Нутгийн хамгийн өндөр уул нь Хөгнө 1132 м өндөрт өргөгдсөн, Барчин уул 700-1200 метр өргөгдсөн, дов толгод, ухаа гүвээ бүхий тэгш талархаг гадаргатай.Байгалийн бүс бүслүүрийн хувьд тал хээрийн хуурайдуу сэрүүвтэр уур амьсгалтай газар нутаг юм.Сумын төвийн өмнөд хэсгээр 800 метрийн зайд баруунаас зүүн тийш нутгийн дундуур Галын гол урсаж өнгөрнө.Галын гол, Яхь, Улаан, Цагаан нуур, Их, Бага Зос, зүүн, баруун, дунд Баян зэрэг олон арван нуур цөөрөм, тойромтой, мөн Энгэрийн 13 булаг, голын дагуу 3, Адаг болон Эхэн бүрдний булгуудтай.Нам уулс, гүвээ толгодоор нимгэн карбонатлаг хар хүрэн, хөндийгөөр нугын нунтаг хүрэн, Яхь нуур, Галын голын хөндийгөөр нугын мараалаг хөрстэй. Нутгийн хойд хэсгээр алаг өвс, хялгана, зүр өвс, үетэн, хиаг, бусад нутгаар жижиг бутлаг үетэн, хиаг, хялгана, харгана голлосон хээрийн ургамалтай. Цагаан зээр, үнэг, хярс, чоно, мануул зэрэг ан амьтадтай. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Сэргэлэн хараат, Лүнгэрийн овоо, Алтан овоо, Довдой, Эрдэнэ овоо, Бэрхийн цагаан овоо, Баян уул зэрэг тахилгатай уул овоо олонтой.
Газар нутаг Сумын нийт нутаг дэвсгэр нь 416929 га, үүнээс 265499 га нь бэлчээрийн газар, 44100 га нь хадлангийн талбай, 6.5 га нь газар тариаланд тохиромжтой юм.Нийт газар нутгийн хэмжээ 416929 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 93309 толгой малтайгаас 477 тэмээ, 12880 адуу,5644 үхэр, 49911 хонь, 24397 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 29720 толгой мал тоологдсон нь нийт малын 31.5 хувь болж байна. 254 малчин өрх, 96 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 57.9 хувийг эзэлж байна.Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар тус сум нь 170000 толгой мал маллах бэлчээрийн нөөцтэй гэж тогтоогдсон бөгөөд мал сүрэг хэт өсч, сүргийн бүтэц алдагдсан, уст цэгийн хүрэлцээ бага, цаг агаарын хэт дулаарал, хур тунадасны хэмжээ багассанаас нийт нутгаар бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт үүсэх хандлагатай болсон нь тулгамдаж байгаа асуудал болоод байна.Тиймээс тус сум, орон нутгийн засаг захиргаанаас Бэлчээрийн удирдлагын төлөвлөгөөг боловсруулж мал сүргийн “сүргийн бүтцийг” тэнцвэржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, уст цэгийг олшруулах, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх талаар анхааран ажиллаж байна.Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхийн эдийн бэлтгэлийн хувьд 2012 онд тэмээний ноос 2.6 тн, хонины ноос 66.0 тн,ямааны ноолуур 10.0 тн, 40.0 мянга гаруй мал, мах зах зээлд борлуулсан байна. Цаашид мал аж ахуйн гаралтай бүрэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримталснаар мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, ноос ноолуурын гэсэн 3 чиглэлд жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэх хүсэлтэй аж ахуй нэгж, хувь хүмүүсийг хөрөнгө оруулах бололцоотой.Мөн мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ туслах аж ахуй тэр дундаа гахай, тахианы аж ахуйг хөгжүүлэхээр идэвх санаачилга гарган ажиллаж байна.
Тус сумын нутаг дэвсгэрт улсын болон орон нутгийн чанартай зам байхгүй бөгөөд, аймгийн төв, бусад сумдын төвүүд, багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сэргэлэн сум нь Чойбалсан-Ульхан, Чойбалсан-Баяндун, Чойбалсан-Дашбалбар гэсэн 3 замынн уулзварт оршдог онцлогтой.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худагтай, усан сангүй, 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй.
Тус суманд багш ажилчдын 2 байр, эмч нарын орон сууц 2, иргэдийн орон сууц 2 байна. Эдгээр орон сууцнууд нь төвлөрсөн шугаманд холбогдоогүй, ердийн галлагаатай байна.Бусад иргэд, гэр болон амины орон сууцанд амьдардаг байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 200 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтад нийт 35 багш хамрагдсан байна.Цэцэрлэгт 100, гэр цэцэрлэгт 40 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 36 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 80 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 20 хувийг дээд, 1 хувийг тусгай дунд, 2 хувийг бүрэн дунд, 3 хувийг бүрэн бус дунд, 74 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
1990-2000 онд шинээр барилга бараг баригдаагүй бөгөөд 2000 оноос хойш Хүн эмнэлгийн барилга, Соёлын төв, 2010 оноос хойш Хүн эмнэлгийн өргөтгөл, Цэцэрлэгийн өргөтгөл баригдсан байна. Мөн хугацаанд урсгал засваруудыг бүх төсвийн байгууллагууд дээр хийсэн байдаг. Сумын төвийн төвлөрсөн халаалт нь 1997 оноос орон нутгийн төсвийн хүндэрлээс болж зогссон, нийт төсвийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгж байгууллагуудыг бие даасан халаалттай болоход хүргэсэн байна.Сумын төв 2005 онд төвийн эрчим хүчинд холбогдсон. Одоо сумын төвийн хэрэглэгчдэд цахилгаан хүргэж буй цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх шаардлагатай.Сумын төв дэд бүтэц, барилгажилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг 1974 онд улсын хөрөнгө оруулалтаар хийж байсан бол 2009 онд орон нутгийн нөөц бололцоог түшиглэн гаргасан. Мэргэжлийн байгууллагаар хийлгэх зайлшгүй шаардлагатай юм.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих “Сум хөгжүүлэх сангийн” төсөлМянганы Сорилтын Сангийн “Хот орчмын бэлчээрийн удирдлагын төсөл”Улз голын сав нутгийн Экологийн удирдлагын төсөлМалжуулах төсөл
Тус сум нь “Чойбалсан хотыг мал аж ахуйн гаралтай байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр хангах, зам тээврийн зангилаа сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:Мал аж ахуй, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнийг хагас болон бүрэн боловсруулж Чойбалсан хот, бусад хот, үйлдвэрүүдийг хангахМөн тус сум нь хойд чиглэлийн Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо, Баян-Уул сумд болон Эмээлт майнз зэрэг томоохон уул уурхайн компаниудыг холбосон авто замын сүлжээ үүсэх төлөвтэй байгаа нь тус сумын дэд бүтцийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.
Боловсрол: | 0.538572000 |
Эрүүл мэнд: | 0.717440000 |
Эдийн засаг: | 0.245472857 |
Бусад: | 0.454140000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Сэргэлэн сумын нутаг бол далай тэнгисээс алслагдсан байршилтай, гадаргын тогтоц, агаарын ерөнхий орчил урсгал, нарны цацраг зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан эх газрын эрс тэс уур амьсгалтай.Агаар болон хөрсний температурын хоногийн хэлбэлзэл ихтэй, хур тунадас бага учраас нэлээд хуурайшилттай, салхи шуурга ихтэй, улирал нь огцом солигддог,хүйтэн байх хугацаа удаан үргэлжилдэг онцлогтой юм.Агаарын температурын хамгийн хүйтэн нь 1-2 дугаар сард ажиглагддаг бөгөөд нэгдүгээр сарын олон жилийн дундаж нь -20.2 оС градус, үнэмлэхүй хүйтэн нь 2001 оны 2 дугаар сард -47.9оС хүрч хүйтэн байв.Хамгийн халуун нь 6-7 дугаар сард ажиглагддаг бөгөөд 7 дугаар сарын олон жилийн дундаж нь +21.2 оС, үнэмлэхүй халуун нь +39.2оС хүрч халж байжээ.Сүүлийн 30 жилд агаарын дундаж температур 0.2 +1.0оС –аар дулаарсан байна. Зуны улиралд олон жилийн дунджаар 16 өдөрт нь 30 оС градусаас халуун болдог бол хамгийн олон нь 2012 онд 49 өдөр 30 оС градусаас халуун байжээ.Жилд 74.9-518.2 мм хур тунадас унадаг. Олон жилийн дундаж нь 208.9 мм бөгөөд үүнээс дулааны улиралд 202.4 мм, хүйтний улиралд 6.5 мм хур тунадас унадаг байна. Жилийн 34-95 өдөр хур тунадас ордог бөгөөд дунджаар 25 өдөр нь цастай, 41 хоног нь бороотой байдаг.Сумын хэмжээнд баруун-хойт зүгийн салхи зонхилдог. Салхины сарын дундаж хурд 2-7 м/с, зун ба өвөлдөө салхины хурд багасан, хавар намартаа нэмэгдэж, хамгийн их хурд секундэд 12-20 метр хүртэл ширүүсдэг.Жилд 1-32 өдөр нь шороон шуургатай, 1-10 өдөр нь цасан шуургатай байдаг. Хамгийн олон нь 1977 онд 32 өдөр шороон шуургатай, 1980 онд 10 өдөр цасан шуургатай байжээ.1 дүгээр сарын дундаж температур -30,3С7 дугаар сарын дундаж температур +26,0Сжилийн дундаж салхины хурд 4-5 м/сжилийн хур тунадасны нийлбэр 264-300 мм
Орон нутгийн төсөв. Сумын төсвийн татварын нийт орлого нь 23.8 сая төгрөг, аймгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг 265.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.356 сая төгрөг төвлөрүүлсэн бөгөөд сумын орон нутгийн төсвийн нийт зарлага 267.1 сая төгрөг, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 610.9 сая төгрөг.Нийт зардлын 61 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 27 хувийг бараа үйлчилгээнд, 5.4 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Сумын аж ахуйн нэгжүүд улсад 1.4 сая төгрөг, аймагт 51.1 сая төгрөг, орон нутагт 23.8 сая төгрөг нийт 76.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд ИТХ, ЗДТГ, ЕБСургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хүн эмнэлэг, Цагдаагийн хэсэг зэрэг төсөвт байгууллагууд, ХААН банк, Төрийн банк, Цахилгаан холбоо ХК, Скайтел ХК, Юнител ХХК, ЖИ-Мобайль ХХК, Монгол шуудан ХК, ДБЭХС ХХК-уудын салбар, Агропарк төрийн өмчит газар, Мал эмнэлэг үйлчилгээний 4 эмнэлэг, мөн худалдаа үйлчилгээний 7 байгууллага, талх нарийн боов, гутал засвар, үсчин-гоо сайхан, халуун ус–саун, зочид буудал, жижиг хэвлэл, оёдлын газар тус бүр нэг, Үйлдвэрчиний эвлэл, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн салбар зөвлөл, мөн 7 малчны нөхөрлөл буюу ТББ үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын хэмжээнд нийт 1.8 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 100 хувьд нь төмс, хүнсний ногоо тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 1.3 га талбайд төмс, 0.5 га талбайд хүнсний ногоо тариалж 12тонн төмс, 3.2 тонн хүнсний ногоо хураан авчээ.
Сум нь зүүн бүсийн эрчим хүчний сүлжээ болох Чойбалсангийн Дулааны Цахилгаан станцаас эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг. Төвийн эрчим хүчний сүлжээнд Чойбалсан хот Өндөрхаан-Баруун уртын ЦДАШ-аар дам холбогдсон. Сумын төв дээр 2005 онд баригдсан 35 квт-ын өндөр хүчдэлийн шугам,дэд станц, 15 квт-ын 3 шугам, 3 дэд станцтай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, ЗДТГ-ын харьяа нийт 9 уурын зуух ажиллаж байна.Сумын нэгдсэн уурын зуух 1992 оноос хойш ажиллаагүй.
Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөл 645, үүнээс халдварт бус өвчлөл 574, бэртэл хордлого 62, халдварт өвчлөлийн 9 тохиолдол гарсан байна.
2009 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн барилга нь спортын заалны зориулалттай барилгын зураг төслөөр хийгдсэн. Тус барилга дуу чимээ намсгагч, шаардлага хангасан гэрэлтүүлэг байхгүй. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 8 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг, гэрэл зурагчин 1 тус тус салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Хот байгуулалт, газрын харилцааСэргэлэн сумынтөв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013-2014 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсвийн санхүүжилтээр мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр төлөвлөж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 2621,48 гаүйлдвэрлэлийн бүс 2,2 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 0,0 гахөдөө аж ахуйн бүс 2619,28 га2012 оны байдлаар 397 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 36.9 га газар өмчилж, 263 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 233.3 га газар эзэмшиж байна.
Үзэмчин хонь
Дорнод аймгийн Сэргэлэн сум нь үзэмчин ястан төвлөрөн суудаг онцлог бүхий сум юм. Үндэстэн ястаны энэхүү өвөрмөц байдалтай уялдан МАА амьдралын хэв ёс, бусад сумдаас ихээхэн онцлогтой юм. Үүнд :Мал аж ахуйд илүү нугаламтай үзэмчин хонийг голлон малладагСумын эдийн засгийн гол үндэс нь хонин сүрэг юм. Хөнгөн хүнсний үйлдвэрийн зах зээл дээр сүүн хурууд, царцаасан будаа зэрэг амьдралын хэв шинжээс урган гарсан бүтээгдэхүүнийг нийлүүлдэгТус сум нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 65 км-т оршдог бөгөөд төвлөрсөн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнийг боловсруулан нийлүүлэх ихээхэн боломжтойНутаг орны хувьд тал хээрийн бүс зонхилсон Галын гол, Яхь нуур, Энгэрийн 13 булгаараа Дорнод нутагт алдартай. Тус сумын Яхь нуурын байгалийн нөөц газарт Дорнод нутгийн бахархал болсон цагаан зээр өвөлждөг уламжлалтай. Тус сум нь Монгол улсын түүхэнд 3 томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж түүхчид онцолдог. Их эзэн Чингис хаан Õонгоройд аймагтай ураг барилдан Хамаг Монгол холбоотон улстай болсон. Хожмоо Юань гүрний сүүлчийн хаан Тогоон төмөр Монгол төрийн хасбуу тамгаа хар хятадаас өмгөөлөн аварсан нутаг юм. Мөн Манжийн ноёрхлын үед зүүн монголын бослогыг удирдсан Гүнсаваагийн амьдралтэмцэлээ өрнүүлсэн нутаг.Энэхүү түүхт газар 1961 оны 01 дүгээр 09-ний өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 7-р зарлигаар Хөгнө, Хэрлэнбаян 2 сумыг нэгтгэн Сэргэлэнхараат уулын энгэрт Сэргэлэн сумыг байгуулсан түүхтэй.