Тус сум нь нийт 525158 га нутаг дэвсгэртэй, бүх нутгийн 1.2 хувь буюу 53044.0 га талбайн газар тариалан эрхлэх боломжтой хөрстэй, үлдэх 98.8 хувь нь хадлан бэлчээрийн талбай юм.
Мал, сүргийн бүтэц Сумын хэмжээнд 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 70745 толгой мал тоологдсоноос 198 тэмээ, 9476 адуу, 5628 үхэр, 32774 хонь, 22669 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 137 толгой мал тоологдсон нь нийт малын 0.19 хувь болж байна. 170 малчин өрх, 195 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 84.8 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ын Чита хотоос Мардайн уурхайтай холбосон төмөр замын ус шороо далан байдаг. Дээрх төмөр зам нь сумын төвөөс хойш 2 км-ийн зайтай дайран өнгөрдөг байсан. Аймгийн төв болон хил залгаа сум, багууд хоорондоо шороон замаар холбогддог. Мянганы замын Зүүн босоо тэнхлэгийн авто зам нь сумын төвөөс зүүн тийш 37 километрийн зайтай дайран өнгөрдөг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худагтай. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд холбогдсон албан байгууллага, айл өрх байхгүй.
Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн харьяа нийт 5 уурын зуух ажиллаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 281 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 43.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13.5 хувийг дээд, 2.7 хувийг тусгай дунд, 35.2 хувийг бүрэн дунд, 45.9 хувийг бүрэн бус дунд, 2.7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Сумын хэмжээнд нийт 100 гаруй амины орон сууцны барилга байна. Үүнээс сүүлийн 3 жилд 115 амины орон сууц, 4 үйлчилгээний зориулалттай аж ахуйн нэгжийн барилга баригдаж засвар үйлчилгээ хийгдсэн байна. Дээрх арга хэмжээнд айл өрхүүд 183 сая, аж ахуйн нэгжүүд 28 сая төгрөгөөр засвар, өргөтгөл хийж мөн шинээр барьсан байна.Тус сум нь 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг хийлээ. Нийт 9 ажлын 218.3 сая төгрөгийн тендер зарлагдан Цэцэрлэгт хүрээлэн, Мал нядалгааны цэг, Гудамжны гэрэлтүүлэг, Байгалийн үзэсгэлэнт газар болон түүхийн сурвалжит газруудыг тэмдэгжүүлэх, Хогийн цэгийг сайжруулах, Агаарын шугамын өргөтгөл, Бэлчээр усжуулах гүн өрмийн худаг-2, Хогны машин, Нийтийн ахуй үйлчилгээний цэг зэргийг шинээр барьж ашиглалтанд оруулаад байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Сумын нутагт хэрмэн зам буюу Чингисын далан, Цагаан чулуут, Хадан хөвийн дөрвөлжин булш, Хөцөөгийн хоолойн зурагт хад, Манлай ван Дамдинсүрэнгийн хөшөө зэрэг түүхийн дурсгалт газрууд бий.Сумын нутгийн хойд хэсгээр Монгол дагуурын дархан газрын үргэлжлэл, Улз голын урд талын сав газар, өмнөд талаараа Яхь нуурын тусгай хамгаалалтай газар Гурваны булаг, Их булаг, Мэлхийн булаг, Жаргалант, Ац булаг, Сайхам булаг, Баруун зүүн яамаат, Уртын булаг зэрэг 20 гаруй булаг, горхи, мөн Холбоо, Бортгойн, Гурван, Өлзийт, Дэлгэр, Баруун зүүн үхэрт, Сүмийн нуур зэрэг томоохон нууруудтай, Баян-Эрхт, Дэлгэрмөнх зэрэг тахилгат уул, овоотойгоос гадна Цагаан чулуут, Хонгорын зэрэг эмчилгээний зориулалт бүхий рашаан устай.Зүүн даагай, Үрлийн овоотын алтны орд, Сүмийн нуурын Битум, Цагаан Чулуутын холимог металл, хайлуур жоншны орд, Кварц, нүүрс, утаат болор , Дэлгэрмөнхийн хүдрийн орд, Сайхан булгийн хар тугалга, цайр, мөнгө, Мэлхийн булгийн шатдаг занар зэрэг байгалийн баялаг бүхий орд газрууд бий.
Боловсрол: | 0.617310000 |
Эрүүл мэнд: | 0.855173333 |
Эдийн засаг: | 0.310675714 |
Бусад: | 0.609075000 |
Дэд бүтэц: | 0.309516666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Тус сум нь хэнтий нурууны салбар уулсын их мужид багтах бөгөөд далайн түвшинээс дээш дунджаар 600-1100 метр хүртэл өргөгдсөн нь газар зүйн бүс бүслүүрийн хувьд хуурайсаг өндөрлөг тал хээрийн хэв шинжтэй бөгөөд зундаа халуун хуурай, өвөлдөө хахирдуу, хүйтэн хуурайдуу, хавар нь хахир, намар нь налгар сэрүүн зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалтай.Газар нутаг нь Дорнод монголын хээрийн бүсэд багтах хүрэн хөрстэй, шивээт хялгана, хиаг, хазаар өвс, агь, бутуул, таана, мангир, гоньд, эмийн багваахай сөд, чихэр өвс, таван салаа зэрэг өвслөг ургамал шигүү ургана.
Цаг уурын ангиллын дагуу хуурайдуу сэрүүн бүс, хахирдуу өвлийн мужид багтана. Жилийн цэлмэг өдрийн тоо 100-110, салхины жилийн дундаж хурд 5-10 м/с байна. Тус сум нь байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалтай жилийн дундаж тунадас сүүлийн жилүүдэд зундаа +400С хэм хүртэл дулаарч өвөлдөө -370С хэм хүртэл хүйтэрдэг. Сумын нийт нутгийн 90 орчим хувь нь мал бэлчээрлэхэд тохиромжтой. Баян эрхтийн болон Сүмийн нуур, Дөрөө зэрэг томоохон нуурууд бий боловч сүүлийн 9-10 жилд ширгэж хатсан. Тогтмол урсацтай гол байхгүй.• 1 дүгээр сарын дундаж температур -250 С• 7 дугаар сарын дундаж температур +240 С• жилийн дундаж салхины хурд 5-10 м/с• жилийн хур тунадасны нийлбэр 350 мм
Сумын төсвийн нийт орлого нь 234 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 795.3 сая төгрөг, татварын нийт орлого 28.3 сая төгрөг, аймгийн санхүүжилтээс 205.7 сая төгрөгөөс тус тус бүрддэг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 236.4 сая төгрөг байна. Нийт зардлын 14.8 хувь нь ИТХ, 10.6 хувь нь багт, 67 хувийг нь ЗДТГ, 7.6 хувийг нь Засаг даргын нөөцийн зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 7 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 40 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 12 сая, аймагт 10 сая, орон нутагт 400 мянга нийт 22.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Нийт үйлдвэрлэсэн бүтээгдхүүний 43 хувь нь Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 57 хувь нь үйлчилгээ байна.
Сумын хэмжээнд нийт 6.9 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4.8 га-д төмс, үлдсэн 2.1 га-д хүнсний ногоо тариалж байна.
Сумын төв нь 2009 оны 01 дүгээр сард төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. Сумын төвд 2008 онд баригдсан 10 квт-ын шугам 2 дэд станц, 2012 онд баригдсан 1 дэд станцтай.
Сумын төвд ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг.
Ерөнхий боловсролын сургуулийн 9 жилийн 8 бүлэгт нийт 112 сурагч суралцаж байгаагийн бага боловсролд 62 сурагч, суурь боловсролд 50 сурагч сурч байна. Бага боловсролд 7 багш ажиллаж байна. Мэргэжлийн багшийн хангалт 80 хувьтай байна. Мөн хүүхдийн Сарнай цэцэрлэг нь 50 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 54 хүүхэд хүмүүжиж байна. Нийт 12 багш ажиллагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.Мэргэжлийн багшаас: Дуу хөгжмийн багш Түүх нийгмийн ухааны багш Физикийн багш дутагдалтай байна.Сумын хэмжээнд хамран сургалт 100 хувь байна. Үүнээс сумынхаа сургуульд суралцаж байгаа нь 75 хувь байна. Үлдсэн 25 хувь нь ар гэрийн шаардлагаар өөр сум, аймаг, хотод суралцаж байгаа болно. Багшийн мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн болон орон нутгийн сургалтанд багш нараа 100 хувь хамруулж байна.Сургуулийн захиргаанаас сургалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр анги танхим, багш ажилчдын өрөөг тохижуулж, Тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд 10 компьютертэй мэдээлэл зүйн кабинет байгуулав. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас багш ажилчдын хэрэгцээнд зориулан 6 ширхэг суурин компьютер хандивлалаа.Сургуулийн хамгийн гол тулгамдаж буй асуудал нь сургуулийн хичээлийн байрны барилга нь ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас хүүхдийн дээрээс нурах аюултай гэсэн дүгнэлт гарсан байна.
Тус суманд 6 ортой эмнэлэг, эмийн сан 1 үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, бусад 10 ажилтан албан хаагчид сумын иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж байна.2012 онд амбулаторын нийт үзлэг 4363, хэвтэн эмчлүүлсэн хүн 352 байна. Мөн оны нийт дуудлага 432, үүнээс алсын дуудлага 219, ойрын дуудлага 207 байна.Нийт өвчлөл 937, үүнээс халдварт бус өвчлөл 847, халдварт өвчлөл 7, осол гэмтэл 83 тохиолдол гарсан байна. Нийт хүүхэд 29 мэндэлж 0-5 насны хүүхэд эндэгдэлгүй, эхийн эндэгдэлгүй ажилласан.Цаашид эмнэлгийн ор, тавилга шинэчлэх, орчны эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн хог хаягдлыг устгах байгууламж барих, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй болон эмнэлгийн барилгад өргөтгөл шаардлагатай байна.
1964 онд ашиглалтад орсон 150 хүний суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон.Барилга нь гадна талаасаа нуралттай, дээвэр стандарт хангахгүй болж ус гоождог болсон. Мөн гадна, дотор талаасаа цуурч нуралт үүссэн. Тус барилгад соёл урлагийн үйл ажиллагаа явуулахад стандартад нийцэхгүй болсон. Номын сангийн үйл ажиллагаа зэрэг нь зогсонги байдалд орсон.
Хот байгуулалт, газрын харилцааГурванзагал сум нь Засаг захиргаа хөдөө аж ахуйн үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 оны орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийлгэхээр төлөвлөж байна. 2012 оны байдлаар 230 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 63.2 га газрыг өмчилж, 310 иргэн, үйлдвэр, үйлчилгээ, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 309.2 га газрыг эзэмшиж, 12 албан байгууллага, аж ахуйн нэгж 4.1 га газрыг албан хэрэгцээндээ эзэмшиж байна. Мөн төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 4 аж ахуйн нэгж 1.5 га газрыг эзэмшиж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, байгальд ээлтэй сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг багасгах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлж иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх “Иргэн бүр мод таръя” хөдөлгөөн өрнүүлж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, газар, бэлчээрээ зүй зохистой ашиглах Сүү болон махны үхрийн аж ахуй, махны чиглэлийн хонины аж ахуйг хөгжүүлэх Ямааны аж ахуйд Баяндэлгэрийн хэвшлийн ямаа, Тулман хөхт ямааг үндсэн сайжруулагчаар ашиглах Байгалийн хадлан бэлтгэх Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн хөшөө музейг өргөтгөх, ахмад үеийн дайчин уламжлалаас суралцах төв байгуулах