ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорнод аймгийн Матад сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу. Жаргалант, Баян хангай, Түмэнхаан, Буян-Өндөр, Мэнэн гэсэн 5 багийн нийт 818 өрхөд 2577 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Дорнод аймгийн 14 сумаас эхнээсээ 7-д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог хүн амын нягтралаар сийрэг сумын тоонд ордог.


Далайн түвшнээс дээш 900 орчим метр өндөрт өргөгдсөн. Сум нь дов толгод бүхий тал хээрийн болон говь хосолсон бүсэд оршдог. Геоморфологийн хувьд “Дорнод хэсгийн өндөрлөг тал”-д багтдаг бөгөөд ихэвчлэн тэгш тал, ухаа гүвээ, тал бүхий хэв шинжүүд зонхилдог. Ухаа гүвээ харьцах өндрөөрөө 10-20 м-ээс үл хэтэрнэ. Газар хөдлөлийн эрчим 6 баллын бүсэд хамрагдана. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй, үйлдэрлэл,үйлчилгээ эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 2283133 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 86372 толгой малтайгаас нийт сүрэгт эзлэх хувийг таван төрөл дээр авч үзвэл: тэмээ 633 толгой буюу 0.7 хувь, адуу 15641 толгой буюу 18.1 хувь, үхэр 11672 толгой буюу 13.5 хувь, хонь 35712 толгой буюу 41.3 хувь, ямаа 22912 толгой буюу 26.4 хувийг тус тус эзэлж байна. Сумын нийт өрхийн 58.8 хувийг малчин болон мал бүхий өрх эзэлж байна.

Зам тээвэр


Сум нь өөрийн аймгийн Хэрлэн сум болон Сүхбаатар аймгаар дамжин Улаанбаатар хоттой шороон болон хатуу хучилттай замаар холбогддог. Мөн Бичигтийн боомтын орон нутгийн чанартай 42 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 15м3 багтаамжтай цэвэр бохир усны 2 усан сан, цагт 10 тн ус гаргах хүчин чадалтай 1 насос станц, цагт 10 тн ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж бүхий байгууламжтай. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээ байхгүй.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Цэцэрлэгт нийт 4 нам даралтын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Монгол Улсын зүүн хязгаарт оршдог нийт хүн амын 58 хувь нь сумын төвд амьдардаг, гэрэл цахилгаангүй, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжөөгүйгээс болж 2000-2008 онуудад гадагш шилжилт их байсан. Төвийн эрчим хүчинд холбогдсноор хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж жил бүр хүн ам нэмэгдэж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсрлын 9 жилийн сургууль Түмэнхаан багийн “Өнөр” хороонд байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 206 хүүхэд суралцаж байна 34 багш, ажиллагчидтай 1978 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, барилгын чанар дунд

Эрүүл мэнд


Суманд 11 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл, спорт


1939 онд ашиглалтанд орсон 100 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.  Ерөнхий боловсролын сургуулийн анги, танхим болон соёлын төвийн зарим өрөөг аргагүйн эрхэнд МХГ-ын дүгнэлтийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байна. Спорт заал байхгүй. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 9 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 896 толгой мал байгаа нь нийт малын 1.0 хувь болж байна. 314 малчин өрх,166 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 58,7 хувийг эзэлж байна. Төрийн байгууллагад 108 албан хаагч ажиллаж байна

Хот байгуулалт газрын харилцаа


Хот байгуулалт, газрын харилцаа Матад сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөж байна. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 30 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 3061га үйлдвэрлэлийн бүс 361 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1065 га хөдөө аж ахуйн бүс 2 га 2012 оны байдлаар 329 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 33,67 га газар өмчилж, 249 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 416 га газар, 3 иргэн, 14 аж ахуйн нэгж 438,7 га газар эзэмшиж, 2 аж ахуйн нэгж 117 га газар ашиглаж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Түмэнхаан багт байршилтай 27 ажиллагчидтай 1974 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Ашиглах боломжгүй маш их мөөгөнцөр үүссэн, засвар үйлчилгээ хийгдэлгүй 9 жил болж байна. Шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


1.Хөмүүлийг даршилж, тааныг сорс болгон зах зээлд худалдаалж байна. Энэ нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. 2.Цагаан идээ өрөм, ааруул, хайлмаг шар тос хийж иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Цэвэр сүү сүүн бүтээгдэхүүн тул хэрэгцээ их, борлуулалт сайн байдаг. 3.“Матад талх” ЖДҮ-ийн сангаас дэмжлэгтэй хэрэгжиж буй талхны үйлдвэрлэл нь нийтийн хэрэгцээг бүрэн хангаж, аймгийн хэмжээнд “Матадын талх” гэдэг нэртэй болж хэрэгцээ өндөр болсноороо брэндийн хэмжээнд хүрсэн.

Сумын хөшөө дурсгал


Буян-Өндөр багт буй лам чулуун

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Иргэн бүр нутагтаа сэтгэл хангалуун амьдарч, хүнээ дээдэлсэн хатагин овогтны түүх соёлоо эрхэмлэн хүндэлсэн, ХАА цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болон бие даан хөгжих” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгаа хөгжүүлэх Хүний хөгжлийг хангах Амиа аргацаасан мал аж ахуйгаас арилжааны мал аж ахуйд шилжих Өрх бүрээс 1-2 иргэнийг ажлын байраар хангаж, өрхийн амьжиргааг дэмжих Нийгмийн дэд бүтэц, орон сууцны жишиг хорооллыг барих

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.661988000
Эрүүл мэнд: 0.666930000
Эдийн засаг: 0.278567142
Бусад: 0.489330000
Дэд бүтэц: 0.291666666
Байгаль орчин: 1.000000000


Дорнод аймгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 800 км, Аймгийн төвөөс 150 км зайд байрладаг. Зүүн өмнөд ба хойд хэсгээр БНХАУ-тай, өмнөд ба баруун хэсгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумтай бусад хэсгээрээ Дорнод аймгийн Булган, Баянтүмэн, Халхгол сумд хиллэдэг.


Эх газрын эрс тэс уур амьсгалтай, онцлог нь халуун зунтай, хахир өвөлтэй. Чийгээр дутмаг уур амьсгалын мужид багтдаг. Хавар намрын улиралд салхи ихтэй. 1 дүгээр сарын дундаж температур -22.4 С 7 дугаар сарын дундаж температур +20.3 С  жилийн дундаж салхины хурд 3.8 м/с жилийн хур тунадасны нийлбэр 259.9 мм


Орон нутгийн төсөв. Сумын төсвийн нийт орлого нь 1470,2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 727,2 сая төгрөг, аймгаас авах санхүүгийн дэмжлэг 255,4 сая төг сумын өөрийн орлого 66,8 сая төг, Орон нутгийн хөгжлийн сангаас 420,8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 296,4 сая төгрөг байна. Нийт зардлын 56.9 хувь нь цалин, 12 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26.2 хувийг урсгал шилжүүлэг, 4.9 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 5,8 сая, аймагт 81,97 сая, орон нутагт 155,1 сая нийт 242,2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус сумын нутагт Петро Чайна Дачин Тамсаг ХХК /газрын тос/, Буман-Олз ХХК /нүүрсний уурхай/ -ууд үйл ажиллагаа эрхэлж байгаа ч тус сумын эдийн засагт нөлөөллөө үзүүлж чадаагүй байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 6.5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 61.5 хувьд нь төмс, хүнсний ногоо, 7.7 хувьд нь чацаргана тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 2011онд баригдсан МТТ-¹175,176 дэд станц 15квт-ын шугамтай.

Ариутгах татуурга


Сумын төвд төвлөрсөн ариутгах татуургын сүлжээ, цэвэрлэх байгууламж байхгүй

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 30 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 206 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 13 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 84.8 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдсан байна. 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн дотуур байртай. Төрийн өмчийн “Нахиа” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 100, Мэнэн багийн цэцэрлэгт 25, гэр цэцэрлэгт 45 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 75,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Нахиа” цэцэрлэг Түмэнхаан багийн “Өнөр” хороонд байршилтай 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна 20 багш, ажиллагчидтай 2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Гадна өнгөлгөө хийсэн.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Түмэнхаан багт байршилтай 11 орны хүчин чадалтай 1 эмч, 4 сувилагч нийт 19 ажиллагчидтай 2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан. Барилгын чанар муу

Соёлын төв


Соёлын төв Түмэнхаан багт байршилтай 100хүний суудалтай 5 ажиллагчидтай 1939 онд оросын нүүрсний уурхайн ДЕФО-гийн зориулалттай баригдсан. Чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. Тус барилга нь хугацаа дууссан, дээрээс нурж, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоосон байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 350 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 30 хувийг бүрэн дунд, 12 хувийг бүрэн бус дунд, 43 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 246.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хүн чулуу

Сумын хөшөө дурсгал


Матад суманд Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын багана Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит 9 жилийн сургууль Дайчдын дурсгалын багана Хөшөө дурсгалын нэр: Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит дурсгалын багана Байгууладсан он: 1989 он Хөшөө, дурсгалын намтар: Монголын ууган Ардын уран зохиолч, төрийн 3 удаагийн шагналт, академич Зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн төрсөн нутаг Билүүт гэдэг газар 80 насны ойгоор гэрэлт хөшөө байгуулсан.

Сумын онцлог


Өргөн уудам тал нутагтай Малын бэлчээр сайтай, дэлхийд данстай Мэнэн, Бадам-Ишийн өргөн уудам, хялгант хээр тал Ашигт малтмалаараа баялаг /жонш, газрын тос, уран, нүүрс, алт, шохойн чулуу, зос / А лицензтэй 3 ХХК ажиллаж байна. Хөөт дахь нүүрсний уурхайн ойролцоо төмөр зам тавигдана. Эмчилгээний зориулалт бүхий Баянхангайд далий ягаан цэцэг, Нарангийн рашаанд Монголын улаан номонд бичигдсэн урт навчит далан товч, монгол тост, том дохиурт сонгино ургадаг. Цагаан зээрийн орон бол тус сум түүнчлэн хээрийн чоно, мануул, дорго, зараа туулай, тогоруу, талын сар, улаан үнэг, шаазгай, хэрээ, ангир, өвөөлж, бах, мэлхий, могой, гүрвэл зэрэг амьтад элбэг БНМАУ-ын баатар Нянтайсүрэн, Дандар нарын командалсан ардын цэргийн 8-р морьт дивиз байрлдаж байсан. Хадан хөв, түүхт дурсгалт газрууд, сүм хийдийн туурь, хиригсүр, хүн чулуу, бичигт хад зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс элбэг. Хялганат талын эко систем, цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор сумын нутгийн 134582 га газрыг Монгол улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус сумаас Монгол улсын гавьяат цолтон 16 төрөн гарсан. Зууны манлай соён гэгээрүүлэгч, МУ-ын төрийн 3 удаагийн шагналт ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Зууны шилдэг эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав нар төрсөн. Хурдан удмын адуу “Матад угшил”-ын хурдан хөлөг олон.