ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум нь анх Улаанхус сум /Бахат сум/-ын 4-р баг, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1,2,3-р багууд нэгдэж Цагааннуур сум болсон бөгөөд 1952 оны 8-р сарын 15-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ногооннуур сумыг салгажээ. Цагааннуур сумын 4,5,6,7,8,10,11-р багууд нэгдэж 520 өрх, 2916 хүн ам, 42752 толгой малтай өрх тусгаарлан зохион байгуулагдсан байна. Энэ үед Бөхмөрөн гол Ачит нуурын сав газар нутаглаж байсан өвс хадах морин салаа, хөдөө аж ахуйн 36-р артель, бага сургууль, хүний бага эмчийн салбарууд тус суманд харъяалагдаж сумын нэрийг Хатуугийн амын адагт байгаа “Ногооннуур” гэдэг хос нуурын нэрээр нэрлэхээр тогтжээ.Хуучны Далай хан хошууны нутаг болох “Бөхмөрөн” гол, Ачит нуурын сав газарт харьялагдаж байсан.Цагааннуур гэсэн 1 тосгон, Бахлаг, Чихтэй, Ховд, Улаанчулуу, Ямаат, Хызылхайын, Хосхарагай, Асгат гэсэн нийт 8 баг, 1588 өрхөд 6856 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 12 сумаас эхнээсээ 5-д, газар нутгийн хэмжээгээр 4 -д ордог хүн амын нягтралаар хамгийн их буюу 76,2хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1448-4029 м өргөгдсөн. Уулын ойд хээрийн бүсэд багтдаг, газар нутгийн хувьд хотгор гүдгэр ихтэй эрс тэс цаг агаартай, хамгийн бага тунадасны нутаг юм.Газар хөдлөлийн эрчим 3 балл.Асгат, Улаан-уул, Дулаанхар, Ховд, Борхаг, Бураат гэдэг газрууд нь ашигт малтмалын арвин нөөцтэй. Цэнгэг устай гэдгээрээ алдарт Ачит нуурын усанд төрөл бүрийн загас элбэг бөгөөд хулс, зэгстэй. Нуурын сав газар нь аймгийн хэмжээнд хадлан тэмжээлээр хангах их нөөцтэй ба газар нутгийн 5 хувь нь ой модтой бас ан амьтан элбэгтэй болно. Ховд багийн нутаг газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Тус багийн Хар арал нь хус, улиас, бургас бүхий ойтой, мөн чацаргана ховор ан амьтан, шувуу, өвс ургамал зэрэг үзэсгэлэнт 10300га талбайтай.Сумын нутаг дэвсгэрийн уул 50 хувийг 40 хувь нь уулархаг, тал хээр 10%-аад хувь нь ой эзэлдэг.


Нийт газар нутгийн хэмжээ 522194 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 124189 толгой малтайгаас 343 тэмээ, 4508 адуу, 5866 үхэр, 38702 хонь, 74770 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 61770 толгой мал тоологдсон нь нийт малын 49,7 хувь байна. 981малчин өрх, 403 мал бөхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 8701 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 15м3 багтаамжтай усан сан байгаа боловч ашиглах боломжгүй байна. Айл өрх өөрсдийн худгаасаа усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 59,4хувь нь залуу болон дунд насныхан, 33,4 хувь нь хүүхэд, 7,1 хувь нь ахмад настан байна. Мөн нийт хүн амын 49,5 хувийг эрэгтэй, 50,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн хагас хангамжтай 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1979онд баригдсан 10 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 35 бүлэгт 915 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 40 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97,9 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,5 хувь хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 35 багш хамрагдсан байна.Сургуулийн дотуур байр 6-р багийн төвд байршилтай, охидын 2, хөвгүүдийн 1 нийт 3 байртай. Охидын дотуур байр 1950 онд баригдсан 2 давхар 160 хүүхдийн хүчин чадалтай 2 байр байгаа ба ачаалал даахгүй байгаа учраас нэмж барих шаардлагатай.Хөвгүүдийн дотуур байр 75 хүүхдийн хүчин чадалтайгаар 1972 онд баригдсан 1 давхар байр юм. Одоогоор 150 гаруй хүүхэд амьдарч байгаа ба ачаалал даахгүй учраас нэмж барих шаардлагатай.

Цэцэрлэг


“Хүүхдийн” цэцэрлэг Ногооннуур сумын багийн 6-р /Хызылхайын/ багийн нутагт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд хүмүүжиж байна26 багш, ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга юм. Гадна тал болон дотор талд нь засвар хийсэн боловч нэг анги, ба гал тогооны өрөөнүүдийн дээвэр болон хананд нь цууралт үүссэн учраас шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвХосхарагай багийн нутагт байршилтай29 ортой6 эмч, 7 сувилагч нийт 44 ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа боловч халаалтын систем болон цонхнууд нь шаардлага хангахгүй болсон.

Соёлын төв


Соёлын төв7-р Хосхарагай багийн нутагт байршилтай150 хүний суудалтай6 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 270 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1979 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 151га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 980гаҮйлдвэрлэлийн бүс 56гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 126гаХөдөө аж ахуйн бүс 875гаЗуслангийн бүс 365гаӨнөөгийн байдлаар 35 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16,9 га газар өмчилж, 586 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 140,3га газар,214 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 56,9га газар, 5 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 26га газар, 26 иргэн,11 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 136га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаХызылхайын багийн нутагт байршилтай32 ажиллагчидтай1978 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Хуучны ахуйн үйлчилгээний үйлдвэрлэлийн зориулалттай байсан.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: хүн чулууБайгууладсан он: Уг хүн чулуунуудыг мөн хэдэн онд авчирч Ногооннуур сумын дунд сургуулийн хашаанд суулгасан баримт үгүй.Хөшөө, дурсгалын намтар: өндөр нь 174см, нүүрний өргөн 58см, мөрний өргөн 59 см, зузаан нь 38 см

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүний нөөц газар байгалийн баялаг, дэд бүтэцийн давуу талдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн МАА, газар тариалан, аялал жуулчлал, үйлдвэр, нийгмийн үйлчилгээний харилцан бие биеэ нөхөх зөв зохистой бүтэц бүхий цогц салбаруудыг хөгжүүлэх, хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлсэн сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэхАялал жуулчлалыг сумын эдийн засгийн нэг үндсэн салбар болгон хөгжүүлэх.Сумын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний нөхцлийг сайжруулах.Ажлын байрыг 1,6 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулахНийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.697430000
Эрүүл мэнд: 0.656416666
Эдийн засаг: 0.225680000
Бусад: 0.541560000
Дэд бүтэц: 0.274516666
Байгаль орчин: 0.833335000


Баян-Өлгий аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1800 км, Аймгийн төвөөс 100км зайд байрладаг.Увс аймгийн Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Улаанхус, сумдтай, баруун хойд талаараа ОХУ-ын Хош-Агач районтай, хойд талаараа Тува улсын Мөнгөн-Тайга районы Бөхмөрөн совхозтой хил залгадаг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-25,2С7 дугаар сарын дундаж температур+19,СЖилийн дундаж салхины хурд 1,6м/сЖилийн хур тундасны нийлбэр 97,6мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 210,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2254,1 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.6 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2465,6сая төгрөг байна. Нийт зардлын 80% нь цалин, 9% нь нийгмийн даатгалын шимтгэл, 4%- ийг урсгал шилжүүлэг, 7 %-ийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 45 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.Тус суманд тэжээлийн аж ахуй 316га хадлан, 120га тариалангийн эргэлтийн талбайд үйлдвэрлэл явуулж жилд 4800-5000 тн өвс, 400-500тн үр тариа хураан авч 500-1300тн холимог тэмжээл үйлдвэрлэж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 24,5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 90 хувьд нь төмс, хүнсний ногоо, 2 хувьд нь улаанбуудай, 8 хувь нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд үр тариа 1,6 га талбайд, төмс 22 га талбайд, хүнсний ногоо 1,1 га талбайд, тэжээлийн ургамал 5 га талбайд тариалж 13,5 тонн үр тариа, 850.4 тонн төмс, 6.5 тонн хүнсний ногоо, 1822.5 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 2009 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байсан боловч хувийн эзэмшилд шилжсэн. Сум дундын эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нийт 8 нам даралтын зуух ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль6-р Хызылхайын багт байршилтай440 ба 320 хүүхдийн хүчин чадалтай, хичээлийн 2 байртай, одоогоор 915 хүүхэд суралцаж байна109 багш, ажиллагчидтай1978 болон 1984 онд тус тус ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, чанар дунд зэрэг

Эрүүл мэнд


Тус эмнэлэг нь 1948 онд Ногооннуур сумын төвд 2 эсгий гэрт, 2 ортой, 1 бага эмч, 2 туслах ажилчинтайгаар анх байгуулагджээ. Одоо суманд 29 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 20 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 1 ня-бо, 17 туслах ажилчинтай бүгд 44 ажилтан ажиллаж байна.2012 онд нийт 188 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 404, осол гэмтэл 17, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1952 онд 5-р сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн засаг даргын захирамжаар анх “Улаан булан” нэртэй байгуулагджээ. 150 суудалтай, Соёлын төвийн тоосгон барилга нь 2012 онд их засвар хийгдсэн зориулалтын дагуу ашиглаж байгаа болно. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд мусилмаан шашинтаны 1 сүм хийд байна.Тухайн хийд 3 ажилтантай байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 576 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 29 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 47 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 485сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны төслүүд 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Б. ЗарымханБайгууладсан он: 2012 ондХөшөө, дурсгалын намтар: Ногооннуур сумын анхны засаг дарга байсан Сумын ЗДТГ-ын баруун урьд талд байрлуулсан.

Сумын онцлог


Хадлан эрхлэх боломжтой 5832га талбайтай тул Баян-Өлгий аймгийг өвс тэжээлээр хангаж байна.Зэрлэг чацаргана бүхий 1987га талбайтайАшигт малтмалын асар нөөц баялагтай ба Дарьт, Асгат, Борхаг, Улаануул, Сүнхэг зэрэг газарт ашиглалт, хайгуул явуулж байна.Хойд талаараа ОХУ, Тува улстай хил залгадаг.Казак, урианхай, дөрвөд гэсэн 3 үндэстэн амьдардагУлсын хэмжээнд эхний 5 нуурт багтдаг Ачит нуур загасны их нөөцтэй.Нэн ховор амьтад болох Аргаль, Янгир, Цоохор ирвэс, Алтайн Хойлог, хар тарвага элбэг.