ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорнод аймгийн Баяндун сум нь 1925 онд БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 9 баг, 192 өрхтэй байгуулагдан, Хан хэнтий аймагт харъяалуулсан байна.Түргэн, Хайрхан, Яргай, Наран гэсэн 4багийн нийт 810 өрхөд 3026 хүн амьдардаг.Хүн амын тоогоор 14 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордогсум юм.


Далайн түвшнээс дээш 900-1100 м өргөгдсөн, хамгийн нам дор газар нь Улз голын хөндий 760 м, хамгийн өндөр цэг нь Халиун уул 1378 м-т оршдог. Хан хэнтийн нурууны салбар уулсын төгсгөл, Эдрэнгийн нурууны зүүн хойд хэсгийн нам уулс, дорнодын тэгш өндөрлөг талын баруун хойд хэсэгт хамаарна.


Нийт газар нутгийн хэмжээ 623700 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 2012 оны жилийн эцсийн байдлаар 111430 толгой мал тоолуулснаас 145 тэмээ, 7634 адуу, 10432 үхэр, 64163 хонь, 29056 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 144 толгой мал тоологдсон нь нийт малын 0.1 хувь байна. 478 малчин өрх болон мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 59 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын төв аймагтайгаа болон багтайгаа шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худагтай, түүнээс албан байгууллага, айл өрхүүд ундны усаа авч хэрэгцээндээ хэрэглэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 2013 оны хөрөнгө оруулалтаар сумын төвд 10 ш гүний худаг гаргаж ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

Дулаан хангамж


Сумын төвийн 1 төвлөрсөн уурын зуух нь Эрүүл мэндийн төв, Цэцэрлэгийг хангаж байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв нь нийт 4 нам даралтын уурын зуухаар дулаанаа хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь 2012 оны эцэст 810 өрх, 3026 хүн ам тоолуулсанаас хөдөлмөрийн насны 1752 хүн байна. 60-аас дээш насны эрэгтэй 76, 55 дээш насны эмэгтэйчүүд 157, 0-6 насны хүүхэд 434, 7-15 насны хүүхэд 463 байна. Сумын хэмжээнд огт малгүй 205 өрх,628 хүн байна. Сумын нийт өрхийн 54.2 хувь нь хөдөөд, хүн амын 45.8 хувь нь сумын төвд амьдардаг. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульНаран багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 512 хүүхэд суралцаж байна57 багш, ажиллагчидтай1987 оны 9 сард ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар сайтай барилгатай.

Цэцэрлэг


Наран багийн нутагт байршилтай140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 202 хүүхэд хүмүүжиж байна36 багш, ажиллагчидтайИнженерийн төвлөрсөн хангамжтай барилга нь 2012 онд ашиглалтанд орсон, стандарт барилга 60 хүүхдийн барилга нь 1972 онд ашиглалтанд орсон зориулалтын бус барилга юм.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвНаран багийн нутагт байршилтай10 ортой2 эмч, 6 сувилагч 26 нийт ажиллагчидтай2012 онд өргөтгөл хийж ашиглалтанд орсон, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан.Одоогоор эрүүл мэндийн төвийн авто машины граж, моргийн байр байхгүй тул зарим хүндрэл үүсч байна.

Соёлын төв


Соёлын төвНаран багийн нутагт байршилтай250 хүний суудалтай5 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон, их засвар 2008 онд хийгдсэн зориулалтын барилга. Уг барилгад орон нутгийн музей байрладаггүй тул музейн ажил зогссон байдалтай байна. Нам даралтын уурын зуухтай

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 202 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Хот байгуулалт, газрын харилцааБаяндун сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Барилга, байгууламжийн дэвсгэр газар 16.3 га үйлдвэрлэлийн бүс 2.3 га гэр хорооллын газар 148.5 га нийтийн эзэмшлийн газар 2782.3 га газар тус тус эзэлж байна.2012 оны байдлаар 610 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 47.8 га газар өмчилж, 58 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 86.9 га, 192 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 96 га газар, 67 иргэн ногоо тарих зориулалтаар 30.7 га, 9 аж ахуйн нэгж алт олборлох зориулалтаар 1989 га, 1 аж ахуйн нэгж үр тарианы зориулалтаар 924.36 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Наран багт байрладаг, 39 ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Халаалтын систем нь нам даралтын зуухаар ажиллаж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын иргэд мал аж ахуй эрхлэхээс гадна жил бүр 16 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж өөрсдийн дотоодын хэрэгцээг хангаж байна. 2011, 2012 онуудад ногоочдын хаврын тариалалтын үед үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор төсөл бичиж шаардлага хангасан ногоочдын бүлэгт 14 сая төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, мөн Агропарк төсөл хэрэгжүүлэх зэргээр ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байна.        Ногоочид өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоог технологийн дагуу даршлах болон бусад хэлбэрээр боловсруулах зэргээр зах зээлд нийлүүлдэг. Цаашид газар тариалангийн салбарт дэмжлэг үзүүлж эх орны эрүүл хөрсөнд ургуулсан хүнсний ногоог зах зээлд нийлүүлэх улмаар сор бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллаж байна.   

Сумын хөшөө дурсгал


Хөшөөний нэр: Эрдэмтэн зохиолч, дипломатч, гавьяат багш Дондогийн Цэвэгмидийн хөшөө, Байгуулагдсан он: 2012Хөшөө, дурсгалын намтар: Энэхүү хөшөөг тус сургуулийн 90 жилийн ой 2013 онд тохиож байгаа тул түүний нэрэмжит сургуулийн гаднах талбайд хөшөөг мөнхөлж босгосон.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Өөрсдийн онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хоршоо, ЖДҮ эрхлэгчдийг бодлогоор дэмжсэн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх замаар үйлдвэрлэгч сум болох зорилго тавин дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.”Үүнд:Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай ажиллах хүчний нөөц болон бусад нөөц бололцоог судалж боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх.Сум орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй хоршоо, ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх замаар өөрсдийн дотоодын хэрэгцээг бүрэн ханган, улмаар сор бүтээгдэхүүн бий болгох.Сум орон нутгийн онцлогт тохирсон Сум хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж Иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх.Байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин, хамтран ажиллах эдийн засгийн орчин бүрдүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.669769000
Эрүүл мэнд: 0.675388333
Эдийн засаг: 0.345195714
Бусад: 0.626910000
Дэд бүтэц: 0.404750000
Байгаль орчин: 1.000000000


Дорнод аймгийн баруун хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 669 км,  Аймгийн төвөөс 176 км зайд байрладаг.Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул сумдтай нутаг залган, хойд талаараа ОХУ-тай 58 км нутгаар хиллэдэг.


Эрс тэс уур амьсгалтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж темпартур -27С7 дугаар сарын дундаж температур +25СЖилийн дундаж салхины хурд 4-5м/сЖилд унах тунадасны дундаж хэмжээ 264 мм


Сумын төсвийн татварын нийт орлого нь 191.2 сая төгрөг, аймгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг 76.9 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.5 сая төгрөг, багийн байр тохижуулах хөрөнгө оруулалт 5.5 сая төгрөг төвлөрүүлсэн бөгөөд сумын орон нутгийн төсвийн нийт зарлага 274.1 сая төгрөг, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 965.4 сая төгрөг.Нийт зардлын 63.3 хувь нь цалин, 6.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 2 хувийг хөрөнгө оруулалтанд, 28.4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 26 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 3.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 5.6 сая төгрөг, аймагт 127.62 сая төгрөг, орон нутагт 205.51сая төгрөг нийт 338.7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд дундажаар 9000 тонн байгалийн хадлан бэлтгэж, 35 га талбайд төмс, хүнсний ногоо, 7 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 254.5 тонн төмс, хүнсний ногоо, 51.3 тонн тэжээлийн ургамал хураан авч байна..

Цахилгаан хангамж


Дорнод бүсийн Эрчим хүчний системийн төвлөрсөн шугаманд 2008 оны 12 сард холбогдсон. 35/15 квт-ын ил хувиарлах байгууламж, 250 квт-ын 1 дэд станц, 160 квт-ын 2 дэд станц ашиглан, 393 өрх, 40 аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Ариутгах татуурга


Сумын төвд ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй.

Хүн ам, өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд өрхүүд дүнзэн байшин, гэрт амьдардаг. Инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 512 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 202 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 85.9 хувьд хүрсэн.

Дотуур байр


Сургуулийн дотуур байрНаран багийн нутагт байршилтайТус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр нь 1978 ашиглалтанд орсон.52 хүүхдийн хүчин чадалтай, 2012-2013 оны хичээлийн жилд малчдын 70 хүүхдийг дотуур байранд хамруулсан байна.1 багш, 4 жижүүр ажилладагТус дотуур байр нь нам даралтын зуухаар халаалтыг шийдвэрлэсэн байна.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эргэлтийн эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 58 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 467, осол гэмтэл 49, халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.

Соёл, спорт


250 суудалтай Соёлын төвийн барилга нь 1975онд ашиглалтанд орсон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Тус сум нь Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 14 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг тус тус салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 дацан, хийд байдаг. Энэ хийд нь 2012 оны 10 сард ашиглалтанд орсон. Одоогоор хийд нь халаалтын асуудал шийдэгдээгүй, мөн лам байхгүй байгаа тул тогтмол үйл ажиллагаа явуулаагүй байна.

Ажилгүйдэл ядуурал


Сумын хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил идэвхтэй хайж байгаа 123 хүн бүртгүүлсэн байна. Нийт ажилгүй иргэдийн 64.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 7 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 13 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудаар 2012 оны барилга угсралт, их засварын ажлыг 720.1 сая төгрөгөөр хийлгүүлсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малжуулах төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нийтийг хамарсан ажил төсөлХөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих туршилтын төсөлШинэ ажлын байр төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөБайгуулагдсан он:2012Хөшөө, дурсгалын намтар: Энэхүү хөшөөг хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан буриад зоны дурсгалыг хүндэтгэж босгосон байна.

Сумын хөшөө дурсгал


Хөшөөний нэр: Заяан наваа цогцолбор хөшөө.Байгуулагдсан он: 2006Хөшөө, дурсгалын намтар: Энэхүү хөшөө нь 1200 жилийн түүхтэй “Заяан наваа” буриад дуунд зориулан босгосон хөшөө юм.

Сумын онцлог


Монгол Улсын их хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэнт Угтам уулыг Улсын тусгай хамгаалалттай газар болгож, Монгол Улсын Засгийн газар 1994 онд Байгалийн нөөц газар болгосон. Хүн амын зонхилох хэсгийг Буриад зон, бусад хэсгийг халх, үзэмчин, барга зэрэг бусад ястан эзэлдэг. Улз хошууны төв болох Баяндун суманд 1923 оны 3 дугаар сард 30 орчим сурагчтай, анхны бага сургууль байгуулагдсанаас хойш эдүгээ 2700 гаруй боловсон хүчин бэлтгэгдсэн. Тус сумаас Монгол Улсын анхдагч 8, Монгол Улсын хөдөлмөрийн баатар 6, Ардын цолтон 2, Төрийн шагналтан 3, Гавъяат цолтон 13, эрдэмтэн доктор 32, партизан 1, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 3, нисгэгч 2, яам агентлагийн сайд дарга, орлогч дарга 18, генерал ахлах офицер 7, спортын мастер 7 тус тус төрсөн байна.Баяндунчуудын эдийн засгийн үндэс мал аж ахуй, төмс, хүнсний ногооны аж ахуйтай хослуулан эрхэлдэг онцлогтой. Нутгийн малчид хадлан бэлтгэх, тэжээлийн олон наст ургамал тариалах зэрэг ажилд аймагтаа үлгэр жишээ сумдын нэг юм.Тус суманд нарс,шинэс, хус, улиас, бургас голчлон ургадаг 27978 га ойн сан, 964 га талбай бүхий нуур цөөрөм, гол горхийн усан сан, байгаль нь чоно, үнэг, бор, гөрөөс, буга, зээр, тарвага, гахай, дорго, илбэнх зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай. Алт, цайр, хар тугалга, уран зэрэг ашигт малтмалын үлэмж нөөцтэй нутаг юм. 2013 оны байдлаар алтны ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл бүхий 10 аж ахуйн нэгж, хайгуулын 16 тусгай зөвшөөрөл бүхий 13 аж ахуйн нэгж тус тус үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн төсвийн орлогыг уул уурхайн алт олборлолтын аж ахуйн нэгжүүдийн татварын орлогоос бүрдүүлдэг. Нутгийн хойд хэсэгт хар мод, нарс, хус, улиас, бургас, боломж бүхий ой эзэлдэг бөгөөд үрэл мойл, улаагана, үхэр нүд, нэрс, хармаг, нохойн хошуу, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнэ, нэн ховордсон 12 төрлийн эмийн ургамал ургадаг. Мөн дэлхийд нэн ховордсон цэн тогоруу зусаж өндөглөдөг Рамсарын конвенцыг бүрдүүлдэг ус намгархаг орчинтой үзэсгэлэнт газар нутаг юм.