БНХАУ, ОХУ-тай хил залгаа орших зүүнээс баруун тийш сунан тогтсон 653931 га газар нутагтай, далайн түвшнээс дээш 552 м өргөгдсөн Монгол орны хамгийн нам дор цэгт байдаг. Нийт газар нутгийн 15 хувийг Монгол Дагуурын Дархан цаазат газар эзэлдэг.
Нийт газар нутгийн хэмжээ 653931га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 48262 толгой малтайгаас тэмээ 59, адуу 5926,үхэр 4791, хонь 21264, ямаа 16222 байна.Сүргийн бүтэц, хувиар Сумын нийт 525 өрхөөс малчин өрх 108, мал бүхий өрх 161 байгаа нь сумын нийт өрхийн 51.2 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Чойбалсан хоттой холбосон 255 км шороон болон төмөр замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.ГүүрЧулуунхороот сумын баруун зүүн хэсгүүдийг холбосон модон гүүр нь 88 м урттай, 6 м өргөнтэй бөгөөд одоогийн байдлаар зам харилцааны шаардлага хангахгүй байгаа тул төмөр, бетон гүүрээр солих шаардлагатай байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худаг ажиллаж байна. Сумын төвийн төв хэсэгт байрлалтай айл өрхүүд, 5 аж ахуйн нэгж, 5 албан байгууллага эндээс усаа авч, бусад айл өрхүүд уурхайн болон инженерийн хийцтэй худгаас усаа авч байна.Усан сан.1974 онд ашиглалтанд орсон усан сангийн барилга байгууламж нь ашиглалтаас гарсантай холбогдон одоо ашиглагдахгүй болсон.
Сумын төвд эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Тамгын газар, цэцэрлэг, соёлын төв зэрэг байгууллагын нам даралтын 5 уурын зуух ажиллаж дулаанаар хангаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 91 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 55 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшинээр нь авч үзвэл 9 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 59 хувийг бүрэн дунд, 12 хувийг бүрэн бус дунд, 14 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2012 онд Хүн эмнэлэгт ДОЦС ХХК-аар 2012 оны 06 дугаар сараас 08 сарын хооронд 103 сая төгрөгөөр их засвар хийлгэсэн. Соёлын төв нь мөн сард 120 сая төгрөгөөр их засварт орсон.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь “Иргэн бүр орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлэн нийгмийн амьдралд бүтээлчээр оролцох нөхцөлийг бүрдүүлэх замаар иргэн төвтэй жишиг сумыг хөгжүүлэх" зорилго тавьж ажиллаж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд :• Хэрэгжүүлж байгаа аливаа үйл ажиллагаа нь иргэдийн санал санаачлагаар урган гарах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үр дүнтэй санал санаачлагыг урамшуулах тогтолцоог бий болгох• Бүтээн байгуулалтын ажлын тусгай төлөвлөгөө боловсруулан дэд бүтцийг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэн хөгжүүлэх • Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажилтай, орлоготой монгол хүн зорилтыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэн ядуурлын түвшинг бууруулах• Нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдийн судалгааг сайжруулж олон нийтийн үүсгэл санаачлагаар байгууллагдсан төрийн бус байгууллагуудын оролцоотой нийгмийн хамгааллын бодлого боловсруулж хэрэгжүүлэх• Хөдөө Аж Ахуйг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрүүдийн давуу талуудыг малчин өрх хоршоологчдод сурталчилан ойлгуулах замаар төрийн дэмжлэгчтэйгээр ашигтай үйл ажиллагаа эрхлэх боломж нөхцөлүүдийг иргэдэд олгох
Боловсрол: | 0.618440000 |
Эрүүл мэнд: | 0.763205000 |
Эдийн засаг: | 0.234258571 |
Бусад: | 0.663055000 |
Дэд бүтэц: | 0.312500000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай өвлийн улиралд дундажаар 36С градус хүйтэн, зуны улиралд дунджаар 33С градус, хавар намрын улиралд тогтворгүй хэлбэрийн салхитай, салхины хурд 24м/с хүртэл ширүүсдэг, Хэнтий уулнаас эх авсан Улз гол /428км/, 15 нуур цөөрөм, 5 булаг шанд байдаг. 1 дүгээр сарын дундаж температур -22.5С7 дугаар сарын дундаж температур +20Сжилийн дундаж салхины хурд 3.6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 290 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 15.8 сая төгрөг, аймгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг 244.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 2.2 сая төгрөг бол хөрөнгийн орлого 26 сая, татварын бус орлого 12 сая төгрөг төвлөрүүлсэн бөгөөд сумын орон нутгийн төсвийн нийт зарлага 294.7 сая төгрөг байна.Нийт зардлын 51.5 хувь нь цалин, 5.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 7.3 хувийг урсгал шилжүүлэг, 35.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 7.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад 1.6 сая, аймагт 61.2 сая, орон нутагт 8.2 сая төгрөг, нийт 71 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус сум газар тариалангийн 29348 мянган га эргэлтийн талбайтай үүнээс газар тариалангийн чиглэлээр 29348 га талбайг эзэмшиж байна. Үүнээс 2012 оны байдлаар үр тарианд 3000 га газар ашиглаж байна.
Сумын хэмжээгээр жилд 3000 га эргэлтийн талбайд үр тариа, 19.6 га талбайд төмс, 7.8 га талбайд хүнсний ногоо тариалсан. Нийт 300 тонн үр тариа, 15.2 тонн төмс, 12 тонн хүнсний ногоо хураан авсан. Газар тариалангийн эргэлтийн 3000 га талбайг нэг аж ахуйн нэгж эргэлтэнд оруулан ашигладаг.
Сумын төв нь ОХУ-аас экспортын эрчим хүч авдаг. Сумын төвд 1974 онд баригдсан 10 кВт-ын хүчин чадалтай дэд станцын барилгатай.
Тус суманд ариутгах татуурга цэвэрлэх байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд 12 айлын 6 ширхэг дан орон сууц байдаг. Эдгээр сууцууд нь ердийн галлагаатай. Мөн 1974 онд ашиглалтанд орсон 2 давхар 8 айлын 2 нийтийн орон сууц одоо ашиглагдаж байгаа бөгөөд зах зээлийн үед инженерийн бүрэн хангамж нь ашиглалтын шаардлага хангахаа больж одоо айл өрх бүр ердийн галлагаагаар халаалтаа шийдвэрлэсэн. Бусад айл өрхүүд гэр сууц болон өөрсдийн хөдөлмөрөөр мод, тоосго, блок зэрэг материалаар барьж тохижуулсан байшинд амьдарч байна.Сумын хэмжээнд сүүлийн жилүүдэд инженерийн хангамж бүхий орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 295 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.7 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд бакалаврын зэрэгтэй багш 88.8 хувь байна. Сургууль 1974 онд ашиглалтанд орсноос хойш бүрэн их засварт орж байгаагүй бөгөөд одоо их засвар хийх шаардлагатай байна.
Суманд 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 32 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 343, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.
2007 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас сумдын соёлын төвүүдийн орон тоог эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор баталсан бөгөөд одоо энэ орон тоогоороо сумынхаа иргэдэд соёл урлагийн арга хэмжээг хүргэн ажиллаж байна. Соёлын төвд дээвэр, дотоод тоног төхөөрөмж, үзэгчдийн сандал шаардлагатай.
Чулуунхороот сумын төв нь Засаг захиргааны нэгжүүд болон худалдааны цэгүүд, хуучны барилгууд зонхилсон хуучнаар ЗХУ, БНМАУ-ын найрамдалт харилцааг хадгалсан тосгон юм.Үүнд: Сумын нутаг дэвсгэр Монгол Улсын тусгай хамгаалалтай газар нутагт багтдаг тул Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу сумандаа газар өмчлөх боломж бүрдээгүй. Тус сумын иргэд Хэрлэн сумын нутаг дэвсгэрт газар өмчилж авдаг нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлэмж өсөх боломжийг бууруулж байна. Сумын төвд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 186 иргэн 18.4 га газар эзэмшдэг. Мөн 92 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 116 га газар, 7 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 29348 га газар эзэмшиж байна.
Чулуунхороот сум нь Монгол Улсад 2 байдаг ОХУ болон БНХАУ-тай хилллэдэг гурван улсын хилийн зааг нутаг юм. Мөн дэлхийд ховордож буй ан амьтан, шувуудын төрөл (цэн тогоруу, дагуур зараа), олон наст ургамлын төрөл зүйл ургадаг бөгөөд дагуурын дархан цаазат нутагт тус сум хамрагддаг. Өргөн уудам, хялганат хээр тал нутаг зонхилдог тул бэлчээр болон хадлан бэлтгэхэд нэн тохиромжтой.