Далайн түвшнээс дээш 1100-1684 м өргөгдсөн. Тус сум 747673 га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 40 гаруй хувийг говь эзэлдэг, 195500 га газрыг улсын тусгай хамгаалалтанд оруулсан.Буга, аргаль, янгир, хулан, хар сүүлтий, ирвэс, чоно, үнэг, шилүүс, суусар, тарвага, туулай, зурам, мануул, үен зэрэг ан амьтан тас, бүргэд, шар шувуу, ятуу, хойлог, дэлхийд ховордсон шонхор шувуу зэрэг жигүүртэнтэй.Тоорой, хонхот харгана, улиас, бургас, яргай, шинэс зонхилсон, чацаргана, хар, ногоон тошлой, улаалзгана зэрэг жимсгэний модтой.Вансэмбэрүү, алтан гагнуур, чихэр өвс, халгай, хонь, ямаан зээргэнэ, тэхийн шээг, нохойн хошуу, таван салаа зэрэг эмийн ургамалтай.Ямаан усны хадны сүг зураг, Харуул овоо, Баян салаан хүн чулуун хөшөө, Мэргэн, Хавтаг, Байтаг дахь баатруудын хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай.Чулуу, боржин чулуу зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй.Олонбулагийн нүүрсний ордууд, алт, мөнгө, зэс, гантиг, гялтгануур, давс, шохойнчулуу элбэгтэй.
Нийт газар нутгийн хэмжээ 747673 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 89543 толгой малтайгаас 942 тэмээ, 3331 адуу, 6210 үхэр, 31128 хонь, 47932 ямаа тоологдсон байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал маш бага хувийг эзэлсэн үзүүлэлт гарсан. Иймд бэлчээрийн болон суурин мал аж ахуйг хослуулж малын үүлдэрлэг чанарт онцгой анхаарч үржил селекцийг түлхүү явуулах нь цорын ганц гарц гэж харж байна. Нийт 776малчин болон мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 75 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр БНХАУ –ын Тайкешкен боомт Хөшөөтийн нүүрсний уурхайг холбосон 40,5 км улсын чанартай 45 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 9 худаг байгаагаас 4 нь эрүүл ахуйн шаардлага хангаж байна.Төвлөрсөн ус хангамжийн систем байхгүй. Ундны ус, ногоон байгууламжийн зориулалтаар 10 –аас доошгүй гүний худаг гаргах зайлшгүй шаардлагатай байна.
Сумын хэмжээнд инженерийн шугам сүлжээ байхгүй ,1988 онд баригдсан улаан тоосгон хийцтэй 12 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 12 айлын нэг давхар модон сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 31 бүлэгт 863 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 46 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 93,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 42 багш буюу 97хувь нь хамрагдсан байна. Дотуур байранд 130 хүүхэд амьдарч байна.Төрийн өмчийн “Янзагахан” цэцэрлэгт 145, гэр цэцэрлэгт 124 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 62 хувьд хүрсэн.
Үенч сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын эдийн засгийн хөгжлийн цогцолбор төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн болон Мерси Кор ОУБ-ын санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд 100 гагаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 14 гаүйлдвэрлэлийн бүс 10 ганогоон байгууламж 100 гахөдөө аж ахуйн бүс 300 га2012 оны байдлаар 380 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 154,18 га газар өмчилж, 640 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 130 га газар, 33 аж ахуйн нэгж худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байна.
Захчин түмний уламжлалт технологиор үйлдвэрлэдэг хөх тарианы гурил “ БОР ГУРИЛ “ нь Үенч сумын сор бүтээгдэхүүн юм. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах болон шинийг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллана. Ялангуяа малын гаралтай түүхий эдийн нөөцтөө түшиглэн аймаг, улсад өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн бий болгож үйлдвэрлэлийг сэргээн босгоно.
Тус сум нь 2012-2016 онд“Монгол улсын тэргүүний сум болох”томоохон зорилго тавин ажиллаж байна. Дараах зорилтуудыг дэвшүүлж байна:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхНогоон байгууламж бүхий хотыг шинээр төлөвлөх
Боловсрол: | 0.766387000 |
Эрүүл мэнд: | 0.769458333 |
Эдийн засаг: | 0.254952857 |
Бусад: | 0.569270000 |
Дэд бүтэц: | 0.318183333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу халуун зунтай, дулаавтар өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -28С7 дугаар сарын дундаж температур +30Сжилийн дундаж салхины хурд 3-6м/сжилийн хур тунадасны нийлбэр 100-120 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 355,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 355,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.6 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 355,9 сая төгрөг байна. Нийт зардлыг100 хувь гэж үзвэл нь цалин 33 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 21 хувь, бусад зардал 46 хувийг эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 34 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилдээ 13.40 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2,2 сая төгрөгийн татвар төлдөг.
Сумын хэмжээнд нийт 19 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 12 га-д нь, төмс, хүнсний ногоо, 7 га-д үр тариа, бусад таримал тариалж байна. Усан хангамж муутайгаас иргэд, аж ахуйн нэгжийн усалгаатай тариалан эрхлэх боломж бага байна.
Сум нь импортын эрчим хүчний системд холбогдсон.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хүүхдийн дотуур байр, цэцэрлэг, ЗДТГ, Соёлын төв болон бусад хувийн хэвшлийн байгууллагууд бага, дунд оврын нам даралтын зуухаар халаалтаа шийддэг.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 6 бага эмч, эх баригч эмч 1, асрагч 4, сувилагч 4, угаагч 1, тогооч 1, ня бо 1, жолооч 1, лаборант 1, галч 3, нийт 28 орон тоотойгоор ажиллаж байна.2012 онд сумын нийт төрөлт 120, үүнээс Улаанбаатар хотод 5, аймагт 53 , Булган сумын нэгдсэн эмнэлэгт 20, суманд 42 эх төрж 0-1 насны хүүхдийн эндэгдэл 4, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 316, халдварт өвчлөлийн тохиолдол 27 гарсан байна.
Соёлын төв нь 7 орон тоотой. Соёлын төвийн захирал, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч, 2 галчтай үйл ажиллагаа явуулж байна. 1961 онд ашиглалтанд орсон 300 хүний суудалтай. Соёлын төвийн барилга нь түүхий тоосгон хийцтэй, ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч 2013 онд шинээр барих барилгын төсөв улсын төсөвт тусгагдсан.Тус соёлын төв нь иргэд, хүүхдийн авьяасыг нь нээн илрүүлэх, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор олон төрлийн дугуйлан, сургалт зохион байгуулдаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулдаг.Тус сум нь Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 20 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 6 цэг, үсчин гоо сайхан 1, гутал засварын 1, оёдлын 1 цэг, үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй буюу идэвхтэй ажил хайж байгаа 111, бүртгэлгүй ажилгүй иргэн 370 байна. Нийт ажилгүй иргэдийн 48 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9 хувийг дээд, 11 хувийг тусгай дунд, 10 хувийг бүрэн дунд, 21 хувийг бүрэн бус дунд, 49 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Сумын ядуурлын түвшин 34 хувьтай байна.
Засгийн газрын 100000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд тус суманд төрийн албан хаагчдад зориулсан 4 айлын орон сууц эхлэлийн шатандаа зогссон. Үүнээс гадна12 жилийн бүрэн дунд сургуулийн хичээлийн барын өргөтгөл, соёлын төвийн барилга, багийн төвүүдийн барилга, ахмадын өргөө зэргийг барихаар төлөвлөж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-IIтөсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сан Малжуулах төсөл
Хөшөө дурсгалын нэр: Л.Муушарын цээж барималБайгуулагдсан он: 2011Хөшөө, дурсгалын намтар: Үенч сумын Алтайн оргил нэгдлийн анхны дарга, сум орныхоо хөгжлийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулж хүн ардынхаа амьдрал ахуйг үлэмж дээшлүүлж чадсан гавьяат үйлстэн. Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатрын одонт Хүндэт нэгдэлчин, захчин түмний домогт хүү.
Үенч сум нь газарзүйн хувьд хилийн худалдаа хийхэд таатай нөхцөлтэй, уур амьсгал дулаан учир газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, дэлхийд нэн ховор түүхийн өв, дурсгалт газруудаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн ашигт малтмалын баялаг нөөцтэй.