ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорнод аймгийн Дашбалбар сум нь 1925онд байгуулагдсан. Дашбалбар сум нь 871315 га газар нутагтай. Сэвсүүл-Жараахай, Харзат, Чух, Номинт, Улз гэсэн 5 багийн нийт 905 өрхөд 3272 хүн амьдардаг.Хүн амын 90 хувь нь нутгийн уугуул буриад ястан, 10 хувь нь халх болон бусад үндэстэн ястан болно. Сумын төвд 216 өрхөд 791 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дорнод аймгийн 14 сумаас 4-д, газар нутгийн хэмжээгээр 5-д ордог сум юм.


Далайн түвшнээс дээш 650-700 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид хамаарагддаг.Тус сумын нутаг нь сахлаг ургамлаар элбэг, бүх нутаг дэвсгэрийн 96.6 хувийг бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг байна.  


Нийт газар нутгийн хэмжээ 871315 га.

Мал сүрэг


Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 158129 толгой малтайгаас тэмээ 525, адуу 15537, үхэр 11772, хонь 87609, ямаа 42686 толгой мал тоологдсон байна.Нэг хүнд ногдох малын тоо 48.3 толгой. Малчин өрх 385,мал бүхий өрх 238 байгаа нь сумын нийт өрхийн 68.8 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сум нь нийслэл, аймагтай шороон замаар холбогддог. Мөн багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худагтай.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 49.9 хувь нь залуу болон дунд насныхан, 36.6 хувь нь хүүхэд, 13.5 хувь нь өндөр настан эзэлж байна.

Орон сууц хангамж


Сумын иргэд амины орон сууц болон гэр сууцанд амьдардаг. Инженерийн дэд бүтэц бүхий тохилог орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 517 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 3 иргэн суралцаж байна. Суурь боловсролын хамран сургалт 84.9 хувь, бага боловсролын хамран сургалт 89.3 хувь хүрсэн байна Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96.6 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96.6 хувьтай байна.Хүүхдийн цэцэрлэгт 170, гэр цэцэрлэгт 26 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 69.5 хувьд хүрсэн.

Дотуур байр


Сургуулийн 2 дотуур байрУлз багийн нутагт байршилтай112 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 130 хүүхэд суралцаж байна2 багш, 4 ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон угсармал модон хийцтэй барилга.1996 онд МХБ-аас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тиймээс шинээр бариулах шаардлагатай

Эрүүл мэнд


Суманд 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, их эмч 3, бага эмч 6, сувилагч 8, туслах ажилтан 9 ажиллаж байна.2012 онд нийт 89 эх төрж 90 хүүхэд эрүүл бойжиж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна.

Соёл, спорт


Соёлын төв нь анх 1935 онд улаан булан нэртэй байгуулагдаж, 1959 онд клуб, 1988 оноос одоог хүртэл Соёлын төв болон өргөжин ажиллаж байна. Соёлын төв нь үндсэн 8 ажилтантай 250 суудалтай. Тоосгон хийцтэй шавраар өнгөлсөн барилгатай 2012-2013 онд их засвар хийгдэж байна. Тус соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 16 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа явуулж байна.

Орон нутаг судлах музей


Орон нутгийг судлах музейУлз багийн нутагт байршилтай8 танхим 632 үзмэртэй1 хүн ажилладаг1965 онд байгуулагдсан, 1975 онд одоогийн байгаа байрандаа орсон байна

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 193хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Хот байгуулалт, газрын харилцааСумын төвийн суурьшлын болон хот тосгоны бүсэд хүн амын өсөлтөөс шалтгаалан 2880 га газар эзэмшүүлээд байна.2012 оны байдлаар 820 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 304.7 га газар өмчилж, 43 иргэн, аж ахуйн нэгж байгууллага худалдаа үйлчилгээ, төрийн байгууллага 20.7 га газар эзэмшиж байна. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 479 га газар, 1 иргэн, 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 20 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаУлз багийн нутагт байршилтай34 ажиллагчидтай1976 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас” 15 сая төгрөгийн зээл авсан Ц.Чулуунбаатар үнээний ферм байгуулан цагаан идээ боловсруулж зах зээлд нийлүүлж байна. 

Сумын хөшөө дурсгал


С.Зоригийн хөшөө Улз багын нутагт байршилтай2004 онд ашиглалтанд орсон цутгамал хийцтэй.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүнээ хөгжүүлсэн, байгаль орчиндоо зохицсон, технологи, шинжлэх ухааны ололтод суурилсан, эрчимтэй өсөлттэй, өөрийгөө тэтгэх чиглэл рүү хандсан, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай болон хөгжих” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:Сумын эдийн засаг, нийгмийн үзүүлэлт болон хүний хөгжлийн индекс, хүн амын амьжиргааны түвшинг тодорхойлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлах.Сумын нийт иргэдийнхээ хэрэгцээнд нь тулгуурлан судалгаа хийж түүнд суурилсан сургалт, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх.Сумын хүн амын хүний хөгжлийн индексийг аймгийн мянганы хөгжлийн зорилтын түвшингээс бууруулахгүй байх.Геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж ААН-үүдэд тавих хяналтыг сайжруулж, байгаль орчны хууль тогтоомжуудийг чанд мөрдүүлэх.Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нийгмийн даатгалаар баталгаажсан ажлын байр шинээр бий болгож ажилгүйдлийг бууруулах.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.746082000
Эрүүл мэнд: 0.740040000
Эдийн засаг: 0.361414285
Бусад: 0.721340000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Монгол орны зүүн хойд хязгаарт хойд талаараа ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, баруун урд, баруун талаараа Баяндун, Сэргэлэн сум, зүүн урд талаараа Чулуунхороот, Гурванзагал сумдтай хиллэдэг. Улаанбаатар хотоос 755 км,  Дорнод аймгийн төвөөс 185 км алс зайд оршдог.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -30,3С 7 дугаар сарын дундаж температур +26,0С жилийн дундаж салхины хурд 4-5м/с жилийн хур тунадасны нийлбэр 264-300 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 433.4 сая, өөрийн үйл ажиллагааны орлого 3.5 сая, аймгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг 50.2 сая, малжуулах төсөлд аймгаас 38.5 сая төгрөг төвлөрүүлсэн бөгөөд орон нутгийн нийт төсвийн зардал нь 525.6 сая төгрөг байна. Нийт зардлын 17.8 хувь нь цалин, 2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6.1 хувийг урсгал шилжүүлэг, 74.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 25 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 4.1 сая төгрөг улсад төвлөрүүлж, аймагт 100.5 сая, орон нутагт 20.8 сая нийт 125.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 14.5 га-д нь төмс, хүнсний ногоо тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 12 га талбайд төмс, 2.5 га талбайд хүнсний ногоо тариалж ургац хураалтаар 115.2 тонн төмс, 20 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь 2008 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. 

Дулаан хангамж


Сумын төвд Сургууль, Хүн эмнэлэг, ЗДТГазар, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг зэрэг 5 байгууллага нам даралтын 8 зуухаар дулааны эх үүсвэрээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт хүн амын 37.8 хувь нь сумын төвд амьдардаг. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


 Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль Улз багийн нутагт байршилтай 440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 517 хүүхэд суралцаж байна 66 багш, ажиллагчидтай1978 онд ашиглалтан орсон инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй барилга. 

Цэцэрлэг


Улз багийн нутагт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 170 хүүхэд хүмүүжиж байна21 багш, ажиллагчидтай1978, 1991 онуудад ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга бөгөөд гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул их засварт орох шаардлагатай.

Эмнэлэг


Хүн эмнэлэг Улз багийн нутагт байршилтай13 ортой3 эмч, 6 бага эмч, 8 сувилагч, туслах ажилтан нийт 26 ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Соёлын төв


Соёлын төвУлз багийн нутагт байршилтай250 хүний суудалтай8 ажиллагчидтай1969 онд ашиглалтанд орсон чулуун суурьтай тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд 120 сая төгрөгөөр их засвар хийгдсэн.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 сүм хийд байдаг нь буддын Ганданбалбарлин хийд 3 ламтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 151 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 39.9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12.1 хувь нь дээд, 57.5 хувийг бүрэн дунд, 18 хувь бүрэн бус дунд, 12.4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниуд мөн Улаанбаатар хотоос барилга угсралтын компаниар 2012 онд барилга угсралт, их засварын ажлыг гүйцэтгүүлсэн. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


ЗДТГ-ын барилгаУлз багийн нутагт байршилтай34 ажиллагчидтай1976 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Сумын хөшөө дурсгал


Хэлмэгдэгсдийн хөшөө Улз багийн нутагт байршилтай2012 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй.

Сумын хөшөө дурсгал


Хун хатан ижий хөшөөУлз багийн нутагт байршилтай2012 онд ашиглалтанд орсон цутгамал, блок хийцтэй.

Сумын онцлог


Монгол Улсын их хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэнт Угтам уулыг Улсын тусгай хамгаалалттай газар болгож, Монгол Улсын Засгийн газар 1994 онд Байгалийн нөөц газар болгосон. 1992 онд Улсын Их Хурлын шийдвэрээр Монгол Дагуурыг Дархан Цаазат газар болгосон байна. Хүн амын 90 хувийг нутгийн уугуул Буриад зон, бусад хэсгийг өөр ястан эзэлж байна. Дашбалбар сумын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй, төмс, хүнсний ногоотой хослуулан эрхэлдэгт оршино. Нутгийн малчид хадлан бэлтгэх ажилд, аймагтаа үлгэр жишээ сумдын тоонд ордог.Мөн суманд 25 нуур, 45 булаг, 7 гол байдаг бол, байгальд нь чоно, үнэг, бор, гөрөөс, зээр, тарвага, гахай, дорго, дагуур зараа, илбэнх зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай. Алт, цайр, хар тугалага, уран зэрэг ашигт малтмалын үлэмж нөөцтэй нутаг юм. Түүнчлэн нэн и ховордсон 12 төрлийн эмийн ургамал ургадаг. Мөн дэлхийд нэн ховордсон цэн тогоруу Монгол Дагуурын Дархан цаазат газар болон Чух нуур, Улз голоор зусаж өндөглөдөг.