Далайн түвшингээс дээш 1200-3200 м өндөрт өргөгдсөн. Сумын нутаг дэвсгэр нь тал хээр хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Газар нутгийн 98 хувь нь ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.
Газар нутгийн хэмжээ 433035 га
Мал аж ахуйТус сум нь МАА-н 6 багтай нийт 728 гаруй малтай өрхөд 199612 толгой мал тоологдсон байна. Сумын хэмжээнд 199612 толгой малаас тэмээ 2719, адуу 6345, үхэр 5158, хонь 76554, ямаа 108836 байна. Нийт малд хээлтэгч 39,2 хувь буюу 78323 толгой байна. Сумын хэмжээгээр 13.6 мянган цэвэр эрлийз, нутгийн шилмэлд омгийн мал тоологдсон нь нийт малын 6,8 хувийг эзэлж байна.
Босоо тэнхлэгийн 107 км зам, Хэвтээ тэнхлэгийн 40 км зам сумын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон. Сумын төв босоо тэнхлэгийн замтай сайжруулсан шороон замаар холбогдсон.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор багуудад инженерийн хийцтэй 27 худаг ашиглаж 700 м2-тай хөв цөөрөм 3-ийг тус тус ашиглаж байна. Цаашид цэвэр усны том сантай болж бохир ус, халаалтын нэгдсэн системтэй болох шаардлагатай.
Манхан сумын Эрүүл мэндийн төв нь хөдөө аж ахуйн 6 багийн 941 өрхийн 4000 гаруй хүн амд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай жигд хүртээмжтэй хүргэх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадалд сургах, эрүүл урт наслалтыг хөхүүлэн дэмжих зорилт тавин ажиллаж байна.
Номын сангийн байргүйгээс үүдний өлгүүрийн өрөөг номын сан болгон ашиглаж байгаа учир номын сангийн зориулалтын байр барих шаардлагатай. Сумын спорт, цогцолборын барилга барьж эхэлж байна.Ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй бөгөөд нийт 41 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүний дотор үйлчилгээний чиглэлээр 17, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 9, хөдөө аж ахуйн чиглэлээр 11 аж ахуйн нэгж байна.
Манхан суманд 2012 оны байдлаар ажилгүй иргэн 155 хүн бүртгэгдсэн бөгөөд үүний 67 нь эмэгтэй байна. Үүнийг боловсролын түвшингээр ангилан үзвэл, боловсролгүй 3, бага боловсролтой 8, бүрэн бус дунд боловсролтой 10, бүрэн дунд боловсролтой 18, тусгай дунд боловсролтой 12, дээд боловсролтой 16 хүмүүс байна.
Тус суманд сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэг, ЗДТГ-ын барилга, соёлын төв, эрүүл мэндийн төв гэсэн барилгууд байдаг бөгөөд 2012 оны байдлаар ЗДТГ-ын барилгын чанар муудсан тул шинээр барих саналтай байна. Мөн сургууль, цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ муугаас болж, завсардалт үүсэх, мөн багшийн 1 сурагчид ногдох цаг муудсанаас хичээл, сурлагад сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд эдгээрийг өргөтгөх шаардлагатай.
Малын индексжүүлсэн даатгалЖижиг дунд үйлдвэрийг дэмжихТогтвортой амьжиргаа-II төсөлДэлхийн зөн олон улсын байгууллагаХөдөлмөр эрхлэлтийг дэмжих санМалжуулах санОрон нутгийн хөгжлийн сан
Тус сум нь түүх дурсгалын баялаг их бөгөөд эртний хүмүүсийн өлгий болсон “Гурван Сэнхэр”-ийн агуй, Оройгийн цахирын агуй, Тахилтын хотгорын Хүннүгийн булш, Рашаантын хүрхрээ, Тооройн элс, Гоо гурван хайс зэрэг байгалийн дурсгалт газрууд олонтой. Иймд түүхэн дурсгалт газрууд дээр үндэслэн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн сумын эдийн засаг нийгмийн хөгжлийг хангахад тэргүүлэх чиглэл нь:- Хүний хөгжлийг ханган, дэд бүтцийг сайжруулж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн, байгаль орчны унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээхэд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийг хангах таатай орчин бүрдүүлэх явдал юм.1.ХАА-н салбарыг үе шаттайгаар эрчимжүүлэн хөгжүүлэх2. Хүний хөгжлийг хангаж, нийгмийн үйлчилгээг сайжруулах3. Дэд бүтэц, ЖДҮ-ийг хөгжүүлэн бизнесийн таатай орчинг бүрдүүлж үйлдвэрлэгч сум болох4. Байгаль орчныг хамгаалж, байгалийн баялагийг зүй зохистой ашиглаж, нөхөн сэргээж түүх соёлын дурсгалт газрын нөөцөд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх5.Ардын уламжлалт зан заншлаа дээдэлж, язгуур урлагийн өв санг хамгаалж хөгжүүлэх.
Боловсрол: | 0.573644000 |
Эрүүл мэнд: | 0.676115000 |
Эдийн засаг: | 0.378211428 |
Бусад: | 0.515765000 |
Дэд бүтэц: | 0.312500000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Жилд орох хур тунадасны хэмжээ 120-140 мм, цастай байх хугацаа 90-120 хоног орчим. Хамгийн хүйтэн нь агаарт -46 хэм, хамгийн дулаан нь + 36.9 хэм, жилийн дундаж салхины хурд 7-9 м/с байдаг. - 1 дүгээр сарын дундаж температур -290- 7 дугаар сарын дундаж температур +20о- Жилийн салхины дундаж хурд 1.6 м/с - Жилийн хур тунадасны нийт хэмжээ 70,0 мм- Манхан сумын Цаг уурын “Төгрөг” харуул нь 1962 оны 10-р сард сумын төвд байгуулагдаж 3 удаа хугацааны ажиглалт хийж мэдээ мэдээллээ дамжуулж ажилладаг байсан. 2000 оны 12-р сарын 31-ны 23 цагаас эхлэн 8 хугацааны мэдээ мэдээлэлтэй өртөө болон өргөжиж 2012 оны 8-р сард орчин үеийн техник автомат станц суурилуулан өртөөний дарга, 4 ээлжийн техникчтэйгээр ажлаа явуулж байна.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 160,300 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 203,430 сая төгрөг, сумын өөрийн орлого 60,90 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн төсвийн нийт зардал нь 307,6 сая төгрөг байна. Нийт зардлын 62,7 хувь нь цалин, 6,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 13,7 хувь нь урсгал шилжүүлэг 16,7 хувийг бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 39 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус суманд мал аж ахуйн салбар зонхилж байна.
Манхан сум нь 433035 га газартай, үүнээс 98 хувь нь ХАА-н эдэлбэр газар эзэлдэг. Суманд газар тариалан эрхлэх бололцоотой 587.5 га газар байгаа ба үүнээс ойжуулалт 101 га, төмс хүнсний ногоо 40.5 га, чацарганы талбай 15 га, тэжээлийн ургамал 172 га, үр тариа 33.5 га, жимс жимсгэнэ 13 га, хадлангийн талбай 202.5 га байна.
Сумын төв болон Зэрэг гол баг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Сумын төвийн ойролцоо 7 км-т 110/35/10 квт-ын дэд станцтай. Сумын төвийн 04-ийн шугам шинэчлэх шаардлагатай.
Төвлөрсөн дулаан хангамж байхгүй. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нам даралтын зуухаар халдаг.
Манхан сумын бүрэн дунд сургууль нь 1928 онд Зэрэгийн голын ногоон байшинт хэмээх газар Чандмань уулын аймгийн Ханбаатар хайрхан уулын хошууны Хошуу тамгын сургууль нэртэйгээр анх 2 гэр 50 сурагчидтай байгуулагдсан. 1979 оноос төвийн бүсийн тойргийн 10 жилийн сургууль, 2006 оноос 11 жилийн сургууль, 2007 оноос 12 жилийн сургалттай орчин үеийн бүрэн дунд сургууль болон өргөжин сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь одоо 28 бүлэгт 836 сурагчид 90 багш, ажилчидтайгаар мэдээллийн төв, номын сан, төрөлжсөн 24 кабинет бүхий хичээлийн 2 байранд сургалт хүмүүжлийн ажлаа хэвийн явуулж байна. хамран сургалт 91 хувьтай байна. Манхан сумын ард иргэдийн амьдарлын нөхцлөөс шалтгаалан 160 гаруй сурагч аймгийн төвийн сургуулиудад суралцаж байна. Тус цэцэрлэг нь 17 багш ажиллагсадтай, 4 бүлэгт 100 хүүхэд хүмүүжиж байна. Тус сумын СӨБ-ны 2-5 настай хүүхдийн тоо 585, үүнээс үндсэн бүлгээр 100, гэр цэцэрлэгийн сургалт 164, ээлжийн бүлгээр 50, сургалтын ном, гарын авлага, дасгал ажлын номоор даалгавар өгөх сургалтаар 55 хүүхдийг хамруулан сургаж хамралт 87 хувтай байна. Жилдээ 360 орчим хүүхдийг үндсэн болон хувилбарт сургалтанд хамруулдаг. Сүүлийн жилүүдэд цэцэрлэгт хүүхдээ хамруулах сонирхолтой эцэг эхийн тоо эрс нэмэгдэж байна. Ялангуяа 4-5 настай хөдөөгийн малчдын хүүхдийг хамруулах асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Хүүхдийн тоо, бүлгийн тоо, багш ажилагсдын тоо, төсөв нэмэгдэж үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдаж байгаа хэдий ч барилгын хүчин чадал хүрэлцэхгүй, халаалт шаардлага хангахгүй байна.
Манхан сумын төв нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй, ахуй үйлчилгээний чиг үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Дэлхийн банкны аргачлалаар 2006 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийсэн. Сумын төвийн суурьшлийн бүс нэгдмэл сангийн ангиллаар 2311 га газартай байна. Үүнд: - Барилга байгууламжийн дэсгэр газар 9.77 га- Нийтийн эдэлбэрийн газар 2264.007 га - Ногоон байгууламж, амралт аялал жуулчлалын бүс 6 га. 2012 оны байдлаар 354 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 36.85 га газрыг газар тариалангийн зориулалтаар 113.4 га газар, 2 аж ахуйн нэгжид 4 га газрыг амралт аялал жуулчлалын зориулалтаар, 129 иргэн аж ахуйн нэгж 704.96 га газрыг газар тариалангийн зориулалтаар тус тус эзэмшиж байна.
Тус сум нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэгч сум болох зорилт тавин дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Сумын хөгжлийг ерөнхий төлөвлөгөө, зураглалтай болгохЭдийн засгийн бүтцээ боловсронгуй болгож хэрэглэгч бус үйлдвэрлэгч сум болох нөхцөлийг бүрдүүлэхАжлын байр нэмэгдүүлж ажиллах хүч байршил, хүн амын суурьшлыг нэмэгдүүлэхОрон сууцны хангамжийг нэмэгдүүлж дэд бүтцийг хөгжүүлэх, бохир цэвэр усны нэгдсэн байгууламжтай болохДотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж ажиллахХАА-н үйлдвэрлэлийн боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий МСҮТ – Бизнес инкабатор төв байгуулахГадаргын ус голыг зөв зохистой хуваарилах байгууламжтай ус хуваарилах байгууламжийг Хар үзүүр, Бор үзүүр, Улаан үзүүрт тус бүр гурвыг барих. Усыг зүй зохистой ашиглах.Газар тариалангийн ангис талбайд үерийн усны хамгаалалт хийх, Өөш, Таван сум, Улаанхүрээг ЦДАШ-д холбохАялал жуулчлал хөгжүүлэн Тооройн элс, Гурван сэнхэрийн агуйг төв зам, өндөр хүчдэлийн ЦДАШ- тай холбохГурван Сэнхэрийн агуй орчим байгалийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахХАА-н үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломжтой багуудын төвийг ЦДАШ-д холбохТөв зам дагуу үйлчилгээ эрхлэх газар дэд бүтцээр хангахБаянгол багийн Даланд Жаргалант, Буянт, Чандмань, Манхан сумын үхэр сүргийн сүү боловсруулж, аймгийн хэрэгцээ хангах сүүний үйлдвэр байгуулах, сүүний чиглэлийн фермийн аж ахуй олноор байгуулахСумын төвийн 0.4-ийн шугаманд шинэчлэл хийж хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангах150 га газар чацаргана тариалж 75 өрхийн ажлын байр гаргах боломжтой.Махны чиглэлийн үхэр, хонины аж ахуй эрхлэх.Урд хийсэн ажил, одоо байгаа материаллаг бааз нөөц боломжинд тулгуурлан дараах үйлдвэр цехүүдийг байгуулан Ховд аймгийн төвийн бүсэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилго тавьж байна.Эсгийний цехТэжээлийн үйлдвэрСүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрЧацаргана боловсруулах цехТалх нарийн боовны цехТоосгоны үйлдвэрХөнгөн бетоны үйлдвэрГоймонгийн цехМахны үйлдвэрШохойны үйлдвэр