нам даралтын 2 уурын зуухаар халаадаг.7 ажиллагчидтай

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Булган сумын төв нь засаг захиргаа, худалдаа үйлчилгээ давамгайлсан суурин юм. Сумын төв нь эрчим хүчинд холбогдсоноос үүдэн суурьшлын бүс 2012 оноос эрчимтэй тэлж 5 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Үйлдвэрлэлийн бүс 2 гаҮйлчилгээний бүс 13Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 11 га Гэр хороолол 256 га

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдШвецарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй Ногоон Алт хөтөлбөр

Сумын онцлог


Казах, Монгол иргэд оршин суудаг тул хоёр өөр үндэстэний ёс заншил, өв соёлыг нэг дороос үзэж болох тул аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.Төмрийн хүдрийн ихээхэн нөөцтэй.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.688648000
Эрүүл мэнд: 0.718825000
Эдийн засаг: 0.274838571
Бусад: 0.678345000
Дэд бүтэц: 0.166666666
Байгаль орчин: 0.833335000


Баян-Өлгий аймгийн өмнө хэсэгт:Улаанбаатар хотоос 2000 км,Аймгийнхаа төвөөс 300 км зайд байрладаг. Баян-Өлгий аймгийн хамгийн урд захад хойноос урагш сунаж тогтсон байрлалтай, баруун талаараа 150 км БНХАУ-тай хиллэдэг, урд хэсгээрээ Ховд аймгийн Булган, Үенч, зүүн талаараа Мөнххайрхан, зүүн хойд талаараа Дуут, хойд талаараа өөрийн аймгийн Дэлүүн сумтай тус тус хиллэдэг.


Хуурайшилтай, халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур - 25,9 С7 дугаар сарын дундаж температур +21,60С.Жилийн дундаж салхины хурд -м/сЖилийн хур тунaдасны нийлбэр 200-400 мм.


Орон нутгын төсөв Сумын төсвийн татварын нийт орлого нь 141 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2477,1 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0,8 сая төгрөгийн орлогоос нийт орлого бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2618,9 сая төгрөг байна. нийт зардлын 60% нь цалин, 8,8% нь НДШ, 22,1% нь урсгал шилжүүлэг 9,1%-ийг бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 65 ААН, байгууллага болон иргэд үйл ажилагаа явуулж 3,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймагт 1.45 сая.төг, орон нутагт 170.4 сая төгрөг нийт 171,92 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд жилд 30 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Эвт цаст хайрхан” хоршоо, байнгын 4 ажлын байртай, улирлын чанартай 2 ажлын байртай бөгөөд хөнгөн блок талх нарийн боов үйлдвэрлэж байна.               

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 69 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 40 хувьд нь төмс, хүнсний ногоо, 10 хувьд нь улаан буудай, 50 хувьд бусад таримал тариалж, төмс 65 тн, хүнсний ногоо 32 тн , улаан буудай 5 тн , малын тэжээлийн ургамал 83 тн тус тус хураан авч байна. Булган голын сав газраас усалгаатай хадлан жилд 3300 тонн, гар тэжээл 500 тонн бэлтгэдэг. Бага зэрэг төмс хүнсний ногоог айл өрх, хоршоод өөрсдөө тариалдаг. Усалгаатай хадлангийн талбайг нэмэгдүүлэх, хүнсний ногоо малын тэжээлийн ургамал тариалах зорилго тавьж байна. 

Цахилгаан хангамж


Сум нь эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Ховд аймгийн Дуут сумаас Баян-Өлгий аймгийн Булган сум хоорондын 15 квт-ын 110 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2011 онд барьж ашиглалтад оруулсан. 

Дулаан хангамж


Сумын төвд ЗДТГ, Ахлах сургууль, Эмнэлэг, Цэцэрлэг өөрсдийн жижиг оврын уурын зуухтай. Түүгээрээ дулааны хэрэгцээгээ хангаж байна. 1990 оныг хүртэл нэгдсэн уурын зуухтай инженерийн шугам сүлжээтэй байсан боловч одоо ашиглах боломжгүй болсон.  

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Сумын төвийн жаргалант багт байршилтай 740 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 37 бүлэгт 901 хүүхэд суралцдаг. 108 багш, хүмүүжүүлэгч, ажиллагчидтай. Хичээлийн байр 1977 онд өргөтгөл хийж, шинээр барьж 1988 онд ашиглалтанд оруулсан тоосгон хийцтэй, 2 давхар. Гал тогоо 1984 онд баригдсан модон хийцтэй хуучирсан дотуур байр 2 той бөгөөд 1984, 1989 онд ашиглалтанд орсон, үнсэн блок, хуучирсан.

Эрүүл мэнд


Суманд 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1990 онд ашиглалтанд орсон 250 суудалтай соёлын төвийн тоосгон барилга нь үзвэрийн заал, музей, номын сан, бусад зориулалтын өрөө тасалгаануудтай боловч сумын ЗДТГ байргүй учир түр байрлаж байна. Ахлах сургуулийн хичээлийн байранд сурагчдад сургалт явуулах зориулалттай 180 м2 спорт заалтай. Шинээр спорт заал барих шаардлагатай. 

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 3 сүм хийд байдагаас будда 1, лал 1, христ 1 сүм байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 2012 оны эцсээр 68 байна. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой ядуу өрх 655 буюу 3224 хүн байна. Нэн ядуу өрх-188 буюу 845 хүн байна. Ядуурлын түвшин 58.2 хувь. Байгаль, цаг уур хахир хатуугаас гадна 2010 онд гамшгийн хэмжээнд хүрсэн зудад нэрвэгдсэнээс үүдэн малчдын мал хэт цөөрсөн нь ядуурлын гол шалтгаан болж байна. Иймд малжуулахад анхаарч байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл: 22,3% дээд, 12,4%-ийг тусгай дунд, 22% бүрэн бус дунд, 20%-ийн бүрэн дунд 23,3%-ийг бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.  

Барилга


Улсын төсвийн хөрөнгөөр Шүвтэрийн багийн бага сургуулийн хичээлийн байр (1,3 тэрбум) барих барилгын ажил эхлээд байна. 2012 онд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн кабон 75 сая төгрөгөөр баригдаж ашиглалтанд орсон. ЗДТГазар өөрийн байргүй учир соёлын төвийн барилгад байрладаг. Цаашид ЗДТГ-н байр барих шаардлагатай. 

Сумын хөгжлийн зорилт


“Тус сум нь мал аж ахуй , хөдөө аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Нутгийн онцлогтой цагаан идээ боловсруулж зах зээлд нэрийн бүтээгдэхүүн гаргах суурь нөхцөлийг бүрдүүлэх.Ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх санг бодлогоор чиглүүлэн зарцуулахыг чухалчилах.Усалгаатай талбайд малын тэжээл тариалах хадлангийн талбайг нэмэгдүүлэхэд анхаарч, шинээр 20 га талбайг услах шуудуу усалгааны системийг бэлтгэж, хашиж хамгаалан ургац авах Сум газар нутаг бүхэлдээ өндөр уулын бүс учир уул даваануудаар хүрээлэгдсэн өвөл нь цас их унадаг тул малын тэжээл тариалах, тэжээлийн нөөцийг жил бүрийн 10-р сараас өмнө татаж нөөцлөх. 2 үндэстэний онцлог бүхий ахуй соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт газар зэрэгт түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх. Ганцхан манай суманд эртнээс уламжлагдан ирсэн мөсний сурын харваа бусад аймаг, сумуудад түгээн дэлгэрч байгааг цаашид өвлийн аялал жуулчлалын нэг төрлийн бүтээгдэхүүн болгох, 2013 онд мөсний сурын улсын аврага шалгаруулах харвааг зохион байгуулах, цаашид уламжлал болгох.