Тус сумын нутагт Хэнтий уулнаас эхтэй Хэрлэн /1090 км / голоос гадна том жижиг олон гол, нуур байдаг. Гүн Цэнгэлэг нуур нь далайн түвшнээс 483 м өргөгдсөн бөгөөд 215 хавтгай дөрвөлжин км талбайтай 30 метр хүртэл гүн цэнгэг устай. Тус сум нь Засаг захиргааны хувьд 6 багтай бөгөөд үүний 5 нь хөдөөгийн, газар зүйн хувьд тал хээрийн бүсэд багтдаг. Нийт нутгийн 90 хувь нь тал хээр эзэлдэг. Цагаан-Овоо сумын газар нутгийн 54 хувь нь улсын хэмжээний хадлангийн талбай, 22 хувь нь газар тариаланд, 10 хувь нь малын бэлчээрт тохиромжтой. Газар хөдлөлийн эрчим 7 балл байдаг.
Нийт газар нутгийн хэмжээ 650200 га.
Сумын хэмжээнд 112325 толгой малтайгаас 318 тэмээ, 12516 адуу, 8928 үхэр, 54438 хонь, 36125 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 4717 цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал байгаа нь нийт малын 4.1 хувь болж байна. 260 малчин өрх, 334 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 60.6 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Дорнод аймагтай холбосон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төв цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худагтай. Үүнээс 1 худаг нь 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмжтэй. Дээрх 3 худгаас усыг шууд насосоор татан түгээж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй голчлон амины орон сууц, гэр сууцанд иргэд амьдардаг. 1988-1989 оны хооронд баригдсан 2 ба 4 айлын нэг давхар сууцанд цөөн өрх амьдарч байна. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 22 бүлэгт 585 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 86 хувь, суурь боловсролын хамран сургалт 97 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх, хөрвөх сургалтанд нийт 2 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгт 189, гэр цэцэрлэгт 32 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 83.5 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 85 иргэд байна. Үүний 25 буюу ажилгүй иргэдийн 29,4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7 хувийг дээд, 4,7 хувийг тусгай дунд, 41,1 хувийг бүрэн дунд, 23, 5 хувийг бүрэн бус дунд, 16,4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажлыг улсын төсвийн 492.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийсэн.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төслүүдХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны төсөлЯпоны Хүүхдийг ивээх сангийн төсөл
Тус сум нь “Иргэдээ хөгжүүлэн, иргэн, өрх бүр ашиг орлоготой, сэтгэл хангалуун байх таатай нөхцөл боломжийг хамтын оюу ухаан, хичээл зүтгэл, хөдөлмөрөөр бүтээж, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Мал сүргийг өндөр ашиг шимт цэвэр, эрлийз болон цөм сүргийн малаар чанаржуулж, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг сайжруулах• Сүүний чиглэлийн үржлийн аж ахуй байгуулах ажлыг эхлүүлэх• Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор олон найрлагатай малын тэжээл үйлдвэрлэл, тариалалтыг дэмжих• Малын үүлдэр угсааг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор мал үржлийн нэгж байгуулах ажлыг дэмжих• Газар тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулах• Ноос, ноолуур, арьс ширний цехэд шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх• “Малчдын хоршоо” байгуулах ажлыг баг бүрт эрчимжүүлэн малчдын хамтын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх• ЖДҮ-ийг орон нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх• Малчдын нийгмийн хангамжийн асуудлыг онцгойлон анхаарч хөдөлмөр эрхлэлт дэмжин малжуулах хөтөлбөрийг хөгжүүлэх• Огт малгүй өрхийн тоог бууруулах• Загвар хорооллийг байгуулахад шат дараатай арга хэмжээ авах• Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ Ажилтай, орлоготой Монгол хүн” зорилтыг орон нутагт хэрэгжүүлж, иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажиллах хүчний зохистой нөөцийг бий болгох замаар 80-аас доошгүй иргэнийг түр болон байнгын ажлын байранд зуучлах• Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар 50-аас доошгүй ажлын байрыг бий болгох
Боловсрол: | 0.580749000 |
Эрүүл мэнд: | 0.710953333 |
Эдийн засаг: | 0.257955714 |
Бусад: | 0.595380000 |
Дэд бүтэц: | 0.312500000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
null
Жилийн 251-260 өдөр нь нартай цэлмэг, жилд дундажаар 150-300 мм тунадас унаж, агаарын температур -27 хэмээс +21 хэмийн хооронд байдаг.1 дүгээр сарын дундаж температур -27 С7 дугаар сарын дундаж температур +21 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 150-300 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1230.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1226.5 сая төгрөг, сумын татварын орлого 3.7 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1116.9 сая төгрөг байна. Нийт зардлын 62.9 хувь нь цалин, 6.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.4 хувийг урсгал шилжүүлэг, 30.3 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 19 аж ахуйн нэгж байгууллага, 52 иргэн үйл ажиллагаа явуулж 435.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж улсад 5.7 сая, аймагт 82.7 сая, орон нутагт 43.9 сая нийт 132.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж 120.0-129.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг “Дорнод Галуут хоршоо” 212 гишүүнтэй, жилдээ 36.0-36.6 сая төгрөгийн борлуулалттай “Зоной хэшэгэ” ХЗХоршоо зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын иргэдийн амьжиргааны түвшинд чухал нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээгээр жилд 220 `га талбайд үр тариа, 94.6 га талбайд төмс, 5.6 га талбайд хүнсний ногоо, 6 га талбайд тэжээлийн ургамал тариалж 438 тонн үр тариа, 1173 тонн төмс, 38.1 тонн хүнсний ногоо, 4 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.
Сум нь бүсийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 2007 онд баригдсан 110/35/15 квт-ийн дэд станцтай.
Сумын төвд ЗДТГазар, ЕБСургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Дотуур байр, Спорт заал, Соёлын төв, Заан өндөр ХХК зэрэг нийт 17 уурын зуух ажиллаж байна.
Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, эх баригч бага эмч 1, бага эмч 3, сувилагч 5, асрагч 2, тогооч 1, жолооч 1, туслах ажилтан 4, нягтлан 1 гэсэн нийт 22 албан хаагчид ажилладаг. 2012 онд нийт 71 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 994, осол гэмтэл 90, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1978 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга нь чулуун хийцтэй, зориулалтын, инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь шатаж засвар хийсэн боловч өвлийн улиралд үзэгчдэд соёлын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй. Цаашид их засвар хийх шаардлагатай.
Цагаан-Овоо сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1987 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 203,28 га-гаар нэмэгдсэн. Сумын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Хөдөө аж ахуйн газар 421538.4 гаХот тосгон, бусад суурин газар 3604.6 гаЗам шугам сүлжээ 1689 гаОйн сан бүхий газар 244 га Усан сан бүхий газар 1787 гаУлсын тусгай хамгаалалттай газар 221337 гаСумын хэмжээнд 780 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 203.28 га газар өмчилж, 401 иргэн, аж ахуйн нэгж 4850.4 га газар эзэмшиж байна.
Эртний Кидан гүрний Хэрлэн барс хотын туурь сумын урд хэсэгт байдаг.Дорнод аймгаас Баян-уул сумын хилийн боомт Ульхан хүртэлх сайжруулсан шороон зам тус сумаар дайран өнгөрдөг.Хүн амын 90 гаруй хувь нь буриад.Хэнтийн уулнаас эх авдаг Хэрлэн гол сумын хил дагуу урсдаг.