ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорнод аймгийн Баян-Уул сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Халх Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүн, Саруул вангийн хошууны умар харуулын газар юм. Заяат, Харчулуут, Урт, Бэрх, Улз, Өвөр Эрээн гэсэн 6 багийн нийт 1368 өрхөд 4469 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дорнод аймгийн 14 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 10-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр нэг га талбайд 126 хүн ногддог.


Далайн түвшнээс дээш 895.5 м өргөгдсөн. Нутаг дэвсгэр нь ерөнхийдөө талархаг гадаргатай, Монголын уудам талын хойд хормой, Онон, Улзын голын сав дагуух Хан Хэнтий нурууны салаа салбар захын бэсрэг уулсын үргэлжлэл хослон нийлсэн нутаг юм.Газар хөдлөлийн шатлал бага.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 563319га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 68292 толгой малтайгаас 214 тэмээ, 7479 адуу, 10764 үхэр, 28875 хонь, 20960 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 6.8 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 9.9 хувь болж байна. 368 малчин өрх, 193 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 41.0 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг аймгийн төвтэй холбосон 250 км, Баян-Уул сумыг Хэнтий аймгийн төвтэй холбосон 330 км, нийт сайжруулсан улсын чанартай 580 км замтай.Тус сум нь Дорнод аймгаас Ульхан хилийн боомт хүртэлх сайжруулсан шороон зам, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдаас Улаанбаатар хот явах машин техникүүд дамжин өнгөрдөг дөрвөн замын уулзвар бүхий сум юм.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 8 гүний худагнаас гадна айл өрх бүр гэрийнхээ гадна энгийн хийцийн гар худагнаас усны хэрэгцээгээ хангаж байна.Усан санСумын төв нь төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй учир усан сан байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын нийт айл өрхийн 70 хувь нь хувийн орон сууцанд, 30 хувь нь гэрт амьдарч байна. Сумын төвд 1980 онд баригдсан 2 айлын нэг давхар 5 тоосгон орон сууц байдаг бөгөөд бусад нь модон байшинд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 28 бүлэгт 847 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 30 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 90,7 хувь, суурь боловсролын хамран сургалт 87,0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 35 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгт 270, гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 80,8 хувьд хүрсэн. Сумын хэмжээнд нийт 4 цэцэрлэг ажиллаж байна.

Цэцэрлэг


Улз багийн нутаг дэвсгэрт байршилтай, 150 хүүхдийн хүчин чадалтай, 1 давхар байранд 200 хүүхэд хүмүүжиж байнаЭрээн багийн нутаг дэвсгэрт 20 хүүхэдтэй 1 бүлэг ажиллаж байна. Уг цэцэрлэгийн байр нь зориулалтын бус шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байна. Бэрх багт 2010 онд “Тогтвортой амьжиргаа” төслөөр баригдсан 1 давхар байранд 1 бүлэгт 30 хүүхэд хүмүүжиж байна. Бэрх багийн нутаг дэвсгэрт байрлах ХЦ-ийн 0275-р ангид байрлах цэцэрлэгт 1 бүлэгт 20 хүүхэд хүмүүжиж байна. Уг цэцэрлэгийн байр нь зориулалтын бус боловч үйл ажиллагаа явуулж байна. 

Эмнэлэг


Сум дундын хүн эмнэлэгБэрх багийн нутаг дэвсгэрт байршилтай19 ортой4 эмч, 8 сувилагч нийт 32 ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангагдсан. Эмнэлэгийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаа учраас барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвБэрх багийн нутагт байршилтай300 хүний суудалтай9-н ажилтантай2004 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Бага оврын нам даралтын зуухаар халаадаг боловч халаалт маш муу, хүйтэн байдаг. Соёлын төвийг музей, номын сантай нь хамт цогцолбор төв болгон шинээр барих шаардлагатай байгаа.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 433 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Баян-Уул сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн хөгжлийн төв ТББ-аар орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс нь сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй бөгөөд төв хэсгээрээ барилгажилт их явагдсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Гэр хорооллын бүс 177,3 гаҮйлдвэрлэлийн бүс10,2 гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2859 гаХөдөө аж ахуйн бүс 288,4 гаӨнөөгийн байдлаар 1007 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 296,2 га газар өмчилж, 396 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 333,1 га газар, 102 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8,3 га газрыг эзэмшиж, 1 иргэн зөгийн аж ахуйн зориулалтаар 1 га газар, 28 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалан болон төмс, хүнсний ногооны зориулалтаар 2675,3 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Бэрх багийн нутаг дэвсгэрт байршилтай31 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Бага оврын нам даралтын зуухтай. Хуучин ОХУ-ын цэргийн холбооны байрын зориулалтаар ашиглаж байсан стандартын бус, багтаамж бага хүрэлцээгүй тул аж ахуйн аргаар баригдсан мэдээллийн танхимыг Тамгын газрын 2-р байр болгон ашиглаж байна. Шинээр Тамгын газрын барилга барих шаардлагатай.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлНутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн удирдлагаар ядуурлыг бууруулах төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны ТАТөсөл

Казакын цагаан толгойт үхэр


Сумын хөшөө дурсгал


1963 онд Математикийн багш О.Дамдинсүрэн Пуужингийн дугуйлангийн сурагчдын хамтран пуужингийн хөшөөг сургуулийн гадна анх босгож байв. 2008 онд О.Дамдинсүрэн багшийн гэр бүлийнхэн шинэчлэн босгов.

Сумын хөшөө дурсгал


Партизан Содномдаржаа нь Эрээн хороог анх үүсгэн байгуулж байсан. Партизан Содномдаржаагийн хөшөө

Сумын хөгжлийн зорилт


Сумын хөгжлийн ойрын ирээдүйн гол зорилго нь хүн хүнээ дээдэлсэн, байгаль орчиндоо зохицсон, технологи, шинжлэх ухааны ололтод суурилсан, эрчимтэй өсөлттэй, өөрийгөө тэтгэх чиглэл рүү хандсан, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай болон хөгжихөд чиглэж байгаа бөгөөд үүний тулд дараагийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн шилжих хөдөлгөөнийг бууруулах, хүний хөгжлийн түвшинг дээшлүүлж иргэдийнхээ ая тухтай, сэтгэл хангалуун, тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.Эдийн засгийн өсөлтийг хурдасгаж , зохисгүй хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх замаар чинээлэг болон ядуу өрхийн хэрэглээний түвшинг ойртуулж, чанартай хэрэглээг бий болгохСумын төв сууринд хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах зориулалт бүхий жижиг дунд үйлдвэрийг шинээр байгуулах хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхАймгийн нийт ойн сангийн 71,8 хувь нь тус сумын нутаг дэвсгэрт хамрагддаг тул ойг хамгаалах, ашиглалтад тавих хяналтыг сайжруулах, нөхөн сэргээх, иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.808214000
Эрүүл мэнд: 0.542138333
Эдийн засаг: 0.316262857
Бусад: 0.637420000
Дэд бүтэц: 0.300000000
Байгаль орчин: 0.833335000


Дорнод аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 600 км, Аймгийн төвөөс 200 км зайд байрладаг. Газар нутаг хувьд хойноосоо урагш 86 км, баруунаас зүүн тийш 73 км үргэлжилсэн нутагтай. Хойт талаараа ОХУ-ын Чита мужийн Акша, Кыра дүүрэгтэй, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин, Дадал сум, урд талаараа Цагаан-Овоо сум, зүүн талаараа Баяндун сумдтай тус тус хиллэдэг. Аймгийн нийт ойн сангийн 71,8 хувийг эзэлдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -24.6С7 дугаар сарын дундаж температур +18.4Сжилийн дундаж салхины хурд 3-5м/сжилийн хур тунадасны нийлбэр 447.4 мм


Сумын орон нутгийн төсвийн зарлага жилдээ 352.4 сая төгрөг, улсын төсөвт байгууллагын зардалд 1261.9 сая төгрөг тус тус төлөвлөн зарцуулж байгаа бөгөөд нийт зардлын 67,2 хувийг цалин нийгмийн даатгалын шимтгэлд, 2.1 хувийг тогтмол зардалд, 30.7 хувийг бусад үйл ажиллагааны зардалд зарцуулж байна. Орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг аймгийн санхүүгийн дэмжлэг 48.4 хувийг, сумын төсвийн татварын орлого 50.7 хувийг, төсөвт байгууллагын өөрийн орлого 0.9 хувийг тус тус бүрдүүлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 70 иргэд, байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 800.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 44,9 сая, аймагт 209,5 сая, орон нутагт 178,5 сая, нийт 432,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Сумын хэмжээнд ЖДҮ-ийг дэмжих төслөөр 75 сая төгрөгийн зээл олгосноос гутлын үйлдвэр жилдээ 12.65 сая төгрөг, сүү цагаан идээ боловсруулах цех тогтмол ажиллаж 4,0 сая төгрөг, хэрчсэн гурилын үйлдвэр 4,0 сая төгрөгийн борлуулалт тус тус хийж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 1970 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 6.46 хувьд нь төмс, хүнсний ногоо, 90.8 хувьд нь улаан буудай, 2.74 хувьд нь бусад ургамал тариалж байна. Жилдээ дунджаар 10000 тонн хадлан бэлтгэдэг.Сумын хэмжээгээр жилд 650 га талбайд үр тариа, 30.5 га талбайд төмс, 15.8 га талбайд хүнсний ногоо, 19.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 1254.2 га-д эргэлтийн талбай буюу уринш хийсэн. 671 тонн үр тариа, 570.4 тонн төмс, 205.7 тонн хүнсний ногоо, 11.5 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


2009 онд сумын төв болон Эрээний 6-р багийн төв нь төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд дээр баригдсан 35/10 квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвийн төсөвт байгууллагууд төвлөрсөн халаалтийн системд холбогдоогүй тул тус бүрдээ бага оврын нам даралтын зуух ашиглаж байна. Үүнд: Хилийн цэргийн 0275-р анги, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Сум дундын хүн эмнэлэг, Соёлын төв, Цагдаагийн тасгийн нийт 17 уурын зуух ажиллаж байна. Сумын төвийн айл өрх болон албан байгууллагууд түлшиндээ байнга түлээний мод хэрэглэдэг. Инженерийн шугам сүлжээ. Инженерийн шугам, сүлжээнд нийт 268 өрх, 33 аж ахуйн нэгж, нийт 38000 м2 талбай бүхий барилга байшин холбохоор төлөвлөөд байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 69.3 хувь нь сумын төвд амьдардаг.Сумын хүн амын 46.7 хувь нь залуу болон дунд насныхан, 38.5 хувь нь хүүхэд, 14.8 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульУлз багийн нутаг дэвсгэрт байршилтайБага сургууль болон ЕБС-ийн 2 барилга нийлээд 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор нийт 847 хүүхэд суралцаж байна.76 багш, ажиллагчидтайЕБС нь 1969 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, чулуу, тоосгон хийцтэй, чанар муу, мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн хүчин чадалтай 3 давхар сургуулийн шинэ барилгын суурь тавигдаад байна. Сургуулийн барилгын гүйцэтгэгчээр Дорнод аймгийн Сүхжин ХХК ажиллаж байна. Мөн 2007 онд ашиглалтанд орсон 2 давхар, 250 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн барилгатай.

Эрүүл мэнд


Сум дундын хүн эмнэлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2008 онд ашиглалтанд орсон 19 ор бүхий 2 давхар барилгатай. Эмийн сан, Чийрэгжүүлэлтийн танхим нь хамтдаа “Тогтвортой амьжиргаа-2” төслөөр 2010 онд баригдаж ашиглалтанд орсноор үйл ажиллагаа явуулж байна. 4 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. ЭХО, болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хагалгаа, төрөх, лаборатори зэрэг нарийн мэргэжлийн техник хэрэгслүүдээр эмчилгээ оношилгоо хийж байна. Жилдээ дундажаар 12511 иргэд үзлэг хийж 460 хүн хэвтэж эмчлүүлж байна. 2012 онд нийт 110 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 440, осол гэмтэл 19, халдварт өвчлөлийн 67 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


2004 онд 300 суудалтай Соёл, спортын төвийн зориулалтаар ашиглалтанд орсон тоосгон барилга нь соёл, спортын үйл ажиллагаанд хоёуланд нь шаардлага хангахгүй байгаа учраас 2012 онд спортын үйл ажиллагааг зогсоож их засвар хийгдэж соёлын чиглэлээр ашиглаж байна. Тус барилга нь энэ хугацаанд 3 удаа их засварт орсон. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сумын ахуйн үйлчилгээний нэгдсэн төв нь аж ахуйн аргаар баригдсан 4 өрөөтэй. Сумын хэмжээнд 42 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 8 цэг, үсчин гоо сайхны 3, гутал засварын 1, оёдлын 1 цэг тус тус үйл ажиллагаа явуулж байна. Сумын нийтийн халуун усны барилгын ажил эхлээд байна. 

Санчинбалбарлин хийд


Сумын хэмжээнд 3 сүм, хийд байдгаас будда 1, христ 1, бөөгийн 1 сүм байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд хөдөлмөрийн насны 2616 иргэн байдгаас ажилгүй 1333 иргэдээс 60 хувь нь ядуу амьдарч байна. Нийт ажилгүй иргэдийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 2,5 хувийг дээд, 2 хувийг тусгай дунд, 74.5 хувийг бүрэн дунд, 18 хувийг бүрэн бус дунд, 3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 113 буюу нийт ажилгүй иргэдийн 8.4%-ийг эзэлж байна.

Барилга


Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 оны барилга угсралт, их засварт 29,5 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сум дундын цагдаагийн тасаг


Баян-уул сумын Цагдаагийн тасаг нь ЦЕГ-ын даргын 2006 оны 04-р сарын 26-ны өдрийн 168 тоот тушаалаар сум дундын цагдаагийн тасаг болон өргөжиж 5 орон тоотойгоор ажиллаж байна.Цагдаагийн тасаг4-р багийн нутаг дэвсгэрт байрладаг.6 албан хаагчтай2006 онд аж ахуйн аргаар цагдаагийн стандарт бус байр баригдсан. Нам даралтаар халдаг боловч муу халдаг, Сум дундын Цагдаагийн тасаг албан хаагч нарын өрөө хүрэлцдэггүй. Саатуулах байр, мөрдөн байцаах өрөө, хүлээлгийн танхим, мэдээлэл хүлээн авах өрөө байхгүй учир шинээр цагдаагийн кабон барилга барих шаардлагатай байна. 

Сумын сор бүтээгдэхүүн


Нум сум

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Буриад харваачийн хөшөөБайгуулагдсан он: 2011 онХөшөө, дурсгалын намтар: Баян-Уул сум нь 14 улсын мэргэн харваачтай бөгөөд эдгээр харваачдад зориулан Спортын мастер Б.Өлзийдэлгэрийн гэр бүл босгосон. 

Сумын хөшөө дурсгал


2010 онд МУГЖ Д.Дашнямын үр хүүхдүүд нь бүтээв.

Сумын хөшөө дурсгал


Хэлмэгдэгсдийн хөшөө 1997 онд бүтээв.

Сумын онцлог


• Ульхан Майхан байнгын ажиллагаатай хилийн боомттой• Улсын чанартай Өндөрхаан, Чойбалсангийн сайжруулсан замтай, 4-н замын уулзвар зангилаа газар• Дорнод аймгийн хэмжээнд Ойн сангийн 71,8 хувь тус суманд байдаг• Аймгийнхаа хэмжээнд хамгийн олон хүн амтай • Хамгийн олон улсын мэргэн харваач төрсөн сум