Далайн түвшнээс дээш 2100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд уулархаг, говь хээрийн бүсэд оршдог, геоморфологийн хувьд Хөх сэрхийн нурууны сав газарт Алтайн уулархаг мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уулархаг, тал хээрийн бус бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 559499 га.
Мал сүргийн бүтэц2012 оны эцэст 180361 толгой мал тоологдсоноос хонь 68604 яамаа 93232, тэмээ 263, адуу 6774, үхэр 11488, цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 85,167 толгой мал тоологдсон нь нийт малын 46,4 хувь бүхий болж байна. 1086 малчин өрх, 326 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 76,9 хувийг эзэлж байна
Сумын 10 баг шорон замаар холбогддог. Ганц мод, Чихэртэй, Тугал гол, Буянт голуудад модон гүүртэй.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 13 худаг, 45 м3 багтаанжтай усан сан 13 насостай. Сумын төвд 355 өрх 1552 хүн усны дутагдалтай. Цаашдаа гүний 4 худаг хэрэгтэй байна. Хөдөөгийн айлууд бүгд гол, булаг, шанд, цас ,мөсний усаар ундаалдаг.
Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ахлах сургууль, Соёлын төв, ЗДТГазар зэрэг албан байгууллагууд нам даралтын уурын зуухууд ашиглаж дулааны хэрэгцээ хангадаг.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 55 байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 3.9 хувийг дээд, 8.2 хувийг тусгай дунд, 14.5 хувийг бүрэн дунд, 19.3 хувийг бүрэн бус дунд, 53.8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Ганц мод, чихэртэйн рашааныг нөхөн сэргээж аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой.Хүн ам газар нутгийн хэмжээ малын тоогоороо аймагтаа эхний 2-д ордог.Чихэртэйн нүүрсний уурхайтай, одоо ашиглалтанд ороогүйХөх сэрхийн хамгаалалтын газартай аргал, угалз ихтэй.
Боловсрол: | 0.590576000 |
Эрүүл мэнд: | 0.565618333 |
Эдийн засаг: | 0.256242857 |
Бусад: | 0.586945000 |
Дэд бүтэц: | 0.219500000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 3,5-4,6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгын төсөв Сумын төвлөрсөн татварын орлого 185.6 сая төгрөг улсын төсвийн шилжүүлэг 3,2 тэрбум төгрөг, өөрийн орлого 14.4 сая төгрөг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 3.4 тэрбум төгрөг байна. Нийт зардалын 58 хувь нь цалин, 8.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21.3 хувийг урсгал шилжүүлэг, 12 хувийг бусад зардал эзэлдэг.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 54 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сүү цагаан идээ, авто засвар, Чацаргана тариалалт, оёдол, дархан мужаан, гагнуур, модон үйлдвэрүүд зэрэг ЖДҮ-үүд үйл ажиллагаа явуулж сумын иргэдэд үйлчилж байна. Сумын эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй юм. Сумын малын тоо жил дараалан өсч байгаа нь иргэдийн амьжиргаа болон эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөөлж байна. Суманд ажиллах хүчний нөөц илүүдэлтэй. БНХАУ-ын Тайкешкений хилийн боомтоор байнгын худалдаа явагддаг. ХАА-н түхий эд бүтээгдэхүүнийг Баян-Өлгий аймгийн төв болон Ховд аймгийн зах зээлд нийлүүлдэг.
Сумын хэмжээгээр жилд 1,5 га талбайд төмс, 0,5 га талбайд хүнсний ногоо, 6 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 25 тонн малын тэжээл, 1 тонн төмс, 0,25 тонн хүнсний ногоо, хураан авч байна.
Сумын төв нь өндөр хүчдэлийн төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 15 квт-ын 2 дэд станцтай. 10,3,5-р багуудын төвүүд мөн өндөр хүчдлийн шугамаар холбогдсон. Сумын малчин өрхүүд 100 хувь нарны цахилгаан үүсгүүр ашиглаж байна.
Сумд автомат телефон станц болон мобиком, жи мобайл, юнителийн салбарууд үйл ажиллагаа явуулан иргэд бүгд суваг Казахстан улсын 4 сувгийн нэвтрүүлгийг үзэж байна. Шилэн кабель шинээр тавигдаж ашиглалтанд ороогүй байна.
Сумын төвд орон сууц хөтөлбөрөөр ашиглалтанд орсон энгийн халаалттай 4 айлын орон сууцтай. Сумын бусад өрх өөрсдийн хөрөнгөөр барьсан энгийн хашаа байшинд амьдардаг.
Дэлүүн сумын ахлах сургууль нь анх 1938 онд бага сургууль болж байгуулагдсан түүхтэй. 1966 оноос 1974 он хүртэл 7 жилийн сургууль, 1981 он хүртэл 10 жилийн сургууль, 1982 оноос 2011 он хүртэл 11 жилийн сургууль, 2012 оноос 12 жилийн сургууль болсон. 5-р багийн төвд 2004 онд, 10-р багийн нутагт 2006 онд бага сургууль байгуулагдсан. Одоогийн байдлаар 1365 сурагч сургуульд хамрагдаж 150 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Албан бус сургалт жил бүр явагдаж түүнд 27 иргэн хамрагдаж байна. Нийт багш нарын 96 хувь нь мэргэжилийн багш. Багш нарын 44 хувь нь мэргжлийн зэрэгтэй. Багш ажилчдын харьцаа 40:60 байна. Ахлах сургууль интернетэд холбогдсон. 6 настай хүүхдийн хамрагдалт 56 хувьд хүрсэн.
Сум дундын 34 ортой 1 эмнэлэг 1 эмийн сантайгаар ажиллаж байна. 5 их эмч, 25 тусгай мэргэжилтэн, 1 ня-бо, бусад ажилчид 15, нийт 46 хүн ажилладаг. 2012 онд 170 эх төрсөн, эхийн эндэгдэл гараагүй . 0-1 насны хүүхдийн эндэгдэл 3, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 3 гарсан. Жилийн турш 936 хүн хэвтэж эмчлүүлсэн халдаварт бус өвчлөлийн 1468 тохиолдол гарсан. Түргэн тусламжийн 2 авто машинтай. Одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 ортой шинэ загварын 2 давхар эмнэлэг баригдаж байна.
1974 онд 300 хүний суудалтай Соёлын төвийн модон байшин ашиглалтанд орсон. Тус төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан боловч одоогоор тухайн барилга ашиглах боломжгүй байна. 2012 оны 09-р сарын 20 өдөр мэргэжлийн хяналтын газрын 247-р актаар цаашид ашиглах боломжгүй гэж шийдвэр гарсан. Сумын төвд зохиогдох спортын тэмцээнүүдийг ахлах сургуулийн зааланд явуулж байна.
Дэлүүн сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй өдий хүрч байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 20 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 2 гаҮйлдвэрлэлийн бүс 1 гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 9 гаХөдөө аж ахуйн бүс 550 гаЗуслангийн бүс 500 га2012 оны байдлаар 1550 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 310 га газар өмчилж, 57 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1290 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 2 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтад 0.5 га, 119 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 6 га газар эзэмшиж байна.Барилга байгууламж 380 га газар эзэмшиж байна.
• Малын индексжүүлсан даатгал төсөл• Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл• Тогтвортой амжиргаа 2 төсөл• Малжуулах төсөл• Дэлхийн зөн ОУБ-ын төсөл хөтөлбөрүүд• Адраагийн төсөл
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж ажилгүйдлийг 40-60 хувь буруулах Төрөл бүрийн цагаан идээ, жимс жимсгэнэ тариалж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Сумын төвийн хөгжлийн хэтийн төлөвлөгөө гарган мөрдөж сумын төвийг үлгэр жишээ тосгоны хэмжээнд хүргэх.