ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Буянт сум 1916 онд Жамсран бээсийн хошуу, 1921-1922 онд Тариачин хошуу, 1922 оноос Наранхайрхан уулын хошуу, 1924 оноос одоогийн сумын зохион байгуулалтанд орж, улмаар Буянт сум гэж нэрлэгдэж ирсэн. Анх 1937 онд анхны хоршсон аж ахуйн нэгж “Соёл” нэгдлийн үндэс суурь тавигдаж хөгжсөн түүхтэй.  Харин Буянт сумын төвийг 1958 онд Ховд аймгийн төвд шилжүүлж улмаар 1979 онд тус суманд Тэжээлийн аж ахуй, Эрдэм шинжилгээний станцын хамт төвлөрүүлэхээр шийдвэрлэж Норжинхайрхан хэмээх одоогийн оршин байгаа газарт ирж байрласан байна.Буянт сум Засаг захиргааны анхан шатны нэгж болох Нарийн гол, Цагаан бургас, Наранхайрхан, Цагаан эрэг, Норжинхайрхан гэсэн 5 багийн нийт 743 өрхөд 2647 хүн амьдардаг.


Ховд аймгийн Буянт сум нь Алтайн уулархаг муж, Их нууруудын сав газарт 367950 га нутаг эзлэн оршдог. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэрээр улсын чанартай засмал зам дайрч өнгөрдөг ба баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон зэрэг дэд бүтцийн давуу талуудтай. Мөн үүрэн телефоны сүлжээтэй, бүсийн төвлөрсөн зах зээлд ойрхон, “Мянганы замын” хэвтээ, босоо тэнхлэгийн зангилаа болж ирээдүйд тосгон, суурин маягаар хөгжих төлөвтэй сумын нэгэн.


Нийт газар нутгийн хэмжээ 367950 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 129921 толгой малтайгаас 177 тэмээ, 6025 адуу, 11514 үхэр,40580 хонь, 71625 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 20.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 15,8 хувь болж байна. 213 малчин өрх, 308 малбүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 70 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр аймаг сумдыг холбосон улсын чанартай 40км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худагаас айл өрхүүд 5 ус түгээх байраар дамжуулан усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 59,5 хувь нь залуу болон дунд насныхан, 39 хувь нь хүүхэд, 1,5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын иргэд амины болон гэр сууцанд амьдардаг. 1970-1989 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 451 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97,9 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 28 багш хамрагдсан байна.Дотуур байр 1981 онд 80 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр барьсан боловч элэгдэлд орон ашиглах боломжгүй болсон. Иймд 2010 онд 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрыг ашиглалтанд оруулсан. 2012 онд дотуур байранд хамрагдалтын түвшин 100 хувь байна.Төрийн өмчийн “Янзага” цэцэрлэгт 180, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 90,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Янзага” цэцэрлэг Норжинхайрхан багт байрлалтай 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 140 хүүхэд хүмүүжиж байна19 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвНоржинхайрхан багт байрлалтай 15 ортой2 эмч, 4 сувилагч, нийт 23 ажиллагчидтай1983 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжгүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа бөгөөд засвар хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвНоржинхайрхан багт байрлалтай 150 хүний суудалтай5 ажиллагчидтайАнх 1973 онд бага сургуулийн зориулалтаар баригдаж 2006 онд их засварт орсон.Соёлын төвийн багтаамж муу тул Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 148 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 36 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 72 хувийг бүрэн дунд, 8 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 518 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-IIтөсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкы цөлжилтийг сааруулах төсөлНорвегийн хүүхдийн эрх хөгжил сангийн төсөл  

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгал Тус сум нь хөшөө дурсгал, түүхийн олдвор баялагтай сум бөгөөд Шивэрийн голын дурсгалууд, Таван толгойн хүн чулууд, Шүүтийн тохойн хөшөө чулууд, Өвөр дөрөлжийн түрэг бичээс, Баатархайрханы хадны зураг зэрэг байдаг. Баатархайрханы хадны зурагБаатархайрханы хадны зураг нь Ховд хотоос баруун өмнө зүгт 8 км-т оршдог. Уг зургийг анх 1969 онд Монгол-Оросын археологичид илрүүлэн судалжээ. Энд ноцолдож буй үнэг, шилүүс, нохой, хүн, янгир, загварчилсан байдлаар урласан тэмээ, нум сумтай анчин, даага унаад явж буй жижиг хүүхдийг тус тус урласан байна. Баатархайрханы хадны зургийг сийлэхдээ их төлөв биеийн ерөнхий тигийг хүрээлэн цохисон байна. Судлаачид, эдгээр зургуудыг он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдуулан үзжээ.Хадны төв хэсэгт мөн “Энэ ууланд маань талбиваас мянган галавт хураасан хилэнц арилах больюу” хэмээх үгийг худам монгол бичгээр бичжээ. Бичгийг нэлээд хожуу сийлсэн нь тодорхой байна.

Сумын онцлог


Тус сум нь олон үндэстэн, ястан амьдардгаараа онцлог бөгөөд үндэстэн бүр өөр өөрийн гэсэн ёс заншилтай. Газар тариалан, мал аж ахуй хослуулан эрхэлдэг. Газар тариалангийн онцгой бүс нутаг учир газар тариалангийн салбарыг өргөжүүлж, цаашид өөрийн сумын болоод Ховд хотын хэрэгцээг хангах боломжтой сум юм. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.707511000
Эрүүл мэнд: 0.676340000
Эдийн засаг: 0.253838571
Бусад: 0.769110000
Дэд бүтэц: 0.375000000
Байгаль орчин: 1.000000000


Ховд аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1512 км, Аймгийн төвөөс 25км зайд байрладаг.Зүүн талаараа Ховд аймгийн Мянгад сум, урд талаараа Чандмань, Манхан сум, баруун талаараа Дуут сум, хойд талаараа Ховд сумтай хиллэдэг. 


Уур амьсгалын хувьд сумын нутгийн ихэнх хэсгээр нь хуурайдуу халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -28С7 дугаар сарын дундаж температур +23Сжилийн дундаж салхины хурд 5-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 100-200 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 131,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 967,3 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 1,9 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 521,2 сая төгрөг байна. Нийт зардлын 33,7 хувь нь цалин, 3,7хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 53,4 хувийг урсгал шилжүүлэг, 9,2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 30 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 7675 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 766.5га-д нь төмс, хүнсний ногоо, 2га-д нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 32.5 га талбайд төмс, 268,5 га талбайд хүнсний ногоо, 2 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 5850 тонн төмс, 3080тонн хүнсний ногоо, 20 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.

Цахилгаан хангамж


Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нийт 5 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Ховд аймгийн төвтэй хоттой хаяа нийлэн оршдог нийт хүн амын 41 хувь нь сумын төвд амьдардаг. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульНоржинхайрхан багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 451 хүүхэд суралцаж байна53 багш, ажиллагчидтай1981 онд ашиглалтанд орсон, цахилгааны төвлөрсөн хангамжтай халаалтын нам даралтын зуухтай, тоосгон хийцтэй, чанар дунд, хуучин барилга.

Эрүүл мэнд


Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 11 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 607, осол гэмтэл байхгүй, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1973 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж багтаамж нь хүрэлцэхгүй болж байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 6 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 125 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Буянт сумын төв нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 20 га-гаар нэмэгдсэн. 2012 оны байдлаар 136 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 19,5га газар өмчилж, 57 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 13,5 га газар, 357 иргэн, 178 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 2946 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаНоржинхайрхан багт байрлалтай 17 ажиллагчидтайАнх 1973 онд бага сургуулийн зориулалтаар баригдаж 2006 онд их засварт орсон барилга юм.Инженерийн нэгдсэн байгууламжгүй.

Сумын сор бүтээгдэхүүн


Ховд аймагт Буянт сум нь тарвас, амтат гуа, шар төмс зэрэг олон нэр төрлийн сор бүтээгдэхүүнээрээ алдартай. Ховдын төдийгүй ойролцоох аймгууд, Улаанбаатар хотын ард иргэдийг амтат тарвас, хүнсний ногоогоор зохих хэмжээгээр хангаж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Газар тариалан, мал аж ахуйг хослуулан ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Ард иргэдийг цэвэр аюулгүй орчинд бүхий л зүйлсээр ханган тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх,Хөдөө ах ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөжүүлэн шинээр ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхГазар тариалангаа түшиглэн өөрсдийн бүтээгдэхүүнийг боловсруулан өртөг шингээн зах зээлд борлуулах.