ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорнод аймгийн Булган сум нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошууны “Баруун их сум“. Өндөр хошуу, Хулсан шанд, Баян–Уул, Чулуут гэсэн Засаг захиргааны 4 багийн нийт 520 өрхөд 1674 хүн амьдардаг. Сумын хүн амын 89.1 хувь нь Халх, үлдсэн 10.9 хувийг Үзэмчин, Барга, Буриад ястан эзэлдэг.


Далайн түвшнээс дээш 800 м өргөгдсөн . Дорнод Монголын тал хээрийн тогтоцтой, Хэрлэн голын сав газарт оршдог. Сумын хэмжээнд энгийн уурхайн худаг 77, гүн өрмийн худаг 12-ыг хүн малын унд усны хэрэгцээг хангахад ашигладаг Хэрлэн гол сумын хойд хилийг дамжин баруунаас зүүн тийш урсдаг эргийн орчим шаварлаг хүрэн бор хөрстэй, ёроолын хэсэгт элс хайрга элбэгтэй. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хөнгөн шавранцар дунд зэргийн зузаан бор хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, бор гөрөөс, мэргэч амьтад, талын бүргэд, шонхор, тас зэрэг амьтдын тархалттай.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр нутаг, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой. 


Газар нутаг: Нийт газар нутгийн хэмжээ 713 715 га .

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц.Сумын хэмжээнд 2012 оны жилийн эцэст 74805 толгой мал тоологдсоноос 359 тэмээ, 11174 адуу, 6210 үхэр, 34226 хонь, 22836 ямаа байна

Зам тээвэр


Аймагтай холбогдсон шороон замтай. Мянганы замын зүүн чиглэлийн хэвтээ тэнхлэгийн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто зам 2013 онд баригдаж дуусахад сумын төвийг дайран өнгөрөх тул Улаанбаатар хот болон аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдоно. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Хэрлэн голын эрэгт сумын төв байрладаг тул усан хангамж эх үүсвэрээр бүрэн хангагдсан. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 12 гүний худаг байна. Төвлөрсөн ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжгүй. 

Хүн ам, өрхийн тоо


Сумын нийт өрхийн 15 хувь буюу 78 өрх орон сууцанд амьдарч байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


35 дахь жилдээ ашиглагдаж байгаа Их засвар хийгдээгүй, барилгын материалын чанар муудаж элэгдсэн.Цаашид ашиглах боломжгүй.

Эрүүл мэнд


Эрүүл мэндийн төв 7 ортой, 1 эмийн сантай, 1 их эмч, 4 бага эмч, 4 сувилагч, 1 лаборант, 8 үйлчилгээний ажилтантай нийт 19 ажилчин албан хаагчидтай. 2012 оны байдлаар 33 хүүхэд төрсөн. 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл осол гэмтэл 25, халдварт өвчин 20, халдварт бус өвчлөл 338 эзэлж байна. 

Соёл спорт


Одоогоор 150 хүний суудалтай 8 ажилчинтай. Бие даасан дулаан хангамжтай, тоосгон барилгатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг явагдана. 2012 онд дээвэр халаалтын засвар хийгдсэн. Номын сангийн өрөө шаардлага хангахгүй, музейн танхим байхгүйгээс болоод үйл ажиллагаа явагддаггүй. Иймд цаашид соёлын төвийн барилгыг өргөтгөж 250 хүний суудалтай барилга барих нэн шаардлагатай байна. Барилгын зураг төсвийг ССАЖ –ын яаманд өгсөн

Засаг даргын тамгын газар


35 ажилчин албан хаагчидтай. 1975.01.01 өдөр ашиглалтанд орсон угсармал болон бетон суурьтай тоосго блокон ханатай, төмөр бетон хучилттай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга.1. Төрийн үйлчилгээний зориулалтын бус.2. Тоосгон хана цууралт өгч нурах аюултай болсон. 3. Олон жил ашигласны улмаас чанар нь муудаж дулаанаа хадгалах боломжгүй болж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


2011 онд жижиг дунд үйлдвэрийн зээл авч ажлын гараагаа эхэлсэн” Мяндсан эсгий” төсөл хэрэгжүүлэгчид 2012 онд “Эсгий дулаалга” гэдэг хоршоо байгуулан ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан “Эсгий дулаалга” хоршоог монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны “ Монгол Шийп Вүүл” ноосны нэгдлийн гишүүн болсон.Сүүний чиглэлийн байнгын ажиллагаатай 3 ферм ажиллаж байна. - Жилийн 4 улиралд Чойбалсан хотод нийлүүлж буй сүүний 30 хувийг дээрх фермүүдээс нийлүүлж байна.  Энэ үзүүлэлтээрээ мал аж ахуйн үйлдвэрлэлийн Санбэйс ХХК компани нь 2011 онд улсын тэргүүний фермер болсон.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон хөгжүүлж, тэжээлийн ургамал тариалах зорилготой. Булган сум нь хүн амын төвлөрөл бий болсон Чойбалсан хотоос 50 км байрладаг учраас мал аж ахуйн бүтээгдэхүүн, газар тариалан, нарийн ногоо, тэжээлийн ургамал бэлтгэж, үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломж, ирээдүйтэй. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.611625000
Эрүүл мэнд: 0.744508333
Эдийн засаг: 0.287131428
Бусад: 0.428820000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Булган сум нь тус аймгийн баруун өмнөд хэсэгт : Улаанбаатар хотоос 650 км, Аймгийн төвөөс 56 км зайд байрладаг.Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан–Овоо, Баянтүмэн, Матад болоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хиллэдэг.


Эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд хүйтний доод хэмжээ -1.2, дээд хэмжээ 40.4 хэм.Зуны улиралд халууны доод хэмжээ +11.8 дээд хэмжээ +39.8 хэмХур тунадасны дундаж 37.4 мл.Салхины чиг, хурд, секунд намуун 0, их 16 м/сек буюу түүнээс дээш, дундаж 5–10 м/сек- 1 дүгээр сарын дундаж температур -25 С их -36 С- 7 дугаар сарын дундаж температур +22 С их 36 С- жилийн дундаж салхины хурд 4-6 м/с- жилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын орлого 16,3 сая төгрөг төсөвт байгууллагын өөрийн орлого 1,0 сая төгрөг, аймгаас авах санхүүгийн дэмжлэг 242.55 сая, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт 258.05 сая, бүгд 517.9 сая төгрөг байна.Орон нутгийн төсвийн нийт зардал 517.9 сая төгрөг байна. Нийт зардлын 37 хувь нь цалин, 61 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, бусад урсгал зардал, шилжүүлэг эзэлж байна.Эдийн засгийн бүтэц.Сумын хэмжээнд 1 хоршоо, 1 Зохион байгуулалттай нөхөрлөл /ЗБН/, 4 НӨАТ төлөгчтэй, нийт 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. 

Газар тариалан


НҮБ–ын “Эмзэг бүлгийн хүн амын хүнсний баталгаат байдлыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд 50 өрх сонгогдон нийт 6 га–д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 3.3 хувьд нь төмс, 2.2 хувь нь хүнсний ногоо тариалж байна.  

Цахилгаан хангамж


Сум төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1987 анх дэд станц баригдаж 24 цагийн эрчим хүчтэй болсон. 2010 онд 500 кВт–ын трансфарматор бүхий дэд станцыг шинэчилсэн. 2012 онд сумын төвөөс 2.5 км зайд ногооны усалгаа, гэрэлтүүлгийн зориулалтаар 250 кВт –ын трансфарматор бүхий 2 дахь дэд станц байршуулсан.

Дулаан хангамж


Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн дотуур байр, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цэцэрлэгийн харьяа нийт 6 бие даасан нам даралтын зуухаар дулааны хэрэгцээг хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Боловсрол


Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургууль Өндөр хошуу багийн Жалан хороонд байрладаг 167 хүүхдийн суудал бүхий хүчин чадалтай, одоогоор 8 бүлэгт 127 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол олгох сургалтанд 16 иргэн суралцаж байна. 28 багш ажилчидтай. 1978 онд ашиглалтанд орсон нам даралтын бие даасан дулааны хангамжтай тоосгон байшин. Бага ангийн хамран сургалтын хувь 62.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 67.4 хувь байна. Ерөнхий боловсролын сургууль мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 2 багш хамрагдсан байна.Сурагчийн дотуур байр 1978 онд ашиглалтанд орсон ВАМ -ын модон байшин. 60 ортой, 21 хүүхэд, 2 ажилчидтай.

Цэцэрлэг


Өндөрхошуу багийн нутагт байрладаг. 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан. Тус цэцэрлэг нь 1975 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгатай болсон. 15 багш ажиллагсадтай. Одоогоор т2-5 насны 70 хүүхэд өдрийн 3 бүлэгт суралцаж байна. Гэр цэцэрлэгт 15 хүүхэд хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамралт сургалт 95 хувь байна.

Эмнэлэг


Эмнэлгийн барилга 1986 онд ашиглалтад орсон. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах, өвчтөнийг бүрэн хамруулахад багтаамжийн хувьд нэн хангалтгүй нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай. 

Соёлын төв


Соёлын төв нь Өндөр хошуу багийн нутагт байрладаг. 1987 онд 250 хүний суудалтай 2 давхар барилгын суурь тавигдсан ч гүйцэтгэлийн буруугаас болоод баригдалгүй зах зээлд шилжсэн. 2001 онд 600.0 сая төгрөгөөр засварлаж зөвхөн үзэгчид хүлээн авах танхимыг ашиглалтад оруулсан. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


- НҮБ – ийн Эмзэг бүлгийн хүн амын хүнсний баталгаат байдлыг сайжруулах төсөл.- Мянганы хөгжлийн сангийн хот орчмын бэлчээрийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Сумын төвөөс баруун зүгт 30 гаруй км-т Хэрлэн голын урд хөвөө, Хэрлэн барс хотын туурьнаас зүүн урагш харалдаа Баян–Эрхт толгой буюу өдгөө Туг уул хэмээн нэрийддэг уулын толгойд Халхын То вангийн 1866 онд босгосон Эзэн Чингис хааны дайны догшин хар сүлдийг хадгалан тахилга тайлга үйлддэг байсан гэгддэг “Тугийн сүм“–ийн туурь бий. 15.0 сая төгрөгийн хөрөнгөөр сүмийг сэргээн босгох зураг төсвийг боловсруулаад байна.