Газар зүйн онцлог. Сумын нутаг далайн түвшнээс дээш 600-1000 орчим метр өргөгдсөн, намхан ухаа гүвээ, толгод зонхилно. Нутгийн урд хэсгээр улсын хил дагуу Хянганы нурууны баруун хэсгийн нам ба дундаж уулс үргэлжилнэ. Тус сум нь Хянганы уулархаг мужийн өвөрмөц бүтэц, тогтцыг агуулсан Хянганы уулын эталон, түүний ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын ганц нутаг юм. Халх гол сумын нутаг Монгол Улсын газар тариаланд тохиромжтой талбайн 22 хувь буюу 273000 га, хадлан тэжээл бэлтгэхэд тохиромжтой талбайн 23 хувь буюу 282000 га талбайтай бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 5 сая мал бэлчих бэлчээрийн даацтай юм.
Нийт газар нутгийн хэмжээ 2809299 га.
Сумын хэмжээнд 63724 толгой малтайгаас 418 тэмээ, 9502 адуу, 13350 үхэр, 26476 хонь, 13978 ямаа байна.Тус суманд 195 малчин өрх, 138 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 37,1 хувийг эзэлж байна.
Тус сум нь аймгийн төв болон зэргэлдээ сумдтайгаа багуудтайгаа шороон замаар холбогддог. Орон нутгийн шороон замтай, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах ХIX-р талбайгаас Баянхошууны боомт хүртэл 150 орчим км замын ажил эхэлж байна.
Халх гол, Буйр нуур, зэрэг нуур гол элбэгтэй. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худагтай.2012 оны байдлаар 505 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 131,9 га газар өмчилж, 106 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 213 га газар, 38 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний болон бэлчээрийн, барилга байгууламжийн зориулалтаар 39213 га газар, 3 аж ахуйн нэгжид амралт, аялал жуулчлалын зориулалтаар 64 га газар, 4 иргэн 10 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 40000 га газар эзэмшиж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 16 айлын 13 орон сууц мөн 8 айлын 4 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц байна. Орон сууц 1975 онд ашиглалтанд орсон. 2005 онд хувьчлагдсан. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль I багийн нутаг дэвсгэрт оршдог. Тус сургуулийн 13 бүлэгт 390 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн ,эчнээ сургалтаар 20 иргэн тус тус суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 94,8 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 90,9 хувьтай. Химийн болон дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд давхардсан тоогоор нийт 32 багш удирдах ажилтан хамрагдсан байна.
Цэцэрлэг нь 1976 оны 03-р сарын 09-нд ашиглалтанд орж 100 хүүхдийн багтаамжтай 4 бүлэгтэй 21 ажилчидтайгаар байгуулагдсан. Одоогоор Ялалт багийн төвд 1 бүлэг, Хилийн цэргийн 0198-р ангийн харьяа цэцэрлэгт 1 бүлэг тус тус үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 2-5 насны 5 бүлэгт 150 хүүхэд хүмүүжиж байна.Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх, тэднийг бүх талаар нь чадваржуулах зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Боловсролын байгууллагад нэн тэргүүнд тавигдаж буй хувилбарт сургалтыг зуны улиралд зохион байгуулж тогтмол ажиллуулж, алслагдсан малчдын 2-5 насны хүүхдэд СӨБ олгож байна.
Хот байгуулалт, газрын харилцааДорнод аймгийн Халхгол сум нь 2809299 га нутаг дэвсгэртэй, 3 багийн 3085 хүн суурьшдаг.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Өнөөгийн байдлаар 505 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 131,9 га газар өмчилж, 106 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 213 га газар, 38 иргэн, аж ахуйн нэгж , байгууллагад үйлчилгээний болон бэлчээрийн, барилга байгууламжийн зориулалтаар 39213 га газар, 3 аж ахуйн нэгжид амралт, аялал жуулчлалын зориулалтаар 64га газар, 4 иргэн 10 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 40000 га газар эзэмшиж байна.
Тус сум нь газар зүйн онцлог, байгалийн тогтоц, байгаль цаг агаар хөрсний үржил шим, хилийн хоёр боомт зэрэг давуу талууддаа тулгуурлан “Хөдөө аж ахуй, аялап жуулчлал, байгаль орчин ногоон хөгжлийг” тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх• Органик хөдөө аж ахуйг экспортонд чиглүүлэн хөгжүүлэх• Аялал жуулчлал, Хөдөө аж ахуй, Газрын тосыг хөгжүүлэхэд байгаль орчноо хамгаалах, эко үйлдвэрлэлийг нэвтрүүлэх • Аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр, брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх• Сумын төвд орон сууцны бохир, цэвэр ус, дулааны асуудлыг шийдвэрлэж, дэд бүтцийг сайжруулан аялал жуулчлал хөгүүлэхэд таатай орчин бүрдүүлэх
Боловсрол: | 0.729524000 |
Эрүүл мэнд: | 0.791883333 |
Эдийн засаг: | 0.380765714 |
Бусад: | 0.599205000 |
Дэд бүтэц: | 0.277783333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Халх гол нутгийн жилийн дундаж температур +0,2-0,3°С, агаарын урсгал чөлөөтэй явагдаж, агаарын солилцоо их байдаг бөгөөд Номхон далайн муссоны чийглэг урсгал нөлөөлдөг учраас уур амьсгал зөөлөвтөр онцлогтой.2012 оны жилийн хур тунадасны нийлбэр 391,4мм үүнээс 06-р сард 126,8 мм тунадас орсон . Хамгийн их халуун 8-р сард явагдаж + 35,0°С хүрч халсан. Хамгийн хүйтэн нь 1 дүгээр сард -42,3 °С хүрч хүйтэрсэн.2012 оны сүүл 2013 оны эхээр тус суманд цас их орж өвөлжилт хүндэрсэн, 03-р сарын 10-ны байдлаар сумын төв орчимд цасны дундаж зузаан 37см, нягт 0,29 г/см3 хунгарласан газраа 65-80 см байна .1 дүгээр сарын дундаж температур -22.4 С7 дугаар сарын дундаж температур +20.3 Сжилийн дундаж салхины хурд 3.8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 259.9 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 303,3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 279,6 сая төгрөг, сумын өөрийн орлого 23,8 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 303,3 сая төгрөг байна. Нийт зардлын 68 хувь нь цалин, 7,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 24,6 хувийг урсгал шилжүүлгийн зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц Халх гол сумын хэмжээнд 2012 онд Улсын төсөвт байгууллага 10, банк санхүүгийн байгууллага 2, 35 ААН, байгууллага үйл ажиллагаа явуулж, Улсын төсвийн орлогод 83,0 сая төгрөг, аймгийн төсвийн орлогод 283,5 сая төгрөг, орон нутгийн төсвийн орлогод 94,3 сая төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна.
Сумын төв нь 2009 оноос БНХАУ-аас импортоор эрчим хүч авч ашигладаг. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах ХХI-р талбай хүртэл 35 квт-ын өндөр хүчдэлийн ажил хийгдэж байгаа ба Халх гол сумын Ялалт баг хүртэл зураг төслийг гарган цаашид дотоодын эрчим хүчинд холбох төлөвлөгөөтэй болно.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух ашиглалтанд байхгүй. ЗДТГ, Ялалт Музей, Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн тасаг, ЗХ-ний 329-р анги, ХЦ-н 0198-р анги, Хүн эмнэлэг зэрэг байгууллагууд нийт 9 нам даралтын халаалтын тогоогоор дулааны хэрэгцээгээ хангаж байна. Сумын төвийн цэвэр бохир ус, дулаан хангамжийг сэргээхээр улсын төсвийн 150,0 сая төгрөгийн санхүүжилтээр зураг төслийн ажил хийгдэж байна.
Суманд 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 56 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 584, осол гэмтэл 66, халдварт өвчлөлийн 27 тохиолдол гарсан байна.
Халх гол сумын Соёлын төв нь 1972 онд БНМАУ-ын Ардын их хурлын тогтоолоор Монгол Улсын хошой баатар маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Сүмбэрийн Сангийн аж ахуй байгуулагдахтай зэрэгцэн “Ажилчны Соёлын ордон” нэртэйгээр анх байгуулагдсан. Соёлын төв нь 150 хүний суудалтай урлагийн танхим, 80 хүний багтаамжтай бүжгийн танхим, 20 хүнд нэг дор үйлчлэх хүчин чадалтай Номын сан, бусад зориулалтын өрөөнүүдтэй. Соёлын төв нь Захирал, Номын санч, Дуу хөгжмийн багш, Бүжгийн багш, Үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор ард иргэдэд соёл урлаг, мэдээлэл сурталчилгааг хүргэх үйлчилгээг үзүүлж байна.2013 оны орон нутгийн төсвийн хөрөнгөөр хуучин барилгад их засвар хийх замаар ахуйн үйлчилгээний төвийн барилгатай болсон.
Суманд бүртгэлтэй ажилгүй 18 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 66.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11.1 хувийг дээд, 22,2 хувийг тусгай дунд, 44,4 хувийг бүрэн дунд, 22.3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Төрийн байгууллагад 559 хүн ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нөмрөгийн дархан цаазат газрын барилга байгууламж баригдаж ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд