ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Алтай сум Алтайн нурууны өвөр Бодончийн голын сав дагуу нутаглаж байсан захчин ястнуудын бүрдэл болж 1924 онд “Их асгат” гэдэг газар “Эрдэнэ уулын”сум нэртэйгээр Засаг захиргааны 4 орон тоотойгоор байгууллагдаж Бодончийн Бор үзүүрт 1925 онд байрлан “Алтай сум” гэж нэрлэгджээ.Улсын Их хурлын 2004 оны 05 дугаар сарын 06-ны 26 дугаар тогтоолоор сумын төвийг Боомын аманд шилжүүлэн суурьшуулах шийдвэр гарч, 2009 онд 33 км нүүж суурьшин хөгжин дэвжиж байгаа шинэ сумын нэг юм. Засаг захиргааны 4 баг, 766 өрх, 3022 хүн ам, 82676 толгой малтайгаар аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 2010 онд Төрөлх нутгаа 2010-2024 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны “Хөгжлийн хөтөлбөрөө” боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна.


Далайн түвшнээс дээш 2281 м өндөрт өргөгдсөн, хамгийн нам дор газар нь Борцонж 1126 м-т оршдог. Өвөлдөө 40-45 хэм хүйтэрч, зундаа 25-32 хэм халуун, жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, эрс тэс уур амьсгалтай.Байгалийн төрөл бүрийн баялаг, ашигт малтмал, ой мод, ан амьтан, түүх дурсгалт газрууд элбэгтэй.


Нийт газар нутгийн хэмжээ 1373426 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц 2012 оны жилийн эцсийн байдлаар 82676 толгой мал тоолуулсан. Үүнээс тэмээ 766, адуу 3569, үхэр 4131, хонь 28085, ямаа 46125 тоолуулсан байна.Ноолуурын чиглэлийн Алтай улаан үүлдрийн хэсэг /цайвар нарийн ноолуурт/-ийн ямаа нь сумын нийт ямаан сүргийн 93,7 хувийг эзэлдэг. Ноолуурын микроноор улсад 1 дүгээрт ордог.

Зам тээвэр


2010 оноос эхлэн 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй Хөшөөт - Ярантын чиглэлийн хар замаас 95 км зам нь сумын нутаг дэвсгэр дайран өнгөрдөг. Тэмээн хүзүү - Бага улаан давааны чиглэлийн 110,8 км хатуу хучилттай зам баригдаж байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.Суман үүрэн телефоны юнитель сүлжээ, Мобиком тус тус ашиглалтанд орж ард иргэдийг хөдөлгөөнт гар утасны холбоогоор ханган ажиллаж байна. 

Ус хангамж


Ундны усны 3 худагтай, ус сувгийн барилга байгууламжийн ажил 2012 онд хийгдэж дууссан одоогоор ашиглалтанд хүлээн аваагүй байна. Сумын нутагт том жижиг, гол горхи булаг шанд олон байдаг. Эдгээрээс томоохон нь Бодонч, Ангирт, Барлаг, Цагдуултай, Хиагт, Ембүү, Нарийн, Нүцгэн, Бураатын голууд багтдаг. Хамгийн том гол нь Бодонч өргөн нь 7-20 м, гүн 0,2-1,0 м урсгал хурд нь 0,2-1 м/сек, Ангиртын гол 70 км урттай. Барлаг гол нь зүүн уртрагийн 90, хойт өргөрөгийн 45-49-д оршдог. 10 гаруй гол горхитой, 20 гаруй булаг шандтай. Тахилт, Харбулаг, Асгат, Хиагт, Хөндлөн булгийн рашаан ус нь хүний төрөл бүрийн өвчнийг анагаах увидастай. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 худаг 500л-1тн усны багтаамжтай 3 усан сан 70-90 м гүнээс шууд насосоор татаж шугам хоолойгоор түгээж байна. 3 худагаас нийт 420 өрх айл, 1 худагаас төсвийн 5 байгууллага, холбогдох аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдэд ус түгээж байна. 

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёл, Тамгын газрын конторын барилгын дулаан хангамжинд зориулан нийт 4 нам даралтын уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сүүлийн жилүүдэд сумын төвөөс шилжин явагсдын тоо өсөх хандлагатай харин шилжин ирэгсдийн тоо буурах хандлагатай байгаа нь дээрх графикаас харагдаж байна. Иймд залуучуудыг өөрийн орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөлөөр хангах талаар бодлого баримтлах шаардлагатай байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульТахилт багт байршилтай520 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 694 хүүхэд суралцаж байна63 багш, ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон, Инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй барилгатай.Хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул цаашид өргөтгөх шаардлагатай.

Эрүүл мэнд


Алтай сумын Эрүүл мэндийн төв нь 1934 онд “Олон Ендэр” хэмээх газар байгуулагдан эсгий гэрт хүн ардад үзлэг хийж,эм өгч,дуудлагаар үйлчилж эхэлсэн. Улмаар тус эмнэлгийн үйлчилгээ жилээс жилд өргөжин сайжирсаар сумын төв Бодончийн хүрээнд шилжин суурьшихтай хамт 1964 онд Алтай суманд Хүний их эмчийн салбар байгуулагдаж 15 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд Монгол Улсын их хурлын 2006 оны 16 тоот тогтоолоор сум шинэ сууринд нүүн ирсэнээр 2009 оны 09 дүгээр сард одоогийн шинэ байрандаа орж Нийгмийн Эрүүл Мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд 3022 хүн ам ба сумын төвийн нэг баг, хөдөөгийн 3 багт хүрч үйлчилдэг. 2012 оны жилийн эцсээр төрсөн хүүхэд 81. 0-1 насны эндэгдэл 4, эхийн эндэгдэл гараагүй.2012 оны өвчлөлөөс халдварт бус өвчлөлийн тоо 121.Халдварт өвчин 21 тохиолдол гарсан.

Соёл спорт


2009 онд ашиглалтанд орсон соёлын төвийн барилгад соёлын үйл ажиллагааг явуулж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин-1, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн халуун усны барилга шинээр баригдсан, бохир усны нэгдсэн шугаманд холбох ажил 2013 онд хийгдэнэ.

Шашин сүм хийд


Тус суманд 2 будда, 1 христийн шашны үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс байдаг бөгөөд эдгээр хувь хүмүүс нь гэрт үйл ажиллагаа явуулдаг. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 225 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Ажилгүйдлийн тоо нэмэгдэж байгаа нь 1996, 2000, 2004, 2009-2010 оныг дамжсан олон удаагийн цас зудын гамшигт малчид давтан өртөж олон тооны малаа алдсан, суманд ажил үйлчилгээ эрхэлж байсан ахуйн үйлчилгээний цэг, холбооны салбар болон ”Алтан ембүү” худалдааны хоршоо, “Алтайн хөгжил” нэгдлийн мал сүрэг хувьчлагдаж үүнийг дагалдан үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан цэг салбарууд татан буугдсантай холбоотой гэж үздэг.

Барилга


Тус сум нь шинээр байгуулагдсан сум бөгөөд сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв, ЗДТГ-ын барилга нь бүгд 2009 онд шинээр баригдаж, ашиглалтанд орсон. Гэвч одоогийн байдлаар зарим барилгын чанар муу байгаа тул их засварт оруулах санал өгөөд байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банк гэх мэт 

Сумын хөшөө дурсгал


Байгалийн сонин тогтоц бүхий эртний дурсгал, хадны сүг зураг, эрдэс баялаг, түүх дурсгал ихтэй. Сумын төвөөс 76 км Ёлхон хэмээх элстэй, хулстай баян бүрд байдаг. Энд 100 гаруй давсны цооногтой, 100 жилийн давсны нөөцтэй. Ёлхон нуур Говийн их дархан цаазат газрын “Б” бүсэд багтах бөгөөд улсын нөөц газрын бүртгэлд бүртгэгдсэн. Мөн Ямаан усны бичигт хад, Хуц, Нохой, Тэмээн чулуу, 24 эх орончдын хөшөө, 3 баатрын хөшөө, 90 гаруй км үргэлжилдэг Бодончийн хавцал, дэлхийд нэн ховордсон Тахь адууг өсгөн үржүүлж байна.

Сумын онцлог


Алтай сум 1373.0 мян кв.км нутаг дэвсгэртэй, газар нутгийнхаа хэмжээгээр улсын хэмжээнд 2 дугаар байранд ордог өргөн уудам нутагтай.Дэлхийд нэн ховордсон тахийн сүргийг 2005 оноос эхлэн ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран тус сумын нутаг “Тахь усан”-д 1 азарга, 6 гүү сэргээн нутагшуулснаас хойш төлөөрөө өсөж, шинээр нэмж нутагшуулан нийтдээ 22 толгой болон өсөн үржиж нутагшиж байна.Алтайн улаан зүсмийн үүлдрийн хэсгийн ямаатай. 2003 онд ХХАА-н сайдын А/42 тоот тушаалаар Алтайн үүлдрийн хэсгийн ямаагаар баталгаажуулсан. Ноолуурын микрон /голч/-13,6 Алтайн улаан ямааг зэргэлдээх аймаг суманд шилмэл сайжруулагчаар 54 сум авч ашиглаж байна.Цаашид сумын төвийг ойжуулах, иргэдийн малжуулах, газар тариалан эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд барих, албан байгууллагуудын өргөтгөл хийж, цэвэр бохир усны байгууламжийг ашиглалтанд оруулах зэргээр салбар салбараар нь хөгжүүлж төрөлх нутгаа Монгол Улсын “Жишиг сум” болгох зорилготойгоор ажиллаж байна.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.762258000
Эрүүл мэнд: 0.655808333
Эдийн засаг: 0.258318571
Бусад: 0.823725000
Дэд бүтэц: 0.452366666
Байгаль орчин: 1.000000000


Аймгийн өмнө хэсэгт :Улаанбаатар хотоос 1450 км Аймгийн төвөөс 300 км зайд байрладаг.Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -18С7 дугаар сарын дундаж температур +21Сжилийн дундаж салхины хурд 2.2м/сжилийн хур тунадасны нийлбэр 90 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1298.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1126,9 сая төгрөг, сумын өөрийн орлого 136,2 сая төгрөг, урьд оны үлдэгдлээс санхүүжих 34,9 сая төгрөгөөс бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 130 сая төгрөг байна. Нийт зардлын 40,1 хувь нь цалин, 4,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 15,4 хувийг урсгал шилжүүлэг, 40 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 13,3га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4,1 га-д төмс, хүнсний ногоо, 3 га-д улаанбуудай, 1,7 га-д бусад бүтээгдэхүүн тариалж байна. Үүнээс төмс 15,7 тн, хүнсний ногоо 1тн, үр тариа 3тн, малын тэжээл 3 тн, нийт 22,7 тн ургац хураан авсан. 

Цахилгаан хангамж


Сум нь 2010 оны 12 дугаар сараас БНХАУ-ын Шинжан Уйгарын цахилгаан эрчим хүчнээс 24 цагийн турш цахилгааны эх үүсвэрээр авч хангагдаж байна.Одоогийн эрчим хүчний хангамжийн хувьд хүрэлцээ муутай, ялангуяа зуны улиралд албан байгууллага, айл өрхийн хэрэгцээг хангаж чадахгүй эрчим хүчний доголдолд орж байгаа тул Алтай, Үенч, Булган сумдыг баруун бүсийн төвлөрсөн эрчим хүчинд холбох шаардлагатай байна. Иймд Алтай Мөстийг холбосон 160 километр 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих шаардлагатай байна.

Ариутгах татуурга


Сумын төвд 2010-2011 онд цэвэр, бохир усны байгууламж баригдсан боловч одоогоор ашиглалтанд ороогүй байна.Цэвэрлэх байгууламжЦэвэр усны эх үүсгүүрийн 2 худагтайЦэвэр усны даралтат цамхаг

Хүн ам өрхийн тоо


Тус сумын нийт хүн амын 64 хувь нь сумын төвд амьдардаг, сумын хүн амын 53 хувь нь залуу болон дунд насныхан, 35 хувь нь хүүхэд, 12 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй бөгөөд сумын шинэ төвд айл өрхүүд 2009 оноос шилжин ирж суурьшсанаас хойш 20 өрх хашаандаа амины орон сууц барьж ашиглалтанд орууллаа. Цаашид айл өрхийн амины орон сууцыг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг сумын Засаг Даргын Тамгын газраас дэмжих бодлого барьж ажиллана. Бусад өрх нь гэрт амьдарч байна.

Боловсрол


Тус сургууль нь 1940 онд Бодонч голын хөндий Олон ендэр хэмээх газар бага сургууль нэртэйгээр 2 гэрт 53 суралцагчтай, 2 багш, 4 ажилчинтай байгуулагдсан. Одоо 63 багш ажилчидтай, 703 суралцагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Магистр багш 6, тэргүүлэх багш 6, заахаргач багш 18 хүн ажиллаж байна.Бага ангийн 12, дунд ахлах ангийн 11, нийт 23 бүлэгт 654 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 49 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97 хувь, суурь боловсролын хамран сургалт 97 хувь, бүрэн дунд боловсролын хамран сургалт 97 хувьд хүрсэн. Сургуулийн мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 30 багш хамрагдсан байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 99.7 хувь байна.

Цэцэрлэг


Янзагахан цэцэрлэг Тахилт багт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна. Гэр цэцэрлэг 2, зуны улиралд хөдөөгийн багуудад ажиллуулан малчдын хүүхдэд СӨБ олгодог боловч сумын нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 65.6 хувьд нь СӨБ олгож байна. 18 багш, ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Хүчин чадал нь бага учраас өргөтгөл хийх шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвТахилт багт байршилтай10 ортой2 эмч, 4 сувилагч нийт 27 ажиллагчидтай2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвТахилт багийн нутаг дэвсгэрт байршилтай250 хүний суудалтай7 ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын усан халаалтын тогоотой. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 150 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2005 онд улсын төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:2012 оны байдлаар 483 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 45,5 га газар өмчилж, 145 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 35,5 га газар, 35 иргэн, аж ахуйн нэгж, 2 иргэн 1,7 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаТахилт багийн нутаг дэвсгэрт байршилтай.22 ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын усан халаалтын тогоотой.Цэвэр ус, бохир усны инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.

Сумын сор бүтээгдэхүүн


Алтайн улаан зүсмийн үүлдрийн хэсгийн ямааны ноолуурын микрон улсад 1 дүгээрт ордог.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Арвин баян Алтай нутгаа шүтэж, захчин өв соёлоо уламжлан эзэмшиж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалсан, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, аялал жуулчлалыг хөгжүүлж баруун бүсийн загвар сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх.Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах.Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх.