Далайн түвшнээс дээш 1415-4208 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн өндөр уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 178610 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээгээр нийт 59338 мал тоологдсоноос тэмээ 437, адуу 2024, үхэр 2760, хонь 18813, ямаа 35304 байна. Цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13000 толгой мал байгаа нь нийт малын 21,9 хувь болж байна. 395 малчин өрх, 232 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 7,9 хувийг эзэлж байна.
Сумын газар нутгаар Баяннуур сум орох 80 км өвлийн цагаар Увс аймгийн Ховд сум орох 53 км, Ховд аймаг орох 220 км зам дайран өнгөрдөг бөгөөд багууд хооронд шороон замаар холбогдсон. Аймгийн төвөөс 45 км шороон замтай цаашид хатуу хучилттай авто замтай болох зайлшгүй шаардлагатай байна.
Сумын төвийн цэвэр усны эх үүсвэр нь гүний 5 худаг мөн гол горхи Ховд гол Олон нуурын гол горхийг ашиглан хэрэглээний усаа хангаж байна.
Сумын хэмжээнд инженерийн хангамжтай орон сууц байхгүй. Энгийн 2 айлын орон сууц байгаа боловч одоогоор ашиглах боломжгүй. Айл өрхүүд өөрийн амины орон сууцанд амьдардаг.Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 502 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 27 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.
Соёлын төвЦагаантүнгэ багийн нутагт байршилтай250 хүний суудалтай7 ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга.
Суманд бүртгэлтэй ажилгүй 75 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 62 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 0,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус суманд урианхай, казах ард түмэн хамтран амьдарч ирсэн онцлог түүхтэй. • Зуны цагт 60-90 км нүүдэл хийж, байгалийн үзэсгэлэнтэй газарт зусдаг.• Газар нутаг нь ой хээр, тал хосолсон, газар тариалан эрхлэхэд маш тохиромжтой.• Сумын нутаг дэвсгэрт Янгир, аргаль, ирвэс, тарвага зэрэг ховордсон ан амьтантай.• Тус сумын нутгаар Ховд гол урсдаг учир загас агнуур эрхэлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
Боловсрол: | 0.743238000 |
Эрүүл мэнд: | 0.758150000 |
Эдийн засаг: | 0.248338571 |
Бусад: | 0.816085000 |
Дэд бүтэц: | 0.296300000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -39 С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 5-10 м/сжилийн хур тундасны нийлбэр 150 -200 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1369.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1287.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 81.7сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1369.4 сая төгрөг байна. Нийт зардлын 68.9 хувь нь цалин, 7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Сумын хэмжээнд газар тариалангийн 5 аж ахуйн нэгж, малчны 5 бүлэг, хувийн мал эмнэлгийн 6 нэгж, 5 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж орон нутгийн төсвийн татварын орлогод 115,2 сая төгрөг төвлөрүүлжээ.Эдийн засгийн бүтэцСумын нийт үйлдвэрлэлийн 60,1 хувийг аж үйлдвэрийн салбар, 25 хувийг нь газар тариалангийн салбар, 14,9 хувийг аж үйлдвэр болон үйлчилгээний бусад салбар бүрдүүлж байна.
Сумын хэмжээгээр жилд 1,5 га талбайд үр тариа, 68 га талбайд төмс, 43 га талбайд хүнсний ногоо тариалж, 3 тонн үр тариа, 722 тонн төмс, 559 тонн хүнсний ногоо хураан авч байна.
Сум нь Баруун бүсийн эрчим хүчний системийн 110/10квт 119-р станцад холбогдсон. Уг станцаас Увс аймгийн Ховд сум, Ногооннуур сумын Дулаан харын хар тугалгын уурхай, цаашид Асгатын мөнгөний стратегийн орд газрын уурхайг эрчим хүчээр хангах дэд станц тус сумын нутагт байдаг.
Сумын төвийн байгууллагууд өөрийн харьяа бага оврын уурын зуухуудаар дулаанаа хангаж байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 24 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 63 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 503 гарсан байна.
Соёлын төв 1989 онд ашиглалтанд орсон 250 суудалтай. Уг барилгад 2012 онд БСШУЯамны хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгөөр хэсэгчилж засвар хийсэн. Одоогийн байдлаар 60 хувийг ашиглаж үлдэх 40 хувийн талбайг ашиглах боломжгүй байна. Цаашид залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бүрэн хүчин чадлаар ашиглахын тулд Соёлын төвийн барилгыг бүрэн их засварт оруулах шаардлагатай байна.
Алтанцөгц сумын төв нь засаг захиргаа, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээ давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр шинээр боловсруулахаар төлөвлөж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 200 гаүйлдвэрлэлийн бүс 80 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1000 гахөдөө аж ахуйн бүс 2000 газуслангийн бүс 104 гаӨнөөгийн байдлаар 194 өрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12,7 га газар өмчилж давхардсан тоогоор 1749 иргэн, аж ахуйн нэгж байгууллага өвөлжөө, хаваржаа, хадлан тариалангийн зориулалтаар 2598,6 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь “ Мал аж ахуй газар тариалангийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэхАжлын байрыг нэмэгдүүлж, хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Дэд бүтэц болон газар тариалан мал аж ахуйн хүртээмж хувийг дээшлүүлэх