Далайн түвшнээс дээш 1500-3000 метрт өргөгдсөн. Өндөр, уулархаг, хуурай сэрүүн уур амьсгалтай.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулархаг газар учир мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 392729 га
Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 128.675 толгой малтайгаас 729 тэмээ, 4450 адуу, 8685 үхэр, 61901 хонь, 52910 ямаа байна. Нийт мал сүргийн 50 хувийг эх мал эзэлж байна. Малын үүлдэр омгийг сайжруулах зорилгоор Сутай омгийн хуц, Алтайн улаан ухна, Дарьганга угшлын азарга зэргийг сайжруулагчаар ашиглаж байна.
Төв суурингаас алслагдсан, баг, сум хоорондын зам бартаа ихтэй, шороон замаар холбогддог. Иймд хатуу хучилттай замтай болох, орон нутгийн замыг сайжруулах арга хэмжээг авах шаардлагатай байна.
Нуур, цөөрөм 6, гол горхи 16, булаг шанд 31, сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2, хөдөө гүн өрмийн худаг 19, гар худаг 27, хөдөөд мал аж ахуй эрхэлж байгаа болон сумын төвд суурьшиж байгаа иргэд эдгээр худагаас ундны усаа зөөвөрлөн хэрэглэж байна.
Сумын хэмжээнд 12 айлын амины орон сууцтай. Эдгээр сууц нь шаардлага хангахаа байсан ч айл өрхүүд хувиараа засвар хийн амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Иргэд амины орон сууц, гэрт амьдардаг байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 27 бүлэгт 720 хүүхэд өдрөөр суралцаж албан боловсрол эзэмшиж, дүйцсэн хөтөлбөрөөр 16 иргэн суралцаж, бага ангийн хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.5 хувь, ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 3 багш хамрагдаж байна.1973 онд 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрны барилга, 1987 онд 75 хүүхдийн хүчин чадалтай модон барилгыг тус тус ашиглалтанд оруулсан боловч модон дотуур байр нь элэгдэлд орж ашиглагдах боломжгүй болсон. 100 хүүхдийн дотуур байрыг 2012 оны байдлаар 100 хувь ашиглаж байгаа. Гэвч уг барилгын ашиглалтын хугацаа дууссан учир шинээр барилга барих шаардлагатай. “Яргуйхан” цэцэрлэг нь эрхлэгч 1, багш 3, үйлчилгээний ажилтан 5, нийт 13 багш ажилтантай, өдөр өнжүүлэх 3 бүлэгт 75-90 хүүхдийг хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгохын зэрэгцээ МАА-н 4 багт хувилбарт сургалтыг зохион байгуулж хамрах тойргийн нийт 371 хүүхдийн 65,7 хувийг СӨБ-д хамруулж улсын дундаж түвшинд хүргэн ажиллаж байна.
Мөст сум нь хөдөө аж ахуй давамгайлсан сум юм. Сумын төвийн суурьшлын бүсийн газар 69.9 га газар байдаг. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал. Үүнд: Орон сууц, олон нийтийн бүс 11.9 гаҮйлдвэрлэлийн бүс 20 гаНогоон байгууламж 18.2 га Амралт аялал жуулчлалын бүс 92 га газарХөдөө аж ахуйн бүс 387655.70 га2012 оны байдлаар 244 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 49.65 га газар өмчилж, 345 иргэн, аж ахуй өвөлжөө, хаваржааны зориулалтаар 51.75 га газар, нийтийн эзэмшлийн газраас 21 төрийн байгууллага газар 17.82 га, 26 аж ахуйн нэгж 99 га газрыг тус тус эзэмшиж байна.
Хужирт, Баянхайрхан багийн малчдын хийсэн сарлагийн ааруул, өрөм, зөөхий, нь амт чанараараа өөрийн болон хөрш зэргэлдээ аймаг, суманд танигдсан эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн юм.
21 дүгээр зуунд хөгжил, байгаль орчноо дээдэлж байх ерөнхий хандлагын хүрээнд орон нутгийн нөөц, хүний чадавхид түшиглэсэн хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай түүхий эдийг боловсруулж жижиг, дунд үйлдвэрлэлийг сонгон авч хөхүүлэн дэмжих, нутгийн уламжлалт мал аж ахуй эрхлэх аргыг эрчимжсэн хэлбэртэй хослуулах, соёлтой үйлчилгээний хүртээмжийг өргөтгөсөн, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадвартай, хүний амьдралын эрүүл, тав тухтай, түвшинг хангах зорилго тавьж байна
Боловсрол: | 0.723039000 |
Эрүүл мэнд: | 0.739736666 |
Эдийн засаг: | 0.259491428 |
Бусад: | 0.847770000 |
Дэд бүтэц: | 0.320516666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурай сэрүүн зунтай, хахир өвөлтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -25 °С• 7 дугаар сарын дундаж температур +17.1 °С• жилийн дундаж салхины хурд 1.8 м/с• жилийн хур тундасны ыийлбэр 78.8 мм
Орон нутгийн төсөв Сумын төсвийн нийт орлого 2088.7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1171.6 сая төгрөг, сумын өөрийн орлого 1.4 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна.Сумын төсвийн нийт зардал нь 1764.3 сая төгрөг байна. Нийт зардлын 57.7 хувь нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл 6.3 хувийг, урсгал шилжүүлэг, бусад зардал 36.0 хувийг эзэлж байна.Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 36 аж ахуй нэгж байгууллага 238.5 сая төгрөг, 26 иргэн 73,3 сая төгрөгийн борлуулалт тус тус хийж улсад 4,1 сая, орон нутагт 1,6 сая, нийт 5,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумандаа Боорж голоо түшиглэн усалгаатай газар тариалан эрхэлж арвайн гурил, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тарьж байсан боловч сүүлийн жилүүдэд газар тариалан эрхлэх талаар төдийлөн ахиц гараагүй учир усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх, булаг шандны ундаргыг хамгаалах арга хэмжээ авч голын ус, худаг түшиглэсэн тариалан эрхлэлтийг дэмжих шаардлага гарч байна. Тус сум нь өндөр уулын бүс нутагт оршдог тул газар тариалан эрхлэх нөхцөл байхгүй.
Сумын төв нь Манхан сумаар дамжин Дөргөний УЦС, Оросын холбооны улсын эрчим хүчний найдвартай нэгдсэн сүлжээнд холбогдсон.
Тус суманд төвлөрсөн дулаан, хангамж байхгүй. Байгууллага, аж ахуйн нэгжүүд нам даралтын зуухаар дулаанаа хангадаг.
Мөст сум дундын эмнэлэг нь 15 ортой, 3 их эмч, 13 тусгай мэргэжилтэнтэй, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.2012 онд нийт 81 хүүхэд мэндэлсэн, үүнээс 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 53, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
2012 онд шинээр ашиглалтанд орсон. 320 хүний суудалтай, соёл урлаг, спортын үйл ажиллагаа явуулахад бүрэн боломжтой юм. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй. Дэлгүүр болон үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа 26 иргэн, нийтийн хоолны 8 цэг, үсчин гоо сайхны 2 цэг, гутал засварын 1 цэг, дугуй засвар 2 цэг, оёдлын 2 цэг, нийтийн халуун усны 1 цэг, талх нарийн боовны цех 2 цэг зэрэг үйл ажилагаагаа явуулж байна. Эндээс үзэхэд үйлчилгээний нэр төрөл нь цөөн, хүртээмж хүрэлцээгүй байгаа тул цаашид тэдгээрийн тоо төрлийг нэмэгдүүлэх, хүртээмжийг өргөтгөх шаардлагатай байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 6 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд, 50 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 20 хувийг дээд, тусгай дунд 50 хувийг, бага дунд 30 хувийг тус тус эзэлж байна.
Орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд Соёлын төв, 2011 онд 12 жилийн сургууль баригдсан. Мөн 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэг, сургуулийн дотуур байр баригдахаар болсон
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдШвейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ногоон алт төсөл
Улсын хамгаалалттай Буган хөшөө болон Монгол Алтайн алдарт их бага Улаан даваа, Данжны хайс, Баатарын хүрхрээ, Ямаатын хөндий, зэрэг үзэсгэлэнт газар, Хаан овоо, Шавар овоо, Сурын харвааны талбай, Жуумалзуурын агуй, Киргизийн үеийн олон хөшөө дурсгал, хадны сүг зураг, бичиг, хиргисүүрүүд, хүн малын мөртэй чулуу, Сартагтай баатрын морины мөр, Дуут хад, Чоно, Хуц, Нохойны дүрс бүхий чулуу зэрэг түүх соёлын дурсгалт газар нутагтай.
Үндэсний уламжлалт ахуй соёл, зан заншлаараа Халх, Захчин Урианхай ястнуудын уламжлалт зан үйл давамгайлдаг. Мөн модоор гэрийн тооно, унь, сандал, ширээ, сүүгээр тос нэвчсэн ааруул, шар тос, бяслаг өрөм, ээзгий, тараг, айраг зэрэг малын түүхий эдээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг, арвайн гурил, хөц будаа зэргийг уламжилж үйлдвэрлэдгээрээ онцлог сум юм.