Тус сумын баруун хэсэгт далайн түвшнээс дээш 4000-4200 м өндөрт өргөгдсөн Цамбагарав уул байх бөгөөд зүүн хэсгээр Ховд голоор хүрээлэгдсэн.Сумын нутаг дэвсгэр нь тал хээр болон ба өндөр уулын бүсэд багтдаг. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 233950 га.
Сумын хэмжээгээр нийт 108243 мянган мал тоологдсоноос тэмээ 428, адуу 3705, үхэр 4203, хонь 31072, ямаа 68835 байна.Уулын бор үүлдрийн ямааны цөм сүрэг 35000 ямаа байгаа нь нийт ямааны 51 хувь байна.959 өрхийн 19 малгүй өрх, 523 малчин өрх 417 мал бүхий өрх байна.
Аймаг болон багууд хоорондоо шороон замаар холбогддог. Алтанцөгц сумруу 85 км, аймгийн төвтэй 110 км шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, айл бүрт энгийн худагтай.
Сумын хэмжээнд 4 айлын нэг орон сууцтай бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 35 бүлэгт 966 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 61 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна. Сургуулийн дотуур байрны хүчин чадал нь 100 хүүхэд боловч одоогийн байдлаар 230 хүүхэд байна.
Баяннуур сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 685 гаХөдөө аж ахуйн бүс 11000 гаЗуслангийн бүс 47846.9 га Өнөөгийн байдлаар 426 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 154.38 га газар өмчилж, хадлангийн талбай 400 га газар, тариалангийн талбай 435.7 га газар өвөлжөө, хаваржааны зориулалтын 671 иргэнд 46.97 га газар тус тус эзэмшиж байна.
• Малын индексжүүлсэн даатгал• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл• Тогтвортой амьжиргаа төсөл• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлүүд• Ногоон алт төсөл• Хүнсний баталгаат байдалыг сайжруулах төсөл
Тус сум нь Толбо, Алтанцөгц, Увсын Ховд, Өмнөговь, Ховдын Эрдэнэбүрэн сумуудтай хил залгадаг. Далайн тувшнээс 4149 м өндөр Цамбагарав болон Хашаат, Майхант, Цаст, Мараа, Таван бэлчээр, Уушмаг, Нөрөөлөг зэрэг уулс, Ховд, Харсага, Эргэт, Цэцэгт ээрэг гол, Баяннуур, Олоннуур зэрэг нуур нь энэ нутгийн гоо үзэсгэлэнтэй газрууд учир аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой.Төмс, хүнсний ногоогоор аймгийн хэрэгцээний 60%-ийг хангаж байна.Ноолуурын гарц сайтай уулын бор ямаатай.Нутгийн бренд Алим ургадагСумын нутагт аргал, янгир, ирвэс, шилүүс, гахай, туулай, хяргас, мануул, үнэг, чоно, тарвага, зурам, хойлог, ятуу, бүргэд, шар шувуу, ёл, алтан гулгуур зэрэг 50 гаруй төрлийн ан амьтан жигүүртнээс гадна улирлын чанартай нүүдэллэж ирдэг усны шувуунаас хун, ангир, галуу, тогоруу, нугас зэрэг 20 гаруй төрлийн шувууд байдаг. Тус сумын нутгийн уулын хөндий бэл, голын хөвөөгөөр харгана, бургас, улиас, чацаргана, хус, хар мод зэрэг 10 гаруй төрлийн, модлог ургамал үхрийн нүд, тошолой, сонгино, мэтийн жимсгэнэ, бутлаг ургамал агь, хар, цагаан шарилж, бударгана, ямаан арц, ерхөг, царгас, дэрс цахилдаг, олон өнгийн цэцэг хужир шүү болон олон төрлийн ой мод, ургамал ургадаг.
Боловсрол: | 0.558363000 |
Эрүүл мэнд: | 0.694083333 |
Эдийн засаг: | 0.253020000 |
Бусад: | 0.534395000 |
Дэд бүтэц: | 0.166666666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Цаг уурын нөхцөлТус сум нь эрс тэс уур амьсгалтай хур тунадас бага унадаг.1 дүгээр сарын дундаж температур -30,85 С7 дугаар сарын дундаж температур + 29,7Сжилийн дундаж салхины хурд 18 м/сжилийн хур тунадасны нийлбэр 6.32 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого 109,7 сая төгрөг бөгөөд Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2068,6 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0,9 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2,179,1 сая төгрөг байна. Нийт зардлын 59,9 хувь нь цалин, 6,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 20,1 хувийг урсгал шилжүүлэг, 13.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 40 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус сум 2012 онд улсад 1,2 сая орон нутагт 113,4 сая нийт 114,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд улаан тоосго, талх, нарийн боовны цехийн үйл ажиллагааг байнгын 3, улирлын чанартай 37 ажлын байртайгаар явуулж жилд 26,4-35,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Цул-Улаан" ХХК иргэдэд үйлчилж байна.Мөн Ахсынтас Нөхөрлөл, Бузау-көк ХХК, Гүлчингис Хоршоо зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын эдийн засгийн өсөлтөнд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээгээр жилд 143 га талбайд төмс, 49 га талбайд хүнсний ногоо, 38 га талбайд тэжээлийн ургамал, 20 га талбайд жимс жимсгэнэ тариалж, 2288 тонн төмс, 792 тонн хүнсний ногоо, 17,1 тонн жимс жимсгэнэ хураан авч 38 тонн малын тэжээл, 455 тонн байгалийн хадлан бэлтгэсэн байна.
Сум нь цахилгаан дамжуулах 10 квт-ын шугамаар Баруун бүсийн эрчим хүчний системд холбогдсон.
Сумын төвд ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Цаг уур, Соёлын төв, хөдөөгийн 2 бага сургууль, Мешитийн харьяа уурын зуухууд ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Суманд улсын төсвийн 20 ортой эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 136 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Эрүүл-хүүхэд аяныг Засгийн Газрын тогтоол, ЭМЯ-ны сайдын тушаалын дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж 1645 хүүхдийг үзлэг оношилгоонд оруулан, 300 гаруй хүүхдийг мэргэжлийн эмч нараар шүд эрүүлжүүлэх ажил хийгдсэн.
1978 онд ашиглалтанд орсон 180 суудалтай Соёлын төвийн модон барилга нь ашиглалтын хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон, хүчин чадалын 60 хувийг ашиглаж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна. Нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 2012 онд их засвар хийгдсэн. Тус сум ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, жижиг дэлгүүр 10, нийтийн хоолны 2 цех, гутал засварын 1 цех, оёдлын 1 цех үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 148 байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5 хувийг дээд, 10 хувийг тусгай дунд, 51 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 18 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Газар тариалан, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Газар тариалан эрхлэлтийг боловсронгуй болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутаг, иргэдийнхээ нөөц боломжнд тулгуурласан нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахуйц байгаль орчин хүн амд ээлтэй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Байгалийн баялаг ашигт малтмалын орд газруудыг нээн илэрүүлж, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд ашиглахХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, цар хүрээг нь өргөтгөн, эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хангахГазарзүйн ашигтай байрлал, байгалийн үзэсгэлэнт газруудын онцлогуудад тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлж, иргэдийн бизнес эрхлэх, амьдрах таатай орчинг бүрдүүлэх.