Газар зүйн онцлог нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Далайн түвшнээс дээш 695 м өргөгдсөн. Тус сумын нутгаар Хэрлэн гол урсан өнгөрдөг бөгөөд Баян-Уул, Батхаан, Баян-Өлзийт зэрэг эртний тахилгат уул овоотой. Уул, тал, хээр хосолсон манай сумын нутгаар бор гөрөөс, цагаан зээр, тарвага, чоно, үнэг, хярс, дорго зэрэг ан амьтад байхаас гадна төрөл бүрийн шувууд нутагшин амьдардаг хун, тоодог, тогоруу, бор, шар галуу, цагаан хун зэрэг усны шувууд дулааны улиралд нүүдэллэн ирдэг. Таван салаа чонын таваг зэрэг эмийн болон үхрийн нүд, нохойн хошуу, гишүүнэ, зэрлэг сонгино, таана, мангир, төрөл бүрийн мөөг зэрэг хүнсний ургамал ургадаг ба малын бэлчээрийн шимт ургамлаар дүүрэн баян тансаг нутаг юм.
Нийт газар нутгийн хэмжээ 377308 га.
Сумын хэмжээнд 72653 толгой малтайгаас 395 тэмээ, 10238 адуу, 5797 үхэр, 37527 хонь, 18696 ямаа байна. Сүргийн бүтэц, хувиар Сумын хэмжээгээр нийт 72653 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 42.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 58.1 хувь байна. Тус суманд мал бүхий өрх 116, малчин өрх 206 байгаа нь сумын нийт өрхийн 56,3 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар, Дорнодыг холбосон авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд гүн өрмийн худаг 3 байдаг бөгөөд ундны усны чиглэлээр 1 худаг ахуй үйлчилгээний усны хэрэгцээг хангах 1, хүн эмнэлгийн усны хэрэгцээнд 1 худаг тус тус ашигладаг. Хөдөө бэлчээр усжуулах 73 гар Тус суманд ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд ихэнх нь амины орон сууц, гэр сууц юм.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 151 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд тогтмол хамрагддаг. Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 75, гэр цэцэрлэгт 14 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 87,0 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 75 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 45,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12 хувийг дээд, 2 хувийг тусгай дунд, 31.2 хувийг бүрэн дунд, 40 хувийг бүрэн бус дунд, 14.8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниуд мөн Улаанбаатар хотоос барилга угсралтын компаниар 2012 онд барилга угсралт, их засварын ажлыг гүйцэтгүүлсэн.
Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Малжуулах төсөл Хөдөлмөр халамж үйлчилгээний нийтийг хамарсан ажил төсөл Тогтвортой-амьжиргаа-II төсөл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих туршилтын төсөл
Монгол Улсын Их Хурлын 1998 оны 28 дугаар тогтоолоор 2 дугаар багийн 11900 га газар нутгийг “Тосон хулстайн байгалийн нөөц газар” болгож, Ерөнхий сайдын 67 дугаар захирамжаар байгалийн нөөц газрын хилийг тогтоосон. Сумын газар нутгийн 31 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзлэдэг. Хүн амын дийлэнх олонхийг барга үндэстэн эзлэдэг. Хөлөнбуйр сумын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй, хүнсний ногоо, газар тариалан хослуулан эрхэлдэгт оршино. Тус сумаар хатуу хучилттай мянганы зам дайран өнгөрч байгаа нь сумын хөгжлийг хурдасган, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой. Тус сумын нутгаар Хэрлэн гол урсан өнгөрдөг бөгөөд бор гөрөөс, цагаан зээр, тарвага, чоно, үнэг, хярс, дорго зэрэг ан амьтад байхаас гадна төрөл бүрийн шувууд нутагшин амьдардаг хун, тоодог, тогоруу, бор, шар галуу, цагаан хун зэрэг усны шувууд дулааны улиралд нүүдэллэн ирдэг.
Боловсрол: | 0.747483000 |
Эрүүл мэнд: | 0.804383333 |
Эдийн засаг: | 0.270490000 |
Бусад: | 0.528185000 |
Дэд бүтэц: | 0.277783333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Эрс тэрс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -21 С 7 дугаар с арын дундаж температур +20 С Жилийн дундаж салхины хурд 5-10 м/с Жилийн хур тунадасны нийлбэр 207,6 мм
Орон нутгийн төсөв: Сумын төсвийн татварын нийт орлого нь 17.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 825.2 сая төгрөг, сумын өөрийн орлого 0,8 мянган төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 842.3 сая төгрөг байна. Нийт зардлын 60 хувь нь цалин, 6,0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4.0 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц 2012 оны жилийн эцсийн байдлаар сумын хэмжээнд нийт 5 байгууллага, 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа улсад 2,0 сая төгрөг, аймагт 56.2 сая төгрөг, орон нутагт 190.4 сая төгрөг нийт 77.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн.
Тус сум нь 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан ажилласан бөгөөд жилийн эцсийн байдлаар 243 иргэн 11 га газар өмчилж, ААН байгууллагад төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 4 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 16 иргэнд 25 га газрыг тус тус эзэмшүүлж байна. Мөн ашиглалтын зориулалтаар 76м2 газрыг нэг компани эзэмшиж байна. Суманд үр тариа эрхэлдэг ААН, иргэд байхгүй. Төмс 2.4 га талбайд, хүнсний ногоо 1.7 га талбайд тариалж, 2 тн төмс, 1.7 тн хүнсний ногоог хураан авсан.
Тус сум нь 2007 оны 12 сард төвийн эрчим хүчний системд холбогдсон. МТП 124, 125 дугаарын 2 дэд станцтай. 15 квт-ын шугамтай. Шинээр 1 дэд станц баригдсан ашиглалтанд ороогүй байна.
Сумын төвд ашиглалтнаас гарсан 1 уурын зуух байгаа бөгөөд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, нийт 4 нам даралтын зуух ажиллаж байна. Соёлын төв, Цагдаагийн байр, Хаан банк, Хадгаламж банк нь тус тус ердийн галлагаатай зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Суманд улсын төсвийн 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд нийт 39 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 391, осол гэмтэл 137, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна. 2012 оны байдлаар 7411 хүнд амбулаторын үзлэг хийсэн.
Тус сумын Соёлын төв нь1975 онд ашиглалтанд орсон, 250 хүний суудалтай. 2013 оны улсын төсөвт спорт заал барихаар тусгагдсан. Мөн ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй. 15 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 18 өрх , үсчин гоо сайхны 1, оёдлын 2, нийтийн халуун усны 1 цэг тус тус салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
2012 оны байдлаар тус суманд 500 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 51,6 га газар өмчилж, эзэмшлийн зориулалтаар 14 иргэн 7,3 га газар, өвөлжөө хаваржааны зориулалтаар 238 иргэн 238 га газар, аж ахуй нэгжийн зориулалтаар 7 аж ахуй нэгжид 1,2 га газар, газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2 аж ахуй нэгжид 21500 га газар, 5 албан байгууллагад эзэмшлийн зориулалтаар 24,2 га газар тус тус эзэмшиж байна.
Тус сум нь “Иргэн бүр нутагтаа сэтгэл хангалуун ая тухтай, ажил орлоготой, эрүүл нөхцөл боломжийг бүрдүүлэгч” сум болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Өрх бүрийн хөдөлмөрийн чадвартай ажил эрж буй 1 иргэнийг жижиг дунд үйлдвэр эрхлэх, ажлын байртай болоход дэмжлэг үзүүлнэ.Суманд мод тарих, зүлэгжүүлэлтийн ажлыг иргэд олон нийтийн оролцоотой зохион байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхАрхидан согтууруулах ундаа хэрэглэдэггүй эрүүл идэвхтэй амьдралын хөдөлгөөнийг өрнүүлж, архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага иргэдийг дэмжин ажиллахСүү махны чиглэлийн үхэр, “Барга” хонины аж ахуйг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх