Далайн түвшнээс дээш 1132.3-3796 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол орны баруун бүсэд хамрагдах Их нууруудын хотгорт байрлах бөгөөд Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, толгод ихтэй, их нуурууд хотгор, өргөн уудам тал хээр нутагтай бөгөөд бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 601679 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 179913 толгой малтайгаас 2444 тэмээ, 6463 адуу, 6198 үхэр, 70558 хонь, 94250 ямаа байна. Цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 1.8 хувь болж байна.416 малчин өрх, 139 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 77.8 хувийг эзэлж байна.
Аймгийн төв, төв суурин газраас алслагдмал сумын нутаг дэвсгэрт сайжруулсан болон хар зам байхгүй сумын төвөөс 80 км-ын зайд мянганы хэвтээ тэнхлэгийн төв зам дайран өнгөрдөг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 3000 м3 багтаамжтай 3 усан сан, 3000 м3/хоног хүчин чадалтай 3 насостой, 1 ус зөөлрүүлэх цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй, цэвэр усны шугам сүлжээ байхгүй, сумын төвийн айл өрх, албан байгууллага гүний худгаас усаар хангагддаг.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай, гэвч ашиглалтаас гарсан ЗДТГ, Эрүүл мэндийн төв, 12 жилийн бүрэн дунд сургууль, дотуур байр, Цэцэрлэг, Соёлын төв, Бизнес инкубатор төв ХААН банк, Хадгаламж банк, Цаг уур, Цагдаагийн хэсэг зэрэг 10 гаруй байгууллага нам даралтын зуухаар халаалт хангадаг.
Суманд 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 65 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 227, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна1 өрөөнд 1 эмч сууж өвчтөн үзэх шаардлагатай боловч одоогоор 2 өрөөнд бүх эмч нар үзлэгээ хийж байгаа нь стандарт хангахгүй байна. Больниц-ын барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар баруун жигүүр буюу А хэсгийг ашиглаж байна. Амбулаторийн хэсэг болох Б хэсгийн өрөө тасалгаа хүртээмж муу учир барилгын өргөтгөл хийх зайлшгүй шаардлага байна. Хуучин эмнэлгийн байрыг их засвар хийлгэж ашиглах шаардлагатай.
Сумын Соёлын төв буюу Хөөмэйн ордоны барилга 2010 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй.Суманд 2009 онд УИХ-ын гишүүн Амаржаргалын багцын 200.0сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чандмань сумын соёлын төвийн хуучин барилгыг их засварт оруулж, 2010-ны 8-р сард ашиглалтанд авч, “Чандмань БИТ” ОНӨҮГ-ыг байгуулсан байна. “Чандмань БИТ” ОНӨҮГ нь 2010 оны 8 сард нээгдсэнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж 12 удаагийн мэргэжлийн ур чадвар, дадлага олгох сургалтанд давхардсан тоогоор 220 хүн хамруулсан бөгөөд уг сургалтанд хамрагдсан хүмүүсийн 80 хувь сурсан мэдсэнээ ажил хэрэг болгож байна. Чандмань БИТ-ээс 6 сургагч багш бэлтгэн гарч өөрийн сум төдийгүй зэргэлдээ аймаг, сумууд болон ОХУ-ын зах хязгаарын бүсүүдэд сургагч багшаар ажиллаж эхлээд байна.
Чандмань сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийг 2009-2020 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 801.85 ганогоон байгууламжийн бүс 54 гахөдөө аж ахуйн бүс 526885.19 га2012 оны байдлаар 711 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 27.1 га газар өмчилж, 305 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 76.25 га газар эзэмшиж зуслангийн болон аялал жуулчлалын зориулалтаар одоохондоо газар эзэмшээгүй, харин тариалангийн зориулалтаар 63.3 га газар эзэмшиж байна.
Тус суманд бизнес инкубатор төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эсгий эдлэл, гар урлалыг дээд зэргээр хөгжүүлж, иргэд өөрсдөө хувцас, гутал, дээл зэргийг урлаж, худалдаалдаг.
Тус сум нь “Уул ус нь хосолсон уянгат хөөмэйн түрлэгтэй Чандмань нутгийнхаа өв соёлыг дээдэлдэг эрүүл чийрэг, оюунлаг иргэдтэй, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрт суурилсан аймгийн зүүн бүсийн тэргүүлэх сум болох” зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Бүс нутагт тохирсон уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулах, өндөр ашиг шим бүхий үржлийн малтай болоход илүү анхаарах.Аялал жуулчлалын салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэх.Орон нутгийн бусад нөөц, зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлагад тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх.Хүний хөгжлийн асуудлыг анхаарах.
Боловсрол: | 0.668559000 |
Эрүүл мэнд: | 0.609110000 |
Эдийн засаг: | 0.238405714 |
Бусад: | 0.561145000 |
Дэд бүтэц: | 0.317833333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг онцлогтой.1 дүгээр сарын дундаж температур -26С7 дугаар сарын дундаж температур +19.1Сжилийн дундаж салхины хурд 2.2-2.8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 127 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1937.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1000.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 135.9 сая төгрөг, ОНХС-аас 349.2 сая төг, санхүүгийн дэмжлэг 452.3 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1.900.0 сая төгрөг байна. Нийт зардлын 47 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 47 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцТус сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээний салбар болж байна. Бизнесийн үйл ажиллагаанд 35 аж ахуйн нэгж, ШТС-4, Бизнес-Инкубатор төв цогцоороо /14 нэр төрлийн цех/ дэлгүүр, ТҮЦ, гуанз, ундааны цех, талх нарийн боовны цех 3 тус тус ажиллаж мал аж ахуй дагнан эрхлэгч 1160, худалдаа дагнан эрхлэгч 37, тээвэр дагнан эрхлэгч 14 иргэн байна. Эдийн засгийн бүтэц, хувиар Сумын эдийн засгийн үндсэн салбар нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй юм. Сүргийн бүтэц нь нутгийн үүлдрийн мах, ноосны хонь, ноолуурын чиглэлийн ямаа юм. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой жил дараалан өсч, зуун эхээс бойжуулах төлийн тоо нэмэгдэж байна. Хэдийгээр мал сүрэг толгойн тоогоор өсч байгаа нь сайн тал боловч нийт малын 50-аас дээш хувийг ямаан сүрэг эзэлж, сүрэг хоорондын зохистой бүтэц алдагдаж, бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна.
Сумын хэмжээгээр жилд 2.5 га талбайд үр тариа, 20 га талбайд төмс, 7.5 га талбайд хүнсний ногоо, 21.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 7.2 тонн үр тариа, 103.5 тонн төмс, 15.5 тонн хүнсний ногоо, 42.5 тонн тэжээлийн ургамал 1000 тн хадлан бэлтгэн хураан авдаг
Сум нь 2007 онд баруун бүс болон Дөргөний усан цахилгаан станцын эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламжтай. Төвлөрсөн ариутгах татуургын системд холбогдсон өрх, аж ахуйн нэгж, байгууллага байхгүй.
Сумын хэмжээнд хуучин инженерийн бүрэн хангамжтай 12, 4 айлын нийтийн 2 орон сууц байгаа бөгөөд нэгдсэн халаалт, усны шугам ажиллахаа больсон, бусад нь амины орон сууц, гэр сууцанд амьдардаг байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 536 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 66 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 55.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 64.4 хувьд хүрсэн. Хамран сургалтын түвшин ийнхүү бага байгаагийн шалтгаан нь аймгийн төвтэй ойр багууд болох Сүлжээ баг, Талын булаг багийн ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд аймгийн төвийн сургуульд суудагтай холбоотой. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 28 багш хамрагдсан байна.Тус сургуулийн дотуур байр нь 1974 онд 75 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон бөгөөд 2012 оны байдлаар хүчин чадлыг 100 хувь ашиглаж байна. Төрийн өмчийн “Бүжинхэн” цэцэрлэгт 105, гэр цэцэрлэгт 117, ээлжийн бүлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 96,0 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 44 иргэн бүртгэлгүй боловч ажил хайж байгаа 12 нийт 56 ажилгүй иргэн байгаагаас эмэгтэйчүүд 24 буюу 42.9 хувь байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11.3 хувийг дээд, 4.6 хувийг тусгай дунд, 29.5 хувийг бүрэн дунд, 43.1 хувийг бүрэн бус дунд, 11.5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутагт 2010-2012 онуудад Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн их засварын ажил, шинээр Цагдаагийн байр, Баян хайрхан, Тахилт багийн контор, Соёлын төв, малчдын сургалт мэдээлийн төв зэрэг барилга баригдаж нийт 913.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, гүйцэтгэл 100 хувьтай байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн байгаль хамгаалах сангийн төсөлМерси-корын төсөлХүүхдийн эрх-Хөгжил төсөл
- Талын булаг Овоон шилд эртний баатруудын бунхан хиргэсүүр- Бор үзүүр Улаан баньдийн цээж хөшөө 6 км- Бөөрийн хард Хатанбаатар Магсаржавын байрлаж байсан газар 52 км - Урд гол Хавчиг хадны эртний сүг зураг 5 км - Тагийн эхэнд Тэмээ унасан хүний дүрстэй хад 18 км - Бодь суварга сумын төвд- Тэгшээ баатарын хөшөө сумын төвд - Баянхайрхан Хар хадны сүг зураг 25 км - Олхоодогийн бууцны сүг зураг- Бадрахын овооны хадны сүг зураг Зүүн цахирын хадны бичээс - Рагшааны эхний хүрхрээ, хар ус нуурын хомын хоолой, овгор цахирын агуй, зүүн улааны агуй, бадар аяганы гурван нуурмаг зэрэг үзэсгэлэнт сайхан газар нутагтай.
Чандмань сум 2000 гаруй жилийн түүхтэй дэлхийн соёлын гайхамшигт өв Монгол хөөмэйг хадгалж байгаагаараа эгшиглэнт хөөмэйн өлгий эрдэнийн Чандмань нутаг хэмээн дэлхий дахинаа алдартай. Чандмань нутагт төрсөн соёл урлагийн нэрт зүтгэлтнүүд, монгол хөөмэйн урлагийг өвлөн хөгжүүлж нийтийн хүртээл болгосон төдийгүй даян дэлхийн сонорт хүргэж, дэлхийн хэмжээний урлагийн онцгой өв болгосон түүхтэй. Монгол хөөмэйн загалмайлсан эцгүүд энэ нутаг усны үрс байдгаараа онцлогтой. Чандманьчууд монгол хөөмэйг НҮБ-ын Юнескогийн үнэт өвд оруулж батлуулах, Монгол хөөмэйн үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, Монгол хөөмэйн үндэсний дээд сургууль байгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан цаглашгүй зүтгэл, байгуулсан гавьяаны шаштир түүх нь Чандмань сумын нутаг ус, хүн ардын оюуны өв соёлоороо монгол орныхоо тодорхой бүсийн онцлогийг хадгалан үлдэж монгол улсынхаа өсвөр хойч үедээ өвлүүлж байгаа цорын ганц сум юм.